' Царайлаг Бүжгийн Багш Жонво...

By _Ceruleans

7.5K 889 50

Шийдвэртээ хүрнээ. Би бүжгийнхээ багш Ян Жонвоноос өөрөө холдох болно! More

1. Чи хамгийн мундаг нь шүү!
2. Бүжгийн багш Ян Жонвон
3. Царайлаг царай
4. Салмааргүй
5. Ингээд л үхнэ гэж үү ?!
6. Хуучнаа дурсах цаг.
7. Жонвоны хийсэн хоол.
8. Шуурхай бэлтгэл
9. Ууртай Жонвон ба хэцүү Ники
10. Хуурамч найз залуу
11. Шалгаруулалт.
12. Би чамд сайн.
13. Өвдчихлөө.
14. Баяртай Жонвон аа.
15. Үгүй байлгүй дээ.
16. Танихгүй юм шиг бай.
17. Жонвон ахиад л аварсан.
18. Үдэшлэг.
19. Хуучин өрөө минь.
20. Бид шинээр эхлэж болох уу?
22. Ники ба түүний найз охин.
23. Анхны үнсэлт биш.
24. Миний Жонвон
25. Бид гэрлэх болов уу?
26. Бүжгээр эхэлж, бүжгээр дуусах бидний хайр.

21. Ники ба түүний өрөөсөн хайр

237 32 1
By _Ceruleans

Leesооn's pov .

Өглөөний цайны үнэрээр Жонвоны өрөөнөөс гарав. Харин тэр үед өрөөний эзэн гал тогоонд өндөг, зайдас шарж байсан юм.

"Ямар эрт сэрсэн юм. Амралтын өдөр байхад"

"Чамайг ингээд хоол хийгээд байхаар сэрэхгүй байна гэж үү? Үнэрээр нь л сэрчихлээ."

"Тэгвэл хүрч ирээд идээрэй. Болчихсон"

Жонвонтой өчигдөр учраа ололцож, мөн бага байхад сайн хандаж байсан ганц найз минь гэдгийг мэдсэн болохоор харьцахад асуудал гарсангүй. Гэхдээ эвгүй байна. Өчигдөрийн хэлсэн үгнүүд нь бодогдоод салахгүй нь.

"Чи надад тийм л үнэ цэнэтэй."

"Ядаж л би чамайг хамгаалмаар байна"

Аа...Битгий байн байн бодолд минь орж ирээд байлдаа. Ингэхээр урдаас нь хараад юм идэх ч хэцүү санагдаж байхад.

"Идэхгүй юм уу? Юм бодоод л суугаад байх юм"

"Аан, иднээ.."

____________

Аяга таваг болон гал тогоонд байсан бохир зүйлсийг цэвэрлэх хооронд Жонвон гарч идэх зүйл, амттан авчирна гэж зөрсөөр байгаад гарчихсан. Багын л тийм байсан хүү яг л байна даа. Тэгчихээд хамгаална гэнэ шүү.

"Яаж өндөг шарахаараа ингэж тосоо үсчүүлдэг байна даа." хэмээн үглэсээр цэвэрлэж эхлэв. Үнэндээ тэр хавиар угаагаагүй халбага, аяга , таваг гээд олон юм байсан. Тэр болгоныг нь нэг нэгэнгүй цэвэр болгоод жаахан амрах гээд буйдан дээр суув.

Удалгүй хонх дуугарлаа. Жонвон баймаар юм. Өөрөө онгойлгоод орж ирэхгүй заавал хонх дараад, тийм их зүйл авчихсан юм байхдаа.

"Зүгээр ороод ирэхгү--, НИКИ?"

"Исүн? Юу хийж байгаа юм, Жонвонтой харьцахгүй гээд үхчих гээд байсан гэрт байж байх юм."

"Хэн, хэн үхнэ гэсэн юм. Ч-чи өөрөө юу хийж байгаа юм!"

"Тийм бол боллоо доо. Чи байгаа нь ч сайн хэрэг. Жонвон байна уу?"

"Жонвон та хоёр ч сайн найзууд болчихож ээ. Тэр одоо ирнэ. Чи ороод сууж бай."

_______________

Удалгүй Жонвон ч ирж бид бүгд том өрөөнд сууцгаалаа.

"Та хоёр юу болоод ахиад цуг амьдардаг болчихоо вэ. Үерхээд байгаа юм уу?"

Никигийн асуусан асуултад би л ганцаараа ууж байсан зүйлдээ хахаж цацан сууж байхад Жонвон юу ч болоогүй мэт ундаагаа шимэн сууна.

"Үгүй дээ. Исүн гэрийнхээ түлхүүрийг гээчихсэн гээд манайд түр байгаа юм."

Хээв нэгхэн ингэж хэлж байгаа нь гомдох мэдрэмж төрүүлнэ. Өчигдөр л хайртай дуртай гээд тагтан дээр ярилцаад сууж байсан байж.

"Тийм шүү. Чи яах гэж ирсэн юм. Нилээн чухал юм шиг санагдсан."

"Аан тийм. Та хоёроос зөвлөгөө авах хэрэгтэй байна."

Тэр нилээд нухацтай харагдах бөгөөд бид 2 ч бас яриаг нь хурдан сонсохын түүс болно.

"Үдэшлэгээр хос болсон охиныг санаж байна уу? Би магадгүй сайн болчихсон байхаа. Ичмээр зүйл биш шүү. Туслаж болохгүй юу?"

Бид хоёр зэрэг псс хийтэл инээгээд Никиг шооллоо. Яаж бодохоороо нэг л өдөр үдэшлэгт явсан хүндээ сайн болдог байна аа!

"Ёнха юу? Нэг л өдөр хамт байчихаад! Хаха"

"Битгий шоолоод бай. Тэглээч би түүнд сайн байгаагүй бол хос болохыг минь гуйхгүй байсан юм. Шууд сэтгэлээ илчилмээр байгаа ч яагаад ч юм болж өгөхгүй байна. Туслачих л даа."

Ники хэзээ ч ийм чухал байгаагүй. Үүнээс харахад Жонвонд юугаа ч нуулгүй хэлдэг нь илт байна. Надад сэтгэлээ илчлэхдээ зүгээр байсан байж Ёнха дээр сандрана гэдэг. Би зүгээр л бэлтгэл нь байсан бололтой.

Жаахан санаа алдаад босоод өрөөрүүгээ зүглэв. Араас Никигийн "Хаачих гээд байгаа юм бэ?" гэх дуу хадсан ч надад нээх хамааралгүй юм шиг л санагдана. Би гэхдээ түүнд л туслах гэж байна.

Цүнхэндээ байнга авч явдаг тэмдэглэлийн дэвтэр дээрээ дотно басйан хүмүүсийнхээ юунд дуртай , юу хийвэл түүнтэй удаан байж чадах ,  яаж харьцвал надаас холбохгүй байх тухай бүх зүйлийг бичдэг юм. Энэ дунд хамгийн сайн найз минь байсан Ёнхагийх ч бас байгаа. Бусдийхаас хэд дахин олон нүүрэн дээр бичсэн. Түүний тухай тийм л их зүйл мэднэ.

Буцаж очоод тэдний црд өнөөх дэвтэрээ тавьбал хоёулаа гайхсан царай гаргана.

"Ёнхагийн тухай бүх зүйл байгаа."

Ники "Чи яаж...чи сталкер юм уу?"

"Битгий тэнэглэ! Бид хоёр зүгээр найзууд байсан юм."

Жонвон "Одоо яасан юм? Муудчихсан гэх нь зөв үү?"

"Бараг л, гэхдээ яагаад хөндийрснөө мэдэхгүй байгаа. Би таалагдаагүй байх."

Энэ үед Ники Ёнхагийн тухай хайж байгаа нэрийдлээр бусдын зүйлийг хүртэл уншиж байгаа нь илт мэдрэгдэнэ.

"Хөөе, Ёнхагийхийг л унш. Битгий бусдийн юмыг сонирхоод бай."

Ники "Хөөх, Жонвоных ч ба--"

"Дуугүй бай тэнэгээ!"

Би ийн хэлээд гараас нь дэвтэрээ булааж авах бол Ники худлаа жуумалзсаар үлдлээ. Жонвон гайхаж байгаа байхдаа.

"Ники сонсож бай. Чи маргааш түүнд зүгээр л улаан өнгийн цэцэг тэгээд жижиг даавуун даруулга аваачаад өгөхөд л болох байх. Тэр тийм зүйлд дуртай. Цэцэг дээрээ захиа бичээд сэтгэлээ илчил. Чи царайлагдаа ордог болохоор зөвшөөрөх байхаа."

Жонвон "Би яачихаад байгаа юм.."

Ники "Дуугүй бай. Энд миний хайр яригдаж байна...Тэгээд яг болох уу? Бид чинь өөр анги бараг уулзаж чаддаггүй. Исүн чи гаргаад ирж чадах уу?"

Одоо харьцахаа байгаад олон сар болж байхад ангиас нь дуудаж хүнтэй уулзуулахыг асууна гэдэг хэцүү зүйл. Гэхдээ харилцаагаа эхлүүлэх эхний боломж.

_________

Жонвоныд ахин нэг хонон өглөө эртлэн түүний гэрээс гаран сургууль дээр ирэв. Гэртээ очоогүй болохоор өнөөдрийн хичээлийг тэгсхийгээд болгочих л байх. Гол асуудал нь...

ЁНХАГ ДУУДАХ ажил.

Түүний ангийн үүдэнд ирээд өөр хүүхэд дуудуулж байгаад зориг гарган Ёнхаг дуудуулахыг хүсэв.

Удалгүй Ёнха цаад ширээнээс дэвтэр номоо хураан наашаа ирж байгаа харагдана. Угийн ийм даруухан , бас хөөрхөн болохоор хэн ч харсан дурлах л байх.

Ёнха "Юу..болсон бэ?"

"Нөгөө...Ники хичээл тараад хамт.. бишээ уулзъя гэсэн. Урд байрладаг кофе шопд." гэж хэлээд хурдхан явахын түүс болвол Ёнха араас дуудлаа. Би өмнө нь хэзээ ч ингэж хуучин найзтайгаа эвгүй орчин, нөхцөлд байж үзээгүй болохоор санпран гар хуруугаа оролдон эргэн харав.

"Никитэй уулзахаас өмнө чамтай уулзмаар байна. Сүүлийн цаг өнөөдөр бүх анги байхгүй байх болохоор тэр үед дээвэр дээр хүлээж байгаарай." гэв.

Би ч гэсэн найзтай болмоор байна. Жонвон Ники хоёр шиг, Ёнхатай тийм л сайн найзууд байхыг хүсч байна.

Continue Reading

You'll Also Like

8.7K 410 12
სკოლაში გადაეკიდე სკოლის ყვეკაზე ძლერ და მდიდარ დამბულინგებლებს სახელად f7.რა მოხდება შემდეგ? (ზოგიერთი მოვლენები იქნება ფილმიდან აღებული,რაც შესხება...
1.4M 34.4K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
1.4K 95 16
გოგონა სახელად ლინას ყავს ერთი მტერი სკოლაში მაგრამ რა მოხდება თუ ლინას ბიჭისადმი სიძულვილი სიყვარულად გადაექცევა😶🤍