Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая

716 114 23
                                    

CHAPTER FIVE: Дулаан

  I'm forever ruined by you

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

I'm forever ruined by you



"Үүрийн дөрвөн цагт гэгээ хаяарахад ертөнц тэр чигтээ саарал өнгөтэй болно..."

"Би чамайг бодон тэр ертөнцөд живсээр сууна..."

Үнсэлтийн дараа бид нэгнээсээ огт ичсэнгүй. Хачирхалтай нь түүнтэй хамт удаан гэгч нь оддыг ширтэж суух надад хэн хүнээс илүүтэй тайтгарал мэдрүүлж байлаа. Хисын гэнэтхэн гитараа гаргаж ирээд мэддэг дууг минь тоглоход би бага зэрэг гайхширсан ч тэр дуулах үед энэ ч бас түүний ертөнц гэдгийг ойлгосон юм.

Тэр миний хажууд гитараа тоглосоор, би харин хааяа нэг дуулах үед Хисын над руу зөөлнөөр инээмсэглэн ширтэх ажээ.

Одод, түүний үнэр, түүний инээмсэглэл яг одоо мэдрэгдэх мэдрэмж бүхэн цээжнээс минь битгий алга болоосой. Түүнийг харах бүрт энэ мэдрэмж минь ундардаг байгаасай.

Би тэгж хүсдэг байсан юм. Хэн нэгэнд дурлавал гал шиг дүрэлзэж хайрлана даа гэж. Харин түүний хажууд би диваажин ямар амар тайван талаар боддог. Тэгэхээр миний дурлал гал шиг биш харин ч эсрэгээрээ ус шиг тогтуун тайван байх нь.

Магадгүй Хисын надад тэгж мэдрэгдсэн болохоор тэр юм болов уу. Цээжинд нь тэврүүлээд, дулаан үнэрийг нь мэдрэн тэнгэр дээш ширтээд тайван амьсгалмаар...

Би "Чи их сайхан дуулдаг. Үнэнийг хэлэхэд би шударга байх дуртай. Чиний дуу хоолой, мэдрэмж тэр өдөр надад их таалагдсан. Хэн нэгнийг тэгтлээ сонирхож байсан минь анх удаагийнх."

Хисын дуулж дуусаад гитараа цааш тавин инээд алдах ажээ. Харин би яагаад инээгээд байгаад нь гайхаж байлаа.

Хисын "Итгэлтэй байна уу? Түрүүн, тэнд...
Нэг залууг үнсээд зогсож байсан биз дээ? Анх удаагийнх гэхээс өөр үг хэрэгтэй байх..."

Би "Уурлаад байгаа юм уу?"

Тэр мөрөө хавчаад бүдэгхэн үүлсийн цаанаас тодрох оддыг ширтэнгээ зүгээр л толгой дохисон юм.

Dive Into YouWhere stories live. Discover now