Миний онцгой нөхөр

By VanTe_CAFE

13.2K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... More

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

10. Эгдүүтэй

641 102 21
By VanTe_CAFE

      "Инбинь манай Жунинд маш эрхэм хүн, гэхдээ энэ нь түүнийг Жунинтай гэрлэх ёстой шалтгаан байж болохгүй гэдгийг бид нар сайн мэдэж байна. Бид профессор Жонг энд ирэхийг хүссэн нь үүнийг та хоёрын өрөвдөх сэтгэлийг ашиглахыг хүссэндээ биш. Харин энэ хоёр хүүхдийн дунд онцгой нөхөрлөл байдгийг батлахыг л хүссэн хэрэг. Тэд энэ нөхөрлөлийн улмаас гэрлэсэн учраас."

      "Мэдээж, та хоёр энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэвэл бид бүрэн ойлгоно оо. Гэхдээ хэрэв та хоёр Жунинд боломж олгоход бэлэн байгаа бол манай гэр бүл маш их талархах болно. Би болон Жунины аав Инбиньд өөрсдийн охин шигээ хандаж, түүнийг яг л Жунин шиг хамгаалах болно."

      "Харин нэг л өдөр Инбинь ядарч сульдаж, манай гэр бүлийнхэнтэй дахиж үлдэхийг хүсэхгүй бол хүссэн үедээ явах боломжтой гэдгийг бид баталмаар байна."

      Ийнхүү илтгэлийнхээ дараа Жунины эцэг эх болон профессор Жон нар тэдэнд бодох хугацаа олгохоор өнөөдрийн айлчлалаа дуусгасан бол Инбиний эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой болж чадсангүй. Жунины ээжийн явахаасаа өмнө хэлсэн үг оюун санаанд нь байнгын цуурайтаж, тэд бодолд автан хий дэмий сууцгаана.

      Тэд хоёул охин хүүхдийн эцэг эх учир Жунины эцэг эхийн хүүгээ хайрлах хайрыг үнэлж байлаа. Жуниныг хэрхэн өсөхийг харсан тэднийг бараг л эцэг эх нь гэж дурдаад ч хэрэггүй. Жунин багаасаа хачирхалтай хүүхэд байсан ч эмчилгээний үеийн бичлэг дээрх түүнийг охинд нь хэр их анхаарч байгааг хараад тэдний сэтгэл нь хөдөлжээ. Жунин аутизмын эмгэгтэй ч дотоод ертөнцөөсөө зоригтойгоор гарч, дэлхийг хүлээн зөвшөөрснийг нь бахархахын аргагүй.

      Ноён Кимын гэр бүл тэдний нэгэн адил энэ гэрлэлтийг удаан үргэлжилнэ гэж бодоогүй нь ойлгомжтой. Тэд Инбинийг хэзээ ч явахад бэлгэлттэй байна гэдгээ хэлсэн. Бэсү эхнэрийнхээ адил Инбинийг энэ гэрлэлтээс болж ирээдүйд шархлах вий гэж айж байсан ч Жунины эцэг эх нь хүүгээ зовлон амсах эсэхээс айгаагүй.

      Түүний ээжийн хэлсэн сүүлийн өгүүлбэр нь энэ гэрлэлтийн бүх ноёрхол Инбиньд байгааг илтгэсэн. Жунин Инбиньд чин сэтгэлээсээ сайн учраас гэрлэлтээ хэзээ ч цуцлахгүй бол Инбинь хүссэн үедээ түүнийг хаяж явах боломжтой гэсэн үг. Энэ чинь Инбиний Жунинд учруулах хор хөнөөлийг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц утгатай шүү дээ. Ямар агуу итгэл, ямар агуу чин сэтгэл вэ. Пак Бэсү үүнийг бодох тусам хүнд санагдана.

      "ААА~~! Та хоёр гэртээ байсан юм уу?!" Инбинь цочсондоо орилж орхилоо. Тэр дөнгөж сая гэртээ орж ирэхэд байшин бүхэлдээ харанхуй байсан учир эцэг эхийгээ оройн цагаар сурагчдад давтлага өгөхөөр явсан гэж боджээ. Гэтэл гэрэл асаахад тэд хөдөлгөөнгүй буйдан дээр сууж байсан нь түүнийг айлгаж хүйтэн хөлсийг нь цувуулах нь тэр.

      "Яагаад гэрлээ асаагүй юм бэ, та хоёр намайг айлгачихлаа." Инбинь хурдтай балбах зүрхээ дарсаар буйдан дээр сулхан суулаа.

      Пак Бэсү охиныгоо гэрийнхээ шаахайг зочны өрөөний нөгөө тал руу шидэж байгаа үзэгдлийг хараад сэтгэл санаа нь бүр ч төвөгтэй болов. Гэртээ ихэвчлэн үзэмжгүй харагддаг охин нь яаж олон тэрбум хүний ​​хүрээлэл дундаас яаж Жунины ертөнцөд нэвтэрч чаддаг байна аа? Жунин яагаад энэ охинд татагдаж, ертөнцийг харах хэмжээнд хүрсэн юм бэ?

      "Ээж, оройн хоолонд юу идэх вэ? Би үдээс хойш завгүй гүйсээр байгаад одоо турч үхлээ." Өнөөдөр үдээс хойш тэрээр Хюнёнтой арав гаруй газраар явж стиду нээх байраа сонгох гэсэн ч сэтгэлд нь нийцэх тохиромжтой газар олдоогүй аж. Үр дүнгүй явсан ч догдлолтой байсан тэд ядарсан ч өлсөөгүй байсан учир хоол идэлгүй салцгаасан байв. Зүгээр л өлссөнөө анзаараагүй байсан бололтой гэртээ буцаж ирэв үү үгүй юу хоол идэх дуршил нь огцом хөдлөх нь тэр.

      "Би чамд гоймон чанаж өгье." гээд Бугин аргаа барангүй бослоо.

      "Баярлалаа, ээжээ. Хоёр өндөг."

      Бугин гал тогооны өрөөнд орж, худалдаж авсан ногоогоо ангилан хөргөгчинд хийгээд том оройн хоолныхоо оронд зүгээр л гурван аяга гоймон чанав.

      Гоймонгоо идэж дуусаад Инбинь тамир тэнхээгээ нөхөх шиг л болов. Урьд нь ээж нь асуухгүй л бол цэвэрлэгээ бараг хийдэггүй байсан тэр энэ удаа хоолоо идэчхээд шууд босон аяга шаазангаа угааж арчин, гал тогооны өрөөгөө цэвэрлэж дуусгав. Тэр явахаасаа өмнө гараа арчиж байхад аав нь гэнэт, "Хүлээж бай, Жунины гэрийнхэнтэй уулзах цаг товло, бид албан ёсоор уулзах болно." Инбинь үүнийг сонсоод хөшиж орхив.

      "?!" Тэр минут хэртэй балмагдан зогсоод ухаан орохдоо, "Ааваа, та Жунинтай гэрлэснийг минь зөвшөөрч байгаа юм уу?" хэмээн догдлон асуулаа.

      "Хамф!" Бэсү түүнтэй огт яриагүй юм шиг бөхөлзсөөр түүн рүү ч харалгүй ажлын өрөө рүүгээ орох нь тэр.

      "Ээж?" Инбинь ээж рүүгээ гүйж очоод горьдлого тээн яриахыг нь хүлээлээ.

      "Очоод цаг товло." Бугин инээмсэглэнэ. Тэр Жунины эцэг эхийг зочилсоны дараа нөхөр нь зөвшөөрнө гэдгийг мэдэж байжээ.

      "Ээж ээ, баярлалаа." Инбинь ээжийгээ чангаар тэвэрнэ. Өмнөх амьдралд нь ч бай, энэ амьдралд ч бай, мэргэжлээрээ ажиллан гадаадад амьдрахаар явах гэх мэт амьдралынхаа томоохон шийдвэр бүрийг өөрийн хүслээр хийх бүрд эцэг эх нь үргэлж түүнийг дэмжиж, хайрласаар ирсэн.

      Өрөөндөө орж ирээд тэр шууд Жунины гэр бүл рүү залгаж, эцэг эх нь зөвшөөрсөн гэдгийг хэлэх гэж байв. Гэвч тэр утасныхаа хадгалсан дугаар луу орохдоо хуруунууд нь Жунины ээжийн нэр дээр хэсэг зуур зогсоод дараа нь гэнэт доош гүйлгээд эцэст нь Жунины дугаар дээр дарав.

      Өдрийн явдалд Жунин түүний зурваст тэр даруй хариу өгсөнтэй адил дуудлаганд хариулахдаа ч мөн адил байлаа.

      Инбинь бодлоо цэгцэлж, хэлэх үгээ бүрэн олж амжаагүй байтал утас холбогдох нь тэр.

"Инбинь." Намуухан агаад гүн хоолой, түүнтэй нүүр тулан харилцахаас өөр сонсогдов. Яг л Жунины энэ хоолой чихэнд нь шивнэх шиг болов.

      Инбинь хоолойгоо засаад, "Жунин, надад хэлэх зүйл байна. Чи ээждээ дамжуулаарай." хэмээв.

     "Жунини."

     "Ай?" Инбиний тархи хөлдөж орхив.

      "Өчигдөр... чи намайг Жунини гэж дуудсан." Залуугийн хоолойд үл анзаарагдам зөрүүд зан цухуйна.

      "..." Инбинь хариуд нь духаа алгадахгүй байж чадсангүй. Энэ залуу чинь аливаа зүйлд хувиралгүй хандаж, ойшоогоод байдаггүй биш билүү, гэтэл яагаад одоо түүнийг яаж дуудахад нь онцгой анхаарал өгөөд юм бэ? Хэдий Инбинь ойлгож чадахгүй байсан ч түүний "Жунини" гэж дуудах хүслийг дагав.

     "Мнн" Жунин эхлээд чих тавин сонсоод нухацтай хариулаад дараа нь "Чи юу хэлэхийг хүссэн юм?"

      "Аав ээж бид хоёрын гэрлэлтийг зөвшөөрсөн. Ах эгч хоёрыг уулзах цаг товлохыг хүссэн."

      "За." Жунин ийн хэлчхээд өөр зүйлгүй утсаа таслах нь тэр.

      Тэр баярлаж, гайхсанаа илэрхийлээгүйгээр барахгүй бүдүүлэг авирлалаа. Инбиньд бага зэрэг эвгүй санагдлаа. Гэсэн ч дахин бодоход энэ нь Жунины зан чанар ямар болох талаарх маш сайн хариулт байсан юм. Яаж түүнийг жирийн хүмүүс шиг эелдэг зан үзүүлэхийг хүлээх билээ.

      Инбинь хамгийн хүнд даваагаа давсандаа тайвширсан ч нөгөө талд Жунин балмагдсан байв. Тэр гартаа утсаа чангаар атгаад өрөөндөө арав гаруй минут зогсоод мэдээллийг шингээн боловсруулав. Тэгээд юу ч дуугаралгүй эргэж хараад доош буулаа.

      "Хоёр дахь... залуу эзэн?" Жунинтай хамгийн түрүүнд тааралдсан хүн нь түүнд жимс хүргэхээр дээш гарч байсан Сон авга байв. Зочны өрөөнд ямар нэгэн юм ярилцаж байсан Ким гэр бүлийн гурван гишүүн ахлах үйлчлэгчийн үгээр тэр даруй дээш харах аж.

      Жунин Сон авга руу харах ч үгүй үл ойшоон шатаар буухдаа анхаарлаа төвлөрүүлнэ. Тэр алхам алхмаар тогтвортой бас удаан алхана. Хэрвээ хэн нэгэн түүний шатаар уруудах үеийн зарцуулсан хугацааг хэмжвэл бараг нэг цагтай тэнцэх хэмжээнд байсныг олж мэдэж магад.

      Хэн ч түүний үйлдлийг сатааруулж зүрхэлсэнгүй, харин амьсгаагаа даран түүнийг буухыг хүлээв. Шатны сүүлийн гишгүүрээс буугаад Жунин харцаа өргөн дүрэлзсэн нүдээрээ зочны өрөөний зүг харлаа.

      Аав Соггю, ээж Мири болон Хумин гурвуулаа Жунины харцтай тулахдаа сандарсан байдалтай нуруугаа тэгшлэв. Хумин ууж байсан цэцэгний хандтай цайгаа барьсаар чимээ нь Жуниныг цочоох вий гэж айсандаа тавьж зүрхлэлгүй бүтэн цаг өргөсөн чигээр чичгэнүүлэн барьж байлаа.

       Тэр бидэн дээр ирэв үү?

       Тиймээ.

      Жунин тэдний өмнө ирж зогстол тэд ингэж ярилцаж ч зүрхэлсэнгүй.

      "Жунини?" Гэнэт л хүү нь тэднийг зорьж ирсэнд сандарч хөөрсөн Миригийн хоолой чичрэн гарч, анхааралтай асуув. "Чи биднийг хайж ирсэн үү?"

      Жунин нүдээ анивчаад гартаа барьсан утас руугаа доош харвал тархи нь холбогдож, "Инбиний эцэг эх зөвшөөрсөн учир та нарыг цаг товлохыг хүсэж байна гэж хэлсэн."

      "БУРХАН МИНЬ, Инбиний эцэг эх зөвшөөрсөн гэнэ ээ?! ТЭД ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮҮ?" Мири хэт их догдолсондоо дуу нь хэр чанга байсныг анзаарсангүй.

      "Аяархан! Жуниныг айлгах нь байна." Соггю, Хумин хоёр сандрангуй түүнд сануулна.

      Мири ч бас цочирдлоо. Тэр амаа таглаад Жунин руу айсан харцаар харав. Тэдэнтэй амархан ойртож, харилцдаггүй хүү нь айгаад явчих вий хэмээн эмээнэ.

      "Уулзалт товло." Жунин айсан харагдсангүй. Тэр айсангүй, харин ч хүсэлтээ тодорхой гэгч нь давтан хэлэв.

      "Юу?"

      "Уулзалт товло!" гээд Жунин хөмсөг зангидлаа.

      "Аа! Ааа~~ За, ээж нь ойлголоо." Мири хурдан зөвшөөрөв.

      Жунин тайвширсан харагдавч, Мири рүү үргэлжлүүлэн ширтсээр юу ч хэлэхгүй хэрнээ явсангүй.

      "..." Мири эргэлзсэн байртай нөхөр, том хүүгээ харвал,

      "Уулзах цаг товлоорой!" гэж Хумин нөхцөл байдлыг сануулав.

      Тэд зөвшөөрсөн гээгүй билүү? Мири эхэндээ гайхсан ч азаар даруй ойлгоод хөшсөн тархиа ажиллуулж хурдан хариу өглөө. "Цаг товлох, тиймээ цаг товлох. Яг одоо цаг товлъё."

      Тэр газар дээр нь утсаа гаргаж ирээд хувиараа шалгаж байхдаа нөхөр хүү хоёроосоо, "Та хоёр хэзээ завтай вэ?" хэмээн асуухад,

      Ким Соггю утсаа гаргаад, "Би туслахаасаа асууя." гэвэл,

      Хумин нарийн бичиг рүүгээ залгаад, "Би нарийн бичгээсээ асууя." гэлээ.

      Мири: "Та хоёр бямба гарагт завтай юу?"

      Соггю: "Үгүй ээ, би бямба гарагт Лижонтой хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх хуваарьтай."

      Мири: "Ням гарагт?"

      Хумин: "Би ням гарагт Бээжин рүү бизнес товлолтоор явна."

      "Цуцал!" Мири их уцаартайгаар хөмсгөө зангидав. Хүүгийнхээ гэрлэлтэнд явах нь чухал юм уу, эсвэл бизнес аялалаар явах нь илүү чухал юм уу?

      "Бүгдийг нь цуцал!" Эзэгтэйг ууртайгаар тушаахад аав хүү хоёр хариу хэлж зүрхэлсэнгүй. Үүний зэрэгцээ тэд даруй ойлголцож, утасны цаана байгаа туслах болон нарийн бичигтээ тушаал өгөөд зэрэг утсаа таслав.

      "Тэгвэл Бямба гараг уу эсвэл Ням гараг уу?" хэмээн Мири дахин асуулаа.

      "Аль нь ч болно."

      "Тэгвэл бямба гарагт, Hyatt зочид буудал, би хувийн өрөө захиалах болно." гэж хэлээд Мири шуудхан Hyatt зочид буудлын менежерийн утасны дугаарыг олж аваад бямба гарагт оройн хоол идэх захиалга өгөв.

🗣     "Тийм ээ, энэ бямба гаригт оройны 7-н цагаас Hyatt зочид буудалд том талбайтай хооллох хувийн өрөө захиалъя." Мири захиалгаа баталгаажуулаад хүүдээ цаг болон газраа хэлэхийг тэсэн ядан хүлээнэ.

      Мэдээллийг бүрэн хүлээн авсан Жунин сэтгэл хангалуун харагдана. Тэр ээжийнхээ хэлэхийг анхааралтай сонсчихоод тэр дор нь эргэж харан ул мөргүй явж одов.

      Түүний гэр бүлийн гурван гишүүн хүзүүгээ барин, Жуниныг унтлагын өрөө рүүгээ буцан алхахыг ширтсээр бараа нь тасрангуут бие бие рүүгээ үл итгэсэн царайгаар харав.

      Мири сая болсон зүйлд итгэж ядан, "Жунини сая бидэнтэй ярих гэж өөрөө түрүүлж ирсэн үү?"

      "Мхн, бас хэдэн үг хэлсэн." Соггю ч мөн адил догдолжээ.

      "Хариулт бүрд ердөө таван секунд шаардсан." Хумины нүүрэнд баяр баясал тодорно. Үүнийг Инбиний эмчилгээний үр дүн гэж үзэж болох юм.

***

       Унтлагын өрөөнд буцаж ирээд Жунин тагтны сандал дээр суугаад утсаа асаан чат руугаа ороод сая хүлээж авсан мэдээллээ хянамгай гэгч нь бичиж эхлэв. Тэр бичсэн зүйлээ гурав, дөрвөн удаа уншиж, цэг таслал бүрийг зөв эсэхийг нягтлаад зурвасаа илгээлээ. Явуулсныхаа дараа тэр хариу хүлээн утсаа чимээгүй ширтэв.

      Гэвч Инбинь завгүй байсан бололтой шууд хариу өгсөнгүй. Золоор Жунин ч тэсгэл алдан яарсангүй. Тэр утсаа бариад тэвчээртэй хүлээнэ.

      Эцэст нь хорин минутын зарцуулагдсаны дараа гар утасны гэрэлтэй зэрэгцэн Жунины нүд гэрэлтлээ.

📧Инбинь:     "Та нар ийм хурдан товоо товлочихсон юм уу?"

📧Жунин:     "Мнн."

📧Инбинь:     "За, би дараа аав ээждээ хэлье."

📧Жунин:      "Мнн."

📧Инбинь:     "Бямба гарагт уулзацгаая."

📧Жунин:     "Мнн."

📧Инбинь:     "Чи Мнн-ээс өөр үг хэрэглэж болох уу?"

      Жунин уг зурвасыг арав орчим секунд ширтээд, гэнэт Солонгос толь бичгийн хуудсыг эргүүлэн: За, тийм ээ, за ойлголоо, ойлгож байна, дараа уулзъя, уулзахгүй байсан ч, битгий бууж өгөөрэй урагшаа, мэдлээ, уулзацгаая...

      Уг нь Инбинь зүгээр л түүгээр тохуурхахыг хүссэн боловч "Мнн"-ийн өөр үгийн урт цувааг хүлээж авахад тэр дороо нүдэнд нь нулимс хурилдаж, ээдрээтэй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд урт цуврах зураас илгээв.

📧Инбинь:     "........................."

📧Жунин:     "Би ойлгохгүй байна."

      Мэдээж Жунин энэ үггүй зурвасын утгыг ойлгохгүй.

📧Инбинь:     "Эгдүүтэй чамайг магтаж байна."

Жунины нүд дахин гэрэлтэж:

📧:     "Баярлалаа." хэмээн илгээв.

     "Ааягүү~~~" Инбинь нойтон үстэй байсан бөгөөд Жунины хариуг хараад инээд алдан ор луугаа унав.

      Тэр яагаад өмнө нь Жуниныг ийм эгдүүтэй байсныг анзаараагүй юм бэ?

      Энэ бодол төрөх агшинд Инбинь их сургуульд орсноосоо хойш Жунинд төдийлөн анхаарал хандуулдаггүй байснаа анзаараад гайхах аж. Хэрэв тэр хоёр амьдралаа нэмбэл бараг найман жилийг өнгөрөөсөн байна.

Continue Reading

You'll Also Like

4.2M 262K 100
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
4M 167K 63
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
2.5M 146K 48
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
100K 3.7K 22
each bar plays our song, nothing has ever felt so 𝐰𝐫𝐨𝐧𝐠. ━━━━━━━━━━━━━ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇. . . 𝐚𝐦𝐚𝐫𝐚 fears that she will never get over her fi...