Чи Би бас Тэр

By _namigyu

2.1K 266 19

-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд б... More

1. Магадгүй тэр үед
2. Тэврээд өгсөн бол
3.Амьдралын тухайд
4. Яг энэ удаад
5. Болзоо
6. Бусад хүмүүс
7. Хайр
8. Цаг хугацаа
10. Төрсөн өдөр
11. Хар толбо
12. Ухаарал, Харамсал, Харуусал
13. Сэтгэл.
14. Хол.
15. Бээлий
16. Гэмт хэрэг.
17. Жинхэнэ.
18. Чамаас хол
19. Хайртай
20. Амьдралын хичээл
21. Хайртай болохоор.
22. Нил ягаан.
23. Тийм өдрүүд

9. Миний анзаараагүй залуу

73 11 0
By _namigyu

-Хаул бас Софи. Чи тэдний талаар юу гэж бодож байна даа

-Сэтгэл хөдөлгөм хайрын түүх. Тэд нэгэндээ хэчнээн хайртай гэдгээ ухаарч ойлгож буй нь цээжинд маань багтаж ядаж байгаа зүрхийг улам түргэн цохилуулдаг.

Вонү бид хоёр дөнгөж сая үзсэн анимынхаа талаар ам уралдуулан чалчиж эхлэв.

-Хаул, тэр эцэст нь амьдрах утга учир, зугталгүй нүүр тулах шалтгаанаа олсон нь сайхан хэрэг.

-Софи түүнийг хүлээж байсан нь ч сэтгэл хөдлөм. Софи юу юунаас илүү калсифер, Хаул хоёрт итгэж байлаа шүү дээ.

Түүнийг ингэж хэлэхэд нь би дөнгөж сая л ээжийнхээ хэлсэн үгийг санав.

Эрчүүд нэг л удаа ухаанаа алдтал дурлаж, амиа ч өгөхөөс буцахгүй ихээр хайрладаг. Харин дараа нь зүгээр л хайрласан нэгэнтэйгээ адилханыг хайж амьдардаг.

-Хөөх үнэн бололтой.

-Юу тэр вэ?

-Ээжийн хэлж байсан зүйл. Эрчүүд нэг л удаа хайрладаг.

Би үүнийг хэлэхдээ их л драматик хэлсэнд тэр намайг дооглон инээгээд хэвтэж байсан буйдан дээрээсээ босон миний хажууд суулаа.

-Үнэхээр сүртэй үг байна шүү! Гэхдээ үнэн ч байж болно л доо.

Тийм ээ үнэхээр сүртэй үг гэхдээ энгийн нэг хайртай гэдэг үгнээс хэд дахин романтик биш гэж үү?

Эрчүүд үнэхээр л тэгж хайрладаг бол би өөрийн хайртай залууг биш өөрт минь хайртай залууг сонгох нь зөв бололтой. Намайг хайрлаж байгаа нэгэн өөрийгөө ч хайрладаг нэгэн гэсэн үг. Түүнийгээ дагаад үнэнч байдаг биз.

-Ингэхэд чи сонсож байна уу?

Вонү миний нүүрний урдуур гараа савчуулан тогтворгүй харцаараа намайг ширтлээ.

-Үгүй ээ уучлаарай хэт бодол болчхож. Юу хэлэх гэсэн юм?

Намайг ингэж асуусанд харин тэр урам хугарсан харцаар надруу хараад

-Болилоо. Үүнийг би ганц л удаа хэлэх боломжтой байгаа юм. Дэндүү зориг шаардсан үгс!

Зориг шаардсан үгс гэнэ шүү!

-Жон Вонү! Ёстой нэг бидэнд нэгнээсээ нуудаг зүйл байдаггүй шүү дээ.

Тэр надруу их нухацтай харж, урдаа тавьсан чипснээс нэг нэгээр нь амруугаа хийх аж. Тэр хэлэх зөв үгээ сонгож байгаа бололтой. Надруу тасралтгүй удаан ширтэх нь сүүлдээ намайг ичээж би газар доогуур ороод нуугдчих шахан түүнийг ажиглана.

-Star уу? Straw уу?

Түүний энэ харц... хэзээ ч үгүй гэж боломгүй харцаар нааш ширтэх нь дэндүү дургүй хүргэм, догдлом. Би ийм харцанд нь хэзээ ч үгүй гэж хэлж үзээгүй тул ийм харцаар намайг ширтээд эхлэхээр дургүй хүрээд байдаг юм.

-Ммм... энэ асуулт чинь хоёул адилхан биздээ? Чи надаас асуулгүй их удсан байна.

Бид арван тав хүрдэг жил тэр надаас энэ асуултыг асууж эхэлсэн. Star гэвэл бид явж шөнийн тэнгэрийг харж юуг ч хамаагүй ярилцаж өнгөрүүлнэ гэсэн үг, Straw гэвэл гүзээлзгэнэ идээд шөнийн тэнгэрийг ширтээд юм ярилцана. Ямар ч ялгаагүй. Тэр зүгээр л тэнгэр ширтэхэд илүү амттай болох байх гэж бодоод Straw ийг асуух болсон гэж хэлж байсан.

Тэр үеэс л Мингюүг орхиод хоёулахнаа шөнөжин тэнгэр ширтэж суудаг болсон ч их сургуульд ороод зүгээр л мартаж орхисон.

Хэрвээ биднийг Мингюү мэдчих юм бол хэд хоног юм дуугаралгүй унжийгаад явж байдаг байсан. Одоо ч тийм нэгэн. Яг л хүүхэд шиг.

Бурхан минь би ахиад л түүнийг бодоод эхэллээ.

Нэгэнт л Ким Мингюүг сэтгэлээсээ авч хаяад найзууд хэвээр үлдэхийг сонгосон байж түүнийг санасан хэвээр л байх юм.

-За яахав Straw.

Түүнд хариу хэлээд бид хувцсаа өмсөөд гарахаар болов. Ганц өдрийг ч болтугай утга учиртай болгохын тулд би аль болох түүнд анхаарлаа хандуулах гэж хичээж байв.

Ойрын үед би нэг тийм хачин байгаа. Өчигдөр л гэхэд аав намайг таргалаад байгаа юм уу? гэсний төлөө уйлсан! Яагаад ингээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй нь.

Бид гадуур хувцсаа өмсөөд гарахдаа бэлдэв.

-Замаараа гүзээлзгэнэ авна шүү.

-Гарцгаая.

-Тэгье ээ. Ойрд огт бороо орохгүй юм аа. Бороо орвол уг нь сайхан юмсан.

-Тийм ээ сайхан санаа байна Вонү. Бороо ороод тэгээд хоёулаа ахиад л уйтгарлаад гэртээ сууж байх биз. Чи ямар хүний найз шиг романтик ч биш дээ.

-Угаасаа бороо ороход халуун шоколад уугаад гэртээ бүгэх шиг жаргалтай мэдрэмж байдаггүй юм.

-Уйтгартай амьтан.

-Тэнэг амьтан.

Тэгээд бид гараад түүний дугуйн дээр сундаллаад багаасаа үргэлж очдог байсан газраа очход бүрэнхий болж байгаатай таарав.

Гүзээлзгэнээ дундаа тавиад юм ярьж эхлэхэд би дурсамжуудаараа аялах шиг л болж байв. Тэнгэрт түгэх хар мянган оддыг ширтэх нь бид гурвын хамгийн тайван амгалан хугацаа байлаа.

Тэр тусам Вонү бид хоёрт энэ нь маш чухал.

-Ойрд чи хачин байгаа.

-Тийм ээ би өөрөө мэдэж байгаа. Өчигдөр л гэхэд аав намайг чи таргалчхаж гэсний төлөө уйлсан гээд бод доо!

Тэр миний хэлсэнд гэнэт чангаар инээж эхлээд удахгүй дахиад чимээгүй болов.

-Яагаад гэдгийг мэдэхгүй ч чи ихэнх цагийг бодлогоширч өнгөрүүлдэг болохоор тэр биз. Юм их боддог хүмүүс болсон зүйлийг хүндрүүлж бодохдоо амархан байдаг. Тэгээд л ургуулж бодоод түүндээ өөрөө эмзэглээд явдаг.

-Тийм шүү тийм би хэт их бодол болдог. Тийм ч болохоор хүмүүс ч надтай нэг их найзладаггүй байлгүй.

Магадгүй л дээ. Жаахан байхаас л эхлээд би ганцаардлыг өөрийнхөө биеийн нэг хэсэг шиг л мэдэрч ирсэн. Бусад хүүхдүүд гадаа тоглож байхад би ганцаараа өрөөндөө дуу сонсоод ном уншиж суухыг илүүд үздэг байсан.

Надтай санал нийлдэг хүүхэд гэвэл зөвхөн Вонү л байсан. Мингюү багаасаа л нийтэч хүүхэд байсан болохоор олон найзтай байлаа шүү дээ.

-Чи ахиад л бодол болоод эхэллээ.

-Тийм ээ уучлаарай.

Ийн хэлсний дараа би тэнгэрт харагдах оддыг ширтээд эвшээв. Өөрийн эрхгүй л нойр хүрээд эхлэх чинь. Уг нь шөнөжин ингээд суухад яадаг ч үгүй байсан даа.

Би аажмаар Вонүгийн мөрийг налахад түүний үнэр нь уушги дүүргэх аж.

Тэгээд анх энд ирж оддыг ширтэхэд тэр намайг зэмлэж байсныг санан багахан хөхрөв.

-Яасан?

-Яагаа ч үгүй. Зүгээр л хуучнаа дурсаад.

Вонү нэг толгой дохиод энэ удаад тэнгэр өөд ширтэхдээ аажмаар хэлсэн үг нь намайг уйлуулах шахлаа.

-Чи үргэлж л ганцаардах юм. Хажууд чинь би байсаар байгааг яагаад анзаардаггүй юм бэ? Хэрэгтэй гэвэл би чамайг тайтгаруулж, тэвэрч өгч чадна шүү дээ.

Тэр тоомжиргүй гэгч нь ийн хэлээд гүзээлзгэнээс нэгийг амандаа хийн чихэвч, утсаа гаргаж ирэв.

Тийм ээ тэр миний хажууд байгаа гэдгийг би яаж мартаж зүрхэлдэг юм бол? Миний төлөө юу ч хийдэггүй гэж бодохоос илүүтэйгээр миний хэзээ ч анзаардаггүй залуу гэж хэлсэн нь зөв бололтой.

-Уучлаарай.

-Уучлал гуйх хэрэггүй дээ.

Эцэст нь тэр сонсох дуугаа олсон бололтой сэтгэл хангалуун инээмсэглээд дууг тавихад би ахиад л босоод дэвхцэх шахав.

-Тийм ээ яах ч аргагүй энэ бол шилдэг дуу.

-Бид энэ дууг мартаж болохгүй. Энэ дуу үргэлж бидэнтэй байсаар байх болно.

Тэгээд бид дууг даган амандаа аялсаар удалгүй би гүн нойрондоо автсан юм.

Continue Reading

You'll Also Like

1.6M 137K 46
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
32.7K 4.1K 13
خۆشەویستی ئێمە لە درووستکردنی بازنەیەکەوە دەستی پێکرد....تا کـۆتـایـی!!🖤 6/1/2021/Wednesday 28/2/2021/Sunday PART/12 (TAEHYUNG,N/T).....‼ Completed✅
Uppermoon GC By

Fanfiction

35K 699 31
Chaos I don't know, I just have been reading a lot of these recently. Just a break from my other story when I get bored. None of the art is mine.
2.8M 161K 50
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...