Миний онцгой нөхөр

Oleh VanTe_CAFE

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... Lebih Banyak

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

8. Над руу зургаа явуул

570 101 11
Oleh VanTe_CAFE

Тайлбар:

Жү Хюнён: Инбиний сайн найз, 2-р хэсэгт утсаар ярьсан.


______________



      Инбинь өглөө эрт босож, хувцсаа солиод сургууль руугаа зүглэв. Тэр төгсөлтийн зураг авхуулах боломжоо алдсан ч өнөөдрийн сургууль дээрх диплом гардуулах ёслолыг орхигдуулж үл болно. Хэрэв дипломоо хугацаанд нь авахгүй бол Хюнён түүнийг шууд л өчиггүй алах магадлалтай.

      Такси бариад автобусны буудал дээр буун хэдэн алхам алхаад сургуулийн үүдэнд Хюнёныг зогсож байгааг харав. Хюнён хэдэн жилийн дараах шиг чадварлаг, хашир эмэгтэй бус үсээ гурваас олон өнгөөр ​​будсан тийм ч энгийн бус охин хэвээр байлаа.

      "Хюнён."

      Инбинь найзыгаа харсандаа баярлан гар даллавал Хюнён нэр нь гарсан зүг рүү харахад найз нь гүйн ирж байв. Түүний ам чихэрлэг тараг уугаад завгүй байх бөгөөд Инбинь ирж байгаад ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Инбинь үүнийг ч тоолгүй найз руугаа үсрээд наймаалж шиг тэврэх аж.

      "Миний хувцас! Инбинь, чи үхсэн гэж мэд!" Инбиний гэнэтийн довтолгоо Хюнёны гарт байсан таргийг асгаж, шинэхэн худалдаж авсан хувцсыг нь ягаан шингэн таргаар нялах нь тэр.

      "Чамтай уулзаагүй ямар удаа вэ, чамайг үнэхээр санасан." Инбиний түүний гомдлыг сонсоогүй шинжтэй найзтайгаа уулзахдаа хэчнээн баярлаж байгаагаа илэрхийлнэ.

      "Надад наадах чинь хамаагүй, би чамд хэлчихье, хэрэв чи гэрлэлтийн гэрчилгээгээ авчраагүй л бол намайг давж чадахгүй гэж мэд." Хюнён түүнийг хайр найргүй түлхэв.

      "Би гэрлэлтийн гэрчилгээгээ авчраагүй ч надад зураг байгаа, хармаар байна уу?" гэж Инбинь асуулаа.

      "..." Хюнён эргэлзэх бөгөөд хувцас дээр нь асгарсан таргийг цаасаар арчиж дуусаад Инбинээс, "Чи үнэхээр гэрлэчихсэн юм уу?" асуухад,

      "Мхнн." гэсээр Инбинь итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөв.

      "Үгүй байлгүй дээ... хэн юм? Чи хэнтэй гэрлэчихээ вэ? Хэзээ дурласан юм? Би яагаад мэдэхгүй байдаг билээ?" Хюнён түүнийг төгсөлтийн зураг авхуулахгүйн тулд улиг болсон гэрлэлтийн тухай худал хэлсэн гэж өдийг хүртэл бодож байжээ.

      "Энэ урт түүх болно оо, миний өмнө хэлж байсан хөршийг санаж байна уу?"

      "Мэдээж шдээ, хөрш чинь царайлаг залуутай гэж хэлж байсан, даанч харамсалтай нь аутизмтай."

      "Наадах чинь тэр."

      "Инбинь, чи муу галзуу!" Урлагийн чиглэлээр суралцдаг хүмүүс нүүр царайгаараа хүмүүсийг ховсдож чадах ч хэн ч зөвхөн гадаад төрхөөс нь болоод аутизмтай хүнтэй гэрлэж чадахгүй нь лавтай.

      "Битгий хөөрөөд бай, би чамд удаанаар ярьж өгье." Ийнхүү тэд зэрэгцэн алхсаар сургууль руу орох замд Инбинь түүнд асуудлын нарийн ширийнийг ярив.

      Түүнийг сонсоны дараа Хюнёны царай илэрхийлэхгүй аргагүй улам төвөгтэй болов. Тэр Инбинь рүү асуусан харцаар ширтээд, "Тэгвэл чи настны хүслийг биелүүлэхийн тулд түүнтэй гэрлэсэн юм уу эсвэл үнэхээр Жунинтай гэрлэхийг хүсээ юу?"

      "Хоёулаа." Инбинь үнэнчээр хариулна.

      "Яаж хоёулаа гэж хэлж чадаж байна аа... асуултаа өөрчилье." Хюнён асуултаа оновчтой биш гэж үзээд, "Хэрвээ Жунины эмээ тэр үед нас бараагүй бол чи түүнтэй гэрлэхийг зөвшөөрөх байсан уу?" гэж дахин асуув.

      "Тийм ээ." Хэсэг хугацаанд бодсоны эцэст Инбинь урьдын адил эерэг хариулт өглөө. Эмгэний үхэл яг тэр мөчтэй давхацсан ч түүний анхны зорилго болох ирээдүйд тохиох эмгэнэлт явдлаас сэргийлэхээр Жунинтай гэрлэх л байсан. Мэдээж хэрэг, хэрэв тэр үед Ким эмээ сүүлийн хүслээ хэлээгүй байсан бол Жунин түүнд гэрлэх санал тавихгүй байсан л даа, гэхдээ энэ Хюнёны асуусан зүйл биш.

      "Тэгээд... чи түүнд сайн юм уу?"

      Сайн? Тэр Жунинд сайн гэж үү? Инбинь өөрөөсөө асуувал мэдээж тэр түүнд сайн. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тийм төрлөөр биш. Хэрвээ тэр түүнд сайн байсан бол өмнөх амьдралдаа Жунинаас татгалзахгүй байх байсан. Гэвч хойд дүрийн дараа тэр романтик хайр дурлал тийм ч чухал биш гэдгийг мэдэрсэн тул түүний гэрлэлт илүү цэвэр, энгийн болсон.

      "Сайн." Инбинь түүнд юу бодож байгаагаа хэлж зүрхэлсэнгүй, эс тэгвээс Хюнёны зан аашаар бол тэр энэ хүрээд дуусахгүй.

      "Хюнён, Инбинь..."

      Хюнён ямар нэг юм хэлэх гэж байсан ч хэн нэгэн гэнэт тэдний нэрийг дуудсан юм. Хоёул тэр зүг рүү харвал ангийнх нь 3-5 хүүхэд тэдэн рүү даллаж байх нь тэр. Инбинь, Хюнён хоёр яриагаа ийн өндөрлөөд тэдэн рүү хурдхан явлаа.

      "Инбинь, төгсөлтийн зураг авхуулахад чи яагаад ирээгүй юм бэ?" Их сургуулийнх нь төгсөлтийн зурган дээр Инбинь дутуу байсан тул ангийнхан нь сониучирхав.

      "Хюнён чамайг гэрлэсэн гэж хэлсэн, үнэн үү?"

      "Үгүй байх аа, Инбинь дараа сард гадаад явахгүй гэж үү? Сингапур ахх, тэр чинь бидний өдөр шөнөгүй мөрөөддөг газар шдээ."

      Инбинь тэдний яриаг дуусгахыг тэвчээртэй хүлээгээд инээмсэглэн, "Хюнён та нарт худлаа хэлээгүй ээ, би үнэхээр гэрлэсэн" гэв.

      "Чөтгөр ав гэж, хэнтэй?"

      "Зураг нь байна уу? Жаахан харуулаач."

      Нэг нь ингэж асууснаас болж бүгд төгсөлтийн зургийн талаар таг мартаж, ангийнхаа үүдэнд бөөгнөрөөд Инбинийг нөхрийнхөө зургийг үзүүлэхийг хүлээв.

      "Миний утсан дээр зураг байхгүй." Инбинь урьд нь Жуниныг гэсэн ямар ч мэдрэмж байгаагүй болохоор утсан дээр нь түүнийг нууцаар авсан зураг байна гэдэг боломжгүй хэрэг, зөвхөн тэдний гэрлэлтийн гэрчилгээний цээж зураг байгаа ч тэр ангийнхандаа зургийг шууд үзүүлж чадахгүй.

      "Чи хэнд худлаа яриад байгаа юм, яаж нөхрийн чинь зураг байдаггүй юм?"

      "Хэрвээ байхгүй юм бол одоо байдаг болго л доо, нөхөртөө сельфигээ илгээ гээд хэлчих."

      "Тийм шүү, яг зөв. Хэн ийм дур булаам, манай гоо үзэсгэлэнт Инбинийг сургуулиа төгсөнгүүт нь дээрэмдсэнийг харцгаая."

      Инбинь дотнын найзаасаа тусламж хүсэх гэсэн ч Хюнёны нүд сонирхолтой зүйл үзэхийг тэсэн ядан хүлээж буй мэт гялалзаж байв. Үнэнийг хэлэхэд, тэр Инбинээс Жуниныг хэр царайлаг болохыг сонссон ч өөрийн нүдээр хараагүйгээс хойш ихэд сонирхож байлаа.

      "Тэгвэл... би асуугаад үзье." Инбиний хадгалсан дугаар дунд Жунинтай холбоо барих дугаар байдаг ч тэр үүнийг барагтай л ашигладаггүй. Түүний сэтгэгдэлд Жунин ихэвчлэн өөрийнхөө ертөнцөд амьдардаг нэгэн. Хэрэв түүн рүү залгахад тэр утсаар ярих нь бүү хэл ганц ч хариу өгдөггүй. Инбинь түүний kakaotalk-аа огт анзаарахгүй байх гэж таамаглав.

      Инбинь шийдвэрээ гаргаад Жунины kakaotalk-ыг нээн түүн рүү зурвас илгээв.

      "Тэр ихэнхдээ завгүй байдаг болохоор зурвасыг минь харахгүй байж магадгүй шүү." гээд Инбинь тэдэнд урьдчилан хэллээ.

      "Хэрэв тэр зурвасыг харахгүй байвал түүн рүү залгаад хэлэхэд болно шүү дээ." Ангийнхан нь түүний зургийг харахаас нааш залхаахаа болихгүй шинжтэй.

      Инбинь шүлсээ хүчтэй залгах бөгөөд духан дээр нь хөлс бурзайхыг мэдэрнэ.

***

      Ким гэр бүлийн харшийн тагтан дээр Жунин ном уншин сууна. Унших явц нь хэтэрхий хурдан байх бөгөөд дараагийн хуудсыг эргүүлэхэд хоёр, гуравхан секунд л хангалттай байв.

      Түүний баруун талд жижиг дугуй ширээ ба ширээн дээр сэтгэлээ зориулан нямбайлан бэлдсэн өглөөний цай байх боловч хөрсөн будааг харахад л эдгээр хоолонд гар хүрээгүй удсан гэлтэй бодогдоно.

      Энэ үед Ким гэр гэрийн ахлах үйлчлэгч Сон авга чимээгүйхэн тагтан дээр хүрч ирэв. Тэр хэн ч гар хүрээгүй өглөөний ундыг гүйлгэн хараад хоёр дахь залуу дахиад өглөөний цайгаа уухаа мартчихжээ гэж бодон яаж ч чадахгүйдээ эмзэглэнэ.

      Энэ зөвхөн өглөөний цайтай холбоотой биш харин хоёр дахь залуу эзэн өдөрт гурван удаа хоол идэхээ амархан мартдагт байгаа юм. Үгүй ээ, идэхээ мартсан гэж хэлэх нь тийм ч зөв биш юм шиг биш байна, тэр зөвхөн өлссөн үедээ л иддэг болохоор. Хоёр дахь залуу эзний ухагдахуун жирийн хүмүүсээс өөр, тэр ихэвчлэн өдөр бүр хоолоо алгасдаггүй ч заримдаа огт иддэггүй. Үүнээс нь болж гэрийнх нь бүх хүмүүс санаа зовж аргаа бардаг боловч хоёр дахь залуу эзэн өөрийн ертөнцөд умбаж байхдаа түүнтэй харьцаж бүгдийг үл тоож байдаг тул тэдний гэр бүл юу ч хийж чадахгүй арчаагүй мэт мэдэрдэг байв.

      Харин түүний хийж чадах ганц зүйл нь хоёр дахь залуу эзний гарт хоол бэлэн байгаа эсэхийг цаг үргэлж шалгах явдал байсан тул түүнийг өлсөхөөр идэх хоолыг нь хэзээд ч байлгах юм.

      Сон авга гал тогооны өрөөнөөс шинэхэн бэлдсэн өглөөний унд авчраад хэдийн хөрж, хатсан өмнөх хоолыг нь солино. Түүнд үг хэлэхийг хүсэх ч хэсэг гөлөрч зогсохоос өөр юу ч хийж зүрхлэлгүй эргэж харан гарч одлоо. Унтлагын өрөөний үүдэнд ойртож байтал Сон авга гэнэт хачин чимээ сонсох нь тэр. Тэр далд ухамсраараа чимээ гарсан зүг рүү харвал орны дэргэд байрлах ширээн дээрх утас дуугарч байлаа.

      Гэхдээ Сон авга үүнийг нухацтай хүлээж аваагүй тул түүнд утас нь дуугарсныг сануулсангүй. Үнэнийг хэлэхэд хоёр дахь залуу эзэн утсаа зөвхөн хэн нэгэн рүү залгахдаа ашигладаг байсан тул үргэлж нэг талын холбоо барих хэрэгсэл байсаар ирсэн. Бусад хүмүүс түүний хувийн утас руу залгах нь утгагүй хэрэг. Ихэвчлэн гэрийн эзэд түүнтэй холбогдохыг хүсвэл гэрийн утас руу залгаад Сон авгад Жунинд хэлэх зүйлээ дамжуулдаг байв.

      Чахрах~

      Сон авгын бодлыг таслан сандал шалтай үрэгдэх чимээ гарч, араас нь хөлийн чимээ дуулдав. Сон авга чихэндээ ч итгэсэнгүй эргэж харвал хоёр дахь залуу эзэн үнэхээр дутуу уншсан номоо ширээн дээр тавиад тагтнаас орж ирэн ор луу очоод утсаа шууд авах нь тэр.

      Зурвасын хонхыг сонсоод хоёр дахь залуу ирсэн энэ хүртэл ирлээ гэж үү?

      Үгүй ээ, байж боломгүй юм. Хоёр дахь залуу эзэн хэзээ ч ийм хурдан хариу үйлдэл үзүүлж байгаагүй, магадгүй санамсаргүй тохиолдол байсан байх. Хоёр залуу эзэн хэн нэгэн рүү залгах гэсэн биз. Тийм ээ, ийм л байх ёстой.

      Сон авга ийн бодож зүрхээ бага зэрэг тайвшруулаад аяга тавагтай тавцангаа барьсаар унтлагын өрөөнөөс гарлаа.

      Энэ үед Жунин утсаа аваад Инбиний зурвасыг уншина.

📧 Инбинь:     "Чи над руу зургаа илгээж болох уу?"

      Зураг? Жунин уруулаа жимийж, баруун, зүүн тийш ээлжлэн хараад түүний хөрөг зураг эсэхийг бодоод, хаалгаар гарах гэж буй Сон авгад анхаарлаа хандуулав.

      Тэр Сон авгыг хэзээ орж ирснийг мэдээгүй бас санаа ч зовсонгүй, түүнд одоо Сон авгын тусламж хэрэгтэй байгааг л мэдэх тул түүнийг дуудахаар ам нээв.

      "Сон авга ахаа." Жунин түүнийг дуудан хашхирлаа.

      "Х...Хоёр дахь залуу эзэнтэн?!" Сон авгын сэтгэл дэндүү хөдөлсөндөө гартаа барьсан тавцангаа унагах шахав. Тэр буруу сонсоогүй биз дээ? Энэ жил тэр дөнгөж 52 настай, сонсголын бэрхшээлтэй болоход тийм ч хөгшин биш. Дөнгөж сая хоёр дахь залуу эзэн түүнийг дуудсан уу? Сэрүүн зүүдлээгүй юм биш биз?

      Бас... Хоёр дахь залуу эзэн үнэндээ түүний нэрийг мэддэг юм байна.

      "Би зургаа даруулмаар байна." гээд тэр Сон авгад утсаа өглөө.

      Зургаа даруулах? Хоёр дахь залуу эзэн зургаа даруулахыг хүсэж байна гэж үү? Хоёр дахь залуу эзэн үнэхээр түүгээр зургаа авхуулахыг хүссэн гэж үү?!

      "Мэдлээ, хоёр дахь залуу эзэнтээн." Сон авга хурдан хариулж, барьсан тавцангаа шалан дээр тавиад Жунины утсыг авахаар яаран гүйгээд, "Хоёр дахь залуу эзэн, та зургаа яаж даруулмаар байна?"

      Энэ магадгүй хоёр дахь залуу эзэн түүнээс ямар нэгэн зүйл хийхийг гуйж байгаа анхны удаа байх, тиймээс тэр үүнийг заавал төгс хийх ёстой.

      "Миний зургийг дар." гэвч Жунин давтан хэлэв.

      Би ч үнэхээр тэнэг юм аа, яагаад түүнээс яаж зураг даруулмаар байна гэж асуудаг байна аа? Хоёр дахь залуу эзэн гэрэл зургийн ур чадвар, поз яаж гаргахыг ойлгох билээ дээ. Тэр надаар зургаа авхуулахыг хүссэн нь аль хэдийн том аз завшаан. Үүний дараа би ноёнтон, хатагтай, залуу эзэн нарт хэлэх хэрэгтэй!

      "Хоёр дахь залуу эзэнтэн, өрөөний гэрэл муу байна, бид тагтан дээр гарч зураг авбал ямар вэ?" Сон авга ийн санал болгоход,

      Жунин дуулгавартай нь аргагүй "Мнн" гэчхээд буцаж тагтан руу гараад ямар ч хамаагүй байгаагаараа зогсов.

      Сон авга анхандаа төгс зураг авахыг хүсэж, зургийг аль болох сайн өнцгөөс дарахыг хичээсэн. Гэвч түүний гэр бүлийн хоёр дахь залуу эзэн тагтан дээр байдгаараа л зогсож байгаа нь Сон авгын сэтгэлийг хөдөлгөж нулимс унагахад хүргэв. Түүний үйлчилдэг гэрийн хоёр дахь залуу эзэн зүгээр л байгаагаараа элдэв позгүй зогсох нь л хаа ч байхгүй төгс тайзыг бүтээчхэж байхад түүний новшийн техник хаана хэрэг болох юм бэ?

      Чик чик чик...

      Сон авга чадахаараа олон зураг дараад хоёр дахь залуу эзэндээ утсыг нь буцааж өгөөд, газар тавьсан хүйтэн өглөөний цайгаа аваад дурамжхан өрөөнөөс явлаа.

      Жунин зургаа авхуулангуутаа Инбиний kakaotalk-ыг нээгээд өөрийнхөө зургийг илгээлээ. Тэр номоо үргэлжлүүлэн уншсангүй харин хариу хүлээж байгаа бололтой утсаа нүд завчилгүй ширтэнэ.

***

      Нөгөө талд Жунинаас хариуг авахгүй гэдэгтээ бүрэн итгэчихсэн Инбинь хоёр минут ч бололгүй түүнээс хариу авна гэж бодсонгүй.

      "Хурдал, хурдал, зураг! Хурдан нээ!" Инбинь зургийг тодорхой харж амжаагүй байтал сониуч ангийнхан нь зураг дээр хурдтай дарав. Тэрхэн мөчид Жунины нүүр бүтэн дэлгэцээр томорч хүн бүрийн нүдний өмнө зурайн гарав.

      "Өө бурхан минь~!"

      "Ннноооввв~~!"

      "Инбинь, чи хэтэрхий сайхан амьдралтай юм аа!"

      Уулга алдах чимээ, гайхан шагшрах дуу тасрахаа болив. Хэдийгээр ганцхан зураг ч Инбиний гэнэт гэрлэсэн шалтгаан нь ямар ч үндэслэлгүй зүйл биш болохыг тайлбарлаж чадсан бололтой.

      Хюнёны нүд хүртэл гайхширлаар дүүрэн. Хэрэв Инбинь түүнд өглөө нь хэлээгүй бол тэр энэ гялалзсан нүдтэй царайлаг залууг аутизмтай гэж хэлж чадахгүй байх байлаа. Тэгэхээр хэн нэгэн нь ямар нэг бодлогогүй зүйл яриад эхэлбэл зөвхөн энэ царай гэрлэхэд хангалттай гэдгийг нотолно.

      Жуниныг царайлаг гэдгийг Инбинь мэддэг байсан ч түүнийг гайхалтай зураг даруулах чадварлаг гентэй гэдгийг нь анх удаа мэдэх аж. Зураг дээрх Жунин энгийн даавуун цамц өмссөн байх бөгөөд нойрноосоо дөнгөж сэрсэн гэмээр үс нь бага зэрэг замбараагүй харагдана. Тэр гэрэл өөдөө харж зогссон байх ба нарны гэрэлд гялалзах нүд нь эгц урагшаа түүн рүү ширтэж буй мэт санагдуулна.

      Бүгд сониуч зангаа хангаж дуусахад Инбинь утсаа буцаан авлаа. Тэр зураг дээрх өсвөр насны чимээгүй хөвгүүнийг харж байгаад зургийн баруун доод буланд өглөөний цай байгааг анзаарав.

      Инбинь үл ялиг хөмсгөө зангидан:

📧 "Зураг чинь үнэхээр царайлаг байна, өглөөний цайгаа уухаа битгий мартаарай." гэж хариу бичлээ.

      Өглөөний цай? Жунин эргэлзсээр утаснаасаа харцаа салгаад эцэст нь урд нь тавьсан өглөөний цайг анзаарав.

📧Жунин: "За"

      Зурваст хариулаад тэр ширээ рүү буцаж очин аажуухан идэж эхлэв.







___
Дараагийн хэсэг:

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

2K 52 6
Haley voorhees is the sister of Jason voorehees. She hated the camp staff for what happened to her brother Jason she swore revenge on those who cause...
8.2K 194 10
What if in this alternative timeline Ben had a friend named Y/N that also had family in the plumbers. What if he already knew about grandpa Max's sec...
39.9K 50 1
Just when she thought Woodsboro is starting to finally feel like home, two strangers and a random phone call leaves her torn between leaving or overs...
18.4K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.