Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter one: Муу охин
Chapter two: Тамхи болон түүний үнэр
Chapter three: Хөөрөл
Chapter four: Чиний уруулын амтыг гүйцэхгүй
Chapter six: Үнэн худал хоёрын зааг
Chapter seven: Чи миний хавар
Chapter eight: Чиний дүр төрхийг хайна
Chapter nine: Тэр үнэн
Chapter ten: Чиний дэргэд
Chapter eleven: Намайг өөртөө ав
Chapter twelve: Хайртай бололтой

Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая

723 114 23
By lunareyesfictions

CHAPTER FIVE: Дулаан

I'm forever ruined by you



"Үүрийн дөрвөн цагт гэгээ хаяарахад ертөнц тэр чигтээ саарал өнгөтэй болно..."

"Би чамайг бодон тэр ертөнцөд живсээр сууна..."

Үнсэлтийн дараа бид нэгнээсээ огт ичсэнгүй. Хачирхалтай нь түүнтэй хамт удаан гэгч нь оддыг ширтэж суух надад хэн хүнээс илүүтэй тайтгарал мэдрүүлж байлаа. Хисын гэнэтхэн гитараа гаргаж ирээд мэддэг дууг минь тоглоход би бага зэрэг гайхширсан ч тэр дуулах үед энэ ч бас түүний ертөнц гэдгийг ойлгосон юм.

Тэр миний хажууд гитараа тоглосоор, би харин хааяа нэг дуулах үед Хисын над руу зөөлнөөр инээмсэглэн ширтэх ажээ.

Одод, түүний үнэр, түүний инээмсэглэл яг одоо мэдрэгдэх мэдрэмж бүхэн цээжнээс минь битгий алга болоосой. Түүнийг харах бүрт энэ мэдрэмж минь ундардаг байгаасай.

Би тэгж хүсдэг байсан юм. Хэн нэгэнд дурлавал гал шиг дүрэлзэж хайрлана даа гэж. Харин түүний хажууд би диваажин ямар амар тайван талаар боддог. Тэгэхээр миний дурлал гал шиг биш харин ч эсрэгээрээ ус шиг тогтуун тайван байх нь.

Магадгүй Хисын надад тэгж мэдрэгдсэн болохоор тэр юм болов уу. Цээжинд нь тэврүүлээд, дулаан үнэрийг нь мэдрэн тэнгэр дээш ширтээд тайван амьсгалмаар...

Би "Чи их сайхан дуулдаг. Үнэнийг хэлэхэд би шударга байх дуртай. Чиний дуу хоолой, мэдрэмж тэр өдөр надад их таалагдсан. Хэн нэгнийг тэгтлээ сонирхож байсан минь анх удаагийнх."

Хисын дуулж дуусаад гитараа цааш тавин инээд алдах ажээ. Харин би яагаад инээгээд байгаад нь гайхаж байлаа.

Хисын "Итгэлтэй байна уу? Түрүүн, тэнд...
Нэг залууг үнсээд зогсож байсан биз дээ? Анх удаагийнх гэхээс өөр үг хэрэгтэй байх..."

Би "Уурлаад байгаа юм уу?"

Тэр мөрөө хавчаад бүдэгхэн үүлсийн цаанаас тодрох оддыг ширтэнгээ зүгээр л толгой дохисон юм.

Хисын "Уурлах биш, харамлах мэдрэмж ч юм уу. Эр хүн бүрт таалагддаг эмэгтэйгээ харамлах сэтгэл байдаг шүү дээ, нэг тиймэрхүү..."

Би "Хисын аа?"

Тэр миний зүг харах ажээ. Энэ асуултад минь тэр яаж хариулах нь сонирхолтой байна.

Би "Өнөөдөр надтай үүр цайтал хамт суух уу?"

Хисын "Чамайг даарахгүй гэвэл болох л юм."

Өөрийнхөө нүцгэн хөл рүү хараад би гэнэт л ямар ч урт өмдгүй богино юбкатай явж байснаа саналаа.

Хисын гадуураа өмссөн бэлтгэлийн цамцаа тайлаад өвдгийг минь хучиж өгөв. Дараа нь ахиад л гитараа аван танихгүй хэрнээ эгшиглэнтэй ая тоглох аж.

Түүний цамцнаас зөөлөн хэрнээ их анхилуун үнэр үнэртэж байв. Тамхи татдаг хэрнээ яаж ийм сайхан үнэртэй байдаг байна аа? Эсвэл хааяа татдаг юм болов уу? Ингэхэд ямар сүрчиг түрхдэг юм бол?

Би "Юуны тухай ярьцгаах уу?"

Чимээгүй байдлыг эвдэн намайг ийн асуухад Хисын гитараа түр орхин над руу харав.

Хисын "Магадгүй, эхлээд чиний тухай сонсож болох юм."

Би "Миний талаар яг юуг?"

Хисын "Хэн гэдгээс илүү яаж мэдэрдэг гэдгийг чинь сонсмоор байна."

Ахиад л хачирхалтай мэдрэмж. Миний өөрөөсөө асууж чадаагүй асуулт.

Хисын "Дуулж байгааг чинь хэд хэдэн удаа сонссон юм. Би ч бас дуулах дуртай. Өөр нэг ертөнц минь болохоор дуу надад ахиад нэг амьдрал бэлэглэж байгаа юм шиг санагддаг."

Би "Энэ дэлхий дээрх бүх аялгуу дундаас өөрийн дуртай эгшгийг олох гайхалтай мэдрэмж. Шинэ дуу, шинэ ертөнц. Эгшгээр холбогддог хоёр дах ертөнц минь бол дуу."

Хисын "Яг үүн шиг юмсыг яаж мэдэрдэг гэдгийг чинь сонсмоор байна. Хүн бүрийн мэдрэмж өөр гэдэг болохоор би хүмүүсийн талаар биш тэдний мэдрэмжийн талаар асуух дуртай."

Би "Жишээ нь, чамайг үнсэхдээ юу мэдэрсэн гээд л үү?"

Хисын ахиад л над руу толгойгоо гилжийлгэн асуулт ирэх ажээ. Би чимээгүйхэн инээсээр түүний өвдгийг зөөлнөөр товшин "Тоглосон юм аа, би чамайг хэт гүн гүнзгий зүйл яриад байхаар чинь л тоглоом хиймээр санагдсан юм."

Хисын "Тэгээд, намайг үнсэхэд чамд юу мэдрэгдсэн юм?"

Би хариулах эсэхдээ эргэлзлээ. Тэр надад дэндүү танил санагдсаныг, эсвэл би түүнд төсөөлж байгаагаасаа илүүтэйгээр татагдсанаа хэлэх ёстой юу?

Би "Чи муу залуу байх эсэх нь надад хамаагүй ээ. Би аливаа харилцаанд шударга байх дуртай. Чамайг надад үнэнээсээ дурласан эсэхийг ч мэдэхгүй юм."

Би "Магадгүй чи И Хисын биш хүн хулгайлдаг гэмт хэрэгтэн ч байж болно..."

Хисын "Тэгвэл маргааш өглөө чи харанхуй хонгилд хоригдчихсон аврал ирээд орилж байх нь ээ."

Хисын "Би хорьдог хүн нь биш чамтай хамт хоригдох хүн нь л байх."

Би "Ийм харанхуй шөнө эрэгтэй хүнтэй хоёулханаа хамт сууж байгаа хүнд юу эс бодогдохов дээ. Зөн совингоороо биеэ хамгаалах чадвар юм шүү."

Хисын намайг шоолон чимээгүйхэн хөхрөөд "Чи урьд нь миний талаар сонсож байгаагүй гэж үү? Би өөрийгөө сургуульдаа бага зэрэг алдартай гэж бодсон юмсан."

Би "Надад эрэгтэй хүн сонирхох бодол байгаагүй болохоор анзаараагүй байх."

Хисын хэлсэн бүхэнд минь инээх ажээ. Дараа нь юу ч болсон, би харамсахгүй ээ.

Түүнтэй унтаад дараа нь хаягдсан ч би тийм их өвдөлт мэдэрнэ гэж бодохгүй байна. Зүгээр л одоо байгаагаа сайхнаар мэдэрч, энэ цаг мөчид жаргалтай байсныхаа төлөө харамсмааргүй байна. Тиймээс Хисын бид хоёрын харилцаа хаа хүртэл үргэлжлэнэ би тэр хүртэл явсаар л байх болно.

Хисын "Хувийн асуудал гэдгийг мэднэ л дээ, гэхдээ чамтай хамт байсан залуугийн талаар асууж болох уу?"

Би "Түүний талаар мэдэж яах гэсэн юм?"

Хисын "Байгалийн хуулиар эрэгчингүүд үргэлж нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байдаг."

Би "Эрэгчин? Бурхан минь, чи юу яриад байгаа юм бэ?"

Тэр их хөгжилтэй бас дулаахан нэгэн юм. Хэзээ ингэж их инээснээ, хэзээ ингэж тайван байснаа бодоод ч санахгүй нь.

Би "Миний найз залуу байсан юм."

Хисын "Анхны хайр чинь уу?"

Би "Тийм гэж хэлж болно оо."

Тэр чимээгүй болоод гитараа тоглон ахин нэг дуу дуулах ажээ.

Түүний хоолойноос гарах үг бүр яг л гэртээ ирчихсэн юм шиг мэдрэмж төрүүлээд байх юм. Анхнаасаа би үүнийг л хайж өдий хүрсэн юм шиг, юмсын учир зангилаа түүнтэй уулзсанаас хойш тайлагдаад байгаа юм шиг.

Хисын "Би чамайг хүчлэхгүй ээ, зөвхөн намайг чамд сайн гэдгийг л мэддэг байхад одоохондоо хангалттай. Чамайг алхам алхмаар, бага багаар над дээр ирэх хүртэл чинь би хүлээнэ ээ."

Би "Бид танилцаад гурав л хонож байна. Чамайг зоригтой гэх үү эсвэл хэтэрхий шударга гэх үү?"

Хисын "Үнэндээ чамайг би эртнээс мэддэг болсон. Гэхдээ энэ түүхийг над дээр ирэх үед чинь ярьж өгье."

Би "Чи ингэхэд яг хүн мөн үү? Ид шидээр хүн болоод өөр гарагаас ирсэн юм уу? Ярьж байгаа зүйл нь яагаад энгийн хүн шиг биш үлгэр, кинон дотроос гараад ирчихсэн юм шиг байдаг байна."

Хисын "Харин л дээ."

Би "Үнэнээ хэлээрэй, энэ чиний охидыг найрдаг арга чинь үү?"

Хисын "Би охин найрах гэж мэдэхгүй."

Би "Худлаа яриад л."

Инээмсэглэхээрээ нүд нь яг л бяцхан гөлөг шиг болчих юм. Хамрынх нь дээд талд нугалаас гараад л. Хүүхэд шиг инээдэг юм байна.

Хисын "Би ч бас шударга байх дуртай. Магадгүй тэр өдөр чи намайг дуудаагүй бол би хэзээ хүртэл өөрийгөө нуух байснаа мэдэхгүй байна."

Би "Хисын..."

Хисын "Хэл л дээ..."

Би "Чи надад таалагдсан нь үнэн. Гэхдээ би өөрийгөө сайн хүн гэж хэлж чадахгүй. Надад бусдад сайхан харагдах шалтгаан ч байхгүй. Ирээдүйд бид гэж байх үгүйг ч би хэлж мэдэхгүй нь. Тиймээс хэт их найдлага битгий тавиарай."

Хисын "Найзууд болцгооё."

Би "Юу? Надад ингэж хэлчхээд хоёулаа цаашид найзууд байж чадна гэж бодож байна уу?"

Хисын "Хэцүү байх л даа, гэхдээ туршаад үзье."

Би чимээгүйхэн л толгой дохилоо. Энэ мөчид хамгийн зөв сонголт энэ л болж таарч байх шиг байна. Сонхүныг шархлуулах хүртлээ би түүнтэй харилцаа тогтоомооргүй байна. Тиймээс хэн хэн нь бие биенээсээ юу ч хүлээхгүй байсан нь дээр.

Би "Найз ч бай өөр хэн ч бай миний тухай нэг л зүйлийг мэдсэн нь дээр гэж бодож байна."

Хисын "Юуг?"

Би "Би ойртоход хэтэрхий их шархалчихсан, муу хүн."

Хисын "Муу хүн гэж байдаггүй юм аа. Харин чамайг өөрийгөө муу хүн гэж бодоход хүргэсэн шалтгаан л гэж байдаг юм."

Хисын "Гэхдээ чи арай цуврал алуурчин юм биш биз дээ? Муу хүн гэдгийг чинь би яг ямар утгаар нь ойлгох ёстой вэ?"

Би "И Хисын! Битгий тоглоод бай."

Хэдэн цаг өнгөрсөн юм бүү мэд. Ярилцах сэдэв хаанаас ч юм гарч ирээд л байв. Хэтэрхий орой болчихсон байсан болохоор сүүлдээ нойр минь хүрч эвшээлгэж эхэллээ.

Хисын "Нойр чинь хүрч байвал гэрт чинь хүргээд өгье. Дараа хамт үүр цайхыг харж болно шүү дээ."

Нойр минь хүрч байсан нь үнэн, үүр цайхыг харж чадахгүй унтчихаж ч магадгүй. Гэхдээ түүний дэргэдээс өнөөдөр холдмооргүй байна.
Маргааш амралтын өдөр болохоор үүрээр энэ хавиар хүн бага явах байх. Тэгэхээр гудамжинд хонох зүгээр гэсэн үг.

Хисын босоод гитараа хурааж байх зуур би ээж рүү Енагийнд хонолоо гэж зурвас биччихээд яаж Хисынд явахыг хүсэхгүй байна гэдгээ хэлэх талаараа бодлоо.

Тэр цүнхээ хажуудаа тавин эргэн дэргэд минь суух үед би гараас нь татан мөрийг нь дэрлээд уртаар санаа алдлаа.

Юу л болов болог. Ичиж үхэх гэж байгаа ч өнөөдөр надад энэ л хэрэгтэй бололтой.

Хисын "Зүгээр үү?"

Би "Явмааргүй байна. Үүр цайхыг хамтдаа харцгаая."

Зүрх минь цээжнээсээ бараг л үсрээд зугтахаар хэмжээний тийм хурдан цохилж байсан байх. Түүний царай руу эгцэлж ч харж чадахгүй сандраад байна.

Юу вэ, би догдлоод байгаа юм уу?

Түүнийг мөрийг дэрлээд удаагүй байтал тэр ч бас толгойг минь зөөлнөөр дэрлээд "Унт даа." гэв.

Түүний бие энэ хүйтэн шөнийг ч дулаацуулахаар тийм халуун байсан юм.

Би дулаан хөнжилд шигдэж байгаа юм шиг улам түүнд наалдсаар нэг л мэдэхэд нүд анилдаж эхэллээ.

Өвдгийг минь хучсан түүний цамцнаас, хацарт минь шүргэх түүний арьснаас сайхан үнэр үнэртэнэ.


Зөвхөн түүний үнэр, зөвхөн тэр хүний дулаан...









THE END OF EPISODE FIVE

Continue Reading

You'll Also Like

438K 10.9K 60
𝐋𝐚𝐝𝐲 𝐅𝐥𝐨𝐫𝐞𝐧𝐜𝐞 𝐇𝐮𝐧𝐭𝐢𝐧𝐠𝐝𝐨𝐧, 𝐝𝐚𝐮𝐠𝐡𝐭𝐞𝐫 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐰𝐞𝐥𝐥-𝐤𝐧𝐨𝐰𝐧 𝐚𝐧𝐝, 𝐦𝐨𝐫𝐞 𝐢𝐦𝐩𝐨𝐫𝐭𝐚𝐧𝐭𝐥𝐲, 𝐰𝐞𝐥𝐥-𝐫...
1.3M 56.8K 103
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
71.1K 2.8K 24
Noah always believed her and Lando were forever, but when he ended things with her to further his racing career it left her heartbroken and alone. I...
1.1M 36.4K 63
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...