Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter one: Муу охин
Chapter two: Тамхи болон түүний үнэр
Chapter three: Хөөрөл
Chapter four: Чиний уруулын амтыг гүйцэхгүй
Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая
Chapter six: Үнэн худал хоёрын зааг
Chapter seven: Чи миний хавар
Chapter eight: Чиний дүр төрхийг хайна
Chapter nine: Тэр үнэн
Chapter eleven: Намайг өөртөө ав
Chapter twelve: Хайртай бололтой

Chapter ten: Чиний дэргэд

578 90 16
By lunareyesfictions

CHAPTER TEN: Your side

What I gotta do, my burning hands




Өнөөдөр нүдээ нээхэд хүртэл хүнд өдөр байлаа. Гар утас минь үүрийн дөрвөн цагаас эхлээд минут тутамд чичирхийлсээр байсан болохоор шүүгээнийхээ булан хийчихээд нээж ч зүрхэлсэнгүй. Хүмүүс миний өнгөрсөний талаар хэзээ нэгэн цагт мэдэхийг би мэдэрч байсан. Гэвч тийм хэрцгийгээр ийм аймшигтайгаар хүлээж авна гэж зүүдэлсэн ч үгүй. Үнэн сэтгэлээсээ ханддаг байсан найзууд минь хүртэл зарим нь үүнд итгэчихээд ардуур минь муулсаар л явна. Хэд хоног нүд минь гунигаар аргаж байсан юм уу гэлтэй нулимс өөрийн эрхгүй урсах нь сонин юм. Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй өөрийгөө хараад хааяа зүгээр л бүхнийг орхиод үхчихмээр санагдах юм. Хүн бүрт үүнийг баталж чадахгүйгээс хойш цаашид хичээх ч хүсэл алга. Гэхдээ яагаад намайг тэгтлээ үзэн ядсан юм бэ?

Ээж "Миний охин зүгээр үү?"

Хаалга тогшиж байгаа эсэхийг ч үл анзааран хана руу гөлөрчихсөн сууж байсан юм. Ямартай ч энэ талаар гэр бүлийнхэндээ хэлээд сайн зүйл болохгүй. Тиймээс тэдний өмнө нулимсаа тэвчих хэрэгтэй.

Би "Тийм ээ, та хоолоо идсэн үү?"

Ээж "Чамайг бууж ирэхгүй болохоор нь хичээлээсээ ирээгүй гэж бодсон юм. Өнөөдөр эрт тарсан юм уу?"

Би "Үгүй ээ, яг доошоо буух гэж байлаа. Би одоо оройн цагийн хичээлтэй. Аав ирчихсэн үү?"

Ээж дэргэд минь ирээд үсийг минь зөөлнөөр илэх ажээ. Би нулимсаа залгисаар дээш босон түргэхэн шиг хувцасаа солих бол ээж намайг ширтэж байснаа уртаар санаа алдах ажээ.

Ээж "Риа, зарим зүйлсийг тэвчихэд хэцүү байгаа бол битгий зугтаа."

Ээж "Ээж нь охиндоо хайртай шүү."

Намайг асууж амжихаас өмнө ээж хаалга хаасаар өрөөнөөс гарсан юм.

Хувцасаа өмсөөд доош буух үед гэр чимээ аниргүй байлаа. Ээж өрөөндөө орчихсон бололтой аав дүү хоёр маань харин ирээгүй юм шиг байна.

Сургууль руу явахыг үнэхээр хүсэхгүй байсан болохоор хаашаа явах эсэхээ бодсоор гэрээс гарсан юм. Үүдний толинд өөрийгөө хартал би биш юм шиг дүр төрх үзэгдэх ажээ. Нүдний доогуур хөхөрчихэж ээ, яагаад ийм өөр хүн шиг харагдаад байгаа юм бол?

Орилж хашхичмаар, намайг хараасан бүх хүнийг нэг бүрчлэн барьж аваад алчихмаар байсан ч надад цаашаагаа явах ямар ч итгэл алга. Ахиад хэзээ ч тэдний царайг харахыг хүсэхгүй байна.

Яагаад ч юм архи уумаар санагдсан юм. Тиймээс хөл минь сургууль руу биш хамгийн ойрхон байдаг шар айрагны газрыг зүглэж байлаа. Ингээд л хүмүүс архинд дуртай байдаг байх нь ээ.

Зовлонг минь арай нимгэлж байгаа юм шиг санагддаг болохоор тэр үү, эсвэл эдгээж чадахгүй зүрхээ архиар усалчихвал согтчихоод намайг өвтгөхөө түр мартана гэж итгэсэндээ тэр юм болов уу?

"РИА, РИА..."

"И РИА..."

Тэр үед ч гэсэн чи намайг олоод ирсэн бол би ингэтлээ их тэдгээр өдрүүдийг үзэн ядах байсан болов уу?

"Риа, яагаад утсаа авахгүй байгаа юм? Ямар их санаа зовсон гэж бодно?"

Сонхүн амьсгаагаа дарах гээд хэдэн секунд чимээгүй байснаа гэнэтхэн л намайг өөртөө татан чангаар тэврэх ажээ. Намайг аргадах хүн нь энэ хүн л байсан юм байх даа?

Хүлээж байсан хүн минь үнэхээр Сонхүн гэж үү?

Сонхүн "Чи наад нүдээ толинд харсан уу? Хэр их уйлсан болохоор ингэтлээ хавдчихдаг байна аа? Чи тэнэг юм уу? Яагаад энэ бүхэн худлаа гэдгийг эсэргүүцэхгүй яг л үнэн юм шиг бүхнээс зугтаад байгаа юм?"

Би "Намайг тавь, Сонхүн."

Сонхүн тэврэлтээ чангаруулсаар байсан бол эсрэгээрээ миний уур, гомдол зөвхөн энэ хүнд л зориулж хуримтлагдаж байсан юм уу гэлтэй нулимс минь хяналтгүй урсах ажээ.

Сонхүн "Риа, уучлаарай..."

Би "Үнэн шүү дээ, би тийм үзлийн амьтан байсан нь. Чи хамгийн сайн мэдэх хүн нь байж яагаад худлаа байсан юм шиг жүжиглээд байгаа юм?"

Би "Чи ч бас тэдний нэг шүү дээ."

Сонхүн "Намайг... Уучлаарай. Энэ бүхэн миний буруу. Бүгд миний буруу."

Би "Энэ чинь шударга бус. Хүн болж төрснийхөө хувьд хэн нэгнээр доромжлуулах чинь шударга бус гэж байна."

Сонхүн "Риа, гуйя..."

Би "Хэлээч дээ, намайг үзэн ядмаар үзлийн амьтан байсан гэдгийг..."

Би "Тэр цацагдсан зураг... Тэр өдрийн зураг байсан. Шөнө болгон хар дарж зүүдэлдэг... Тэр өдөр..."

Сонхүн "Намайг уучлаарай."

Риа "Чи уучлал гуйлаа гээд энэ бүхэн өөрчлөгдөхгүй гэдгийг мэднэ биз дээ. Намайг тайван орхи, гуйя. Чамайг харахыг хүсэхгүй байна."

Сонхүн миний зүг харцаа доошлуулсаар толгой гудайлгах нь тэр.

Сонхүн "Өдөр бүр чиний өмнө буруутай гэдгээ би илүү ихээр ойлгодог."

Сонхүн "Тэр үед... Чи үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Үнэн шүү..."

Яагаад хорвоо надад нуруугаа харуулсаар байгаа юм бол?

Сонхүн "Ена чамд санаа зовсондоо болоод бараг л галзуурч байгаа байх. Бас энэ бүхний учрыг би олно оо."

Нулимсаа арчаад түүний хажуугаар зөрөхдөө би түүнд биш бурханд найдаж байсан юм. Ингэж хэлэх өрөвдөлтэй сонсогдох байх л даа. Гэвч зарим үед бүх зүйлтэй нүүр тулахаас илүүтэйгээр зугтаасан нь илүү дээр байдаг юм. Ядаж л өвдөлт арай бага мэдрэгдэнэ.








EPISODE TEN ________________________
DIVE INTO YOU










Ена "Уулзсан уу? Риа зүгээр байна уу?"

Сургууль дээр ирэхэд Ена Сонхүныг харсан даруйдаа түүний зүг гүйх ажээ. Риа хичээлдээ ирэлгүй хоёр хонож байгаа тул найзууд нь түүнд санаа зовж байсан юм.

Сонхүн "Миний төсөөлж байснаас ч муу. Хүнд цохилт болсон бололтой. Уйлаад л байсан."

Ена "Өмнө нь ямар байсан нь хамаагүй ээ. Би Риад итгэж байгаа."

Сонхүн "Тэр тийм биш ээ. Дотроосоо ч гаднаасаа ч үзэсгэлэнтэй нэгэн. Ена, энэ бүхэнд миний буруу маш их байгаа болохоор ядаж чи дэргэд нь байгаарай."

Үнэнийг хэлэхэд Сонхүны яриад байгаа зүйлсийн алийг нь ч тэр ойлгохгүй байлаа. Сонхүн яарч байсан болохоор түүнийг орхин сургууль руу орсон юм. Оюутнуудын шүүгээний дэргэдүүр явахад Риагийн шүүгээ харагдах ба дээр хар цагаанаар эрээчиж түүний зургуудыг наасан байв. Хүмүүс түүний тухай гарсан худал цуурхалд яагаад ийм их ач холбогдол өгсөн нь сонин юм. Хэн нэгний өнгөрсөнд анхаарлаа хандуулах, үнэн худлыг нь мэдэхгүй атлаа харааж доромжлох нь хэвийн зүйл юм шиг.

Ена энэ байдлыг удаан тэвчсэнгүй. Багийн гишүүдийнхээ дуудлагыг тасалчихаад Риагийн гэрийн зүг явсан юм.

Ена өөрийгөө Риагийн сайн найз гэж боддог. Гэвч Риаг өөрөөс нь хүртэл зугтаана гэж огтхон ч төсөөлсөнгүй. Енагийн хувьд нөхөрлөл бол тийм ч амархан тавиад явуулчих зүйл биш билээ...

Риа энэ үед архи ч түүний гомдлыг тайлж чадахгүй байсан учраас Хисынтэй хамт сууж байсан хүн багатай цэцэрлэгт хүрээлэнд ирээд ганцаараа уйлсаар сууж байсан юм. Риа энэ бүхнийг яаж зөвөөр шийдэх вэ гэж минут секунд тутамд өөрөөсөө асууна. Гэвч ямар нэг амжилт олохгүй оронд нь нулимс нь л урсах аж.

Тэр өөрийгөө хүчтэй болсон гэж эндүүрчээ. Цаг хугацаа л түүнийг энэ дурсамжнаас нь хол байлгасан болохоос биш түүний шарх нэг төөгөөр ч аниагүй байсан юм. Өөрийгөө хүчтэй болсон гэж итгэсэн сул дорой нэгэн байснаа Риа хүлээн зөвшөөрч байлаа.

Ена "Тэнэг..."

Риа дуу гарсан зүгт хартал Ена хөмсөгөө зангидсаар зогсож байсан юм.

Риа "Ена... Чи энд...?"

Ена түүнийг олж харсан даруйдаа тэврэн авах бол Риа юу болоод байгааг сайн ойлгохгүй зогсоно. Ена тэр нийтлэл гарснаас хойш өдөр бүр түүн рүү залгасан ч Риа утсаа аваагүй юм.

Ена "Тэнэг минь, ямар их санаа зовсон гэж санана? Бусад хүмүүс чамд итгэхгүй байж болно гэхдээ би чамд итгэж байна. Яагаад гэвэл би чамайг өөрийнхөө амьдралын үнэ цэнтэй найзаараа сонгосон болохоор. Харин ямар найз гэхээрээ чам шиг ийм байдаг юм?"

Риа "Тэр зураг дээрх хүн бол би. Хичнээн эсэргүүцсэн ч тийм байсан үнэн нь өөрчлөгдөхгүй шүү дээ."

Ена "Риа, намайг сонс. Энэ зөвхөн чи урьд нь ямар гадаад төрхтэй ямар хүн байсан талаар чинь огтхон ч биш. Энд чиний бардам зан, өдийг хүртэл хичээнгүйлэн амьдарсан хичээл зүтгэл чинь, өөрийгөө хүндлэх хүндлэл чинь гэж байна..."

Риа "Одоо хүмүүсийн бодлыг өөрчлөх гээд яах юм?"

Риа "Ена би айгаад байна..."

Ена "Яагаад тэмцэхгүй байгаа юм? Тэр хүмүүсийг олж очоод өгзгийг нь өшиглөх хэрэгтэй биз дээ?"

Ена Риагийн хүзүүгээр ороон өөртөө чанга гэгч нь тэврээд "Бусдын бодлыг өөрчлөхдөө гол нь биш шүү дээ. Чи л энэ бүх зүйлийг өөрчлөхгүй юм бол насаараа сэтгэлийн шархтай амьдарсаар л байх болно."

Риа түүний тэврэлтийг салгаад "Ена намайг ганцааранг минь үлдээчих" гээд цааш гүйхдээ эргэн хараад "Баярлалаа..." гэв.

Ямар нэг зүйл хэлж амжихаас нь өмнө Риа түүнийг үлдээн хаашаа ч юм бэ гүйчихсэн юм.

Ена түүнтэй уулзаныхаа дараа гэртээ орж ирэн орон дээрээ тэрийн унав. Риагийн туулсан бүхэн түүний төсөөлж байснаас хэд дахин хүнд бололтой. Дээрээс нь Сонхүны яриад байсан зүйлийг одоо л ойлгож эхэлж байлаа. Гэвч Енагийн зүрхэнд томоос том асуултын тэмдэг үлдсэн юм.

Риа энэ үед гэртээ орсонгүй байшингийнхаа дэргэд нааш цааш холхино. Гэртээ ч орж чадахгүй шөнө дунд болохыг хүлээсээр. Үүнээс гадна түүнийг тайвшруулж чадах хүн нь магадгүй И Хисын байх. Риа түүнийг битүүхэндээ хүлээж байсан юм. Гэвч хүн бүр энэ үлгэрт итгэж байгаа, магадгүй Хисын ч бас тэдний нэг байх гэж Риа бодно.

Үнссэн уруулаас нь жигшиж, ахиад царайг нь ч харах хүсэлгүй болсон байж ч магадгүй.

Энэ бүхнээс зугтаж байгаа цагт хэзээ ч асуудал шийдэгдэхгүй гэдгийг Риа сайн ойлгож байлаа. Тиймээс ч тэр урт амьсгаа аваад гэр лүүгээ ороод маргааш хичээлдээ явахаар шийдсэн юм.

Ядаж л Ена түүний дэргэд байна. Тиймээс энэ бүхнийг ганцаараа давж гарахгүй гэсэн үг.

Маргааш нь Риа эрт босоод эхний цагийн хичээлдээ суухаар сургууль руугаа явсан юм. Сургууль дээр ирэх үед Хисынтэй таарах байх гэж найдсан ч түүний сүүдэр ч харагдсангүй.

Ангид орж ирэхэд оюутнууд түүний зүг харна. Ена хойд талын суудлаас түүн рүү даллах үед Риа шал руу ширтсээр ширээнүүдийн хажуугаар зөрөх ажээ. Хичээл эхлэхээс яг арван минутын өмнө оюутнууд бүгд цонхон дээр бужигналдан уулга алдацгааж эхлэх нь тэр.

Ена юу болоод байгааг харахаар цонхон дээр очтол төсөөлөөгүй дүр зураг угтсан юм.

Сонхүн Хисын хоёр сургуулийн үүдэнд зодолдож байлаа.

Ена "Риа нааш ир, чи энийг харах хэрэгтэй байх."

Түүнийг дуудах үед Риа суудлаасаа босон хурдхан шиг л цонхон дээр очих ажээ.

Тэд заамдалцсан байх бөгөөд дэргэд нь зогсож байсан хүмүүс тэднийг тойрон хүрээлнэ. Ена байдал нэг л биш байгааг гадарлан Риаг тэдэн оч гэж түлхэх ба багш орж ирэх үед Риа зөрөн гарав.

Багш "Бүгд арван дөрөв дэхь лекцээ шалгуулахад бэлд. Таван минутын дараа амаар асууж эхлэнэ."

Ена ангид үлдсэн бол Риа хурдхан шиг сургуулийн үүд рүү очихоор гүйж байлаа. Битүүхэндээ тэдний зодоон түүнээс шалтгаалаагүй байгаасай гэж хүсэв.

Риа цонхоор харах үедээ Хисыныг ямар их санаснаа, мөн ямар их урам хугарснаа гайхах аж. Царай руу нь эгцлээд харчих юм бол тэр тэвчихгүй түүнийг тэврээд уйлахаар байсан юм.

Сонхүн "ЧИ ХЭН БОЛЧИХООД ЗААГААД БАЙГАА ЮМ! ЧИ БИДНИЙ ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ, И ХИСЫН... ЗАЙЛЖ ҮЗ!"

Хисын "Ахиад шархлуулахыг чинь зөвшөөрөхгүй. ТҮҮНД БИТГИЙ ОЙРТ, ТҮҮНД ХУРУУГАА Ч БИТГИЙ ХҮРГЭ! ОЙЛГОСОН УУ?"

Жэй "Залуусаа больцгоо л доо. Та нар захирлын өрөөнд дуудагдахыг хүсээ юу?"

Жэй тэднийг салгах гэж оролдсон ч тэд огтхон ч бие биенээ тавих шинжгүй байлаа. Риа бууж ирмэгцээ дунд нь орон салгах гэж оролдов.

Риа "БОЛЬ!"

Риа "ХИСЫН ТАВЬ, СОНХҮН АА БОЛЬ Л ДОО..."

Үнэхээр л тэдний маргааны шалтгаан Риа байсан уу гэлтэй хоёулангийнх нь анхаарал түүн дээр төвлөрөв.

Хисын "Риа... Чи зүгээр үү?"

Сонхүн "И Хисын, тэр миний найз охин байсан. Би түүний гэсэн бүхий л зүйлийг мэднэ, түүнийг хамгаалах ч ёстой. Харин чи хэн ч биш байж, мэддэг юм шиг ярих хэрэггүй..."

Хисын "Найз охин? эсвэл боол? Утсан хүүхэлдэй? Чамд түүнийг хайрлаж байсан удаа байхгүй биз дээ? Найзууд чинь хүртэл хүчиндэх гэж оролдсон байтал мэдээгүй юм шиг царайлсан? Чи эмэгтэй хүнийг ингэж хайрладаг хэрэг үү?"

Риа Хисыны уурлаж байгааг анх удаа л харсан болохоор бага зэрэг айж байсан юм. Тэр уурлаад байдаг төрлийн хүн биш ч, их нухацтай харагдаж байлаа.

Хисын чанга инээн хүмүүс рүү орилоод "Риагийн тухай тавигдсан пост... Тэд бүгд худлаа."

Хисын "Тэрийг бичсэн хүн гэртээ сайн нуугдаж байгаарай..."

Хисын "ОЛЖ ОЧООД АЛАХ БОЛОХООР..."











THE END OF EPISODE TEN.













A/N: Бүгдээрээ сайн уу? Та нар маань дулаан хувцаслаж байгаа биз дээ? Ойрд их хүйтэн байна шүү. Удахгүй дуулгах нэг мэдээтэй, гэхдээ дөхөөд хэлье. Ямартай ч бичвэрээ аль болох хурдан оруулахыг хичээх болохоор та нар минь надад сэтгэгдлээ сайн үлдээж өгөөрэй. Бүгдээрээ халуун зүйл сайн уугаад энэ өвлийг эрүүл давдаг юм шүү! ♥️

Continue Reading

You'll Also Like

914K 21K 49
In wich a one night stand turns out to be a lot more than that.
218K 10.2K 31
Desperate for money to pay off your debts, you sign up for a program that allows you to sell your blood to vampires. At first, everything is fine, an...
624K 31.6K 60
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
1.3M 56.9K 103
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC