Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter one: Муу охин
Chapter two: Тамхи болон түүний үнэр
Chapter three: Хөөрөл
Chapter four: Чиний уруулын амтыг гүйцэхгүй
Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая
Chapter six: Үнэн худал хоёрын зааг
Chapter seven: Чи миний хавар
Chapter eight: Чиний дүр төрхийг хайна
Chapter ten: Чиний дэргэд
Chapter eleven: Намайг өөртөө ав
Chapter twelve: Хайртай бололтой

Chapter nine: Тэр үнэн

522 84 5
By lunareyesfictions

CHAPTER NINE: The Truth

  Remember we're all in this alone.




"Тэгээд би ахин түүний араас ширтэн үлдэхийг хүсээгүй болохоор эргэж харахаас нь өмнө түрүүлээд гүйчихсэн юм. Энэ удаад би бардам зангаараа өөрийгөө хамгаалах хэрэгтэй байсан. Тэгж байж л би чиний өмнө ядаж эмэгтэй хүн гэдгээрээ дурсагдан үлдэж чадах байх..."

Хисын өвдгийг минь дэрлээд цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр урт хөлөө унжуулсаар хэвтэж байсан юм. Бид хосууд шиг харагдаж байгааг би мэднэ л дээ. Гэхдээ түүний цээжин дээгүүр гараа явуулан номынхоо хуудсыг эргүүлсээр суух нь надад тайван гэхэд хэтэрхий тайван, тухтай гэхэд хэтэрхий тухтай мэдрэмж төрүүлж байсан юм.

Тэр намайг ном уншиж байхыг хараад дэргэд минь ирж суусан даруйдаа л өвдгийг минь дэрлээд хэвтчихсэн. Би ямар нэг байдлаар эсэргүүцэхийг хүссэн ч, царайг нь ойроос ширтэхийг хүссэн болохоор тэгээд л буугаад өгчихсөн юм.

Хисын "Муу залуу юм аа, үнэхээр муу залуу. Энэ эмэгтэйн хувьд дэндүү шударга бус байна."

Би "Юун муу залуу, чи өөрөө муу залуу за юу. Хайртай хүн нь биш юм чинь яаж хайрлаж чадах вэ дээ. Хүчилбэл тэр чинь хайр биш болчихно."

Хисын "Тийм ч юм уу, энэ дэлхий дээр бид хайраа олохын тулд хэчнээн хүнийг шархлуулах ёстой бол?"

Би "Би ч яахав, чи л хэтэрхий олон охин шархлуулах байх даа."

Хисын "Чамаас болоод харин би л шархалчих гээд байдаг юм."

Түүний нүдийг хараад би яагаад ч юм жаргалтай болчихов. Тэр харцаараа намайг сул дорой болгож чаддаг. Харц л тулгарчих юм бол түүний дэргэдээс алхам ч холдож чадахгүй, яг л газартайгаа тэр дор наалдчихсан юм шиг.

Хисын нүдээ аниад уншиж буй номоо үргэлжлүүлээч гэв. Энэ удаад би зүггүйтмээр санагдсан тул хацрыг нь жаахан чанга чимхчхэв. Тэр харин тоосон ч шинжгүй хацраа чангалсаар хөхрөх ажээ.

Хисын "Огт өвдөхгүй байна. Нэг жижигхэн гар л хацар илээд байгаа бололтой."

Би "Жижигхэн биш! Би том гартай."

Хисын гарыг минь аван өөрийн алган дээрээ тавих үед үнэхээр л түүний хэлсэнчлэн их жижигхэн гартайгаа анзаарав. Тэр гарыг минь эргүүлж тойруулж харж байснаа гэнэтхэн үнсчих нь тэр.

Би ичсэндээ дуугаа хураан эргэн номоо уншиж эхэлтэл тэр ахиад л намайг шоолсоор дээш өндийх аж.

Хисын "Эгдүүтэй гэдэг нь."

Би "Үс чинь арзайчихаж."

Хисын "Тэгвэл янзлаад өг л дөө."

Би "Өөрөө янзал."

Би гараа явуулан түүний үсийг хуруугаараа хойш самнахад Хисын хажууд минь суугаад уртаар санаа алдав. Би номоо хажуудаа тавин түүн рүү биеэрээ эргэн суугаад хартал тэр утсаа гаргаж ирээд чимээгүй болчихсон юм.

Би "Хичээлгүй юм уу? Эсвэл надтай хамт юу ч хийхгүй өдрийг өнгөрөөтлөө тийм завтай байгаа юм уу?"

Хисын "Зүгээр л, мэдэхгүй ээ."

Дурлах гэж би яараагүй юмсан. Үнэхээр тэгтлээ яараагүй юмсан. Гэтэл тэр хэн болчихоод тархиараа удирдаж байсан зүрхийг минь харцаараа л сул дорой болгоод байгаа юм бэ? Түүний нүд намайг бүрхэх үед тэр мөч яг л хэдэн мянган секунд үргэлжлээд, арьсанд нь хүрэхэд агаарыг минь сороод авчих шиг санагдах юм.

Би номоо хажуудаа тавин түүн рүү ширтлээ. Нүдэнд нь дэлхий тэр чигээрээ багтчихдаг энэ залууг би яг яах ёстой юм бол оо?

Хисын "Риа, чи өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх үү?"

Би "Баярлалаа, гэхдээ энэ магтаал уу эсвэл арай өөр утгаар уу?"

Хисын "Зүгээр л, хүмүүс чамайг хөөрхөн гэж хэлэх бүрт тухгүй болж байгааг чинь анзаарсан юм. Яг л энэ үгийг хүртэх эрхгүй гэж байгаа юм шиг."

Би "Чи энэ бүхэн яаж мэдрэгддэгийг ойлгохгүй л дээ."

Тэр над руу ойртон суугаад мөрөөр минь гараа оруулан өөртөө тэврэх ажээ. Ахиад л түлхэх гэж хичээсэн ч бие минь үүнийг хүсэхгүй нь бололтой...











EPISODE NINE ________________________
DIVE INTO YOU








"Ирж байна, ирж байна."

"Манай сургуулийн мэс заслын охин тэнгэр."

"Яаж ичихгүй ирж чаддаг байна аа."

Хисыныг түрүүлж явуулчхаад оройн цагийн хичээлдээ суухаар сургууль руу орох мөчид, хүн бүрийн харц над дээр тусаж байгаа нь анзаарагдав. Яагаад ч юм бэ, энд ямар нэг зүйл буруу байгааг би зүрхээрээ мэдэрч байлаа. Би хэн нэгнийг алчхаагүй л байлтай, яагаад ингэж хэрцгий ширтээд байгаа юм бэ?

Хоёр давхар луу шатаар гарж байхад даваа гарагийн хичээл дээр хамт суудаг хэсэг охид миний өөдөөс бууж ирж байгаа харагдлаа. Би энэ сургуульд хүн бүртэй сайхан харьцахыг хичээдэг болохоор ийм зүйл үнэхээр болно гэж төсөөлөөчгүй юм.

"Тэгээд, өдөр бүр хиймэл төрөхөөрөө хүмүүст хөөрхөн гэж дуудуулах ямар байдаг юм бэ дээ? Тэгээд ч болоогүй сургуулийн алдартай залуусыг өөрөөрөө хүрээлүүлээд л. Эмнэлгийнхээ утсыг өгчих л дөө. Бид ч бас хөрөнгө оруулъя."

"Ямар гайхалтай өөрчлөлт вэ? Тэгээд бас дээрэлхэгч байсан гэсэн үү? Үнэхээр гаднаасаа ч дотроосоо ч мангас байжээ?"

Би "Та нар яагаад ингээд байгаа юм бэ?"

"Хиймэл янхан минь, чам шиг охидуудаас манай Сонхүн, Жэй шиг залуучууд хол байх ёстой ойлгосон уу? Сахиусан тэнгэр шиг аашилж гэнэ. Энэ сургуульд хүн бүр чиний үнэн төрөхийг мэдчихлээ. Одоо яах уу?"

Нэг л мэдэхэд өнгөрсөнд юу туулсан минь нүдний минь өмнө гүйсээр, ахиад л тэр дурсамж намайг ангуучлан ирсэн юм. Үзэн ядсан, жигшсэн харц миний амьсгалыг боох шиг л болдог байлаа. Харин тэр мэдрэмж юу болоод байгааг ойлгож амжихаас минь өмнө дэргэд минь ирчихээд цээжийг минь балбаж байсан юм.

Тэр охид намайг хоёр давхрын хана руу түлхээд хажуугаар минь чанга чанга инээсээр доош буув. Удалгүй утас минь яг л дэлбэрэх нь үү гэсэн аятай байн байн чичрэх бол хажуугаар зөрсөн хүмүүс над руу хачинаар харах ажээ. Нуухыг хүссэн үнэн маань эцэст нь илчлэгдэж байх шиг байна. Би өдөр бүр энэ бүхэн ил болох цагт юу өөрчлөгдөх бол гэж боддог байсан. Гэлээ гээд хариулт нь огтоос гарч ирэхгүй, зүрхний минь нэгээхэн хэсэгт нуугдчихдаг байлаа.

Утсаа гаргаж ирээд хамгийн эхэнд ирсэн зурвасуудыг шалгаж үзвэл огтхон ч төсөөлөөгүй байсан хүмүүс, танихгүй хаягаас, тэр байтугай сайн найз гэж боддог байсан хүмүүсээс хүртэл доромжилсон зурвас ирсэн байсан юм.

Сургуулийн вэб хуудсан дээр ахлах сургуульд байх үеийн минь зураг цацагдсан байв. Тэр үеийнхээ бүх зургийг устгасан гэж боддог байсан юмсан. Анги нийтийн зурган дээр ч бас огт дүр төрхөө үлдээгээгүй. Ингэхэд энэ зургийг хэн хаанаас олчихдог байна аа?

Миний амьдралыг битгий там болгооч дээ, гуйя...











EPISODE NINE ________________________
DIVE INTO YOU















Ена "Риа утсаа авахгүй байна аа, яах вэ?"

Сонхүн "Хамгийн сүүлд хаана харсан бэ?"

Жэй "Түүнийг олох хэрэгтэй байх аа."

Сургуулийн хамгийн хөөрхөн гэгдэх охины төсөөлөөгүй өнгөрсөн болон Риаг бусдыг зодож, мөнгө дээрэмддэг байсан гоо сайхны хагалгаа хийлгэж биеэ үнэлэгч болсон гэх уртаас урт гарчигтай мэдээ хэдэн зуун мянган хандалт авч байлаа.

Яг одоо сургуулийн вэб хуудас энэ мэдээнээс болж бараг л дэлбэрч байсан юм. Үнэнийг хэлэхэд энэ сургуульд түүний өнгөрсөн амьдралыг мэдэх хэн ч байхгүй байсан тул Ена болон залуус түүнийг бусдаас хамгаалъя ч гэсэн эргэлзэж байлаа. Цацагдсан зургууд нь одоогийнх нь төрхтэй тун төстэй байсан ч шал өөр хүн гэмээр дээрээс нь биеэ үнэлэгч, танхай балмад амьтан гэх хэсэг хамгийн цочирдуулам нь байсан юм.







HOT NEWS
СУРГУУЛИЙН ГҮНЖИЙН ӨМНӨХ АМЬДРАЛ:

"И Риа... Та нар түүний нэрийг сонсоод л шууд таньж байгаа байх. Урт үстэй, өндөр гуалиг биетэй дээрээс нь сургуульдаа алдартай царай төрх, сайхан сэтгэл, тусч зангаараа бусдын анхаарлын төвд байдаг сургуулийн гүнж.
Тийм ээ, өнөөдөр би та нарт түүний үнэнг дэлгэхээр ирлээ. Тэр анхнаасаа ийм хөөрхөн байсан гэж үү?

1. Тэр Ханян ахлах сургуулийг төгссөн. Ангийнх нь хүүхдүүдээс асуухад тэр гоо сайхны хагалгаа хийлгээгүй л юм бол ийм төрхтэй болно гэж огтхон ч байхгүй үзэшгүй амьтан гэж дуу нэгтэйгээр хэлдэг юм билээ. Тэгээд түүний зургуудыг хүртэл өгсөн гээд бод? Би та нарт үзүүлье...

2. Тэр ангийнхнаа үргэлж дээрэлхэж байдаг байсан. Бүдүүн том биетэй болохоороо бусдыг зодож танхайрж үргэлж багш нарт загинуулдаг байсан. Сургуулийн захиргаанаас нь түүнд хүчирхийллийн 6-р зэргийн шийтгэл өгж байсан.

3. Гоо сайхны хагалгаа хийлгээд биеэ үнэлэгч болсон. Төгсөх жилдээ сургуульдаа яваагүй их сургуульд орох хүртлээ биеэ үнэлж амьдарсан. Түүний клубд тайчиж байсан зургууд нь хүртэл байгаа...

Энэ бүхнийг нийтэлж байгаа шалтгаан маань түүнийг гадаад төрх өнгөрснөөр нь доромжлох гэсэн зүйл биш. Өдөр бүр сайн хүн шиг жүжиглэж бусдын анхаарлын төвд байх гээд ядчихсан, хиймэл баг зүүж амьдардаг хүнийг илчлэх зорилготой байсан юм.

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч үйлийн үрээ эдлэх ёстой биз дээ?

И РИА?"




Нэг өдөр чамайг магтаж байсан хүмүүс нөгөө өдөр нь чамайг үзэн ядна

Нэг өдөр чамайг тэвэрч байсан хүмүүс нөгөө өдөр өвдөхөд нь инээнэ

Нэг л өдөр чамайг хайрлаж байсан хүмүүс нөгөө өдөр нь чамайг уйлахад орхиод явна...

Риагийн хувьд энэ амьдрал нь ахиад л там болж буй мэт санагдана. Тэр аль болох өөрийн ухаантай байхыг хичээсэн ч тэссэнгүй сургуулийн хамгийн арын талбайд очоод цурхиран уйлах ажээ.

Риагийн хувьд энэ дүр төрх нь, түүний өнгөрсөн нь асуудал биш байсан.

Тэр зүгээр л хэтэрхий их ганцаардсан, ганцаардлаасаа болж өөрийгөө буруутгадаг тийм л охин байсан юм.

Тэр яагаад Сонхүныг тэгтлээ их хайрлаж, үзэн яддагийг мэдэх үү?

Сонхүн түүний ганцхан найз нь байлаа. Сонхүнд доромжлуулж байсан ч тэр ганцаардах мэдрэмжийг авдаггүй байсан юм.

Ямар ч шалтгаангүй хэн нэгэнд үзэн ядагдах мэдрэмжийг хүмүүс мэдэхгүй л дээ, өөрсдөө өвдөж үзээгүй болохоор...

Хур шиг шаагьсан бороон дунд энэ бяцхан охины зүрхийг дулаацуулах хэн ч байгаагүй болохоор...
















A/N: Бүгдээрээ сайн уу? Удаан оруулж чадаагүйд уучлаарай та нар минь. Энэ хугацаанд үнэхээр шинэ зүйлс туршиж үзээд завгүй байсан болохоор түүнийхээ хэрээр сэтгэлээр унасан, олон зүйл хэцүү санагдсан өдрүүд өнгөрлөө. Одооноос буцаад хийдэг байсан зүйлдээ цаг гаргаад, бичиж байсан өгүүллэгүүдээ оруулаад явна аа. Хүлээж байсан хүн бүрт баярлалаа, зөндөө их хайрладаг шүү би тарыгаа ♥️
Хүйтэн өдрүүд өнгөрч байгаа ч гэлээ сэтгэлдээ бүгдээрээ энэ өвлийг дулаахнаар даваад гарцгаая~!

Continue Reading