Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter one: Муу охин
Chapter two: Тамхи болон түүний үнэр
Chapter four: Чиний уруулын амтыг гүйцэхгүй
Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая
Chapter six: Үнэн худал хоёрын зааг
Chapter seven: Чи миний хавар
Chapter eight: Чиний дүр төрхийг хайна
Chapter nine: Тэр үнэн
Chapter ten: Чиний дэргэд
Chapter eleven: Намайг өөртөө ав
Chapter twelve: Хайртай бололтой

Chapter three: Хөөрөл

666 125 11
By lunareyesfictions

CHAPTER THREE: Hug

I need you like a heart needs a beat




"Бурхан минь, тэр ч солиотой чадварлаг юм аа. Сургууль даяар алдартай байх нь аргагүй юм байна."

Хисыны талаар ямар нэг зүйл урьд хожид сонсож байсан эсэхээ санахгүй нь. Гэхдээ охидын яриагаар бол тэр үнэхээр алдартай нэгэн бололтой. Царайлаг нэмээд чадварлаг бол нэр хүнд нь ийм байх цаг хугацааны асуудал.

Харин иймэрхүү залуусийн ерэн есөн хувь нь үнэхээр шалиг байдаг. Долоо хоногийн өмнө үдэшлэг дээр таарсан нь түүний ээлжит нэгэн охин болох өгөөшийг өөрөө үмхчихсэн хэрэг байж.

Гэхдээ л уруулынх нь амтыг одоо болтол мартаж чадахгүй нь ээ. Бодох төдийд түүний амьсгал, гар нь хүзүүг минь яаж илбэж байсан гээд л тэр мөчид мэдэрсэн бүх зүйл тархийг маань бүчих нь тэр.

Би "Ена, Хисын найз охинтой юу?"

Ена "Найзлаад хоёр жил болсон хэрнээ би чамайг Сонхүнээс өөр хүн ярьж байхыг чинь анх удаа л сонсож байна."

Би "Зүгээр л сонирхол татаад."

Ена "Чи түүнээс өөрийгөө олж харахгүй байна уу?"

Би "Яагаад?"

Ена "И Хисын бүх зүйлдээ сайн. Дуулж бүжиглэх, спортын чадвар, царай гээд л. Яг чам шиг. Тийм болохоор л өөртэйгөө адилхан хүнийг сонирхсон байх."

Би "Ена, магтаалд чинь баярлалаа. Гэхдээ би тийм ч сайн биш шүү дээ. Зүгээр л энгийн нэгэн."

Ена "Үгүй дээ, чи хангалттай сайн."

Сургуульд байхад би бөмбөгнөөс айдаг байсан юм. Хүүхдүүд тоглох нэрийдлээр байнга над руу шидэж, хөл бөмбөгийн бөмбөгөөр толгойг минь хагалах шахам цохичихдог байсан. Тэгээд л санаандгүй гэж уучлал гуйчхаад цааш явахдаа чанга чанга инээгээд л явна. Хэн нэгний дор орохгүйн тулд, би спортоор ч бас хичээллэсэн. Дор нь орчих юм бол ахиад шархлах вий гэхээс үхтлээ айж өнөөдрийг хүртэл өөртөө нэг ч амралт өгөөгүй юм.

Гэхдээ хөөрхөн байхад авьяас чадвар, мэдлэг нэг их хамаагүй байдаг юм билээ. Зүгээр л чи царайлаг төрснийхөө төлөө хайрлагддаг юм байна гэдгийг би сайн ойлгосон.

Би тэднийг буруутгаагүй л дээ, хөөрхөн хүмүүсийг. Тэд угаас хэн нэгнийг анхаарлыг үргэлж өөр дээрээ татдаг. Харин дунджаас доогуур бол хүн бүр дотоод оюун бодолдоо чамайг доромжилдог. Энэ л ялгаа нь. Хүн бүрийн дотор энэ нийгмээс бидэнд өгсөн адгийн бодол байдаг гэж би боддог.

Хүмүүс энэ тухай ярихад тарган туранхай байх хүний өөртөө анхаарал тавих үгүйгээс хамаардаг гэж надтай маргадаг л даа. Гэхдээ миний ярих гээд байгаа зүйл энэ биш.

Ямар ч хүнийг бид ялгаварлах эрхгүй. Бид үүнээс болж том бага хэмжээгээр сэтгэлийн шарх авсаар л байдаг.

Ена "Бурхан минь Жунсоныг хараач дээ. Тэр бүр солиормоор халуухан юм аа. Би энэ зааланд хайртай. Халуухан залуусыг нэг дор цуглуулж өгдөг."

Би Хисыны зүг харахад тэр тэмцээндээ улайран нэлээд нухацтай харагдаж байлаа. Бараг л шидсэн бөмбөг болгон нь орж байна. Гайхалтай юм гээч. Түүнтэй таарвал би ямар үйлдэл гаргах ёстой вэ? Танихгүй юм шиг зөрөх үү, аль эсвэл...

Дээд ангийн залуусийн хожлоор энэ удаагийн ээлжийн өрсөлдөөн өндөрлөж тэмцээн нээлтээ хийхээр түр завсарлага аваад байлаа. Заалны хаалгаар Сонхүн орж ирэх ба энэ удаад би түүнийг үзэн ядахаас илүүтэйгээр зүгээр л хэр их өөрчлөгдсөнийг нь бага ч атугай харахыг хүссэн юм.

Сонхүн уран гулгалтаар хичээллэдэг байж билээ. Би чаддаггүй байсан болохоор түүнийг холоос л ширтдэг байсан юм. Тэр одоо үнэхээр насанд хүрсэн залуу шиг харагдаж байна. Мэдээж охидын сонирхолд нийцдэг царайлаг төрх нь улам тод болж.

Би шанаагаа тулсаар санаа алдахад Ена миний зүг харан яасныг минь асуув.

Би уруулаа мушилзуулан инээгээд "Ена, би Сонхүнтэй ахиад үерхчих үү?"

Енад би урьд нь Сонхүнтэй үерхэж байсан талаараа хэлж байсан юм. Ер нь бол өөрийн өөрчлөлтөөс бусад бүх түүхээ түүнд ярьж өгсөн. Дотны найз минь байлаа ч гэсэн би энэ өөрчлөлтийнхөө талаар ярихад бэлэн болоогүй юм шиг байна.

Түүний нүд томорсоор амаа даран "Яах гэж? Риа чи чинь галзуурчихсан юм уу?"

Би "Эсвэл найзтай нь унтчих уу?"

Тэр чангаар инээн удалгүй "Хэрвээ чи түүнээс хариугаа авмаар байгаа юм бол бардам зантай байх хэрэгтэй. Сонхүн тэр үед чамайг яаж гомдоосон билээ дээ. Чамайг сургууль даяараа мэднэ, Риа. Аз жаргалтай байгаагаа, яаж өөрчлөгдсөнөө түүнд харуул. Түүнийг би гөлөг шиг л гүйгээд ирнэ гэдэгт итгэлтэй байна."

Би "Харин л дээ."

Үнэхээр хөгжилтэй байх бололтой. Доторх чөтгөрийг минь сэрээсэн өөрөө өөрийгөө үзэн ядахад хүргэсэн тэр хүн.

Тоглолт завсарлах зуур өчигдөр шүүгээндээ үлдээсэн цамцаа авахаар гурван давхар луу явав. Заалнаас гарахад гадаа нь оюутнууд бужигналдах ба удахгүй дараагийн тоглолтууд эхлэх учраас би хурдан эргэж ирэх хэрэгтэй.

Ена ариун цэврийн өөрөө рүү явж би шатаар дээш өгсөн гурван давхарт ирлээ. Дээд давхар бараг л хүнгүй шахуу байх агаад би шүүгээнийхээ дэргэд ирээд оюутны картаа хайж эхлэв.

"Сайн сууж байсан биз дээ?"

Танил хоолой хажууханд минь сонсогдох үед гэнэтхэн л зүрх минь түргэн цохилж таагүй мэдрэмж төрөх нь тэр. Энэ удаад жинхэнээсээ түүний нүүр лүү эгцлэх нь.

Би "Харж байгаачлан, хангалттай сайн."

Сонхүн намайг дээрээс нь доошоо гүйлгэн хараад "Чи их өөрчлөгдсөн байна."

Тийм ээ би өөрчлөгдсөн, гаднаасаа ч дотроосоо ч.

Намайг шүүгээгээ онгойлгоход Сонхүн хоолойгоо засаад "Тэр үед намайг уучлаарай. Хэн хэн маань мэдэж байгаа байлгүй дээ. Бид жаахан хүүхдүүд байсан."

Би "Тэгвэл одоо? Би чамд сайн хэвээрээ байвал?"

Сонхүн "Ю..юу?"

Би түүний цамцнаас татан өөртөө ойртуулаад "Хүүни, чи мэднэ биз дээ? Миний сэтгэл тийм амархан хувирдаггүйг."

Сонхүн шүлсээ гүд хийтэл залгих бөгөөд би түүнийг буцаан өөрөөсөө холдуулж чангаар инээн "Орой гэрт минь хүргээд өгөөч. Гурван жилийн туршид юу хийж амьдарсныг чинь мэдмээр байна. Зүгээр л найзууд шиг."

Би "Тэр үед бид жаахан байсан шүү дээ."

Би инээмсэглэн цамцаа аван шүүгээгээ хаачихаад түүний хажуугаар зөрлөө.

Нэг алхам

Хоёр алхам

Гурван алхам

Сонхүн "Тэмцээн дуусаад намайг хүлээж байгаарай. Би удахгүй чам дээр яваад очно оо."

Сайхан сэтгэл минь тэр үед аль хэдийн нөгөө төрхтэй маань хамт булшлагдчихсан юм шүү, Пак Сонхүн. Би бага багаар, зөөлөн зөөлнөөр чиний гэсэн бүхнийг өөртөө сорох болно.

Би "Тохирлоо."




"Надад битгий ойрт И Риа. Намайг сургууль дээр танидаг юм шиг аашлах хэрэггүй. Би чамайг өрөвсөндөө л үерхсэн."

"Чамд нүүрээ будах зохихгүй байна. Яагаад ингэн байж надад таалагдах гэж хичээгээд байгаа юм? Бид тохиролцсон биз дээ."

"Хүмүүс чамайг хараад дооглодог нь аргагүй бололтой. Чи хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй."

"Үнэнийг чинь хэлэх үү. Чамайг эмэгтэй хүн гэхэд хэцүү л дээ."








Сургуулийн хүнгүй коридороор алхахдаа би энэ удаад нулимсаа тэвчиж чадаагүй юм. Түүний хэлсэн үгс одоо ч зүрхэнд минь хадгалаастай байдаг. Үг бүрийг нь би нэг бүрчлэн санадаг. Яаж шаналж байснаа, яаж өвдөж байснаа би хэзээ ч мартахгүй.

Үнэ цэнтэй гэж бодож явсан хайртай хүнээсээ л ийм үг сонсох намайг өргөстэй цэцэг болгосон байх. Түүнээс биш би тэр үед дасчихсан байсан шүү дээ.

Тэгж л их хайрладаг байсан юм. Эсвэл хэн ч тоохгүй надтай үг дуугарсан анхны хүн байсан болохоор энгэрт нь нуугдахыг хүсэж байсан байх.

Ямартай ч одоог хүртэл энэ өвдөлт алга болоогүй байна. Тиймээс би зүрхийг минь хатгаж байгаа тэр өргөснүүдийг нэг нэгээр нь сугалах хүртлээ зогсохгүй.

Булан эргээд өөдөөс минь ирж байсан нэгнээс цочсондоо болоод би бараг л уначихсангүй. Цээжээ даран түүний зүг хартал төсөөлөөгүй хүн зогсож байсан юм.

"Хисын?"

"Уйлчихсан юм уу?"

Би нулимсаа түргэхэн шиг арчаад толгой сэгсэрлээ. Ийм төрхөө харуулахыг хүсээгүй юмсан.

Гэнэтхэн л Хисын намайг өөртөө татаад зөөлнөөр тэвэрчих нь тэр. Миний нүд томорч юу болоод байгааг ойлгож амжихаас өмнө тэр гараараа нурууг минь илэн мөрөн дээр эрүүгээ тавив. Тэгээд яг л тавихгүй гэсэн шиг тэврэлтээ улам чангалаад, зөөлнөөр товших нь аж.

Бурхан минь, энэ хөөрлийг би яах ёстой вэ?

Их зөөлөн үнэртэх юм, энэ залуу.

Би "Я..Яага.."

Хисын "Юу ч битгий асуу."

Хачин их тайвшрал, хачин их хөөрөл цээжинд минь оргилж байлаа. Оюун ухаан минь түүнээс холд гэж мянган удаа орилсон байх. Гэвч зүрх яг л гэрээ олчихсон юм шиг түүний энгэрээс холдохыг хүссэнгүй.

Дулаахан хүн, тэр миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн дулаахан нь.

Хисын "Зөвхөн миний энгэрт нуугдаж бай. Уйлж байхыг чинь хэн ч харахгүй болохоор."

Чи яг хэн юм бэ, И Хисын? Яагаад урьд өмнө нь уулзаж байсан юм шиг санагдаад байгаа юм бол?

Яагаад төөрч төөрч яваад гэртээ ирчихсэн юм шиг мэдрэгдээд байгаа юм бэ?









THE END OF EPISODE THREE

Continue Reading

You'll Also Like

509K 7.7K 83
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
190K 5.6K 70
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
458K 13.7K 97
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
515K 14.7K 107
"aren't we just terrified?" 9-1-1 and criminal minds crossover 9-1-1 season 2- criminal minds season 4- evan buckley x fem!oc