The Darkness

By jelly_6566

1.7K 224 9

"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбар... More

Intro
Хүүхэлдэй..
Ам дамжсан яриа..
Бэкхён..
Төлөөс
Намайг явуул..
Явж чадахгүй нь...
Бурханы үйлчлэгч болчихлоо..
Араатан ба гоо үзэсгэлэн..
Зүүд...
Хачин?? Зочин..
Үргэлж цэцэглэдэг интоорын мод...

Би тэгсэн юм...

121 15 0
By jelly_6566

Мөн л нэг уйтай өглөө эхэлж би амьдарсаар л...
Үгүй юм байна... үүнийг амьдарч байгаа гэж хэлэхгүй тиймээс оршсоор гэх нь зөв байх...

Эхний цагын лекц засварлахад Сокжин ах бидэнд амтат талх авч ирж өглөө.

Сокжин ах " Нажүн-а май энийг идээрэй" гэсээр газрын самартай талх өгөхөд Нами эгч миний гараас талхыг аваад өөрийнхтэйгөө сольж өгөв.

Нами эгч " Нажүн газрын самрын харшилтай юм л даа." гэж эвтэйхэн тайлбарлахад Нахи " Тиймээ эгч идэж чаддаггүй юм" гэлээ.

Сокжин ах "Уучлаарай Нажүн мэдсэнгүй"

Би " Зүгээр дээ. Талх өгсөнд баярлалаа." гэж хэлэн бөхийгөөд урагш ширтэн талхаа идлээ.

Лекцийн танхимийн хамгийн урд талын ширээнд сууж байсан тэдний яриаг ардаас нь чагнаж суусан Сэсиля дотроо нэг зүйл бодоод амжижээ.

Нами эгч "Маргаашийн шалгалтыг давчихвал зуны амралт бараг л эхэлж байгаа юм байна."

Нахи "Тийм шүү. Ашгүй минь гэж энэ тамын тогооноос хэсэг ч гэсэн гарч болох нь.." гэсээр инээд алдана.

Нахи гэнэт бидэн рүү огцом хараад "Зуны зугаалга хийх хэрэгтэй биз дээ? Хаашаа явах уу? Парис явах уу? Хавай явах уу? Ер нь яах вэ?" гэсээр хөөрөн ярих бол би дэвтэр рүүгээ харан сууж байлаа.

Нахи "Жүн эгчээ?? Та энэ жил бидэнтэй явна биз дээ?"

Би ч толгойгоо зөөлөн сэгсрээд "Уучлаарай.. гэхдээ би явж чадахгүй гэж бодож байна. Тэгээд ч намайг явах юм бол уур амьсгал нэг л зэврүүн болж магадгүй.." гэж үнэнээ өчөөд өөр тийш харлаа.

Нахи "Уг нь... таныг явсан бол Америкт байгаа Вону ах ажилаа зохицуулаад ирнэ гэсэн юмсан.." гэхийг нь сонсон би гайхан харав.

Би "Вону юу??"

Нахи "Тиймээ.." түүний хариултанд би хэсэг бодол хийлээд "Тэр завгүй шүү дээ.." гэж хэлээд түүний талаар бодолд автав.

Жон Вону....

Багын найз минь... нэгэн цагт түүнгүйгээр төсөөлөгддөггүй байсан ирээдүй минь одоо эзгүй санагдана. Хэрвээ надад тэр явдал тохиолдоогүй бол.. Хэрвээ Вону гадаад руу яваагүй бол.....

Тэгсэн ч тэр надтай хамт байх боломжгүй байсан биз..

~~~~~~~~~~~~~~~~

Улирлын шалгалт эхэлсэн тул сургууль тэр аяараа ухаарлын өдрүүддээ шилжсэн мэт толгойтой бүхэн хичээлээ шагайн явах аж..

Би ч шалгалтуудаа эхнээс нь өгөн явсаар завсарлагааны цаг болж цайны газар руу гэлдэрлээ.

Нахи "Одоо мэргэжилийн хичээлүүдийн шалгалт л үлдсэн байгаа бусдаар бол гайгүй.." гэж хэлсээр санаа алдана.

Би "Манайх ч бас адил..." гэж хэлэн урд байх хоолноосоо савхдаад идэж суулаа.

Нами эгч болон бусад маань арай ирээгүй байсан тул бид хоёулхнаа хоолоо иднэ.

Хоол идэж эхэлснээс хойш бие нэг л эвгүй оргиж байгаад сүүлдээ улам хэцүүдсээр амьсгалахад хүртэл бэрх санагдан сандалаасаа уналаа..

Нахи " НАМИ ЭГЧЭЭ? ХУРДАН ИРЭЭРЭЙ ЖҮН ЭГЧ!!" гэсээр айн орилох бол цайны газар руу үүргэвчээ үүрсээр дөнгөж орж ирж явсан Нами хурдлан гүйв.

Нами " Яасан бэ? Яачихваа?" гэсээр сандран дүү нарынхаа дэргэд гүйж ирээд тэдний дэргэд өвдөглөн суулаа.

Нахи уйлсаар "Тэр хоолоо идэж байгаад гэнэт л уначихсан.."

Нами түүнийг үгийг сонсоод Нажүны хоолыг үнэрлэж үзээд шууд л цүнхээ ухсаар яаралтай үед хэрэг болох харшлын тариа гаргаж ирэн нүүр нь улайн амьсгал нь боогдох Нажүнд тарьж орхив. Тэднийг тойрон байсан залуус ч эмнэлэг рүү залгаж түргэн дуудлаа.

Удалгүй Нажүны бие арай сайжран хэвийн амьсгалж ирэхэд түргэн ирэн түүнийг авч явав.

Энэ бүх зүйл болж байх явцад хэргийн гол эзэн айсандаа салгалан зогсоно.

Тэр үнэндээ Нажүныг ийм хүнд байдалд орж үхэх дөхнө гэж бодоогүй зүгээр л биеэр нь тууралт гараад шалгалтандаа сууж чадахгүй л гэж бодсон.

~~~~~~~~~~~~~~~

Бүх зүйл л гэнэт болоод л өнгөрсөн... нэг мэдэхэд би ухаан алдаж тэгээд эмнэлэгт сэрсэн.

Харин одоо яагаад гэдгээ ч ойлгоогүй хэрнээ загнуулж байна.

Ээж "Яаж байгаа хүүхэд вэ? Газрын самар иддэг нь яаж байгаа юм?" гээд хөмсөг зангадана.

Аав "Ёстой бодлогогүй үйлдэл байлаа."

Би хөнжилөө тэгшлээд ээж аав руугаа тайван харсаар "Би албаар идээгүй ээ.. үнэндээ самрын амт ч амтагдаагүй."

Аав "Тэгэхээр санамсаргүй явдал болж таарч байна уу?" гэсээр лавлах үед нь "Сайн мэдэхгүй юм даа ааваа..." хэмээгээд санаа алдав.

Бие минь хамаагүй дээрдсэн мөн шалгалтууд арай дуусаагүй тул маргааш нь эмнэлэгээс гарахаар болсон юм.

Намайг гаргаж авахаар ирсэн ээж аав руугаа хараад "Би шууд сургууль явах хэрэгтэй байна. Өнөөдөр сүүлийн шалгалттай."

Ээж санаа зовинонгуй "Гэхдээ чи дөнгөж эмнэлэгээс гарлаа шүү дээ. Гэртээ харьж амарсан нь дээр."

Аав "Ганц шалгалт өгөөгүй байлаа гээд муу авчихгүй шүү дээ. Чи хангалттай сайн сурдаг."

Би толгой сэгсрээд "Тийм ч их удахгүй ээ.. та хоёр түрүүлээд харьж бай" гэчихээд сургуулийн зүг хөдлөв.

Шалгалтын дараа ангиасаа гарч явтал коридороор нэг шуугилдаан болж дүүгийн минь хоолой Сэсилягийн орилох дуу тэр хавиар сонсогдох шиг болсонд би яаран очлоо...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсэг хугацааны өмнө:

Сэсиля " Би Нажүны хоолонд нь газрын самар хийчихсэн. Хэн нэгэн мэдчихвэл яаанаа?" хэмээн найзтайгаа ярих бол нөгөө найз нь "Чи галзуурчихсан юм уу? Тэр эгч дүү гурвыг хэр нэр нөлөөтэй бас баян гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?" гэхтэй зэрэгцэн "Хэн юу хийсэн гэнээ?" гэх Нахигын дуу тэдний ард дуулдахад тэд хоёул цочин арагш харлаа.
.
.
.
Намайг яаран очиход Нахи "Та нар яасан гэсэн бэ?" гэсээр Сэсиля болон түүний нэг найзын үснээс зуурч байлаа.

Би гайхсан даа "НАХИ!!" гэсээр гүйж очиход надаас урьтаж Жонгүг Нахиг болиулав. Гэсэн ч тэр тийчигнэн Сэсиля руу дайрна.

Бидний ардаас Нами эгч " энд юу болоод байгаа юм бэ?" хэмээн асуухад Нахи "энэ муу шулам Нажүн эгчийг харшилтайг мэдээд хоолонд нь газрын самар хийсэн байна."

Тэнд байсан бүх хүмүүс гайхацгаах бол би тийм ч их гайхсангүй гэхдээ яаж хийсэн байхав? гэж бодсоор Сэсиля руу ширтэнэ.

Нахи " Намайг тавь би яах ч үгүй!" гэхэд Жонгүг ууртай бяцхан найз охиноо тэврэхээ болив.

Нами эгч " Энэ үнэн үү?" гэж нилээд ширүүн асуухад Сэсилягын найз нь үнэнийг хэллээ.

Гэтэл тайвширсан байсан Нахи дахин Сэсиля руу дайрч бүгд болиулахаар гурвалжин дөрвөлжин зүйлс болсны эцэст менежер ирэн биднийг зогсоов.

Бүх зүйл дууссан хойно Сэсиля нүүрэндээ шалбархайтай үс нь сэгсийж газар суусан байх ба бүгд л балмагдсан харагдана.

Менежер " Хэн түүнийг ийм болгосон?" гэж ууртайхан асуухад нь би гараа өргөөд " Би тэгсэн " гэхэд бүгд над руу гайхан харж Нахи " Үгүй-" гэж юм хэлэх гэхэд нь би үгийг нь таслаад " Өчигдөр тэр миний хоолонд албаар харшилтай зүйлийг минь хийсэн гэдгээ найздаа хэлж байхад нь би сонссон юм. Тэгээд л уур хүрсэндээ түүн рүү дайраад харин тэд намайг болиулах гэж оролдсон " гээд хэлж орхив.

Менежер " Намайг дагаад яв!" гэсээр өрөө рүүгээ алхав.

Нахи " Та яагаад тэгж хэлж байгаа юм бэ?" гэсээр ардаас минь дагахад би "Дандаа хэрэг тарьж явдаг чи биш тэргүүний оюутан намайг ингэсэн гэвэл хэн нь бага шийтгэл авах бол?" гэж анхааруулах мэт хэлэхэд тэр чимээгүй болон ард үлдлээ.

Менежер эхлээд юу болсон талаар лавлан асууж олон ч зүйл шалгаасан юм. Би болсон явдлын талаар дахин тайлбарлахдаа зодоон эхлүүлсэн хүнийг өөрийгөө гэж дахин дурдав.

Тэрээр эцэг эх рүү минь залгаж юу болсон талаар хэлж надаас оноо хасаж шийтгэсэн бол Сэсиля сургуулиас жилийн хугацаанд чөлөөлөгдөх болов.

Юмс сайнаар эргэсэн гэхэд буруудах зүйл алга байгаа ч эцэг эхээсээ бага зэрэг эмээж байна.

Даруу төлөв охин нь сургууль дээр үймээн үүсгэж менежер нь үүнийг дуулгасан нь үнэхээр гайхмаар байсан нь лавтай.

Өөдөөс минь юу ч хэлэлгүй харж суусан аав түрүүлэн ам нээж "Миний охин энэ зун эмээ өвөө дээрээ очиж амарсан нь дээр юм шиг байна. Энэ шийтгэл чинь болог" хэмээв.

Би харин ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Энэ харин ч шагнал шиг санагдана.

Би " Тэгьеээ."
Аав "Дараа долоо хоногт чамайг аваачиж өгье."
Би " Ойлголоо. Би тэгвэл юм хумаа бэлдэе."

Continue Reading

You'll Also Like

51.6K 5.3K 36
Тэр өдрөөс хойш миний шүүгээнд өдөр бүр байх болсон Ким Тэхёний жижигхэн захианууд... Зөвшөөрөлтэй орчуулгын өгүүллэг болно. Хоёр хэлээр харьцуулан у...
3K 520 12
Үзэсгэлэн гоогүй бол би хаягдсан өрөвдөлтэй араатан хэвээр байх болно. Гэвч... Дахиад олоход л болох зүйл. ...Олмогцоо түүний нандин сэтгэлийг цусаар...
66.6K 4.9K 56
In their previous life, taehyung had been overweight. His face was covered in acne. Yet jungkook still forcefully ate him up. Exactly how much did h...
32.1K 3.1K 10
"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.