Миний онцгой нөхөр

By VanTe_CAFE

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... More

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

5. Сэжигтэй хуучин эхнэр

581 100 12
By VanTe_CAFE

Бяцхан тайлбар:
Жунини - Жунины эмээ хүүгээ өхөөрдөн дууддаг байсан нэр.

______________



Жунин эмээгийнхээ булшны өмнө удаан хугацаагаар зогсож байгаа бол Инбинь түүнийг хүлээсээр, хэрэв тэр түүнд явахыг уриалахгүй л бол тэр тэндээ бараг үүрд зогсох мэт байв.

Үхлийн туршлагыг амссан Инбинь одоо илүү тэвчээртэй, тайван болжээ. Өөрт нь өгөгдсөн дөрвөн жилээ тэр гадаад руу явж сурахдаа хамаг насаа зориулах эсвэл ажил хайж зүтгэх, цаашлаад мөрөөдлөө биелүүлэх гэж тэмцэхгүй байхаар шийдэн зогсоно. Энэ бүгд ач холбогдолгүй санагдах үед амьдрал илүү урт, цаг хугацаа хязгааргүй мэт санагдах болно.

Одоогийн байдлаар Инбиньд иймэрхүү мэдрэмж төрж байх бөгөөд ирээдүйн дөрвөн жилээ тэр тайван, ердийн байдлаар өнгөрөөнө гэж найдаж байлаа.

'Хүржигнэх чимээ'

Талх сүүнээс өөрцгүй энгийн өглөөний цайгаа ууж дууссаны дараа Инбинь оршуулгын газар луу яаран ирсэн болохоор өнөөг хүртэл бага багаар эсэргүүцэж байсан ходоод нь эзнийхээ үл тоомсорлохыг үнэхээр тэсвэрлэж чадалгүй эцэст нь бухимдаж байгаагаа чангаар зарлаж орхих нь тэр.

Инбинь дэргэдээ зогсох Жунин руу өлийн сэм харав. Азаар тэр булш руу ширтсээр сонсоогүй бололтой. Ходоод нь үл мэдэгдэм архирч, чангаахад Инбинь гараа явуулан гэдсэн дээрээ хөнгөн дарлаа. Гэтэл гараа хөдөлгөх үед номин ногоон хаш бугуйвч цамцных нь товчийг товшсон нь тод, яруу дууг гаргаж орхив.

Энэ чимээ бараг сонсогдохгүй өнгөрч болохоор хөнгөн байсан боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан Жунин гэнэт түүн рүү харчих нь тэр. Аутизмтай хүн жижиг содон чимээнд сонирхолтой хариу үзүүлэх нь элбэг.

Тэр гэдсээ илэх Инбинь рүү тодорхой бус харцаар харав.

Инбинь ичсэндээ эв хавгүй инээгээд, "Би жоохон өлсөөд хэхэ"

"Бид явж хоол идэх хэрэгтэй." Мэдээж чи өлсөж байвал хоол идэх хэрэгтэй шүү дээ.

Аутизмтай хүний тархи ихэвчлэн шулуун шугамаар ажилдаг болохоор энгийн хүмүүс шиг санаа зовох, буруу ойлголт төрүүлэхгүй байх зэргийг бодолцдоггүй. Хэрэв ямар нэгэн юм хиймээр байвал шуудхан хурдан хийж эхэлдэг. Мэдээж хэрэг тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ сайн.

Жунины өөрийгөө илэрхийлэх чадвар хэтэрхий сайн. Сүүлийн хэдэн жил тэр хувийн эмч болох профессор Жоны түүнийг сайн ажигласны дүнд олдмол эрдэмтний хам шинжтэйг болохыг нь сэжиглэсэн. Тэр Жунины эцэг эхээс түүнийг нэг нас хүрээгүй байхад нь тархинд нь ямар нэгэн нөлөө үүссэн эсэхийг хэд хэдэн асуужээ. Учир нь Жунины сэргэлт гайхмаар дэвшилттэй, нийгмийн харилцааг бусад аутизмтай хүмүүсээс хурдан ойлгох чадвартай байв.

Инбинь өлбөрч унах гээд байсан тул хурдхан л юм идэхийг хүснэ. Энэ явдал Жуниныг оршуулгын газраас явахад түлхэц болсон бөгөөд Жунин хэлснийхээ дараа шууд явсан ч хэдэн алхмын дараа Инбинь түүнийг дагахгүй байгааг анзаараад будилан зогсов.

"Эмээ, бид одоо явлаа." Инбинь салах ёс хийсэн юм. Тэр хэлж дуусаад яаран Жунины араас яван энгийн үзэгдэл шиг түүний гарыг хөтлөв.

Жунин будилж орхино. Гурав дахь удаагаа түүний зүрхэнд нэгэн ойлголт бий болов: Инбинь өөрсдийнхөө гарыг нийлүүлэх дуртай.

Энэ шинэ ойлголт түүнийг арай илүү аз жаргалтай болголоо.

Тэд шатны урсгал даган алхам алхмаар толгодоос уруудаад оршуулгын газрын хашаанаас гарахад дөрөвхөн машинтай хоосон шахуу том зогсоол дээр хэний ч харааг шууд татах хар өнгийн бенз байрлаж байв. Энэ машиныг Хумин үлдээсэн гэдгийг мэдэх ч учир тэр Жуниныг татан машин руу зүглэв.

"Жунини~ий." Тэднийг машин руу дөхөхөд өвдөг давсан хар өнгийн даашинзтай залуухан эмэгтэй машинаас бууж ирэн тун дотноор Жуниныг дуудах нь тэр.

Жунин хариу болгож нэг ч үг хэлэлгүй түүн рүү хайхрамжгүй хэсэг ширтээд харцаа бууруулав. Хүмүүстэй амархан харьцдаггүй Жуниныг багагүй мэдэхийн хувьд Инбинь энэхүү энгийн хариу үйлдлээс нь түүнийг энэ эмэгтэйг таньдаг болохыг нь гадарлав. 

"Хатагтай Пак." Эмэгтэй Жуниныг хариу үзүүлэхгүй байгаад дассан бололтой толгойгоо эргүүлээд Инбиньд анхаарав.

"Сайн байна уу? Та...?"

"Би Ким захирлын (Ким Хумин) нарийн бичиг, намайг Шин Хаён гэдэг. Ким захирал намайг та хоёрыг энд хүлээхийг тушаасан." хэмээн хэлэхдээ тэр машины хаалгыг нээв.

Инбинь талархал илэрхийлээд Жуниныг татан машинд суулаа.

Хаён тэдний хаалгыг хаасныхаа дараа жолоочийн суудалд дээр суугаад машинаа асаагаад хөдлөхөөсөө өмнө, "Хатагтай Пак, та түрүүлж хүргүүлмээр байна уу?"

"Баярлалаа, манай гэр..."

"Чандун дүүрэг, Гимду ахлах сургуулийн багш захиргааны ажилчдын дотуур байр, 18-р барилга." Инбинийг үгээ дуусахаас урьтаж Хаён түүний гэрийн хаягийг зөв мэдээлэх нь тэр.

"Чи яаж мэдэж байгаа юм?" Инбинь багагүй цочирджээ.

"Би өмнө нь Жунинтай олон уулзаж байсан. Танай байр Жунины гэрийн хажууд байдаг болохоор хаягийг чинь сайн санаж байна."

"Аан ойлголоо." Инбиний сониуч зан хөдлөх шиг болов. Хаён Жунинтай нэлээд дотно юм шиг санагдсан тул өөрийгөө барьж чадалгүй сониучлан асуув. "Жунин та хоёр дотно танилууд уу?"

"Яг тийм ахх." Хаён ярьж эхлэв. "Би КМ группийн тэтгэлэгт хамрагдсан. Тиймээс сургуулиа төгсөөд шууд КМ-д ажилд орсон. Ким захирал өөрийн дүү Жуниндаа маш их анхаарал хандуулдаг. Компани дээрээ ажиллаж байхдаа ч үргэлж анхааралдаг. Тиймээс Ким захирлын нарийн бичгийн хувьд Жунинтай их холбоотой байх нь сонин биш байх."

КМ групп нь Жунины эцгийн өөрөө үүсгэн байгуулсан компани.

"Тэгвэл Жунин таны анхаарал халамжид байдаг нь азтай юм."

"Тэр мэдээж." Хаён сэдвээ өөрчлөн, "Үнэндээ, Жуниныг танд гэрлэх санал тавьж байхад би тэнд байсан."

"Тэнд байсан гэнэ ээ?" Инбинь гайхширан хөмсгөө өргөв.

"Тэр өдөр Жунин эмнэлгээс гэнэт алга болоход захирал их санаа зовсон. Бид ойр тойрноор хайгаад олж чадаагүй болохоор Жуниныг гэр лүүгээ явсан байж магадгүй гэж бодоод тэр даруй араас нь явсан юм. Гэтэл Жуниныг танд гэрлэх санал тавьж байна гэж төсөөлөөгүй шүү." ийн хэлээд Хаён инээн, "Үнэндээ би тэр үед та хоёрынхтой харьцуулалтгүй их сандарч байсан байх."

Инбинь ичингүйрэн инээх ба түүний гэрлэлтийн саналыг хэн нэгэн гэрчилсэн гэдгийг төсөөлөө ч үгүй байв.

"Азаар би зөвшөөрсөн."

"Яг зөв, хэрэв та тэр үед зөвшөөрөөгүй бол би таны өмнөөс зөвшөөрөх байсан юм." Хаён хагас хошигнон хэлэв.

Инбинь түүний наргианд инээхийг хүссэн ч санаандгүй харц нь Жунины царайлаг, өө сэвгүй нүүрэн дээр тусахад зүрх нь гэнэт үсчих шиг болж, өмнөх амьдрал дахь Жунины нүүрэн дээрх нүд халтирам үрчлээс, сорви нүднийх нь урдуур зурайн үзэгдэх нь тэр.

Тэр гэнэт л хэт мэдрэмтгий болж, эв хавгүй инээн, "Чи яаж миний өмнөөс зөвшөөрч болох билээ ахх?"

"Хатагтай Пак мэдэхгүй байх, гэхдээ Жунини үнэхээр царайлаг бас дур булаам. Тэр хэдий онцгой байдалтай ч манай компани доторх хамгийн эрэлттэй гоонь эрийн тавдугаарт багтдаг. Манай компанид түүнтэй гэрлэхийг хүсдэг охид зуугаараа дугаарлаж зогсдог гээч."

Мэдээж Хаён энэ бүгдийг хошигнож хэлж байгаа боловч Инбинь үүнд өчүүхэн ч инээсэнгүй. Хэрвээ Ким эмээ өнгөрсөн амьдралд нь ч энэ цаг үед өөд болсон бол Жунин түүнээс татгалзсан хариу аваад дараа нь хаашаа явах байсан бол? Бүх давхцалыг нэгтгэж эргэцүүлэхэд өмнөх амьдралд нь түүний урд байгаа энэ бүсгүй Жунины эхнэр байсныг заана.

Хэрэв тэр саналаас нь татгалзсан бол Жунин энэ эмэгтэйтэй гэрлэхийг зөвшөөрөх байсан гэж үү? Гэхдээ Ким эмээгийн сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд Жунин гарцаагүй үүнийг хийх байсан.

Энэ тухай лавшруулан бодох тусам байх энэ магадлал боломжгүй мэт санагдав. Юун түрүүнд түүний гэр бүл хэчнээн их Жунинд анхаардаг билээ, тэд зүгээр л ямар ч хамаагүй хүнтэй түүнийг гэрлүүлэхгүй байх байсан. Гэхдээ Хаён захирлын нарийн бичиг болохоор Жунинтай сайн нийцэх юм шиг. Хэрэв Жунин эмээгээ нас барахаас өмнө гэрлэх ёстой гэж зөрүүдэлбэл гэр бүл нь яах ч аргагүй зөвшөөрч магадгүй юм.

Хэрвээ Хаён өмнөх амьдралд Жунинтай гэрлэсэн бол, тэгвэл Жуниныг гэмтээсэн хүн тэр байх ёстой...

"Хатагтай Пак? Хатагтай Пак?"

Бодолдоо гүн умбасан тэр Хаёныг нэрийг нь дуудах үед ухаан оров.

"Юу болсон бэ?"

"Бид ирчихлээ." Хаён ирснээ дуулгаад инээмсэглэн харна.

Инбинь цонхоор гадагшаа харвал машин байрных нь хашааны урд байх бөгөөд хажуугаас нь Жунин чимээгүйхэн ширтэж байв. 

"Жунини, машинаас бууя." Инбинь Жунинд машинаас буух дохио өгөөд хаалгаа онгойлгох бол Жунин түүний тушаалаар хөтлүүлэн буулаа.

"Хатагтай Пак, би энд хаалганы урд хүлээж байя. Та хоёр хооллож дуусахаар би Жунинийг гэрт нь хүргэж өгье." Хаён машинаасаа буун хэлэхэд Инбинь сэжиг төрж байсан дээр түүнийг Жунинтай битгий их холбогдоосой гэсэндээ,

"Шин нарийн бичиг хүлээх шаардлагагүй. Хооллож дуусчхаад би өөрөө Жунинийг хүргэж өгөх болно."

"Гэхдээ... Ким захирал намайг Жунинийг өөрийн биеэр гэрт нь хүргэхийг тушаасан."

Инбинь хөмсгөө зангидав. Тэр тэднийг хамтад нь явуулахыг хүсэхгүй байгаа ч Хаён Хуминаас тушаал авсан учир яаж ч чадахгүй, нөгөө талаас тэр Хуминтай тийм ч дотно биш учир нарийн бичигтээ даалгасан ажлыг нь болиулбал тэдний хоорондын эвгүй байдал улам лавширч магад.

"Чи түүнийг хүлээлгэхийг хүсэхгүй байна уу?" Энэ үед түүний хажууд зогсох Жунин гэнэт ам нээх аж. Тэр Инбинийг нөгөө эмэгтэйг эндээс явуулахыг хүсэж байгааг нь сонсжээ.

Хаён Жунин руу гайхан харлаа. Анх удаа түүнийг өөр хүнд санаачилгаараа хандаж байгааг харав.

Инбинь толгой дохин, "Мнн, би чамайг шөнө буцааж явуулна."

"Чи буц!"

Инбиний утгыг тодорхой ойлгоод Жунин багахан ч эргэлзэлгүйгээр Хаёныг хөөх нь тэр. Энэ нь анх удаагаа Хаёнтай, ялангуяа бүдүүлэг, ямар ч хүндлэлгүй харьцаж байгаа явдал байв.

"Жунини~, би..." Хаён ичиж эхлэв.

"Чи яв!" Жунин бага зэрэг хөмсгөө зангидлаа, энэ хүн яагаад одоо болтол явахгүй байгаа юм!

КМ группийн ажилтнууд нийтлэг мэдлэгтэй байх ёстой, тэр нь хоёр дахь залуу эзэн Жуниныг сэтгэл ханамжгүй болгож болохгүй! Муухай царайлж уурлуулахыг бүр ч зөвшөөрөхгүй. Учир нь хоёр дахь залуу эзэн сэтгэл хөдлөлөө хянах чадвараа алдвал Ким захирал битгий хэл группийн ерөнхийлөгч Ким Соггю өөрийн биеэр түүнийг 'хэлэлцүүлэг'-ээр оруулна. Энэ шалтгаанаас болж Хаён аюулт дохио болох Жуниныг хөмсөг зангидахыг хараад юу ч хэлж зүрхлэлгүй тэр даруй Инбиний гэрээс зугтав.

"Чи түүнд дургүй юм уу? Түүнийг хөөж байгаа нь яаж байгаа юм бэ?" Хаён машины жолоодон далд орсны дараа Инбинь баяртай харагдах бөгөөд саяхан үзэгдсэн Жунины захирангуй байдал, сүр хүчийг нь мэдэхийг хүснэ.

"Би түүнд дургүй." Жунин ёстой үнэн голоосоо хэлж орхив.

"Дургүй? Тэгээд тэр яагаад чамайг нэрээр чинь дуудаад байсан юм бэ?" Инбинь хөмсгөө өргөлөө, сүүлд Ким гэр бүлийн туслахтай уулзахад тэд түүнийг хоёр дахь залуу эзэнтэн гэж тодорхой дуудаж байсан. Яаж энэ эмэгтэй түүнийг гэрийнх нь л зөвхөн дууддаг дотно нэрээр нь Жунини~ гэж дууддаг байна аа? Үүнийг сонсоход л тэд дотно харилцаатай гэж шууд бодохоор байна.

"...Тэр намайг тэгж дуудахыг хүссэн." Түүний ойлголтод, Ким Жунин (хүндэтгэлийн хэлбэр), хоёр дахь залуу эзэн, Жунини гэх нэр нь хүмүүс түүнтэй харьцахдаа ашигладаг гурван нэршлээс өөрцгүй, ялгаагүй зүйл байв.

"Тэгээд чи яасан ч яав гэсэн шиг түүнийг хүссэнээрээ донгодохыг нь зөвшөөрчээ?" Инбинь үнэхээр сэтгэл дундуур байлаа.

Жунин түүн рүү харахдаа төөрсөн байв, түүний үгс ямар утгатай болохыг ойлгосонгүй.

Аутизмтай хүмүүс хэл ярианы чиг хандлагаараа дутмаг учир нийгэмшихэд хүндхэн бэрхшээлтэй тулгардаг. Учир нь тэд бусадтай харьцахдаа хэлж буй үгсийг нь шууд утгаараа сонсож ойлгодог. Харин холбоо үг, зүйрлэл, доромж үг хэллэг нь тэдэнд ойлгомжгүй зүйл. Тиймээс Жунин түүний зүйрлэл, хоосон асуултаас юу ч ойлгож чадаагүй.

"Тэр эмэгтэйг тэгж дуудахыг битгий зөвшөөр." Тэдгээр эгдүүцэж ёжилсон үг, зүйрлэлийг Жунин ойлгохгүйг мэдэх болохоор шулуухан хэлэв.

"Нн" Жунин Инбиний аашийг ойлгосонгүй, гэхдээ түүний асуусан зүйлийг ойлгосон боловч тэр нь огт үр үндэслэлгүй, утгагүй санагджээ.

Түүнийг гайхаж зогсохыг хараад Инбинь арай ойлгомжтой тайлбарлан хэлэв. "Дараагийн удаа чи зөвхөн чамтай дотно хүмүүсийг л Жунини гэж дуудахыг нь зөвшөөр, за юу?"

"Мн" Жунин одоо илүү тодорхой ойлголттой боллоо.

Тэгэхээр Инбинь машинаас буухдаа түүнийг Жунини гэж дуудсан нь тэд аль хэдийн дотно болсныг харуулж байна уу? Ингээд түүний танин мэдэхүйн системд шинэ мэдээлэл нэмэгдэн орлоо.

Харин нөгөө талд Жунины дуулгавартай байдал нь Инбинийг сэтгэл хангалуун болгов. Тэр бах нь ханасан шинжтэй түүнийг хөтлөөд гэр лүүгээ зүглэн алхах бөгөөд байрныхаа урд ирээд, "Аав ээж одоо гэртээ байх ёстой. Бид гэрт ороод хэсэг байсныхаа дараа би гэрлэлтийнхээ талаар тэдэнд хэлэх болохоор чи зүгээр л миний хажууд сууж байгаарай. За юу?"

"Мн"

"Би одоо жаахнаас их өлсөөд байгаа болохоор хоол идэж дууссаныхаа дараа гэрлэлтээ ярилцах хэрэгтэй."

"Мн"

"Сайн хүү."

      Жунины гүн бор нүд, түүнийг эсэргүүцэлгүй дуулгавартай байсныг нь магтан хүүхэд шиг харьцах Инбинийг анхааралтай ширтэнэ. Тэр энэ мөчийг зарим талаараа нандигнаж байв. Учир нь Инбинь түүнд ингэж бялдуучилснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ.

"Жунин, намайг энд хүлээж байгаарай. Би гялс хурдан буцаад ирнэ ээ." Жоохон охин түүнд ийн хэлээд үсэрч дэвхэцсээр гүйж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирэв. 

"Жунин, Жунинаа, чи намайг энд хүлээсэн үү? Ерөөсөө яваагүй биз?"

Байрны хашааны тоглоомын талбай дээр хүлээж байсан бяцхан хүү ганц ч алхам байрнаасаа хөдлөөгүй болохоор шударгаар толгой дохих аж. 

"Сайн хүү." Охин насанд хүрсэн хүн шиг жүжиглэж, уг нь хүүгийн толгойг илэхийг хүссэн боловч жижигхэн биетэй охинтой харьцуулахад хүү түүнээс хоёр насаар дүү ч тун том биетэй, өндөр байсан учир өлмий дээрээ зогсоод зөвхөн мөрийг нь л товшиж чадлаа.

      Энэ удаа тэр түүний мөрөнд хүрсэнгүй. Жунины бага зэрэг сэтгэлээр унах болсон ч гэнэтхэн Инбиний гарыг бариад мөрөн дээр хүчээр тавив.

      "Яасан бэ?" Инбинь гайхан харахдаа Жунины гялалзах нүдтэй харц тулав.

Continue Reading

You'll Also Like

1.6M 97.9K 39
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
1.7M 95.2K 87
Daksh singh chauhan - the crowned prince and future king of Jodhpur is a multi billionaire and the CEO of Ratore group. He is highly honored and resp...
2K 52 6
Haley voorhees is the sister of Jason voorehees. She hated the camp staff for what happened to her brother Jason she swore revenge on those who cause...
3.1M 253K 96
RANKED #1 CUTE #1 COMEDY-ROMANCE #2 YOUNG ADULT #2 BOLLYWOOD #2 LOVE AT FIRST SIGHT #3 PASSION #7 COMEDY-DRAMA #9 LOVE P.S - Do let me know if you...