Миний онцгой нөхөр

由 VanTe_CAFE

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... 更多

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

3. Гэрлэлт

660 95 14
由 VanTe_CAFE



      Ховор тохиох Жунины бусдыг халамжлах сэтгэлийг хөсөр хаяхгүйн тулд Инбинь түүний хэлсэн үгэнд орон бэлэг сэлт гээд эргэж буцаж цаг алдахыг хүссэнгүй.

      Нэлээдгүй хугацаа шаардсан ч цахилгаан шат эмнэлгийн хамгийн дээд давхарт ирснийг илтгэн хонх дуугарч, хаалга нээгдэн тэд гарахаар урагш алхах гэсэн боловч хар хослолтой хүн дайрах шахам гүйж орж ирснээс болоод Жунин айж цочсондоо нэг алхам ухрах нь тэр.

      Жунин аутизмтай хүн. Тэр бусадтай бие махбодын харилцаанд орохыг тэвчдэггүйгээс гадна хүүхэд байхаасаа л жижиг орон зай, хүн ихтэй газраас айж жихүүцдэг байсан. Гэтэл одоо цахилгаан шатны давчуу зайд байж ядаж байхад гэнэт ороод ирсэн хүнээс болоод улам биеэ чангалан амьсгал нь хурдсав. Тэр хүн бараг л мөргөх шахсан ч Жунин рефлексээрээ дальдчин ухарсан юм. Инбинь саяны явдлыг анзаарахдаа түргэн тэр хоёрын голоор орж зогсоод Жуниныг тайвшруулахаар гарыг нь атган, "Зүгээр дээ, гарцгаая."

      "Намайг уучлаарай, уучлаарай, би зүгээр л..."

      Тэднийг ярих энэ үед л цахилгаан шатанд өөр хүмүүс байгааг саяхан орж ирсэн этгээд анзаарав. Тэрээр хайхрамжгүй зан гаргаснаа даруй ухаарч, эргэж харан уучлал гуйн бөхийлөө. Тэгээд дээш өндийхдөө урд нь хэн байгааг нь хараад уучлалт гуйх илэрхийлэл нь гайхширал болон баяслаар солигдох нь тэр. "Хоёр дахь залуу эзэн та эргээд иржээ."

      Өнөөх залуу хэт их хөөрсөндөө Жунины гарыг татах нь тэр. Хавханд орсон туулай шиг бүлтрэн Жунин уруулаа жимийсээр хойш гэдийв. Инбинь түүний илэрхийлэмжээр л ямар хэцүү байгааг нь хараад тэр даруй гараа явуулж өнөөх эрийн ​​үйлдлийг зогсоолоо.

      "Өршөөгөөрэй, тэр хүмүүс өөрт нь хүрэхэд дургүй!"

      "Өө тийм! Уучлаарай уучлаарай, би бараг мартчихсан байна." Тэр Жуниныг тодорхой хэмжээнд таньдаг нэгэн байсан учир мэдээж түүнийг бусдаас өөр гэдгийг мэдэх учиртай. Хар хослолт эр дахин болгоомжгүй загнахгүйн тулд илүү дутуу хөдөлгөөн хийлгүй тэднийг гаргахаар өөрөө эхлээд цахилгаан шатнаас буув.

      "Хоёр дахь залуу эзэнтэн, буцаж ирсэнд тань баяртай байна. Захирал болон эзэгтэй хоёулаа санаа зовж байлаа. Ерөнхий менежер таныг их удаан хайсан."

      Инбинь бага зэрэг хөлдөж орхив. Тэр энэ хүний юу гэснийг зөв ойлгов уу? Жунин ганцаараа алга болсон гэж үү? Түүний гэр бүл түүнийг хаашаа явсныг мэдээгүй гэсэн үг үү?

      "Захирал аа, хоёр дахь залуу эзэн буцаад ирлээ."

      Тэднийг цахилгаан шатнаас гарахад нөгөө эр ийн орилсоор даргадаа мэдээлэх гээд гүйх нь тэр.

      "Чи гэрийнхэндээ хэлээгүй юм уу?" Инбинь шууд түүнээс асуух аж.

      Гэвч Жунин түүн рүү харсан ч хариу хэлсэнгүй.

      Мартаж үз, тэр юу гэснийг минь ойлгоогүй бололтой. Инбинь хүндхэн санаа алдаад, "Эмээ рүү явцгаая." гэлээ.

      Тэд хамт тохилог засалтай эмнэлгийн VIP тасгаар алхана. Дээд зиндааны харагдах дэгжин эмэгтэй урд нь байх өрөөнөөс гарч ирэх хүртэл тэд тийм ч хол алхсангүй. Инбинь тэр эмэгтэйг Жунины ээж болохыг шууд танив. Жил болгоны ганцхан шинэ оны баярын үеэр Инбинь тэрхүү хатагтайг хөрш эмээгийнхээ хашаанд хардаг байв.

      "Жунин Жунини, миний хүү хаана байсан юм бэ?"

      Жуниныг гэнэт алга болсноос болоод ээж нь их санаа зовсон байлаа. Түүнийг хайлгахаар хэсэг бүлэг хүмүүсийг томилсон боловч тэд ямар ч мэдээ сураггүй буцаж ирцгээсэн байв. Үнэхээр хүүгээ эргэж ирснийг хараад хэтэрхий их баярласандаа түргэн очоод тэвэрч авахыг хүссэн боловч хүүгээ хэнтэй ч бие махбодоор харьцах дургүйг мэдэх учир биеэ барьж сармагчин шиг гүйж очоод үсрээд зүүгдсэнгүй.

      Гэхдээ тэр сэтгэл хөдлөлөө арайхийн дарсныхаа дараа гэр бүлийнхээ гишүүнд ч хүрэх дүргүй бага хүүгээ эмэгтэй хүний гараас атгаад дуулгавартай дагаж байгааг нь анзаарч харав.

     Энэ.... юу болох нь тэр вэ?

      "Эгчээ." Инбинь түүнийг ойртож ирэхэд нь мэндлэв.

      "Инбинь үү?" Жунины ээж хальт эргэлзэх мэт болсон ч түүнийг хэн болохыг таних аж. Тэд хоорондоо тийм ч их харилцаа холбоогүй байсан ч хадам ээж нь эхнэр нөхөр хоёрт хүүгийнх нь талаар ярьж өгөхдөө үргэлж хөрш айлын Инбинь гэх охиныг дурддаг байв. Үүнээс гадна шинэ оны баярын үеэр Инбинь хөршийн эмээгийндээ зочлох үед тэд хэд хэдэн удаа уулзаж байжээ.

      Инбинь түүнтэй мэндэлчхээд, "Жунинаас Ким эмээг өвчтэй байгаа гэж сонссон." хэмээн асуулаа.

      "Тэгвэл чи эмээг харахаар иржээ. Нааш ир, түргэн хүрээд ир."

      Инбинь Жуниныг хөтөлсөн чигээр өвчтөний өрөө рүү дагуулан явлаа. Хаалган дээр тэр Жунины аав болох Ким Соггютэй таарав. "Сайн байна уу? Ким Соггю ахаа."

      Соггю сулхан толгой дохих бөгөөд царай алдаж ядарсан харагдана. Тэр отгон хүү рүүгээ хараад үг хэлэх гэж байтал хаалганы цаанаас өтөл насны сул хоолой гарах нь тэр. "Миний Жунини буцаад ирчихсэн үү?"

      Жунин эмээгийнхээ хоолойг сонсоод сэтгэл санаа нь дахин идэвхжих аж. Тэр ямар нэгэн зүйл хэлэх гэсэн байсан эцгээ үл тоон Инбинийг хөтлөөд хажуугаар нь өнгөрөн оров.

     "..." Хөгшин эцэг нь анх удаа ийм байдалд орж байгаа юм биш тэр энэ зүйлд бараг л дасал болчихсон.

      Эмнэлгийн тусгай өрөө агааржуулагч сайтай том саруулхан өрөө байв. Жунин Инбинийг хөтөлсөөр орон дээр хэвтэх эмээ дээрээ ирэн түүнийг дуудлаа. Олон тоног төхөөрөмж олширсон орны дэргэд ирснээ илтгэх мэт эмээгээ дуудчихаад дахиад чимээгүй зогсов.

      "Ким эмээ." Инбинь бөхийгөөд мэнд мэдэв.

      Эмгэний хоолой нэлээн ядруу сонсогдож байсан ч царай төрх нь харьцангуй тогтуун харагдана. Эхлээд тэр ач хүүгээ харчхаад нүд гүйлгэн хүүгийнхээ баруун гарыг дагасаар тэдний хөтлөлцсөн гар дээр тусав. Эмгэн найрсгаар инээмсэглэн: "Инбинь~аа, эмээгээ эргэхээр ирээ юу?"

      "Эмээ, таны бие сайн байна уу?" Инбинь санаа зовнингуй асуулаа.

      "Яаж сайн байх билээ. Хөгшин миний нас дуусах болсон шүү дээ. Яах ч аргагүй байгалийн хууль юм даа." Ким эмээ ингэж хэлчхээд налиатлаа инээх аж. Тэр энэ жил 89 насалж байгаа бөгөөд ийм насандаа ч амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

      "Эмээ..." Төрөх, үхэх нь байгалийн жам ёсны хууль гэдгийг мэдэх ч ийм эелдэг, сайхан сэтгэлтэй настныг амьсгал хураахаа хүлээн хэвтэхийг харах Инбиний сэтгэл барайж, гунигаар дүүрч байв.

      "Чи Жуниныг минь олоод энд авчирч ирсэн юм уу?" Дэндүү урт насыг зооглож байгаа тэрээр эрүүл мэндийнхээ талаар ярихыг хүсээгүй гэдэг нь илт.

      "Үгүй ээ." гээд Инбинь толгой сэгсрээд, "Жунин л намайг олохоор явсан юм."

      "Жунин чамайг олохоор явсан гэнэ ээ?" Эмгэн гайхсан байдалтай хүү рүүгээ хараад, "Жунин~аа чи Инбинийг хайхаар явсан юм уу?"

      "Инн, бид гэрлэнэ." Жунин баяртайгаар энэхүү мэдээгээ тэр дор нь хялбархан гэгч нь зарлаж орхих нь тэр.

      Ким Соггю болон түүний эхнэр Кён Мири нар үүнийг сонсоод яаж цочирдохгүй байх билээ. Тэд бие бие рүүгээ зэрэг гайхсан шинжтэй хараад дараа нь нүүрэн дээрх ядарсан илэрхийлэл нь солигдон хормын дотор гэрэлтэж орхив.

      Зөвхөн Ким эмээ Инбинь рүү хэсэг зуур гайхширч харснаа түүнээс лавлаж асуув. "Инбинь~аа, Жунины хэлсэн үнэн үү?"

      Үүний зэрэгцээ Инбинь багагүй ичиж байв. Жунины саналыг хүлээн зөвшөөрсөн нь үнэн ч настанг шууд асуухад эвгүй санагдах аж. Урьд нь тэд хөрш гэхээс өөр гүнзгий холбоогүй байсан байж гэнэтхэн л ахмадуудтай уулзахаар ирээд гэрлэхээ хэлнэ гэдэг бүдүүлэг үйлдэл шиг санагдана. Үүнээс гадна, Жунин бол иргэний ёс зүйгүй хүн. Санал тавьсан хүн нь хэдий тэр ч тэдний цэвэр ариун эрхэм хүүг хулгайлсан хүн нь яах аргагүй Инбинь болж харагдах нь ойлгомжтой.

      Түүний чимээгүй байдал Жуниныг самууруулж орхив. Инбинь яагаад эмээгийнх нь асуултад хариу өгөөгүйг ойлгосонгүй, тэр арай харамсаж байгаа юм биш биз? Айдас түгшүүрийн мэдрэмж залуугийн зүрхийг дэлсгэж орхив. Манарсан, ухаангүй байдалд орсон Жунины дух нь хөлөрч, Инбиний гарыг чанга атгах нь тэр.

      Жунины гэр бүл тухгүй уур амьсгалыг хараад дорхноо сандарч, түгшүүрийн байдалд оров. Гаднынхан мэдэхгүй байж болох ч Жунин тогтворгүй болж эхэлбэл ноцтой зүйл хийж орхидог аж. Тэр багадаа чимээ шуугиан гаргадаггүй тайван хүүхэд байсан ч нэг удаа сэтгэл нь ихэд тавгүйтсэнээс болоод тайван байдлаа алдан галзуурсан юм шиг л эргэн тойрныхоо юмсыг авч шидэж, бүгдийг эвдэлж хагалж байв. Маш хүнд тохиолдолд тэр толгойгоо хүртэл зогсолтгүй хананд мөргөж байжээ.

      "Тийм ээ." Богино хугацаанд ичгэвтэр бодолдоо төөрөлдсөний дараа сэтгэл хөдлөлөө зохицуулсан тэр тааламжтайгаар тун өгөөмөр хариу хэлэв. "Жунин бид хоёр... гэрлэх гэж байгаа."

      Хүржигнэж байсан давлагаа шиг Жунины сэтгэл хөдлөл тогтож, мушгирсан хөмсөг нь дэлгэрлээ.

      'Хүү~' Үүний зэрэгцээ Ким гэрийн эцэг эх ч тайвширлаа. Хэдхэн хормын өмнө тэд байдал бишдэхээс өмнө хурдхан эмч дуудах талаар бодож байсан аж.

      "Үнэхээр үү?!" Баярт сайхан мэдээ дуулсан эмгэн үрчийж хорчийсон гараа чичрүүлэн охин руу гараа сунгахад Инбинь хурдан гэгч нь түүний гарыг барилаа.

      "Инбинь~аа, эмээ нь чамайг сайн охин гэдгийг мэднэ, гэхдээ... чи үнэхээр Жунинтай минь гэрлэхийг хүсэж байгаа гэж үү? Энэ талаар сайтар тунгааж үзсэн үү? Манай Жунины онцгой нөхцөлийг мэднэ биз дээ."

      Хөөрсөн сэтгэлдээ автсаны дараа Ким эмээ аажмаар тайвшрах аж. Хэрэв ач хүү нь аутизмтай байгаагүй бол Инбинь тэр хоёр төгс тохирох хосууд байх байлаа. Гэхдээ хэнээс ч илүү хайрладаг ач хүү нь энгийн хүн биш шүү дээ. Тэр ач хүүгээ 20 гаруй жил асарсан. Аутизмтай хүнтэй хамт амьдарна гэдэг асар их тэсвэр тэвчээр, зориг шаардагддагийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Гэхдээ азаар Жунины биеийн байдал бусад аутизмтай өвчтөнүүдийг бодвол хамаагүй дээр.

      Хэдийгээр настан зүрх сэтгэлийнхээ гүнээс Инбинийг ач охиноо болгохыг хүсэж байгаа ч хэрвээ тэдний гэрлэлт хожим нь муу үр дагаварт хүрвэл анхнаасаа үүнийг эхлүүлэхгүй байх нь хоёр хүүхдийн хэн хэнд нь илүү дээр байж мэднэ хэмээн эмгэн эргэлзэнэ.

      "Эмээ, би энэ талаар сайн бодож үзсэн." Инбинь эмгэний хэлсэн үгсээс өөрт нь санаа зовж байгааг нь ойлгон түүнийг чадахаараа тайвшруулахаар инээмсэглэв.

      "Сайн байна, маш сайн." Эмгэн жаргалтайгаар инээмсэглэнэ. "Жунин минь эхнэртэй болох нь. Би эцэст нь сэтгэл амар нүдээ аньж чадах боллоо."

      "Ээжээ, юу яриад байгаа юм бэ?" Ким Соггю ээжийгээ сүүлчийн үгээ хэлж байгаа юм шиг ярихыг хүссэнгүй.

      Нөгөө талд, эдгээр үгсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс амар амгаланг олсон мэт ярих эмгэний яриаг сонсох Жунины нүдэнд сэтгэлийн тайвшрал, баяр хөөр тодорч байв.

      "Мири, миний бугуйвчийг аваад ир."

      Жунины ээж Кён Мири хадам ээжийнхээ үгийг сонсоод орны дэргэд очин хажуугийн шүүгээнээс модон хайрцаг гаргаж ирээд эмгэнд гардууллаа. "Ээжээ, энд байна."

      Эмээ хайрцгийг аваад Инбинь рүү дамжуулан, "Нээгээд үз дээ."

      Инбинь хүндэтгэлтэй аваад хэлснийх нь дагуу жижиг гоёмсог зандан модон хайрцгийг нээгээд дотор нь байх маргад хаш бугуйвчийг харлаа. Өмнө нь тэр энэхүү бугуйвчийг олон удаа харч байв. Ким эмээ үргэлж зүүдэг байсан бугуйвч.

      "Сайхан харагдаж байна уу?" хэмээн эмгэн асуухад,

      "Тийм ээ, хөөрхөн юм. Эмээ, би энэ бугуйвчийг таныг зүүж байсныг санаж байна."

      "Тийм ээ, энэ бугуйвч бол намайг гэрлэхэд ээжийн минь өгсөн инж байгаа юм. Манай гэр бүлээс уламжлагддаг эд, эхээс охин үрдээ дамжуулдаг юм. Анхандаа би үүнийг охиндоо өвлүүлж өгөхийг хүссэн ч би ганцхан хүү төрүүлсэн. Инбинь, одоо эмээ нь чамд үүнийг өгмөөр байна."

      Эмгэнийг ийн үг унагав уу үгүй юу дэргэд нь зогсох Жунины эцэг эх гайхширан дуу алдана. Тэдний гэр бүлийн хувьд энэхүү бугуйвчийг өвлүүлэх утга учир нь үнэ цэнээсээ хамаагүй илүү. Тэдний хэн нь ч эмгэнийг гаднын хүнд бугуйвчаа өгнө гэж бодож байсангүй.

      "Нөгөө... энэ тийм ч зөв санаа биш байх..." Инбинь түргэхэн татгалзах гэхэд,

      "Би анхнаасаа л энэ бугуйвчийг Жуниныхаа эхнэрт үлдээхийг хүссэн. Гэхдээ үүнийг өөрийн биеэр бэлэглэх боломж гарна гэж бодож байгаагүй."

      "Гэхдээ..." Үнэхээр ач хүүгийнхээ эхнэрт өгөх эд бол Инбинь авах хугацаагаа хойшлуулахыг хүснэ. Өвөг дээдсээс нь уламжлагдсан хаш эдлэл бол ховор нандин бас үнэ цэнэтэй эд байх ёстой. Тэр яаж ийм зүйлийг хүртэж зүрхлэх билээ. Тэгээд авч чадахгүйгээ хэлэх гэтэл өмнөөс нь Жунин ороод модон хайрцаг доторх хаш бугуйвчийг гаргаж ирэн нүдээ бүлтгэнүүлэн эргэлзэн харах Инбиньд өгөх нь тэр.

      "Жунин?" Инбинь гайхаж аядсаар залуу руу харна.

      "Энийг зүү." Товч үгс нь эргэлзсэн шинжгүй шийдэмгий сонсогдох аж.

      Хумин туслахаасаа дуудлага авсан даруйдаа эмнэлэг дээр яаран ирээд энэхүү үзэгдлийн гэрч болов. Эмээгийнх нь орны өмнө танихгүй эмэгтэй бөгтийж байх бөгөөд өрөө рүү өмнө нь нэг ч удаа ороогүй дүү нь болхидуухан боловч хүчээр хаш бугуйвчийг тэр эмэгтэйд зүүлгэх аж. Дээрээс нь эмээ нь сэтгэл ханасан шинжтэй толгой дохино.

      "Хөөрхөн байна." Эмгэн Инбиний хаш бугуйвч зүүсэн гарыг барин ахин дахин эргүүлэн харсаар нэлээд хугацааны дараа, "Тэгээд хэзээ гэрлэхээр төлөвлөж байна?" гэж найдлага тавин асуулаа.

      Түүний эрхэм ач хүү гэрлэх гэж байгаа болохоор хүүгийнхээ хуримд оролцож, баярт мөчийг нь харахын тулд бага ч гэсэн хугацаанд илүү амьдрахыг хүсэх аж.

      Инбинь эмээгээс ялгарах гэрэлтсэн энергийг хараад санаа зовно. Эмгэн хэзээ нас барсныг тодорхой санаж чадахгүй байгаа ч удахгүй гэдгийг мэдэж байв. Учир нь тэр өмнөх амьдралдаа төгсгөлтийн зураг авахуулснаасаа хэдхэн хоногийн дараа үдээс хойш хөрш эмээтэйгээ уулзахаар эмнэлэгт очсон ч хэдийн дахиж уулзахаасаа өнгөрсөн байсан юм.

      "Би орой гэртээ хариад гэрлэлтийн гэрчилгээгээ маргааш авна гэдгээ эцэг эхдээ хэлнэ. Тэгээд авсан даруйдаа танд үзүүлэх болно оо." хэмээн Инбинь хариуллаа.

      "Сайн байна." Ким эмээ ингэж гурван удаа дараалан хэлэв. Гэвч сүүлийнх дээр нь түүний хоолой гэнэт цааш орон сулрах нь тэр. Бүгд ямар нэгэн зүйл буруудсаныг анзаарч, эмгэн рүү  ойртохдоо түүнийг хэдийн нүдээ аньсныг харав.

      Энэ удаа тасалгаанд байгаа бүх хүмүүсийн сүр сүлд хийссэн мэт хувхай цайж бүгд анхаарлаа түүн дээр төвлөрүүлэн орны дэргэд шавааралдан эмгэнийг зогсолтгүй дуудаж байв. Гагцхүү Инбиний хажууд чимээгүй зогсох Жунин л орон дээр унтаж байгаа хөгшин хүнийг тайвнаар ажиглана.

      Хэсэг хугацааны дараа эмч яаран орж ирээд товч үзлэг хийсний дараа, "Настан зүгээр л унтчихлаа." хэмээв.

      Нус нулимсандаа хутгалдсан улсууд эмчийн үгэнд тайвшран уужуу амьсгаа .

      "Гэсэн ч настны бие улам муудаж, тамир тэнхээ нь шавхагдан өдөр хоногийг давах нь хэцүү байгаа бололтой... одоо цаг хугацааны асуудал л болжээ. Түүнийг сэрэхээр хэлэх зүйл байвал хурдан хэлээрэй." Эмч ийн зөвлөөд өрөөнөөс гарлаа.

Өрөөний уур амьсгал дахин нурж эхлэв. Тэдний гэр бүлийн бүх гишүүд Ким эмээг ямар ч үед явчхаж магадгүй гэсэн гунигт автана. Хэсэг хугацаа өнгөрсөн ч хэн ч Жунин, Инбиний хоёрын гэрлэлтийг авч хэлэлцсэнгүй.

Инбинь орон дээр тайван нойрсох настныг ямар ч үед явчих вий гэж санаа зовон харж байснаа шүдээ хавиран Жунин руу эргэж хараад, "Жунин, явж гэрлэлтээ бүртгүүлцгээе."

"За." Жунин эргэлзээгүйгээр санал нэгдэх аж.

"Би гэртээ хариад оршин суух гэрчилгээгээ авчирч ирье. Харин чиний оршин суугчийн гэрчилгээ хаана байна?"

Жунин нүдээ хэдэнтээ анивчиж, толгойгоо эргүүлэн орон гаран байдалд байгаа эцэг эхээ үл тоон хойно нь суух адилхан манараа байгаа ах руугаа хараад, "Би оршин суугчийн гэрчилгээг хүсэж байна."

"..." Хумин, хэн нэгэн түүнд юу болсныг тайлбарлаж болох уу?


Эцэст нь Жунин оршин суугчдын гэрчилгээгээ авлаа. Хумин дүүгийнхээ асуусан гэрчилгээг авахын тулд гэртээ харьж, Иргэний хэрэг бүртгэлийн товчооны үүдэнд тэднийг биечлэн хүргэж өгчээ. Дараа нь тэр Инбинь болон дүүгээ гэрчилгээгээ аваад хамт гарч байгааг харав.

Энэ хугацаанд тэр дүүгийнхээ хариу үйлдэлд гайхширч байлаа. Түүний дүү Жунин нэг настайдаа аутизмтай гэж оношлогдсон. Гурван настайд нь онцгой санах ой, тооцоолох авьяастай болохыг нь олж илрүүлсэн. Тэр аутизмтай хүмүүсийн азтай 10%-д нь тохиох эрдэм шинжилгээний синдромтой өвчтөн байв. Энэхүү нээлтээс хойш түүний эцэг эх нь бага хүүгийнхээ хөгжлийн чиг хандлагыг тогтоон түүнийг өсгөхөд хүчин чармайлт гаргажээ. Дүү нь ном судрыг маш хурдан сурсан боловч үргэлж өөрийгөө өөрийн ертөнцдөө тусгаарлаж байснаас болж бусадтай харилцах хүсэлгүй болсон байв.

Дүүг нь долоон нас хүртэл тэдний гэр бүл түүнээс хариу үйлдэл үзэхийн тулд тоолж баршгүй олон удаа тэвчээрээ сорьдог байсан ч харилцааны том ханыг нураах амаргүй байв. Зүгээр л бүтэшгүй зүйл байсан юм. Эцэст нь тэтгэвэрт гарсан эмээ нь бага хүүг гэртээ аваачих шийдвэр гаргажээ.

Эмч түүний дүүг хэрхэн хариу өгөхийг мэддэг гэхээс гадна гадаад ертөнцийг ойлгодог, хүнд хэлбэрийн аутизмгүй гэж хэлжээ. Хэрэв тэр сайн эдгэрч чадвал нийгэмших чадварыг олж авах байлаа.

Тэд гэр бүлдээ суут ухаантныг хүсээгүй, гагцхүү тэдэнтэй харилцах боломжтой нэгнийг хүссэн. Тиймээс эцэг эх нь бага хүүг нь авч явах эмээгийн шийдвэрийг зөвшөөрсөн юм. Арав гаруй жилийн турш эмээтэйгээ тэр урт хугацаанд хамт амьдарсны эцэст нь дүү нь эдгэрсэн нь сэтгэл хангалуун явдал байлаа. 12 настайдаа тэрээр гэр бүлийнхээ гишүүдийг таньж мэдэж, тэдний асуултад хариулахад бэлэн болсон байв.

Гэхдээ иймэрхүү хариу үйлдлүүд ихэвчлэн цаг хугацаандаа байдаггүй. Асуулт асуусны дараа хариулахад хэдэн минут эсвэл бүр хагас цаг шаардагдана. Түүний харилцах чадвар сүүлийн жилүүдэд хав илүү сайжирсан ч Хумин дүүгээ эмээгээсээ гадна өөр хэн нэгэнд тэр дор нь хариу үйлдэл үзүүлэхийг харж байсангүй.

Пак Инбинийг гарч ирэх хүртэл.







______
: Цаашдаа удаахгүй оруулна аа😉

繼續閱讀

You'll Also Like

1.9K 87 30
Яагаад цус сорогч хүнд дурлаж болохгүй гэж? Гол дүрд : ATEEZ WOOYOUNG IVE WONYOUNG ZB1 RICKY TBZ SUNWOO
421K 23.6K 17
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
18.4K 1.6K 38
***: Би бусад шиг эр хүны хоёр дох эсвэл гурав дахь эхнэр байж чадахгүй зөвхөн эхны эхнэр нь болоод түүнийг ганцаараа эзэмших болно.
1.7M 95K 87
Daksh singh chauhan - the crowned prince and future king of Jodhpur is a multi billionaire and the CEO of Ratore group. He is highly honored and resp...