Миний онцгой нөхөр

VanTe_CAFE द्वारा

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... अधिक

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

15. Бэлэг

476 106 16
VanTe_CAFE द्वारा



Бөх нойронд автсан шөнө.

Нар хэдийн өндөрт мандаж, гадаа нүд гялбан гэгээ орсон ч том бараан хөшиг тагтны цонхыг бүрэн хаасан байсан тул Инбинь нар мандсан эсэхийг мэдэхгүй байв. Тэр утсаа аван цаг хараад хэдийн ес хагас болж байгааг мэдээд шууд орилон өндийн суулаа.

"Би ч үхсэн дээ, үнэхээр үхэх нь, яагаад есөн өнгөрч байгаа юм бэ?!" Хэрэв тэр гэртээ байсан бол үд болтол унтсан ч хамаагүй, гэхдээ тэр Жунины гэрт байгаа шүү дээ!

Инбинь орилж гасалсаар орноосоо босон хөл нүцгэн угаалгын өрөө рүү гүйн өчигдөр өмсөж байсан хувцсаа хайн өрөөг буулгах шахсан ч үр дүнд ч хувцасныхаа өөдсийг ч олж чадалгүй дэмий эргэлдэв.

Миний хувцас?

"Чи сэрсэн байна." Түүнийг толгойгоо барин гасалж байхад цэвэрхэн цэгцтэй, тун сэргэг төрхтэй Жунин угаалгын өрөөний үүдэнд гарч ирэв.

"Жунини? Миний хувцас хаана байгааг мэдэх үү?" хэмээн Инбинь сандран асуухад,

Жунин, "Үйлчлэгч угаана аваад явсан." гэж хариулахад нүд нь Инбиний нүцгэн хөл рүү өөрийн эрхгүй чиглэв.

"Угаах аа? Тэгээд би юу өмсөх юм бэ?" Царай нь яг л сүйрэл ирсэн юм шиг харагдах бөгөөд тэр одоо өмсөж байгаа Жунины цамцтай тэр чигтээ гарч болохгүй биз дээ?

Жунин юу ч хэлсэнгүй. Тэр Инбинь рүү дөхөж очоод гэнэт бэлхүүс болон хөлөөр нь гараа оруулан түүнийг өргөх нь тэр.

"Аааа, Жунин. Юу хийгээд байгаа юм бэ?" Инбинь сандарсандаа Жунины хүзүүгээр гараа ороон хэн хэндээ тэнцвэртэй байдалд оров.

Жунин түүнийг угаалгын өрөөнөөс өргөн гараад унтлагын өрөөгөөр дамжин тагтан дээрх намхан том суудалтай зөөлөн сандал дээр суулгаад чимээгүйхэн эргэн дахин унтлагын өрөө рүүгээ оров.

"..." Гэнэтийн үйл явдлын болж Инбинь бага зэрэг будилсан ч удалгүй өмнөө байх дүр зурагт татагдав.

Тэр Жунины өрөөг тагттай гэдгийг мэдсэн ч эндээс байгаль ямар үзэсгэлэнтэй харагддагийг төсөөлөөгүй аж. Гоёмсог урласан Ким гэр бүлийн цэцгийн цэцэрлэгээс эхлээд ойр орчмын цэцэрлэгт хүрээлэн хүртэл түүний харааг өтгөн ногоон байгууламжаар дүүргэж, тэрнээс зах хязгааргүй далай нарны гэрэлд гялтганан үзэгдэнэ. Болор шигтгээ мэт далай дээгүүр хөлөг онгоц өнгөрөх ч алсаас ямар ч чимээ үл сонсогдож, яг л нам гүм амар амгаланг мэдрүүлэх уран зураг шиг санагдуулна.

Өндөр зэрэглэлийн хотхон байдаг энэ газраас хаашаа ч харсан үзэгдэх орчин тансаг харагддаг аж.

"Өмс."

Инбинь түүний дуугаар бодлоосоо салан эргэн харахад Жунин түүний өмнө тонгойн шаахай тавьж байв.

"Чи надад шаахай авчрахаар явсан юм уу?" Инбинь бага зэрэг гайхна.

"Өмс, чи ханиад хүрнэ." гээд Жунин Инбиньд таавчиг өмсөхөд нь туслаад, "Хувцас, би авч ирнэ." гэж хэлээд дахин эргээд тагтнаас гарлаа.

Инбиньд хэлэх үг ч одсонгүй. Хөлийг нь бүрхэх үслэг шаахай яг л Жунин түүнийг өөрийн дулаанаараа дулаацуулах мэт мэдрэмж өгч, тэр доош харсаар нүд цавчилгүй мэлрэн зогсов.

Жунины үйл хөдлөл заримдаа эв хавгүй, яриа нь зарим үед уялдаа муутай байдаг ч Инбинь үргэлж түүний зорилгыг ойлгодог.

Жунин... намайг халамжилж байна гэж үү?

Шаржигнах чимээ*

Салхины аясанд хийсэх номын хуудасны чимээ дахин гүн бодолд умбасан түүнийг сэрээв. Инбинь толгойгоо өргөхдөө тагтны цонхон дээрх өөрийн тусгалаа инээмсэглэж байхыг харлаа.

"Хувцас" Жунин түүний хувцсыг барьсаар ирэв.

Инбинь босоод Жунины гараас хувцсаа авлаа. Хувцсыг нь угаачихсан байсан тул лаванда цэцгийн ялдам үнэр ханхална. Яг л Жунины биеэс үнэртдэг шиг.

Анхилуун үнэр, дулаахан мэдрэмж, өнөөдрийн цаг агаар онцгой сайхан байгааг мэдэрсээр Инбинь инээмсэглэн, "Би хувцсаа солилоо." гээд явав.

Хувцсаа сольсны дараа Жунинтай хамт доош буухад цаг аль хэдийн 9:50 болжээ.

Өнөөдөр амралтын өдөр бөгөөд Ким гэр бүлийн гишүүдээс хэн нь ч гэрээсээ гараагүй байв. Уг нь Хумин ажил хэргийн чухал уулзалттай байсан ч Пак гэр бүлийнхэнтэй хооллох боломжийг алдахгүйн тулд ээж нь түүнийг болон эцгийг нь хуваариа цуцлахыг анхааруулсан учир одоо тэрээр төлөвлөгөөгүй, гэртээ өнжиж байх аж. Үнэндээ хоёр гэр бүлийн оройн зоог бямба гаригт байсныг тэр андууран ням гарагийнхаа уулзалтыг цуцалчихсан бөгөөд буцаж хувиараа сэргээхэд тэр хэтэрхий залхууч нэгэн байв.

"Өглөөний мэнд." Инбинь шатаар буухдаа Ким гэрийнхнийг зочны өрөөндөө сууцгаагаад өөрсдийн зүйлсээ хийж байхыг хараад ичиж санаа зовсондоо нүүр нь улайгаад ирэв. Бараг арван цаг болж байхад тэр яаж өглөөний мэнд гэж хэлж чадаж байна аа?

"Өглөөний мэнд."

"Өглөөний мэнд."

"Өглөөний мэнд."

Гэсэн ч Ким гэрийн гурван гишүүн бүгд түүн рүү харсаар мэндчилгээнд нь нэг нэгээрээ хариулав.

"..." Саяных их хачирхалтай бас эвгүй санагдсан тул Инбиний нүүр улам улайх нь тэр. "Уучлаарай, би... би орой сэрчихлээ."

"Яалаа гэж дээ, оройтож боссон чинь сайн байна, энд амьдрахад дасаж байгаагийн шинж шүү дээ." Мири жиг жуг хөнгөхөн инээгээд, "Би гал тогооны өрөөнд өглөөний цай үлдээсэн байгаа, Жунинитай хамт идээрэй." гэв.

"Чи өглөөний цайгаа угаагүй юм уу?" Инбинь гайхан Жунин руу харав. Түүнийг эрт сэрсэн болохоор өглөөний цайгаа уусан гэж боджээ.

"Хүлээсэн, хамт идэх гэж." хэмээн Жунин хэнэггүй хариулна.

"Хурдал хурдал, хурдан ид." Мири их л авхаалжтай бас баяртай байх аж. Хүү нь хамт хооллох гэж хүлээсэндээ ч биш, өглөөний цай ууя гэж бодсон нь л хангалттай байлаа. Гал тогооны өрөөг харуулсан цонх нээгдэх үед тэд хоолны ширээн дээрх өглөөний цайг харлаа.

Хумин хэт хөөрчихсөн ээж рүүгээ хальт харснаа дүүгийнхээ улайсан нүүрийг олж харав. Тэр хувиралгүй төрхөө чимээгүйхэн эргүүлэн доошлуулаад буцаж сонингоо уншлаа.

"Тэгвэл... өглөөний цайгаа ууцгаая." Инбинь ийн хэлээд Жунинтай хамт хоолны өрөөний дэргэд хүлээн зогсох Сон авгыг даган явав.

"Тэднийг хараач дээ." Өөрийн нүдээр харах Хуминд ээж нь дурдах ч шаардлага байсангүй, шөнөжин сэтгэл нь түгшиж, сонор сэрэмжтэй хоносон тэдний зүрх эцэст нь тогтворжиж байх аж. Жунины эдгэрэлт нь бусад аутизмтай хүмүүсээс хамаагүй дээрээс гадна хяналтаа алдах магадлал ч харьцангуй бага хэдий ч өчигдрийн болсон зүйл яагаад ч юм тодорхойгүй бас тэр болгон эмнэлэгт хүргэгдэхээр ноцтой болдоггүй ч өвчин нь дэгдэж тайвширсны дараагаар тэр удаан хугацаагаар сэтгэлээр унаж, хямардаг байсан юм.

Өчигдөр эмнэлгийн яаралтай тасгийн үүдэнд чимээгүй сууж байсан нь хэвийн үзэгдэл боловч одоо Жунин сэтгэлээр унасан биш харин ч сайхан ааштай байлаа.

"Энэ удаад би тайвширсан мэт санагдаж байна." Мири хөнгөн санаа алдана.

Эцэг эхийнхээ адилаар Хумин санаа амарсан байдал үзүүлсэнгүй бүр хөмсгөө зангидав. Тэр Инбиний дүүд нь үзүүлэх эерэг нөлөөг үгүйсгээгүй ч энэ нөлөө нь онцгой эм шиг өвөрмөц, орлуулшгүй мансууруулах бодис шиг санагдуулав. Магадгүй тэр өөрөө гэрлэлтдээ бүтэлгүйтсэн болохоор цусан төрлийн холбооноос гадна салж болшгүй өөр харилцаа байдаг гэдэгт итгэх дургүй байгаа биз. Жунин Инбиньд найдах тусам Хумин улам ихээр санаа зовно. Хэрэв нэг л өдөр Инбинь түүнийг орхивол төдий чинээ хүнд цохилт Жунинд ирэх болно.

Энэ нь Хуминыг гутранги үзэлтэй нэгэн гэж хэлж байгаа юм биш. Тэр зөвхөн хүний ​​мөн чанарыг хэт их ойлгодогт байв. Одоогийн Инбинь их сургуулиа дөнгөж төгссөн, түүний ертөнц энгийн агаад цэвэр ариун байгаа учир Жунины дэргэд байж чадах тийм сайхан сэтгэл, энэрэнгүй чанар, хүнлэг байдал байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам юу болох бол? Түүнийг хэд хэдэн удаа Жунинаас айх хүртэл хүлээвэл, түүний үгс Жунинд хүрч чадахгүй болтол хүлээвэл, түүний эцэс төгсгөлгүй найдвар өөрийг нь түлхэх хүртэл хүлээвэл, түүнийг илүү сайн эр хүн олох хүртэл хүлээвэл...

Тэр эцэг эх шигээ өөдрөг байж чадахгүй.  Мэдээж тэр Инбиньд талархаж байсан ч түүнд талархах сэтгэл төрөх тусам улам их санаа зовоох зүйл мэдрэгдэж байв.

Инбинь өглөөний цайгаа уухад тийм ч их цаг зарцуулсангүй, гадагш гарахын өмнө хэдхэн зүсэм идэв.

Тэр Жуниныг дагуулан Мири дээр очоод, "Ээжээ, би Жуниныг дагуулаад гармаар байна."

"Чи хэрэгтэй юмнуудаа цуглуулах гэж байна уу? Би жолоочид хэлээд өгье." Мири ийн хэлээд Сон авгаар бэлдүүлэхээр зэхэхэд,

"Үгүй ээ, тэгэх шаардлагагүй, би өөрөө жолоодож чадна, зүгээр л... би танаас машин зээлмээр байна." хэмээн ичингүйрэн хэлэв.

"Зээлнэ гэж юу ярина вэ? Энэ байшингийн бүх зүйл чинийх биш гэж үү? Зээлье гэж дахиж хэлэх юм бол ээж нь уурлана шүү." Мири гонсойсон мэт дүр үзүүлнэ.

Инбинь ч бас буруу зүйл ярьснаа мэдэн санаа зовон мунгинан зогсоход, 

"Жуниныг арван найман нас хүрэхэд би төрсөн өдрийн бэлэг болгон Audi өгч байсан. Жунин машин жолоодож чадахгүй болохоор чамд зүгээр өгсөн нь дээр байх." Хумин гэнэт хэлэх нь тэр. "Сон ах аа,  Audi-г гаражнаас бэлдээрэй."

Сон ах ч хурдан үүргээ аван явлаа.

"Баярлалаа." Хумины хэлсэн үг Инбиний сэтгэлийг тайвшруулав. Хэдийгээр тэр Ким гэрийн хүүтэй гэрлэсэн ч энэ нь Ким овогтны эд зүйл түүнийх гэсэн үг биш, мэдээж тэр бүгдийг юу ч болоогүй юм шиг ашиглаж болохгүй. Харин зээлэх тухай яривал хэтэрхий хөндий хандлага харуулсан болохоор тэр яаж ч чадахгүй эвгүй байдалд орсон. Энэ үед аврал болж Хумин Жунины машиныг ашиглуулах гэж зөвшөөрөл өгсөн. Машиныг хэдий Хумины мөнгөөр ​​худалдаж авсан ч Жунины нэр дээр байгаагаас хойш тэр арай тайван ашиглаж болох нь.

"Зүгээр." Хумин хайхрамжгүй толгой дохино.

Инбинь инээмсэглэх аж. Жунины том ах бүх хугацаанд түүнд хүйтэн, хайхрамжгүй хандсан ч дотроо эелдэг хүн гэдгийг мэдэв.

"Аа нээрээ, ээж ээ, би ч бас Жуниныг хариуцсан эмчтэй хэрхэн холбогдохыг мэдмээр байна." Инбинь сэдвээ өөрчлөн ам нээв.

Ким гэр бүлийн гишүүд бүгд түүн рүү ширтлээ. Хумин түүнээс шууд, "Чи профессор Жонтой холбогдмоор байна гэж үү?"

"Мнн" Инбинь толгой дохин Жунин руу хараад, "Өчигдөр болсон явдал надад Жуниний биеийн байдлын талаар илүү ихийг мэдэх хэрэгтэйг сануулсан. ​​Хэрвээ би сайн мэдээд авбал цаашдаа арай илүү бэлтгэл хийж, өчигдрийнх шиг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно."

Өчигдөр тэр Жунинтай тохиролцсон болохоор нөхцөл байдлыг хяналтаас гаргаж болох шалтгаануудыг илүү сайн судлах хэрэгтэйг ойлгосон.

Ким гэр бүлийнхэн ихээхэн гайхах бөгөөд Инбинь рүү харах харц нь талархал дүүрэн байв. Зүгээр ч нэг Жунины хажууд байх биш, түүний амьдралд өөрийгөө нэгтгэхийг үнэхээр хүсэж байгаагаа илэрхийлэх үйлдлүүд тэр үзүүллээ.

"Би чамд цаг товлож өгье." хэмээн Хумин хэлэв.

"Баярлалаа."

Хумин профессор Жонтой цаг товлохоор болох үед машин хэдийн бэлэн болжээ.

"Тэгвэл бид явлаа. Бид хоёр оройтож ирж магадгүй болохоор оройн хоолонд битгий хүлээгээрэй." Инбинь ийн хэлээд Жунин руу харав.

Жунин хэсэг хөшиж байгаад зочны өрөөн дэх гурван хүн рүү хараад, "Бид явлаа." гэж давтан хэлэв.

"...Өө за за, дараа уулзъя." Хүү нь тэдэнтэй дахин ярилцах санаачилга гаргасанд Ким гэрийнхэн тэр даруй сэтгэл догдлон босоцгоож тэднийг үдэж гарган машин нь харагдахгүй болтол гар даллан үлдэцгээв.

Энэ бүх хандлага Инбиньд өөрийгөө Их Александрын дүрд тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлжээ.

"Миний санаж байгаагаар чи тэр Audi-г өнгөрсөн жил аваагүй юм уу? Дуу нь муу байсан юм бол зүгээр л хая л даа." Мири нэг хөмсөг болон уруулын үзүүрээ өргөн том хүүгээсээ асуув.

Хумин гэр лүүгээ эргээд, "Би одоо явуулж байна, зүгээр биз дээ?" гэж хэлэхэд,

"За за." гэсээр Мири инээх аж.








: Hi~ бичвэрээ хүлээцгээсэн биз дээ? Сүүлийн хэсгээ хэзээ ч өгсөн юм бүү мэд. Ямартай ч одоо эргэн ирж байгаагаа дуулгая аааа🥳

पढ़ना जारी रखें

आपको ये भी पसंदे आएँगी

8.2K 194 10
What if in this alternative timeline Ben had a friend named Y/N that also had family in the plumbers. What if he already knew about grandpa Max's sec...
1.7M 95.1K 87
Daksh singh chauhan - the crowned prince and future king of Jodhpur is a multi billionaire and the CEO of Ratore group. He is highly honored and resp...
1.8M 114K 200
**Story is gonna be slow paced. Read only if you have patience. 🔥** Isha Sharma married a driver whom she had just met. She was taking a huge risk...
1.9K 87 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO