' Царайлаг Бүжгийн Багш Жонво...

By _Ceruleans

8.3K 950 50

Шийдвэртээ хүрнээ. Би бүжгийнхээ багш Ян Жонвоноос өөрөө холдох болно! More

1. Чи хамгийн мундаг нь шүү!
2. Бүжгийн багш Ян Жонвон
3. Царайлаг царай
4. Салмааргүй
5. Ингээд л үхнэ гэж үү ?!
6. Хуучнаа дурсах цаг.
7. Жонвоны хийсэн хоол.
8. Шуурхай бэлтгэл
9. Ууртай Жонвон ба хэцүү Ники
10. Хуурамч найз залуу
12. Би чамд сайн.
13. Өвдчихлөө.
14. Баяртай Жонвон аа.
15. Үгүй байлгүй дээ.
16. Танихгүй юм шиг бай.
17. Жонвон ахиад л аварсан.
18. Үдэшлэг.
19. Хуучин өрөө минь.
20. Бид шинээр эхлэж болох уу?
21. Ники ба түүний өрөөсөн хайр
22. Ники ба түүний найз охин.
23. Анхны үнсэлт биш.
24. Миний Жонвон
25. Бид гэрлэх болов уу?
26. Бүжгээр эхэлж, бүжгээр дуусах бидний хайр.

11. Шалгаруулалт.

279 29 0
By _Ceruleans

Өглөөг сайнаар угтсангүй. Өчигдөр Жонвонтой сайн харилцаагүй байсан дээр нэмээд Ники ирээд бүр хоносон болохоор яасан ч сайхан санагдахгүй байна.

Бүр хуурамч найз залуу минь болох хүн минь доор унтаж байдаг. Нөгөө Ники нь хэр удаан энд ингэ байх гээд байгаа юм болдоо..

Орноосоо нойрмоглон босоод Жонвон дээр гишигчихгүй гээд зөөлөн алхсаар хаалгаар гарав. Бодвол өглөөний цай бэлдэх ёстой байлгүй гэж бодоод доош буутал..

ЭЭЖ МИНЬ! Ники гэнэт урдаас минь гараад ирсэнд цочиод , орилж эхлэв. Миний энэ чанга дуунаар Жонвон ч сэрсэн байхдаа.

"Тэнэг амьтан минь, хүн алах чинь дутаа юу?"

"Би зүгээр ариун цэврийн өрөө орох гэж байлаа. Чамайг бууж ирж байна гэж мэдсэнгүй."

Жонвон сэрсээ бол буугаад ирчих байсан байх. Гэхдээ унтаж байгаа бололтой чимээ ч гарсангүй. Өчигдөр бие нь муу харагдсан, бас надад бүжиг зааж байгаа гээд ядарч байгаа болохоор түүнд унтах л хэрэгтэй.

Никирүү харах ч үгүй цааш яваад хоол бэлдэх гэсэн ч ширээн дээр аль хэдийн бэлэн болсон байна. Бодвол Ники хийгээ биз.

"Наадхаа идчих, би өглөө босоод бэлдсэн юм"

Би түүний бэлдсэн зүйлийг дуртай дургүй идэж байснаас өөрөө л бэлдсэн дээр.

"Зүгээр дээ. Юм идэх хүсэл алга." гээд хөргөгчнөөс зайдас аван хальслаад идэж эхлэв.

"Зөрүүд юм"

"Чамд л тэгж санагдаж байгаа юм."

"Жонвонтой үнэхээр үерхдэг юм уу?"

"Тэгээд үерхээгүй гэх гээд байна уу? Бид удаж байна."

Өчигдөр л сандарч, тэвдээд байсан хүн өнөөдөр хайччихаа вэ? Сайн болохоороо ичихгүй худлаа ярьж байгаа юм болов уу?

Эсвэл зүгээр л ингэх ёстой болохоор цаанаасаа тэгээд байгаа байх л даа. Эвгүй л юм. Нөгөөдөр гэхэд л шалгаруулалт болох гэж байхад миний байж байгаа царайг дээ!

"Чи надтай уулзаж яах гэж байсан юм."

"Зүгээр уулзмаар санагдсан юм. Хэдий хол байсан ч бид зурвасаар л харилцдаг байсан. Бүр 5 жил шүү дээ. Тэгээд ядаж уулзья гэж бодсон чинь Жонвоныд байж. Харин олоход хялбар байсан шүү."

"Ямар харилцаатай байснаа мэдэж байж уулзах гэж байдаг. Ичих нүүргүй юм аа."

"Эрт дээрийн зүйлийг алдаа гэж бодоод тас мартчихаж чаддахгүй санаад л яваад байдаг чи л ичдэггүй нь юм биш үү?"

"Чи--"

Дээрээс эвшээх дуу сонсогдох болоход бид хоёул дуугаа хураан бие биерүүгээ хурц харц шидэлцэн тус тусынхаа хийж байсан зүйлээ үргэлжлүүлэв.

Жонвон нойрмоглон гарч ирээд ариун цэврийн өрөө орох бол би түлэгдэхээ шахсан шарсан төмсөө таваглана.

"Дараа л ярилцья."

Никиг ингэж хэлсний дараа бидэнд ярих зүйл дусал ч үлдээгүйг санав. Яг юугаа ярих гээд байгаа юм бэ?!

--

"Хэзээ явах гээд байгаа юм Ники?"

"Хөөгөөд байна уу даа? Ян Жонвон. Би буудлаас ирсэн. Ээж аав маань түр хол байгаа учраас танайд жаахан байдаг юм уу?"

"Хэцүүхэн л юм. Удаан битгий байгаарай."

Юу вэ Жонвон? Тэгээд энэ хүнийг бидэнтэй цуг хэд хоног бай гэчихэж байгаа юм уу?

"Исүн, хоёулаа бууж бүжгээ давтах уу? Хөлний хөдөлгөөнөө өнөөдөр дуусгацгаая."

"За."

Надаас өөр муухай царайлж байгаа хүн алга. Ники Жонвон хоёр танилууд гэсэн шиг хоорондоо бага сага зүйл ярилцан сууж байхад би хажуунаас нь зүгээр л хараад цайнаасаа хэд хэд балгачихаад , бүжгээ давтах цагаа хуруу даран хүлээж байна. Уйтгартай юм.

--

"За Исүн одоо энэ хөдөлгөөнийг сурчихвал дараагийн хөдөлгөөнийг хийж болно. Эхлээд урдаа тавиад огцом хойшлуулдаа."

"Эхлээд...ингээд..хойшлуул"

"Зөв, одоо өмнөхтэйгөө нийлүүлэх гээд үз"

"Нэг, хоёр, нэг, хоёр , гурав!"

Чадчихлаа! Чадчихлаа!!!

Хэдэн өдөр хийгээд ч чадахгүй байсан зүйлийг 10 минутын дотор сурчихлаа.

"Исүн дараагийхаа хийцгээе. Буу"

Нэг л мэдэхэд баярласандаа ч тэр үү, Никиг хөлөөрөө ороогоод тэвэрчихсэн зогсож байлаа. Яахав Жонвон түр гарчихаад ирье гэх хооронд Ники зааж байсан болохоор хэт улайрчихаж.

"Сайхан харагдаж байх чинь. Исүн надгүйгээр сураад байгаа бололтой. "

"Тэр миний зааж өгсөн дарааллаар чиний хөдөлгөөнийг 10 минутанд л сурчихлаа."

"Тэгвэл та хоёр сурч бай даа. Хурдан сургахыг бодоорой. Хугацаа бага үлдсэн. Би дээр байж байя."

Яаж ч харсан Жонвон хардсан ч юм уу гомдсон нь илт. Хурдхан л дуусгачихаад аргадаа аргаа бодож олох хэрэг гарах нь дээ. Никиг байхал бүх юм бүтэхгүй юм. Аймшигтай хэцүү байна. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй гэжд Жонвоны хажууд даруу зан гаргаад байхаар үнэндээ л давчдаж байна. Түүнд сайн гэдгээ нөгөөдрийн дараа хэлээд зайгаа барих үгүйгээ хурдхан шийдэх хэрэгтэй юмсан.

--

Нэг л мэдэхэд 5 дахь өдөр болчихож. Олон хүүхэд HYBE ENT- ийн урд бужигналдан, сандрах нь сандарч , зарим нь бүжгээ давтацгааж байлаа.

" Би дуулах гэж байгаа,

Би бүжиглэнэ.

Тийм үү? Би дуулангаа бүжиглэх гэж байгаа, үглэж бас болно."

Олон авьяастай охид хөвгүүдийн дунд ганцаараа хамгийн муу гэдгээ мэдэх үе ч хэцүү юм байна.

Ядаж Жонвон байсан бол хамаагүй дээрдэх байлаа. Гэвч тэр одоо хүмүүст бүжгээ заагаад тун завгүй явж байгаа хүүхэд шүү дээ.

Өөрөө л болгъё.

Цаг гаруй хүлээсний эцэст миний ээлж дөхөж байлаа. Хүмүүс нэг нэгээрээ гарч ирээд , урвайсан , баярласан гээд янз янзийн царай гаргаж байхад би энд өөртөө санаа зовсоор л байна.

Муу бүжиглэвэл яана аа! Өнгөө алдвал яах болж байна аа! гээд олон асуултад хариулж ч чадалгүй зогсож байгаадаа харамсах төдийгүй гунигласаар л...

"Яасан өөртөө тийм итгэлгүй байгаа юм уу?"

Хойшоо харах ч шаардлага алга. Тэр мэдээж Никигийн хоолой байсан юм.

"Чамайг дуудаагүй юмсан. Чи байвал би улам дордох юм шигээ?"

"Хөөх! Намайг олон хүмүүсийн дэргэд алгадаад гүйчихдэг зоригтой охин хааччихаа вэ? Тэглээ ч би чиний бүжгийг зааж өгсөн байтал дордох гэнэ шүү."

"Явж үз! Битгий уур хүргэх гээд бай"

"Ким Исүн, ороорой." Орох хаалганий урдаас намайг дуудах үед би сандралаө аль болох дарахыг хичээн гүнзгий амьсгаа аваад явж эхлэв. Араас Никигийн "Амжилт!" гэх нь сонсогдсон ч одоо хойш харвал бүр дургүй хүрэх юм шиг ээ. Яах бодолтой ингэж сайхан зан гаргадаг байна аа.

--

Өрөөнд орж ирээд урд минь суух олон хүнийг хараад гайгүй болж байсан амьсгал минь давхцаж эхлэв. Түр ч зүгээр байж чадахгүй зүрх минь хүртэл хурдтай цохилж байна.

"Сайн байна уу? 17 настай Ким Исүн байна."

"Шууд эхлээрэй!"

Би нэгнийх нь хэлсэн зааварт толгой дохин дуулж эхлэв. Яг л бодсоноор дундаа бага зэрэг өнгө алдав.

Бүжиглэхдээ хүртэл хөлний хөдөлгөөнөө зөрүүл гишгээд үнэхээр болохоо байчихлаа.

Тэнцэхгүй нь л дээ.

-

35 минутыг энэ жижиг өрөөнд зарцуулж байлаа. Тэд намайг түр хүлээж бай хариуг чинь шууд гаргаад өгье гэсэн болохоор 5 минут илүү зогсож буй нь энэ юм.

"Ким Исүн бид чамайг сайн харлаа. Гэхдээ алдаа үнэхээр их харагдаж байна. Бэлтгэл хийсэн ч сайжирхааргүй нөхцөл байгааг олж харсан болохоор уучлаараы тэнцсэнгүй!"

ГАЙХАЛТАЙ! Амьдралдаа хийсэн буруу оролдлого үйлдлүүдийн дунд нэг мөч шинээр нэмэгдлээ.!

-------
Бие сайнгүй байгаа учраас ер нь 3 хонож байж орж магадгүй юм.

Continue Reading

You'll Also Like

3K 396 11
Мy world feel incomplete without you♡ Чамгүйгээр миний ертөнц дутуу дулимаг санагдаж байна♡ [Зохиол дээр гарч буй үйл явдалууд зохиомол болно!!!]
915 256 15
بــــــۆ هــــــەمـــــــیـــــــشــــــــــە.
704K 101K 38
Yaduvanshi Series #3 it is a book under yaduvanshi series. But it could be read as standalone too. Nitya Raghavendra is a telugu businesswoman earnin...
6.3K 425 20
Би хэн бэ гэж үү? Би бол зүгээр л 16 настай ээж Харин би одоо яаж ээж болсноо ярьж өгье. Энэ бүхэн эхэлснээс хойш амьдралд минь хоёрын хоёр эр хүн га...