Чи Би бас Тэр

By _namigyu

2.7K 288 19

-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд б... More

1. Магадгүй тэр үед
2. Тэврээд өгсөн бол
3.Амьдралын тухайд
4. Яг энэ удаад
5. Болзоо
6. Бусад хүмүүс
7. Хайр
8. Цаг хугацаа
9. Миний анзаараагүй залуу
10. Төрсөн өдөр
11. Хар толбо
12. Ухаарал, Харамсал, Харуусал
13. Сэтгэл.
14. Хол.
15. Бээлий
16. Гэмт хэрэг.
17. Жинхэнэ.
19. Хайртай
20. Амьдралын хичээл
21. Хайртай болохоор.
22. Нил ягаан.
23. Тийм өдрүүд

18. Чамаас хол

84 8 1
By _namigyu

-Итали?

-Тийм ээ Итали охин минь? Чи үүнд дургүй байвал бид энд үлдсэн ч болно шүү дээ. Бүх зүйл чамаас л шалтгаална.

Итали гэсэн үү?

Бурхан минь тоглож байгаа биз дээ?

-Аав ээж. Хэрвээ та хоёр үнэхээр ингэж шийдсэн бол мэдээж би явна! Итали бол миний мөрөөдлийн газар!

Аав ээж хоёр минь оройн хоолоо идэж байхдаа надад саяхан гаргасан шийдвэрээ сонордуулж, би баярласандаа шууд л зөвшөөрч орхив.

-Тэгвэл бид зуныг өнгөрүүлээд арван сарын дундуур явахаар төлөвлөж байна. Тэр болтол чи хүссэнээ хийж байхгүй юу. Найз залуу байдаг бол түүндээ цаг зарцуул. Хамгийн гол нь ямар ч хүүхэд байх ёсгүй шүү!

Ээжийн хэлсэн үгэнд би гайхсаар идэж байсан будаандаа хахав.

-Ээж! Өөрийгөө яая гэж байж юун хүүхэд вэ?

-Тэгж ярьдаг л юм. Гэтэл нэг л мэдэхэд хүүхэдтэй болчихсон байдаг юм даа тийм ээ ханиа?

-Тийм! Бид хоёр ч өөрсдийгөө яая гэж байж чамайг төрүүлж байлаа шүү дээ. Гэлээ гээд яавал гэж. Нэг их доройтсон юм алга.

Аав ахиад өнөөх утгагүй лекцээ ярьж эхлэхэд би ойлгож байгаа царайлан хоолоо идээд шууд л өрөөндөө орж ирэв.

Би хааяа өнөөх шөнийн клубд ажиллачхаад, бусад өдрүүдэд нь ээжийн ажилд туслаад, хүсвэл амарчхаад эрх дураараа амьдарч байв. Мэргэжлээрээ ажил олно гэдэг хэцүү юм. Ялангуяа Солонгост бол.

Хэчнээн өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байгаа ч өөрийн эрхгүй бодол болчхоод байгаа. Тэгээд өөрийгөө юун дээр алдсаныг ахин бодож, дэмий харамсан сууна. Харамсал гэдэг яг л өт хорхой шиг зүйл юм. Дотроос минь бага багаар мэрсээр байх юм.

Хааяа Вонүг бодон мартахыг хичээнэ. Гэхдээ даанч мартаж чадахгүй гэдгээ ойлгоод л дуусна.

Нэг л зүрх рүү, сэтгэл рүү минь ороод ирсэн л бол буцаж гарна гэдэг боломжгүй юм. Чин зүрхэнд хүрсэн хайр хэзээ ч буцаж гардаггүй бололтой.

Ингэж бодол болохынхоо оронд би явахаасаа өмнө хийх зүйлсээ төлөвлөв.

1. Гомдоож байсан бүх хүмүүстэйгээ очиж уучлал гуйж эвлэрч, инээлдэх /Уучлахгүй байсан ч уучлал гуйна. Энэ жагсаалтанд Мингюү, Жэнни, Вонү, Сэри нар багтсан/

2. Хаашаа ч хамаагүй алхах. Хүссэн газартаа очих. /Жишээ нь: орой болгон хажуугаар нь зөрж өнгөрдөг, өнгөрөх бүртээ сууж үзэх юмсан гэж боддог газар, эсвэл гэрээсээ гараад харсан хамгийн эхний кафе гэх мэт/

3. Авах юмсан гэж боддог хувцсаа шууд шүүрээд авах. /Энд харин Халловин, цасны баяр, эсвэл муу охидуудын өмсөх дуртай хувцаснууд багтсан. Тэдгээр хувцаснуудыг яг юу гэж нэрлэхийг би огт мэдэхгүй нь/

4. Амьдралын утга учраа олох.

Тэмдэглэлийн дэвтрийн хоёр дахь цэнхэр хуудас дээр би ингэж жагсаан бичлээ. Тэгээд дараа нь чимээгүйхэн санаа алдаж, яах ёстойгоо эргэцүүлэн бодсон юм.

Тэгээд тэмдэглэлийн дэвтрээ хааснаас хойш гурван сар өнгөрч, би мэргэжлээрээ жижигхэн компанид ажиллах болов. Хэдий эндээс явах гэж байгаа ч гэсэн зүгээр суухаар хүссэн зүйлээ хийсэн нь дээр биздээ.

Саяхан нэг хэрэг дээр ажилласан. Өсвөр насны гурван хүү. Гурвуулаа нэг охинд сайн болоод хоорондоо өрсөлдөөд, тэр нь охинд хэцүү санагдсан болохоор гэрээслэл дээрээ "Та нар байгаагүй бол илүү дээр байх байсан. Та нар миний үхлийн шалтгаан" гэсэн байж билээ. Кино юм уу хаашаа юм. Хэргийг бүр сайн судлаад үзтэл гурван хүү зүгээр ч сайн болчхоогүй үргэлж тэр охиныг өдөж хоргоож, нэг нь бүр хүчиндсэн байж билээ. Тэд гурвуулаа тус бүр 7
жилийн хорих ял авсан.

Би ингэж амьдарч байхад хүүхдүүд бүр миний ч мэдэхгүй зүйлсийг үзэж туулаад явах юм. Хорвоо яасан шударга бус юм бэ дээ.

Өнөөдөр их ядарсан болохоор би метронд суугаад шууд харихаар болов.

Чихэвчээ зүүгээд дуртай дуугаа тавин бодол болж эхлэв. Түүнийг бодох хамгийн амар амгалан цаг хугацаа. Өөрийнхөө шийдвэрт харамсан суухаас өөрийг би үл чадна.

Харамсал гэдэг яасан муухай мэдрэмж байдаг юм бэ?

-Хөөе!

Гэнэт чихэвч минь чихнээс суга татагдан, би цочсоор хартал метронд хэдэн залуус болон нэг хөгшин, тэр цаана нэг залуу гээд ердөө долоон хүн л байлаа.

-Яаж байнаа?

-Юм асуусан юмсан?

-Уучлаарай сонсож чадсангүй.

Тэд нэгэнрүүгээ дохилцон ёжтой инээмсэглэх аж.

-Хөөе. Чи хэдээр явдаг юм? Эрлийз хүүхнүүд бусдаасаа үнэтэй явдаг гэдэг үнэн үү?

-Уучлаарай ойлгосонгүй.

Намайг ийн хэлтэл тэр залуу хажууд минь маш хүчтэй суугаад гараа аажмаар биед минь ойртуулж эхлэв.

-Ойлгож ядах юу байсан юм бэ? Би чамайг гомдоохгүй шүү!

-Яаж байнаа болиоч!

Би сандарсаар бараг л орилох шахахад тэр залуу больсонгүй улам зүтгэх аж.

Бурхан минь ингээд л муу залуусын гарт ордог юм байж.

-Наад гараа тат!

Гэнэт л тэр цаанаас их л танил хоолой ийн хэлэхэд залуус бүгд сандралдан тэрэн рүү харлаа.

-Яахаараа хэлснээр чинь хийх ёстой юм?

"Дараагийн зогсоол-"

Метро дараагийн зогсоолыг зарлаж, би бушуухан буухыг хүсэхдээ босох гэж оролдов. Даанч бүтсэнгүйдээ.

-Наадах чинь миний эхнэр.

Сандран суусаар байсан миний дэргэд аврал минь болж Вонү зогсож байлаа.

Би хэсэг гацан түүнрүү харж шууд л гарнаас нь атган босоод авав

-Эхнэрийг минь битгий айлгаад бай! Бас дараа охидтой таарвал наад гаж хүслээ жаахан дарж яваарай.

Бид метроноос зэрэгцэн буухад би шууд л түүний гарыг тавьж орхив.

-Саяны явдалд баярлалаа. Чи одоо гэрлүүгээ явдаа орой болчхож.

Би харц тулгарч чадсангүй, доош харсаар ингэж хэлээд явах гэхэд тэр гарнаас минь зуураад

-Хэдий болтол зугатаах гэсэн юм?... хүргээд өгье. Ийм орой чи л харин болгоомжтой явж бай.

Түүний хоолойн өнгө хөндий сонсогдож, зүрх минь цээжээ дэлдэн гарч ирэх гэж байгаа мэт санагдав.

Тэр өөртөө зохьсон бор өнгийн пальто, дотуур нь нимгэн цамц, доогуур нь хар өмд өмссөн нь түүнийг сайхан харагдуулж байлаа.

Гэр хүртэл бид юу ч ярьсангүй чимээгүй алхсаар ирцгээв.

-Юу... ямар ч байсан. Дараа... заза баяртай.

Тэр цааш харан удаанаар алхаж эхлэхэд би харин хоргодоод болсонгүй.

Хаалттай тэмдэглэлийн дэвтэр дээрх хүслээ өнөөдөр л биелүүлэхгүй юм бол өөр хэзээ ч биш.

-Вонү!

Би чангаар түүний нэрийг дуудахад тэр надруу огцом эргэн харлаа.

-Ярилцах уу?

Үүнийг л хүлээж байсан шиг түүний нүд нь гэрэлтэж өөдөөс минь тайван гэгч нь алхан ирсэн юм.

______

-Би чиний сэтгэл дотор юу болдгийг гадарлаж ч чаддаггүй. Намайг юу гэж боддог бол? Намайг санадаг болов уу? гээд их боддог.

-Чамайг миний хажууд согтотлоо уух үед л бүх зүйлийг ярьж өгнө гэж боддог юм.

Намайг ингэж хэлэхэд тэр хөнгөн инээмсэглээд доош харав.

-Чи найз бүсгүйтэй болсон гэсэн.

-Тэр чинь ийм учиртай юм аа тайлбар-

-Надад юу ч битгий тайлбарла. Эцэст нь над шиг өөдгүй нэгнийг биш, өөр нэгнийг харж эхэлсэнд чинь баяртай байна. Чи үргэлж л миний хэзээ ч анзаарч хараагүй тийм л залуу байсан Вонү. Үнэндээ би одоо ч сайн мэддэггүй. Хайр яг яаж мэдрэгддэг, амьдралын юу нь хамгийн чухал байдаг юм бол? Юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохгүй үес гарч ирдэг. Магад ийм зүйлсийг мэддэг болчхоод дараа нь чамд үнэхээр хайртай байсан уу үгүй юу? гэдгээ мэдэх биз.

Би түүнд үнэхээр их хайртай. Түүнгүйгээр өнгөрүүлсэн өдрүүдээс ч их хайртай. Гэхдээ үүнийг одоо хэллээ гээд бүх зүйл өөрчлөгдөж, эсвэл цаг хугацаа ухарчихгүй шүү дээ.

-Гэхдээ Кэйд.

-Манайх удахгүй Итали руу нүүх гэж байгаа. Энэ сард нүүнэ. Эндээ буцаж ирэхгүй л байх. Гэхдээ хааяа зун ч юм уу ирмээр санагдвал ирээд, ирмээргүй байвал тэндээ байж л байна даа.

Би түүнийг дахиад ганц л үг хэлэх юм бол уйлна гэдгээ мэдэж байсан болохоор шуудхан л хэлж орхив.

-Кэйди чи намайг сонс л доо бурхан минь! Чи эндээ үлд!

-Үлдэхгүй ээ. Тэндээ очоод мэргэжлээрээ ажиллана.

Би шууд л босоод хэсэг дээш харан тэнгэр ширтэж зогсов. Ахиад жаахан л удвал тэр миний дотроо хадгалсан бүхнийг мэдчих гээд байсан юм.

-Ингээд баяртай. Чи сайхан амьдрах ёстой шүү.

-Байз л даа! Кэйди би-

Би түүний үгийг сонсолгүй шууд л гэртээ орж ирлээ. Тэгээд өрөөндөө орон хаалга налж хэсэг суухад нулимс минь өөрийн эрхгүй урсаж эхлэх аж.

Үүний дараа би түүнд хайртай сэтгэлээ зүрхэндээ хав дарж орхиод чимээгүйхэн амьдрах болно. Чамгүйгээр, чамтай төстэйг нь хайсаар хорвоог барах болно.

Чи миний хэзээ ч анзаараагүй, өөрөөсөө ч илүү хайрладаг тийм л залуу байсаар өнгөрсөнд минь үлдэх болно.

Чи миний бүх зүйл байсныг даанч хожуу ухаарсан тэнэг зүрхийг минь уучлаарай.

Continue Reading

You'll Also Like

57.2K 5.8K 27
Хөгжилтэй хайрын түүх уншмаар байна уу? Тэгвэл та яг зөв өгүүллэгээ сонгож! ⚠️ 15+ ⚠️
18.3K 1.9K 11
У Сэүн өглөө нь сургуулийнхаа хамгийн царай муутай хөвгүүн.Харин орой нь хамгийн handsome boy, охидын хүслэнт залуу болно. Сэүн орой болгон захиалга...
1.6K 257 10
Анхны хайр чи надад хэзээ ч сайхан хандаагүй. Өөр хэн нэгэнд битгий л ингэж хандаарай гэж чамаас биечлэн гуйя. Тэнэг бүтэлгүй ноён анхны хайр гуай. �...
6.8K 1K 30
Квон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!