10. Эгдүүтэй

636 102 21
                                    

      "Инбинь манай Жунинд маш эрхэм хүн, гэхдээ энэ нь түүнийг Жунинтай гэрлэх ёстой шалтгаан байж болохгүй гэдгийг бид нар сайн мэдэж байна. Бид профессор Жонг энд ирэхийг хүссэн нь үүнийг та хоёрын өрөвдөх сэтгэлийг ашиглахыг хүссэндээ биш. Харин энэ хоёр хүүхдийн дунд онцгой нөхөрлөл байдгийг батлахыг л хүссэн хэрэг. Тэд энэ нөхөрлөлийн улмаас гэрлэсэн учраас."

      "Мэдээж, та хоёр энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэвэл бид бүрэн ойлгоно оо. Гэхдээ хэрэв та хоёр Жунинд боломж олгоход бэлэн байгаа бол манай гэр бүл маш их талархах болно. Би болон Жунины аав Инбиньд өөрсдийн охин шигээ хандаж, түүнийг яг л Жунин шиг хамгаалах болно."

      "Харин нэг л өдөр Инбинь ядарч сульдаж, манай гэр бүлийнхэнтэй дахиж үлдэхийг хүсэхгүй бол хүссэн үедээ явах боломжтой гэдгийг бид баталмаар байна."

      Ийнхүү илтгэлийнхээ дараа Жунины эцэг эх болон профессор Жон нар тэдэнд бодох хугацаа олгохоор өнөөдрийн айлчлалаа дуусгасан бол Инбиний эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой болж чадсангүй. Жунины ээжийн явахаасаа өмнө хэлсэн үг оюун санаанд нь байнгын цуурайтаж, тэд бодолд автан хий дэмий сууцгаана.

      Тэд хоёул охин хүүхдийн эцэг эх учир Жунины эцэг эхийн хүүгээ хайрлах хайрыг үнэлж байлаа. Жуниныг хэрхэн өсөхийг харсан тэднийг бараг л эцэг эх нь гэж дурдаад ч хэрэггүй. Жунин багаасаа хачирхалтай хүүхэд байсан ч эмчилгээний үеийн бичлэг дээрх түүнийг охинд нь хэр их анхаарч байгааг хараад тэдний сэтгэл нь хөдөлжээ. Жунин аутизмын эмгэгтэй ч дотоод ертөнцөөсөө зоригтойгоор гарч, дэлхийг хүлээн зөвшөөрснийг нь бахархахын аргагүй.

      Ноён Кимын гэр бүл тэдний нэгэн адил энэ гэрлэлтийг удаан үргэлжилнэ гэж бодоогүй нь ойлгомжтой. Тэд Инбинийг хэзээ ч явахад бэлгэлттэй байна гэдгээ хэлсэн. Бэсү эхнэрийнхээ адил Инбинийг энэ гэрлэлтээс болж ирээдүйд шархлах вий гэж айж байсан ч Жунины эцэг эх нь хүүгээ зовлон амсах эсэхээс айгаагүй.

      Түүний ээжийн хэлсэн сүүлийн өгүүлбэр нь энэ гэрлэлтийн бүх ноёрхол Инбиньд байгааг илтгэсэн. Жунин Инбиньд чин сэтгэлээсээ сайн учраас гэрлэлтээ хэзээ ч цуцлахгүй бол Инбинь хүссэн үедээ түүнийг хаяж явах боломжтой гэсэн үг. Энэ чинь Инбиний Жунинд учруулах хор хөнөөлийг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц утгатай шүү дээ. Ямар агуу итгэл, ямар агуу чин сэтгэл вэ. Пак Бэсү үүнийг бодох тусам хүнд санагдана.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now