The Darkness

By jelly_6566

1.7K 224 9

"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбар... More

Intro
Хүүхэлдэй..
Би тэгсэн юм...
Ам дамжсан яриа..
Бэкхён..
Намайг явуул..
Явж чадахгүй нь...
Бурханы үйлчлэгч болчихлоо..
Араатан ба гоо үзэсгэлэн..
Зүүд...
Хачин?? Зочин..
Үргэлж цэцэглэдэг интоорын мод...

Төлөөс

114 19 2
By jelly_6566

Дахин хэд хоногыг гэртээ өнгөрүүлэхэд би ой руу тэмүүлэх болов. Шөнө бүр нойр минь хулжин сэрвэлзэнэ..

Магадгүй би бага байхдаа ч бас үүнээс болж ой руу гүйдэг байсан байх... тэгж байгаад төөрсөн...

Надад таамаглахаас өөр арга байсангүй. Учир нь би юу ч санахгүй байгаа мөн хэн ч надад тэр явдлыг ярьж өгөөгүй.

Ойд алга болоод олдсоны дараахан эцэг эх минь намайг эмээ өвөөгөөс салган авч явсан юм. Зун хааяа нэг ирдэг ч энд дахиж амьдрахыг зөвшөөрөөгүй.

Миний дотогшоо дуу зожиг байдлыг минь ч тэр явдлаас болсон гэж үздэг. Тэд намайг өөрчлөгдсөн гэсэн. Тэдний зөв...

Инээд баясал минь ч миний адил ойд төөрч одсон. Чухам миний санахгүй байгаа тэр өнгөрснөөс бүгд арчигдаж одоогийн Нажүн л үлдсэн.

Ойн тухай тэр дурсамж минь сэтгэл хөдлөлтэй минь хамт харанхуйн гүнд үлдсэн байх..

Вону ч энэ явдлын дараахан гадаад руу нүүсэн. Миний бодлоор намайг өөрчлөгдөж илүү хөндий болсон болохоор гэж би боддог. Угаас тэр явдлын дараа Вонуг хараад яагаад ч юм зүрх өвдөж түүнтэй уулзмааргүй санагддаг болсон байсан.

Энэ шөнийн нойроо бас л алдаж орхисон би бодолд дарагдан цонх ширтэнэ.

Ой руу орохсон....

Бодол минь толгойд дүүрч нэг мэдэхэд намайг эзэмдэн би хувцасаа өмсөж гэрээсээ гаран алхаж явна.

Урагшлах тусам ой намайг урин дуудаж би юу ч бодолгүй сааралтан байх өтгөн манан руу алхан орлоо.

Юу хийж байгаагаа ойлгоход би аль хэдийнээ харанхуй ойн гүнд тулан иржээ. Урд минь урвуу газар байх бөгөөд хэтэрхий харанхуй тул юу ч үл харагдана.

Би "Энд юугаа хийж байгаа юм бэ?" гэсээр өөрийгөө зэмлээд гэр рүүгээ буцахаар эргэхдээ модны ил гарсан том үндсэнд тээглэн доошоо өнхрөн унав.

Хэтэрхий харанхуй байсан тул нүдээ дасгах гэж оролдон хэсэг суугаад дээш өндийхөөр завдахад хөл минь аймшигтай өвдөнө. Хөлийн шилбээ тэмтэрч үзвэл гарт нойтон зүйл мэдрэгдэв. Бодвол цус бололтой.. гараа лавшруулан шагайндаа хүргэхэд хавдчихсан байв.

Би "Өвдөж байна." гэсээр хэсэг суугаад "Яах гэж наашаа ирэв ээ? И Нажүн чи бүр солиорч орхижээ.. Тэнэг юм..." хэмээн өөрийгөө баахан зүхээд эргэн тойрноо тэмтрэн нэг уртхан мөчир олж аваад тулан дээш бослоо.

Урагш нэг алхахад шарх минь нээгдэн цус шүүрч мэдрэгдэхэд би дахин доош суугаад дотроо өмссөн том цагаан футволкны хормойг таслан хөлөө боож аваад цааш явахаар дахин дээш өндийв.

Би "Хэрвээ эндээс гэртээ очиж чаддаг л юм бол тэр тэнэг түүх бурхан чөтгөр юу ч бай дахиж тоохгүй бас энэ ойг дахиж зүглэхгүй дээ.." хэмээн үглэж явсаар сүүлдээ ядран хэсэг мод тулан зогсов.

Санаа алдан нүдээ анин ойн чимээг чагналаа.. хааяа нэг зөөлөн салхи моддын оройг шүргэж навчис сэрчигнэнэ. Бусдаар бол аниргүй...

Анигдсан байгаа нүдэнд минь гэнэт л гэрэл мэдрэгдэн нүдээ нээвэл гэрэлт цохнууд олноороо нисэлдэн хачирхалтай нь замын гэрэл шиг тогтсон байгаа нь намайг гайхшруулав.

Би тэднийг даган доглон алхаж явсаар нуур бололтой зүйлийн дэргэд том чулуун дээр хэн нэгэн сууж байгааг олж харлаа.

Харанхуй ойд бүр тэр тусмаа ийм шөнөөр хэн? яах гэж? энд суугаа юм бол гэх бодол төрж би бага зэрэг жийрхэв.

Магадгүй сүнс эсвэл муу хүн байх гэж бодож байгаад энэ ой руу муу хүн бүү хэл сүнс ч зүглэхгүй гэдгийг санав.

Тэгээд зоригоо чангалан "Уучлаарай?..." хэмээн түүнийг дуудлаа.

Тэр наашаа харахгүй цааш нуур руу харсан чигээр байсанд нь би дахин нэг удаа "Уучлаарай эрхэмээ.. та надад туслахгүй биз?" гэж асуухад л тэр сая нэг над руу толгойгоо эргүүлэв.

Гэрэлт цохнуудын гэрэлд түүний царай бүдэг бадаг л харагдаж байсан ч түүний улаан нүднүүдийг л би хамгийн түрүүнд анзаарлаа.

Нүднээс нь цочсондоо таяг болгон барьсан мөчирөө алдаж доош унахад намайг газраас хөндийрүүлэн хэн нэгэн өргөн авав. Толгойгоо дээш өндийлгөн харахдаа би цаана чулуун дээр сууж байсан эрийг олж харлаа.

Би "Та?... та... хэзээ дээ... яаж ийм хурдан.." гэсээр үг үгээр таслан бувтнаж байхад тэр намайг авч яван өнөөх чулуун дээрээ суулгав.

Тэрээр хөлийг минь харан хөмсөг зангидаад "Уг нь чамайг аюулгүй хүрээд ирнэ гэж бодсон юмсан.. Гэхдээ их хэцүүхэн аялал туулжээ." гэсээр шархыг минь эргүүлж тойруулан харсаар утга нь ойлгомжгүй ярина.

Би түүнийг түр түлхэж холдуулаад "Юу.. та.. энэ ойг сайн мэдэх үү?" гэж асуувал тэр толгой дохиод "Сайн мэднэ." гэхэд нь золтой л баярлаад орилчихсонгүй.

Түүнийг хэн гэдгийг мэдэхгүй ч надад туслана гэж найдаад "Би төөрчихсөн юм шиг байна. Бас гэмтчихсэн.. та ойг сайн мэддэг бол намайг эндээс гарахад туслаач. Би таны тусыг харамгүй хариулах болно шүү." гэж гуйлаа.

Тэр өнөөх улаан нүдээрээ над руу ширтэхэд бодол дотор минь яг л хэн нэгэн тэнүүчлэх шиг санагдан би харцаа доошлуулан хөл рүүгээ харлаа.

Тэрээр "Чадахгүй гэж айж байна. Чи өөрөө миний ойд хөл тавьсан. Эмээ өвөөгийнхөө хэлснээр намайг зориод ирж... тэд эгчийг чинь эсвэл дүүг чинь биш чамайг над руу явуулжээ."

Түүний үгсэд балмагдсан би чимээгүй л өөдөөс нь хараад "Би таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Та надад тусалж чадахгүй юм гэхэд ядахдаа хаашаа явбал ойгоос гарч чадахыг заагаад өг"

Тэр "Энэ ой руу нэг орж ирсэн бол буцах их хэцүү.. Чи бол бүр ч чадахгүй. Учир нь чи төлөөс шүү дээ.." гэж хэлэн нүд рүү минь ширтэх нь тэр.

Түүний улаан нүднүүдэд ухаан санаа балартан толгой эргэж сүүлдээ би зовхио ч дааж чадалгүй ухаан алдлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"🎼🎵🎶🎶🎼🎶🎼🎵🎶🎶"

Чихэнд хүрэх намуухан дуугаар сэрж орхисон би нүдээ аажуу нээвэл огт мэдэхгүй газарт байв.

Ойг тольдох том цонх алтан угалз хээгээр чимсэн хана болон том хүрэн тавилагуудыг харан балмагдсан миний зүрх хүчтэй цохилж хаана буйгаа гайхна.

Дээр минь нөмөргөсөн алтан хээтэй цагаан хөнжлийг сөхөн хэвтэж байсан том орноосоо буухаар шалан дээр гишгэхдээ доош унаж орхилоо. Өвчтэй хөл минь аймшигтай өвдөж нүдэнд нулимс дүүрэхэд би шүдээ зуун багахан дуу алдав.

Өөрийгөө хүчлэн дахин өндийгөөд хаалганы зүг хөлөө чирэн алхсаар нээгээд гарахад саяхан бүдэг бадаг сонсогдож байсан дуу хажууд мэт чанга дуулдлаа.

Эмэгтэй хүний цээлхэн хоолой дэндүү гэмээр уянгалаг аянд тааруулан дуулна.. Гэвч өнөөх гайхалтай дуу нь миний огт мэдэхгүй тийм харийн хэлээр байх аж..

Дууг даган бага багаар урагшилсаар эртний шилтгээн бололтой энэ газрийн урт коридороор алхан төгсгөлд нь тулж ирэхэд баруун тийш эргэсэн хэсэг байх ба би түүгээр гаран том танхимд орж ирлээ.

Хүлээн авалт, цэнгүүн л хийхээр том танхимын голд зассан тайзан дээр дагина шиг хувцасласан үзэсгэлэнт эмэгтэй дуулж байв.
Түүний дуу өндөрлөх хүртэл би хэсэг хүлээн зогсоход нүдэнд итгэмээргүй үзэгдэл болсон нь өнөөх бүсгүй дууныхаа сүүлийн хэсэгт ардаасаа нэвт гэрэлтэх солонгон далавч гаргаж дэлгэсэн юм.

Магадгүй урьдаас төлөвлөсөн тавилттай жүжгийн хэсэг байх л даа гэхдээ л үнэхээр гайхалтай.

Дуу дуусан бололтой бүсгүй тайзнаас буухад би түүнийг дуудан аль чадахаараа хурдан алхсаар очоод "Уучлаарай.. та энд амьдардаг уу? Бид яг хаана байгаа юм бол? Би уг нь ухаан алдахаасаа өмнө харанхуй ойд байсан юм. Тэгээд нэг эрэгтэйтэй таарсан гэтэл одоо энд сэрлээ." гэсээр дуржигнуулаад "Та надад туслаач дээ би гэртээ харих хэрэтэй." хэмээн түүнээс гуйхад өнөөх эмэгтэй над руу харсан ч үг хэлсэнгүй.

Намайг ойлгохгүй байгаа юм байна гэж бодоод түүнд ойлгуулахаар дохио зангаа ашиглаж байтал ард хэн нэгэн ирж зогсоод "Чиний хэрэг энд байхгүй яв!" гэж тушаахад дуучин бүсгүй яваад өгөв.

Би гайхан арагш эргэж харахдаа ойд байсан улаан нүдэнт залууг олж харлаа. Сая нэг түүний царайг тод гэрэлд үзэхдээ би ихэд цочирдов.

Би "Чи... чи.. хөрөг дээрх.. нөгөө залуу" гэж хэлэн арагш болоход тэр над руу инээмсэглээд "Сайхан амарсан уу? Төлөөс минь.." гэлээ.

Continue Reading

You'll Also Like

15.8K 2.1K 38
ლინდა: მინდა რომ დაბადების დღის საჩუქრად მოგვიანებით ეს პატარა ბაჭია გადმოქცე ... შ/ს: ის...ის მართლაც ძალიან საყვარელია მაგრამ არ ვიცი რამდენად შევ...
12K 1.2K 11
Бид найзууд. Найзууд болохоор хөтлөлцөж, тэврэлдэж, бие биендээ сайн болж болохгүй. Хэрэв тэгвэл нэгнээ алдах болно. 💑My ID Series: 1st book💑
28K 3.3K 32
[Mongolian Fic] 𝙼𝚎𝚝𝚊𝚗𝚘𝚒𝚊: 𝚃𝚑𝚎 𝚓𝚘𝚞𝚛𝚗𝚎𝚢 𝚘𝚏 𝚌𝚑𝚊𝚗𝚐𝚒𝚗𝚐 𝚘𝚗𝚎'𝚜 𝚖𝚒𝚗𝚍, 𝚑𝚎𝚊𝚛𝚝, 𝚜𝚎𝚕𝚏 𝚘𝚛 𝚠𝚊𝚢 𝚘𝚏 𝚕𝚒𝚏𝚎. Ха...
3.1K 520 12
Үзэсгэлэн гоогүй бол би хаягдсан өрөвдөлтэй араатан хэвээр байх болно. Гэвч... Дахиад олоход л болох зүйл. ...Олмогцоо түүний нандин сэтгэлийг цусаар...