Чи Би бас Тэр

_namigyu tarafından

2.1K 266 19

-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд б... Daha Fazla

1. Магадгүй тэр үед
2. Тэврээд өгсөн бол
3.Амьдралын тухайд
4. Яг энэ удаад
5. Болзоо
6. Бусад хүмүүс
7. Хайр
8. Цаг хугацаа
9. Миний анзаараагүй залуу
11. Хар толбо
12. Ухаарал, Харамсал, Харуусал
13. Сэтгэл.
14. Хол.
15. Бээлий
16. Гэмт хэрэг.
17. Жинхэнэ.
18. Чамаас хол
19. Хайртай
20. Амьдралын хичээл
21. Хайртай болохоор.
22. Нил ягаан.
23. Тийм өдрүүд

10. Төрсөн өдөр

74 11 1
_namigyu tarafından

Эцэст нь миний хорин нэгэн насны төрсөн өдөр болсон тэр өдөр би энэ хорвоо дээр мэдэрч болох хамгийн хүнд өвдөлтийг мэдэрч байсан юм.

Энэ мэдрэмж... дурсахад ч дэндүү хүнд санагдаж байна.

2017 оны арван нэгдүгээр сарын арван долоон шөнийн 1 цаг 57 минут.

Миний нандин охин, чи минь энэ хорвоо дээр сайхныг хүртэж амьдрах хувьтай юм шүү! Амьдралдаа хийж байсан хамгийн зөв зүйл нь чамайг төрүүлсэн минь байсан. Чи минь дэлхий дээр мэндэлсэн тэр өдөр өөрөө ч хүүхэд байсан хэрнээ бүхэл бүтэн амьдрал биеэсээ төрүүлчихсэндээ итгэж өгөхгүй уйлж, сайхан бүхнийг л чамдаа өгнө дөө гэж ам гарсан юм. Ээж аав хоёр нь үргэлж чинийхээ талд зогсох болно хайртай шүү үргэлж... бидний охин хорин нэгэн нас хүрлээ.

Ээжийнхээ надад зориулан бичсэн захидлыг уншаад би өөрийн эрхгүй л амаа даран уйлж эхлэв.

Магад би ийм үгсийг сонсох гэж л өдийг хүртэл нулимсаа залгиж ирсэн бололтой.

Ээжийнхээ өгсөн бэлгийг аажмаар задлахдаа би уйлахаа зогсоож чадсангүй. Өдийг хүртэл би өөрийгөө аав ээж хоёрын хамгийн том алдаа байсан хэмээн бодож явтал үгүй байж.

Үгүй байж... би ээж аавынхаа, тэр тусам ээжийнхээ хамгийн нандин үр нь байж.

Бэлгийг задалтал дотор нь миний нэг настай байх үеийн зураг арван нэгтэй байх үеийн зураг хоёул байх аж.

"Ирээдүй биднээс зарим сайхан зүйлсийг авч, заримыг нь өгдөг бол өнгөрсөн бидэнд зааж сургадаг"

Дээр нь их л нямбайлан бичсэн байх нь хэр их сэтгэл гаргасаныг харуулах аж. Нулимс тасралтгүй урссаар бэлгийг гаргаж ирэхдээ би их л нандигнан харлаа.

Жаахан байхад минь өгч байсан гоёмсог бугуйвчыг хаанаас ч юм бэ олоод эргээд хэвэнд нь оруулчихсан байх юм.

Энэ бугуйвчыг би эмээгээсээ авч байсан юм. Жаахан байсан болохоор энд тэнд тайлж яваад алга болгочихоод өдөржин уйлж сууж байснаа санаж байна.

Харин миний хайгаад хайгаад олоогүй энэ бугуйвчыг аав ээж хоёр минь олоод одоог хүртэл хадгалж байжээ. Ахиад л нулимс урсана. Өөрийнхөө зургийг ер нь л өөрийнхөө бага байх үеийн зүйлсийг гэрээсээ хайгаад хайгаад олдоггүй надад ямар нандин бэлэг өгнө вэ?

Аав ээж минь намайг ингэж их хайрладаг байхад би харин тэс өөрөөр бодож байж. Ачлалгүй охин.

Дахиад л нулимс урссаар бушуухан шиг шувтраад тайвшрах санаатай сууж байтал цонх руу нэг хүн чулуу шидэх нь тэр.

Энэ хар шөнөөр хэн байдаг билээ. Одоо бараг л шөнийн 2 цаг болж байна шүү дээ.

Гайхсаар цонхон дээр очин хартал Вонү, Мингюү, Жэнни гурав зогсож байх нь тэр.

-Бурхан минь! Гадаа цас орж байна, бас шөнийн 2 цаг болж байна солиотой амьтад аа!

-Энэ хоёр солиотой амьтан намайг дагуулаад ирлээ! Олон юм ярилгүй хурдан гарч ир хөлдөж үхлээ!

Жэнни хөмсөг зангидсаар ингэж хэлэхэд нь би яарсаар тэдэн дээр очлоо. Гадаа цас зөөлөн будрах нь дэндүү сэтгэл хөдлөм.

-Гадаа үнэхээр гоё байна! Цас ороод л... цас бүр будраад л будраад л...

Би додолсоор тэдэнд ингэж хэлэхдээ дороо хэдэнтээ эргэлдэж тэнэг юм шиг ганцаар инээв.

-Юуун төлөө энэ хүртэл хүн дагуулаад ирсэн хүмүүс вэ? Гялс тэр гэнэтийн бэлэгээ бариач дээ!

Жэнни уурлаж байна. Ойрын хэдэн сар түүний ингэж уурлахыг хараагүй юм байна.

Жэнни хөмсөг зангидаж муухай харсаар зогсож байтал гэнэт л Мингюү намайг сугадан хаашаа ч юм бэ дагуулан явж эхлэв.

-Тэгэхээр... ойрд ямаршуухан байна даа?

-Гайгүй дээ. Танай найз охин та хоёр хэр байна?

-Зүгээрдээ сайн байгаа. Ойрд эаахан эргэлзэж байна. Сэри үнэхээр миний хайж байсан хүн эсэхт. Үнэхээр миний дутууг дүүргэх хүн байсан уу?гэж бодож байгаа. Бас...

Мингюү ингэж хэлчхээд дуугаа хураахад нь би гайхан түүнрүү харлаа.

-Эраг ойрд санаж байгаа.

Түүний нэрийг сонссон миний царай гэнэт л барайн түүнрүү хартал тэр хачин хоосон харцаараа надруу ширтэж байх нь тэр. Яагаад ч юм мэдэхгүй түүнийг надруу ингэж ширтэхэд сэтгэл их өвдөх юм...

-Чи с-солиотой амьтан.

Миний амнаас өөр үг гарсангүй дэмий л амаа ангалзуулан зогсож байтал Вонү Жэнни хоёр инээлдсээрурд минь ирэхдээ гартаа бялуу бас ууттай бэлэгнүүд барин зогссон байлаа.

-Ахх. Уг нь үүнээс гоё бэлэг барья гэж бодсон ч даан ч амжсангүй.

-Хөөх Вонү үнэхээр бурхан минь!

Тэр гартаа гүзээлзгэнэтэй бялуу болон их л нандигнан боосон бэлэг барьсан байлаа. Тэгээд надад төрсөн өдрийн дуу дуулж өгөөд бэлэгнүүдээ өгөв.

Жэннигийн бэлэг миний авахыг хүсч байсан ном байсан бол Мингюүгийн бэлэг нь цаг байсан юм.

Харин одоо Вонүгийн бэлэг.

Би бэлгийг их л нандигнан задлав. Нандигнахгүй бол болохгүй шүү дээ. Түүний өгдөг бэлэгнүүд үргэлж миний хүслээс давсан зүйлс байдаг.

-Бурхан минь Вонү!

Би бэлгийг гартаа атгасаар уулга алдан ингэж хэлтэл тэр сэтгэл хангалуун инээмсэглэх аж.

-Kings of convenience байна шүү дээ! Вонү чи үнэхээр миний юу хүсдгийг сайн мэдэх юм аа!

Би баярласандаа түүнийг тэвэрч хацар дээр нь шоб хийтэл үнсээд авлаа. Миний дуртай хамтлагийн цомог. Би үүнийг бараг хоёр жил хүсч байсан.

Удсангүй Мингюү утсаар ярьчхаад их л жаргалтай надруу мишээгээд

-Сэри ирж байна гэнэ! Тэр ч бас чамд төрсөн өдрийн мэнд хүргэж бэлэг өгөхийг хүссэн.

Сэри сэри сэри гээд л. Түүнд Сэригүйгээр хийдэг зүйл нэг ч байхаа больсон.

-Аан. Заза дургүйцэх юу байхав.

Жэнни надруу их л ноотой ширтэж байснаа хөмсөг зангидан Мингюү рүү хараад

-Уучлаарай Мингюү гуай. Сэри гэж хэн юм?

-Манай найз охин.

Жэнни одоо л мэдэх шиг надруу улам ширүүн хараад

-Хонгор минь чи дургүй байгаа бол яах юм боль үгүй гэж хэлээд сурчих. Бас чи Мингюү. Чиний найз охины нэр дурдагдахад л түүний царай яаж барайж байгааг хараач! Найз ухаантай юм бол ядаж царайны хувирал харцаар нь яаж байгааг нь мэдмээр юм.

Жэнни их л шулуухан хэлж орхитол Мингюү гайхан надруу харав.

-Үнэнээ л хэлж үз! Чи харваас түүний найз охинд дургүй.

-Ким Жэнни чи өөрийнхөө огт хамааралгүй асуудалд хошуу дүрэлгүй амаа хамхих талаар мэддэггүй бололтой.

Мингюү цухалдаж хөмсөг зангидана.

-Миний найзад тухгүй байхад энэ надад хамааралгүй асуудал гэнэ ээ?

-Тийм ээ яг зөв чамд огт хамаагүй.

-Тэгвэл өөрөөс нь асууцгаая! Тэр танай найз охинд дургүй гэдэг дээр би нэг бөөрөө тавихад ч бэлэн байна.

Жэнни Мингюү хоёр их л сүрхий муудалцаж байгаад надруу төвөгтэй харцаараа ширтэж эхлэхэд би Вонү руу авралын харц шидлээ.

-Битгий Вонү руу хараад бай. Үнэнийг хэл!

-Хонгор минь би мэдэж байна даа чи тэр охинд дургүй тийм биз?

Дургүй хүрч тархи задарчих шахсанд би гэнэт л дүрсхийтэл уурлан тэдэнрүү хашхичаад авлаа.

-Тийм ээ дургүй. Тэр үнэхээр хөгийн охин шиг санагддаг. Түүний царайг харахыг ч хүсдэггүй. Одоо санаа чинь амрав уу?

Гэнэт л бүгд дуугаа хурааж, цасан дээр нэг зүйл унах чимээ гарахад бид зэрэг эргэн харлаа.

-Сэри?

Мингюү түүнрүү харсаар гайхан ингэж асуутал Сэри түүнрүү харсан ч үгүй эргэж хараад алхаж эхэллээ.

-Сэри байз л даа.

-Намайг тавь даа Мингюү. Тэр надад дургүй байхад би энд байгаад хэрэггүй биздээ?

Тэрхэн мөчид би өөрийгөө хамгийн арчаагүй нэгэн шиг мэдэрсэн.

Би зүгээр л тэднийг дуугүй болгохыг хүссэн шүү дээ.

-Сэри юу намайг уучлаарай. Би албаар тэгээгүй-

-Тийм ээ чи албаар тэгээгүй. Зүгээр л үнэнийг хэлж орхисон төдий шүү дээ.

Тэр надруу үгээр илэрхийлэмгүй хачин харцаараа ширтчихээд цааш зам гарахаар алхав.

-Сэри үлд л дээ?

Би түүний гарнаас атгаж гуйсан харцаар ширтэх аж.

Тэгээд дараагийн мөчид би Жэннигийн орилох хоолойг Сэригийн цустайгаа холилдон хэвтэж буйг хараад ухаан балартсан юм.

___

Цагийн зүү эргэлдэх чимээ, Жэннигийн мэгших дуутай хослон дэндүү гунигтай сонсогдож байлаа.

Жэнни дэмий л уйлан зогсох бол Вонү санаа зовсондоо хоёр тийш холхино.

Мингюү найз охин Сэри рүүгээ явсан бол түүний эцэг эх нь шөнөжин цурам ч хийлгүй хоносон тул бүр ядарч орхисон байлаа.

-Энэ бүгд миний буруу надаас болсон намайг уучлаарай.

Жэнни их л удаан уйлж суусны эцэст арай ядан ийн хэлээд ухаaн балартах нь тэр. Арга ч үгүй биз. Шөнөжин уйлсанаас гадна тэрээр амруугаа дусал ус ч ойртуулаагүй шүү дээ.

Удсан ч үгүй Мингюү Сэриг хөтөлсөөр хөмсөг зангидан гарч ирэх аж. Сэри ганц гараа л хугалсан бол нөгөө нь үхэл амьдралын зааг дээр тэмцэн байлаа.

-Азаар гайгүй өнгөрч. Тэр яаж байна.

-Одоог хүртэл хагалгаа хийгдсээр байна.

Вонүг санаа зовинонгуй ингэж хэлсэнд Мингюү тоосон ч үгүй Сэриг хөтлөн гарахаар зэхэв. Мингюүд даанч багын найздаа санаа зовох сэтгэлийн хэлтэрхий ч үзэгдсэнгүй. Түүний тархинд зөвхөн гэмтсэн Сэри л эргэлдэх аж.

-Новш гэж ядаж түүнийг сэртэл нь хамт байгаач!

Вонү коридориор дүүрэн орилж Вонү Сэриг нэг газар суулгачхаад тэд яхилцахаар хүнгүй газар очлоо.

-Түүнийг ядаж сэртэл нь энд байж бай!

-Үгүй ээ. Тэр амиа хичээсэн нэгэн тийм биш гэж үү? Хармааргүй байна. Түүнээс болж Сэри ийм байдалд орсон.

Мингюүгийн үгс Вонүгийн уурыг их хүргэсэн бололтой тэр шууд л Мингюүг цохиод авлаа.

-Одоо ийм зүйл чалчиж байх цаг юм уу? Анхнаасаа чи Жэннитэй хүүхэн шиг хэрэлдээгүй бол тэр Сэрид дургүй гээд хавиар нэг хашхичих байсан уу? Тэр зүгээр л та хоёрын амыг таглахыг хүссэн. Мунхаг амьтан минь!

Мингюү сэтэрсэн урууландаа хүрэн ярвайгаад үгээр хэлэмгүй хачин инээмсэглэл тодруулах нь тэр. Тэгээд Вонүг зөрүүлэн заамдан аваад

-Тэр таван жилийн өмнөхөөс нэг ч өөрчлөгдөөгүй байна. Тийм биздээ? Тэр ер нь яагаад надад үргэлж дараа болдог юм? Таван жилийн өмнө тэр амиа хичээж Эраг орхиж яваагүй бол тэр... Новш гэж. Зүгээр л больж үз! Одоо надад түүнийг гэх өчүүхэн ч сэтгэл алга Вонү.

Дургүй нь хүрсэн Вонү түүнийг ахин нэг цохин авч

-Новш минь тэр өдөр тэд хоёулаа хамтдаа Эрагийн найзынд очсон бол хоёулаа хүчиндүүлэх байсан! Бодоод үз тэр хүчиндүүлсэн бол чи илүү шаналах байсан юм. Тэгээд ч тэр эмээгээ сүүлийн замд нь үдэж өгч чадалгүй түгжрэл дунд нам гацчихсан. Эраг чинь орхиод явсандаа өөрийгөө маш их буруутгасан. Чи муу новш бас түүнд хайртай гэж өөртөө дасгаж байгаад гэнэт л найз охин гаргаад ирсэн биздээ? Чи хүний сэтгэлийг тоглоом гэж бодоо юу? Чиний хөгийн тэнэг шалиг зангаас залхаж байна Мингюү!

Вонү чин сэтгэлээсээ уурлаж байлаа.

Хөндлөнгийн хэн ч харсан Вонү бол хайрандаа сохорсон нэгэн байсан юм.

-Мэдсэн юм аа Вонү. Чи түүнд хайртай биздээ? Би түүнийг орхичихсон юм чинь чи ав л даа. Надад амиа хичээсэн охин хэрэггүй. Чи ав.

Вонү Мингюү хоёрын дунд ширүүхэн зодоон болж нэгнийгээ алах шахан цохилцох аж.

-Болиоч дээ!!! Одоо ингэж байх цаг юм уу?... Бурхан минь. Тэр т-тэр үхчихвэл яах юм бэ?

Уруул нь хатаж гартаа дусал залгуулсан Жэнни ухаан орсон даруйд тэдний зодооныг таслан зогсоож, нулимсаараа тэднийг айлгах аж.

Уйлсан Жэнни цааш ганцаар явж, Вонү ч мөн адил явахаар зэхэхдээ Мингюүгийн мөрөн дээр гараа тавив.

-Сайн бод! Түүний хамгийн ихээр харахыг хүсч байгаа нэгэн нь чи! Бас... би түүнд хайртай хайртай. Өмнөх хугацаанд үүнийгээ нуусаар ирсэн. Зүгээр л чиний харц ч бас түүн дээр л тогтдог байсан болохоор чамд боломж олгодог байсан юм. Харин даанч чи түүний хайрыг даасангүй дээ. Чи түүнээс зүгээр байгаагаараа хайр хүртэж байхад би түүний төлөө бүхнээ зориулахаас ч буцахааргүй хайрласан ч хэзээ ч анзаарагдаагүй хэзээ ч эргүүлээд хайр хүртээгүй. Чиний үл тоосон тэр охин чинь миний бүхэл бүтэн ертөнцийг дүүргэдэг юм. Одоо харин дахиад чамд зай тавьж өгч чадахгүй. Өөрийнхөө нэгнийг би дахиад өөр нэгний төлөө уйлахыг харж чадахгүй.

Тэр ийн хэлчхээд харуусал дүүрэн санаа алдаад өөрөөсөө илүү хайрладаг ч хэзээ ч өөрийг нь анзаараагүй тэр охин руу хурдан хурдан алхах ажээ.

A/N: Миний оруулж байгаа дуунуудыг заавал сонсож үзээрэй. Бичвэрээ уншихад нь илүү тухтай санагдуулах байх. Бас гэнэт юун балай осол энэ тэр вэ гэж бодож байвал уучлаарай та буруу бодож байна. Дараагийн хэсгүүд дээр үхүүлж янз бүр болохгүй, янз бүрийн драма үүсгэхгүй гэдгээ амлах байна. Маргааш ч бас шинэ хэсэг орно. Бас хэдэн хүн миний инстаг асуугаад байсан @nandinnnk гээд байгаа шүү дагахыг хүсвэл дагаарай. Бас сэтгэгдэл хэсэгт асуухыг хүссэн зүйл байвал асуугаарай~ За тэгээд холион бантан холимог хуурганы маань шинэ хэсэг орлоо. Гэхдээ л энэ бичвэртээ хайртай л даа.

Okumaya devam et

Bunları da Beğeneceksin

25.8K 710 21
you look beautiful in that skirt don't listen to what anyone else says about it. love, - RB - short story -
2.8M 161K 50
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
630 133 16
ამაიას ცხოვრება სამუდამოდ კარგავს წარსულის იერსახეს,როდესაც ის ნახევარღმერთების ბრძოლის ეპიცენტრში აღმოჩნდება, წინასწარმეტყველების აღსასრულებლად. "მი...