Чи Би бас Тэр

By _namigyu

2.1K 243 19

-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд б... More

1. Магадгүй тэр үед
2. Тэврээд өгсөн бол
3.Амьдралын тухайд
4. Яг энэ удаад
5. Болзоо
6. Бусад хүмүүс
7. Хайр
8. Цаг хугацаа
9. Миний анзаараагүй залуу
10. Төрсөн өдөр
11. Хар толбо
12. Ухаарал, Харамсал, Харуусал
13. Сэтгэл.
14. Хол.
15. Бээлий
16. Гэмт хэрэг.
17. Жинхэнэ.
18. Чамаас хол
19. Хайртай
21. Хайртай болохоор.
22. Нил ягаан.
23. Тийм өдрүүд

20. Амьдралын хичээл

63 6 0
By _namigyu

Хорьдугаар хэсэг

Хайр бидэнд амьдралын хичээл заадаг.

2020 оны тавдугаар сар. Италид ирээд нийт есөн сарын хугацаа өнгөрч.

Би эндээ ирээд хөлөө олж, энгийн амьдралаараа амьдарсаар л байгаа.

Жижиг тосгон болохоор гэмт хэрэг гарах нь ховор болохоор хааяа нэг хулгайн хэрэг дээр ажиллачхаад, бусад үед нь энд байдаг кофе шопыг ажиллуулж мөнгө олно. Тэгээд бас хүүхдүүдэд хэрэгтэй номын клуб ажиллуулж байгаа. Яахав урьд нь хийж үзээгүй зүйлээ турших надад таалагдаж байна.

Амралтын өдрүүдээр би кафегаа нээчхээд номын клубынхаа хүүхдүүдийг эндээ дууддаг.

Өдрүүд минь ингэж өнгөрч байгаа. Ээж Аав хоёр жижигхэн усан үзмийн талбайтай болсон болохоор тэдэнд их таалагдаж байгаа бололтой байсан. Өдөржин л тэр талбай дээрээ өнжинө.

Энд ирээд би цоо шинэ найзуудтай болсон. Нэрийг нь Селистиас гэдэг тэр хоёр ихэр хөөрхөн хүүхэдтэй эхнэрийг нь Маргарит гэдэг. Ихрүүдийн нэгийг нь Кэйти, нөгөөг нь Кэвин гэдэг. Тэд хоёул америк хүмүүс юм билээ. Эцэг эх нь тэр хоёрыг зөвшөөрөхгүй байсан болохоор зугтаад энд ирчихсэн гэсэн. Тэднийг харах бүртээ би Вонүг бодож орхидог.

Яагаад ч юм бэ урсгал ус шиг тэр дөлгөөхөн залуу бодолд минь бууж орхино.

Тэгээд л Вонүг гэх сэтгэл минь намрын навчис хийссээр түүн дээр очино гэж найдна. Тэнэг найдлага. Хэзээ ч бүтэхгүй болохоор нь би намрын навчис шиг л гэж боддог.

Гэснээс Мингюүгийн ээж эгч дүү гурав ч бас энэ тосгонд байдаг. Тэднийх манайхаас холгүй бий. Хааяа би тэдэн дээр очиж гитар нүдэн, буу халж суудаг даа.

Би бодохгүй байхыг хичээдэг ч Вонүг өөрийн эрхгүй бодож, хааяа бүр зүүдлэнэ гээч. Ингэтлээ хайртай болсноо өөрөө ч анзаараагүй би гэдэг тэнэг юм. Бас хэзээ ч үнэнтэй нүүр тулж чаддаггүй бяцхан зүрх минь хэтэрхий хулчгар.

Хайр гээчийн амтыг мэдрэх тэр үе надад ямар гашуун санагдсан гээч. Би түүний өмнө гэмтэй мэт л байдаг болохоор гашуун санагдаа биз.

Түүнд ч бас хайр ямар шударга бус санагдаж байгаа бол гэж бодох төдийд би улам л өөрийгөө үзэн ядаж байсан.

Гэхдээ яахав. Би амьдарсаар л байна.

Өнөөдөр би өглөө босч жаахан дасгал хийж байгаад кафегаа нээхээр гарав. Гадаа бүрхэг байх агаад юу юугүй л борооших аятай үзэгдэнэ. Бүрхэг тэнгэр, би гэртээ ганцаараа, ажлаа ч эрт дуусгачихна. Тэгэхээр энэ чинь юуны дохио вэ? Би ядаж нэг өдрийг болтугай ганцаар хийцгүйрч өнгөрүүлэх нь байна шүү дээ.

Гэртээ ганцаараа халуун шоколад уугаад суух ч жаргал шүү дээ. Ялангуяа Италид бол. Хэчнээн сайхан гэж санана.

Би кафегаа нээчхээд хэсэг хүүхдүүдийг хүлээж суув. Удсангүй тэд бөөнөөрөө кафен үүдээр инээлдэн орж ирцгээлээ. Тэднийг харах бүртээ би өөрийн эрхгүй өөрийнхөө ийм байсан үеийг бодож орхино. Тэгэхэд би амьдралын талаар ч боддоггүй, зөвхөн мөрөөдөлдөө шатаж явсан тийм л охин байж дээ. Цагаахан тэр насаа би хэчнээн их санаж байна аа...

Бага насандаа бид хурдхан том болохыг хүсдэг, гэхдээ том болсон үедээ буцаад бага насандаа эргээд очихыг хүсэх юм. Хүний шунал гэгч юм хэзээ ч дуусахгүй юм даа.

Хоёр цагийн дараа би тэднийг явуулчхаад хэсэг Итали хэлээ харав. Бага байхад аав надад зааж өгч байснаас өөр зүйл мэдэхгүй тул Итали хэлэн дээрээ сайжрах шаардлага надад гарч байгаа. Эмээ залуу байхдаа аавд Итали хэлийг ус цас болтол нь зааж өгсөн гэдэг. Тиймээс ч аав минь одоо ингээд төвөггүй хүмүүстэй ойлголцоод яваа биз. Би ч яах вэ. Англи хэл минь надад давуу тал болж байгаа.

Эндэхийн хүүхдүүд бас Англи хэлэндээ тийм ч сайн биш болохоор тэн хагасд нь Англиар, ганц хоёр ойлгох зүйлс гарвал Италиар ярилцаад л болоод л байна. Мэдээж би ингэж явсаар байвал хэзээ ч сайжрахгүй тул Итали хэлийг заавал сурах шаардлагатай...

Өнөөдрийг би ингэж өнгөрүүлсэн. Гэртээ хариад би хэсэг л гиюүрч, бодол болж суугаад аав ээжийг ирэхэд хоолоо идчихээд орондоо ороод хэсэг тааз ширтэж хэвтэв. Тэгсээр нэг л мэдэхэд унтаад өгсөн байлаа.

Өглөө гэхэд би ахиад өнөөх үйлдлүүдээ давтав. Өнөөдөр би Мингюүгийн эгч охин дүү дээр очиж ойр зуурын сонин хачин ярилцахаар тохирсон юм. Би кафегаас гарч, төв талбайг өнгөрөөд нэлээн яваад бараг л тосгоны захад байрлах тэдний байшинд ирээд хонхыг нь дарав. Нэг их удсангүй хүнд алхаа түр тар хийлгэсээр нааш гүйн ирж дараа нь намайг харсан даруйдаа тэврээд авав.

-Кэйди!!

Мингюү бараг л орилох шахам ингэж хэлээд намайг буулгахад би удаан уулзаагүй түүнтэй их л дотноор мэндлэв.

-Хөөх Ким Мингюү. Хэл сураггүй, надтай чатлах ч үгүй болохоор чинь би чамайг яг загнах гэж байлаа шүү дээ!

-Харин тийм ээ. Гол нь би чиний дугаарыг мэдсэнгүй. Бас хэрвээ чат бичвэл намайг тоохгүй байх вий гэж их айсан юм.

Бид хоорондоо их л чангаар ярилцан инээлдэн зогсож байтал Мингюүгийн ард ахин нэг танил баргил хоолой хоолойгоо засах нь тэр.

Тэр надруу гүйн ирээд тэврэх гэж яарсангүй, харин нүд нь гялалзаж, намайг харсандаа баяртай байгаа мэт санагдаж байв.

-Вонү.

-Кэйди.

Нэгнийхээ нэрийг зэрэг дуудсаны дараа бид инээлдэв. Тэгээд тэр ахиад намайг дээрээс доош нь гүйлгэж хараад

-Нэг ч зүйл чинь өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ, үс чинь их урт ургажээ.

Солонгосоос явсанаас хойш үсээ тайруулаагүйг минь тэр анзаарав бололтой ийн хэлэхэд би ичин доош харлаа. Яг үнэндээ энд дажгүй үсчин байдаггүй юм билээ. Уг нь тайруулахаар үсчин орсон ч хэрхэн үс засдагийг нь хараад л шууд болихоор шийдсэн юм.

Өөрөө тайрсан нь хамаагүй дээр байх биз.

-Гадаа их сайхан юм. Жаахан алхацгаах уу?

-Тэгье.

Ингээд би бараг жил гаруйн дараа чамтай уулзсан. Жилийн дараа чамтай уулзахад чамаас өөрчлөгдсөн зүйл нэг ч үгүй... зөвхөн үс чинь л час улаан болж орхиж.

Сэтгэл чинь хөрсөн эсэхийг би хэлж мэдэхгүй нь, гэвч одоо хүртэл байн байн надруу харж, алхам бүрийг минь тархиндаа тогтоох шиг л байхыг чинь ажихад чи надад одоо ч сэтгэлтэй хэвээр бололтой...

Continue Reading

You'll Also Like

4.8K 710 6
Q: Хосууд салахад хайр нь хаачдаг вэ? -Нуугддаг байх.
630 133 16
ამაიას ცხოვრება სამუდამოდ კარგავს წარსულის იერსახეს,როდესაც ის ნახევარღმერთების ბრძოლის ეპიცენტრში აღმოჩნდება, წინასწარმეტყველების აღსასრულებლად. "მი...
55.3K 5.7K 26
Хөгжилтэй хайрын түүх уншмаар байна уу? Тэгвэл та яг зөв өгүүллэгээ сонгож! ⚠️ 15+ ⚠️
823 121 10
پشگیری بۆ بۆ نوسەرەکان لە هەمان کات رێبەرێک بۆ نووسەران خوێنەرەکان دڵی ئێمەن😁