Миний онцгой нөхөр

By VanTe_CAFE

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... More

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

7. Түүнд хайртай

538 101 22
By VanTe_CAFE




Инбинийг явсны дараа Ким гэр бүлийнхэн нэг дор шавж, гэхдээ Жунинд тухтай байлгахын тулд зайгаа бариад түүнээс өнөө орой Инбиний гэрт юу болсныг болгоомжтой лавлана.

"Жунинаа, Инбиний эцэг эх юу ярьсан бэ?" Түүний компани эдийн засгийн зах зээлд гарч байх үед ч Ким Соггю ингэж их сандарч байсангүй.

"Тэд Инбиньтэй гэрлэхийг чинь зөвшөөрсөн үү?" Мири илүү тодорхой асуулаа.

Түүний сонжихыг хүссэн зүйлсийг эцэг эх нь асуусан тул Хумин зөвхөн чимээгүйхэн чих чагнан дүүгийнхээ хариуг хүлээнэ.

Жунин зочны өрөөний хажуугаар өнгөрч, шатаар хоёр давхар луу өгсөхдөө, "Тэд зөвшөөрөөгүй." гэсэн хоёрхон үгээр хариулаад үргэлжлүүлэн авираад ард нь хоцорсон гэрийнхэн рүүгээ ч харалгүй унтлагынхаа өрөө рүү орон хаалгаа түгжих аж.

"Зөвшөөрөөгүй?" Жунины гэр бүлийн гурван гишүүн шатны доод хэсэгт тойрог болон зогсоно.

"За, үнэндээ, энэ ч ойлгомжтой байсан л даа." Соггю эхнэрээсээ илүү бодлоготой, бас Инбиний эцэг эхийн байр сууринаас харж байсан ч сэтгэлдээ бага зэрэг зовнил мэдэрнэ. Хэрэв тэр тэдний оронд эцэг эх нь байсан бол охиноо сэтгэцийн гажигтай хүнтэй гэрлүүлэхийг хүсэхгүй л байх байсан.

"Жуниныг ганцааранг нь тийш нь явуулах хэрэггүй гэж би хэлсэн шүү дээ." Багагүй харамссаар Хумин бухимдах аж.

Жунин дөлгөөхөн агаад юмсыг таньж мэдэх тархи нь жирийн хүнийхээс өөр. Хэн нэгэн түүнийг загнасан ч тэр хариу үзүүлээд байдаггүй. Хумин энэ шөнө дүүгээ Пакын гэрийнхнээс ямар нэгэн гоочлол хүлээж авсан эсэхийг мэдэхгүй. Компани дээр Жуниныг ирэх болгонд ихэвчлэн дүүгийнхээ амралтын өрөөг өөрийнх нь нүдний өмнө байрлуулахыг хүсдэг нэгэн.

"Хумин, тохирох бэлэг сэлт бэлдэх хүн зохицуул. Би ээжтэй чинь ноён Пакын гэрт биечлэн очиж уулзах болно." Соггю хэсэг зуур бодож байгаад өөрийн биеэр гэрт нь айлчлахаар шийдэв.

"Тэгсэн ч тэд хүлээн зөвшөөрөхгүй байвал яах юм бэ?" Хумин итгэлгүй байх аж.

"Тэгвэл бид зүгээр л бууж өгөх хэрэгтэй. Бид тэр хүмүүсийг охиноо манай хүүтэй гэрлүүлэхийг хүчилж болохгүй."

"Тэгвэл Жунин яах юм? Хүү минь Инбиньд үнэхээр хайртай. Түүнийг сая ирэхдээ ямар их бухимдалтай байгааг нь хараагүй юу?" Ийм нөхцөл байдалд Мири санаа зовохгүй байж чадсангүй.

"Жунин бухимдсан харагдсан гэнэ ээ?" Соггю эхнэрийнхээ хэлсэн үгэнд гайхлаа. Хүү нь ердийнх шигээ хөшүүн харагдаагүй гэж үү?

"Мэдээжийн хэрэг тэр ууртай байсан, эрчүүд та нар зүгээр л хайхрамжгүй ханддаг болохоор тэрийг тодорхой анзаараагүй байлтай."

Үүнийг мөн адил олж хараагүй Хумин чимээгүйхэн өөр тийш харц бууруулна.

"Ерөнхийдөө, Пак гэр бүлийнхэн юу гэж бодох нь ялгаагүй бид чин сэтгэлээсээ хандах ёстой." Соггю юу ч болсон хамаагүй тэдний гэрт зочлох шийдвэрээ гаргажээ.


***

Инбинийг гэртээ эргэж ирэхэд эцэг эх нь зочны өрөөнд байсангүй. Тэр хэсэг түр зогсоод нэг давхарт байх аавынхаа ажлын өрөө рүү явлаа.

Инбинь гараа өргөж гүнзгий амьсгаа аваад орохоосоо өмнө хаалгыг хоёр удаа тогшино.

"Танд асуух зүйл байвал зүгээр л асуу." Бүрэнхий уур амьсгалд суух эцэг эхийнхээ ширээний өмнө тайвнаар алхахдаа Инбинь Жуниныг явуулах үеийн тэдний замбараагүй бодол аль хэдийн цэгцэрсэн гэдгийг мэдэж байв.

"Чи Жунинтай гэрлэсэн гэдэг үнэн үү?" Өнөөг хүртэл Бугин охиноо гэрлэсэн гэдэгт итгэхгүй байсаар.

"Үнээн." Инбинь ний нуугүй ярина. "Жунин бид хоёр гэрлэх гэрчилгээгээ Ким эмээг нас бардаг өдөр авсан. Тэр өдөр их завгүй өдөр байсан. Та хоёр ч бас сургууль дээрээ төгсөх шалгалтын материалаа хянах ёстой байсан болохоор өнөөдрийг хүртэл үүнийг хэлэх цаг байгаагүй."

"Ёнуг багшийг нас барсан өдөр? Тэгвэл тэр өдрөөс хойш нэлээд олон хоног болоогүй билүү? Биднийг Ёнуг багшийн дурсгалд очиход тэдний гэрийнхэн юу ч хэлээгүй шүү дээ." Пак Бэсү хөмсгөө зангидан хэлэв.

"Магадгүй энэ тэдэнд ч гэнэтийн зүйл байсан байх."

"Юу гэсэн үг юм?" Ширээний хажууд суух Бугины толгой гашилна.

"Энэ хэдэн өдөр хэтэрхий олон зүйл тохиолдсон. Тэд ч намайг Жунинтай гэрлэснийг гэнэт л мэдсэн. Түүнээс гадна Ким эмээ тэр өдөр таалал төгссөн болохоор тэд юмаа цэгцлэх гээд завгүй байсан байх."

"Тэгвэл Ким гэрийнхэн та хоёрын гэрлэлтийн талаар юу гэж бодож байгаа юм?" Бэсү асуулаа. Хэрэв тэд ч мөн тэдэн шиг гарах гарцгүй цочирдом мэдээнд өртсөн юм бол хариу үйлдэл нь ямархуу байсан бол?

"Үнэндээ..." Инбинь гунигтай инээмсэглээд, "...Намайг оршуулгын газар байхад Жунины ээж надаас энэ гэрлэлтийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа эсэхийг асуусан."

"Тэр чинь бас юу үг юм?" Бугин хэлсэн зүйлд гайхаж, эмзэглэн асуулаа.

"Жунины ээж хэлэхдээ Жуниныг амьдралдаа хань ижилтэй болно гэж найдаж байгаа ч хүсээгүй нэгэнд тулгахгүй гэсэн."

"..." Охиныхоо яриаг сонссоны дараа эцэг, эхийнх нь зүрх улам хөндүүрлэх аж. Энэ мэдэгдэл нь Жунинтай гэрлэхэд тэд түүнийг ятгаагүй, харин тэдний охины чин хүсэл байсныг мэдэв.

"Чи яагаад Жунинтай гэрлэхийг хүссэн юм бэ?" Бугин үүнийг ойлгож чадахгүй байлаа. "Ёнуг багшийн сүүлчийн хүслээс болсон юм уу?"

Олон жилийн турш хөршүүд байсны хувьд Бугин Ким эмгэнтэй үргэлжийн сайхан харилцаатай байсан учраас түүний юу бодож байгааг аяндаа мэддэг болсон гэж хэлж болно. Урьд нь Ким эмгэн түүнтэй ач хүүгийнхээ ирээдүйн талаар ярилцахад Бугин эмгэний сэтгэл санааг өөдрөгөөр татахыг хичээн Жунины нөхцөл байдлыг үл харгалзан дотоод сэтгэлийг нь үнэлэх охин гарч ирэх болно гэж хэлж байв. Гэвч хүний ​​мөн чанар үргэлж ийм байдаг. Хөндлөнгийн ажиглагч болон хэрэг явдалд хамааралтай хүн хоёрын хооронд мэдээжийн хэрэг хандлагын ялгаа гарч ирнэ. Тэр Жунины амьдралыг онцгой нөхцөл байдлаас нь үл хамааран авч явах охиныг биширдэг байсан ч тэр охин нь өөрийнх нь охин байхыг хүсэхгүй байв. Кинон дээр гардаг үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй эмэгтэй гол дүр сэтгэл зүрхээ John Nash (сэтгэцийн эмгэгтэй Америкийн математикч)-т зориулж, хүлээцтэй хандаж байгааг хүн бүхэн үнэлж магтан дуулдаг боловч бодит байдалд түүний туулсан зовлонг амсах зориг зүрхтэй хүн байдаггүй.

"Би Жунинд хайртай." Энэ бол Инбиний эцэг эхдээ өгсөн хариулт байв.

Эцэг эхийнх нь хувьд энэ шалтгаанаас өөр давж гарах зүйл байхгүй гэдгийг мэдэж байлаа. Тэднийг цааш нь итгүүлэхийн тулд Инбинь үргэлжлүүлэн, "Үнэндээ би түүнд аль эртнээс сайн байсан. Намайг үргэлж л Жунины гэрт очдог байсныг та хоёр сайн мэднэ шүү дээ. Тэгээд хэд хоногийн өмнө Жунин манайд гүйж ирээд надад гэрлэх санал тавихад би бодох ч завгүй их баярласандаа шууд зөвшөөрчихсөн. "

"Жунин чамд гэнэт гэрлэх санал тавьсан нь зөвхөн эмээгийнхээ төлөө хийсэн болох талаар бодож үзсэн үү?" Бэсү охиндоо сануулна.

"Би энэ талаар бодсон, бас түүнээс аль хэдийн асуусан"

"Тэгвэл түүний хариулт юу байв?"

"Жунины хэлснээр Ким эмээ түүнийг өөрт таалагдсан хүнтэйгээ гэрлэхийг хүссэн, тэгээд л тэр над дээр ирсэн." Инбинь баярласан аястай хариулна.

Пак гэрийн эхнэр нөхөр дахин чимээгүй боллоо. Жунин бол аутизмтай хүүхэд, аутизмтай хүүхдүүдийн гол шинж нь тэд бусадтай харьцах сонирхолгүй байлаа ч худлаа ярьдаггүй бас хүссэн зүйлийнхээ төлөө шалтаг тооцдоггүй чанар юм. Тэдний хэлсэн зүйл болгон дотроо мэдэрсэн хамгийн үнэн мэдрэмж байдаг. Жунин Инбиньд сайн гэж хэлсэн нь түүний жинхэнэ чин сэтгэл байх ёстой.

"Инбинь, чи Жунинтай хэцүү цаг хугацааг өнгөрөөнө гэдгээ бодсон уу?" Бэсү охиныхоо төлөө дахин сануулав.

"Тийм шүү, Жунин хэдийгээр сайн, ухаалаг хүүхэд боловч аутизмтай. Тэр энгийн хүн шиг сэтгэлээ илэрхийлж чадахгүй. Чи түүнд сэтгэлтэй гээд байгаа ч магадгүй хэд хоногийн дараа бодит байдалтай тулаад ирэхээр ядарч залхаж магадгүй. Тэр үед та хоёр хоёулаа сэтгэлийн шархтай үлдэж магадгүй, үгүй гэж үү?" Бугин нөхрийнхөө үгийг дэмнэн хэлэв.

"Аав, ээж, би аль хэдийн бодож үзсэн, гэхдээ би хичээмээр байна." Инбинь чин сэтгэлээсээ хэлнэ. "Энэ талаар сайн бодож үзсэнийхээ дараа л та хоёртоо хэлж байна." Инбинь эцэг эхийгээ санаа зовж байгааг ойлгож байлаа.

Дахин төрөлтийг туулаад амьдарч байгаа тэрээр ирээдүйд өвчнөөр үхэж, нөхөр нь бэлэвсэн эр болж үлдэнэ, Жунин болон түүний төгсгөл сүүлийн удаагийнхтай адилхан харамсмаар төгсөнө гэдэгт эмзэглэнэ. Үгүй ээ, энэ удаа илүү дээр байх ёстой, ядаж л энэ амьдралдаа Жунин нүүр царайгаа түлэх хувь тавилангаас аврагдаж чадах болохоор ядаж л бэлэвсэн эр болж үлдэхдээ царайлаг хэвээр байна.

"Тэгвэл гадаадад сурах талаар юу хэлмээр байна?" Бугин дахин асуулаа.

"Би явахгүй." Инбинь дахин нүдээ нээснээсээ хойш нэг ч удаа гадаадад сурах талаар бодоогүй.

"Явахгүй ээ? SG-д очиж загвараар сурах чинь чиний мөрөөдөл биш юм уу?" Үргэлж гадаадад сурна гэж ярьдаг охин нь гэнэт бодлоо өөрчилсөнд Бугин гайхахаас илүү итгэж чадахгүй байх аж.

"Ээж ээ, би дараа нь тайлбарлаж өгье."

Инбинь хэтэрхий огцом өөрчлөгдсөнөө мэдэх бөгөөд хэрэв эцэг эх нь дахин өөр халдлагад өртвөл хүлээж авахад хэцүү байна гэдгийг гадарлана. Гэхдээ тэр үнэнээ хэлж чадахгүй. Дөрвөн жилийн дараа дэгдэх генетикийн өвчин нь одоогоор илрэх боломжгүй. Түүний хийж чадах ганц зүйл нь тэдэнтэй илүү их цагийг өнгөрөөх.

"Ээжээ~ таныг аавтай гэрлэхийг хүсэж байсантай адил би Жунинтай гэрлэхийг маш ихээр хүсэж байна, зүгээр зөвшөөрчих л дөө." Инбинь Б төлөвлөгөө болох 'эгдүүтэй зангаар уруу татах' стратеги баримталж эхлэв. Тэр хошуугаа унжуулаад ээж рүүгээ дөхөхөд,

"Чи дураараа гэрчилгээгээ баталгаажуулчхаад биднээс зөвшөөрөл авах шаардлагатай юм уу?" гээд Бугин муухай аашилж охиноо түлхэв.

"Би үүнийг зөв аргаар хийгээгүй гэдгээ мэднэ ээ, мм. Тэр үед хэлэх ч завгүй яаралтай байсан болохоор дараа нь хэлье гэсэн ч үнэхээр мартчихсан байсан. Уучлаарай~ ммм" Инбинь ээжийнхээ муухай аашийг тоолгүй ичгүүргүйгээр түүнд наалдана.

Бугин нөхөр рүүгээ тусламж гуйнгуй харцаар харсан ч Бэсүгийн нүд бас нэмэргүй байдлаар дүүрэн байв. Түүний эхнэрийн сая хэлсэнчлэн, охин нь хэдийнээ гэрлэлтийн гэрчилгээгээ авчихсан болохоор одоо эсэргүүцээд ч түүнийг гэрлэснийг өөрчилж чадахгүй. Түүгээр ч зогсохгүй тэд 20 гаруй жил багшаар ажиллахдаа хүүхдүүдэд өөрсдийн гэсэн мэдрэх онцгой чадвар байдгийг сайн мэддэг болсон, хэрэв багш хүчээр зааж сургасаар байвал тэд сонсохгүй байсаар байх болно.

Гэхдээ охиноо ийм нөхцөл байдалд гэрлэснийг мэдсэн эцэг эхийн хувьд тэдний сэтгэл харамслаар дүүрэн байлаа. "Би ээжтэй чинь энэ асуудлыг арай удаан бодмоор байна"

"Та хоёр хэр удаан бодох юм бэ?"

"Энэ талаар сайтар бодож үзсэнийхээ дараа чамд хэлэх болно." Ийн хэлснийхээ дараа Бэсү өчилгүй босоод өрөөнөөс гарав.

Бугин нөхрөө гарах хүртэл хараад охин руугаа инээмсэглээд араас нь явлаа. Чимээ аниргүй хоосон ажлын өрөөтэй нүүр тулаад Инбинь чимээгүйхэн духаа маажиж байгаад гэнэт инээд алдах нь тэр. Түүний эцэг эх бүх насаараа багшилсан хүмүүс. Тэд үргэлж шалтгааныг бодолцож, хүүхдүүдэд хэзээ ч ямар нэгэн зүйл хийх, хийхгүй байхыг нь албадаж байгаагүй. Тэдний бодолд байгаа ганц зүйл нь охиныхоо юу хүсэж байгаа, эсвэл тэдний стандартын дагуу ямар нэгэн зүйлийг зүгээр л шүүх явдал байв.

Тэд шөнөжингөө бодож, охиноосоо олон асуулт асуусан ч Жуниныг орхи гэсэн нэг ч өгүүлбэр гаргаагүй. Зүгээр л тэд түүнийг үнэхээр бодсон эсэхийг нягталж, давуу болон сул талуудыг ахин дахин шинжилж байгаа хэрэг.

Чухамдаа Инбинь нухацтай бодож үзвэл, өнгөрсөн амьдралынх нь 26 жил хэтэрхий богино байсан бөгөөд сайхан үерхэж байгаагүйгээс гадна эцэг эхтэйгээ өнгөрөөх цаг завгүй байснаас бусад тохиолдолд түүний амьдрал яадгаа алдсан тийм ч муу байгаагүй бололтой.

Шөнийн салхи цонхоор үлээж, ширээн дээрх тутарган цаас шажигнана. Инбинь эцгийнхээ үнэт эрдэнэ болсон хуйлааст цаасыг цаас дарагчаар дарж орхиод цонхоо сайтар хаалаа. Ажлын өрөөний цонх Ким эмээгийн хажуугийн хашаа руу харсан байв. Одоо Ким эмээ байхгүй болсон болохоор хашааны гэрэл асахаа больжээ.

Хэрвээ тэр дөрвөн жилийн дараа хорвоог орхивол Ким эмээгийн хашааг харж байгаа шиг нь эцэг эх нь охиныхоо унтлагын өрөөг ингэж ширтэх болов уу?

Continue Reading

You'll Also Like

13.8K 225 24
Alex returns to his home town or now city. It's his first time in university, with his old best friend Leah. He finds himself stuck with a roommate...
1.9K 87 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
2.9M 186K 89
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
8.4K 1.1K 20
Хог шиг амьдралд минь гэрэл цацруулан орж ирсэн, хэзээ ч намайг мэдэхгүй чамдаа явах өдөр хүртлээ захидал бичин сууна. Аз жаргалтай амьдраарай миний...