Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter one: Муу охин
Chapter three: Хөөрөл
Chapter four: Чиний уруулын амтыг гүйцэхгүй
Chapter five: Үүр цайхыг хамтдаа харцгаая
Chapter six: Үнэн худал хоёрын зааг
Chapter seven: Чи миний хавар
Chapter eight: Чиний дүр төрхийг хайна
Chapter nine: Тэр үнэн
Chapter ten: Чиний дэргэд
Chapter eleven: Намайг өөртөө ав
Chapter twelve: Хайртай бололтой

Chapter two: Тамхи болон түүний үнэр

827 125 7
By lunareyesfictions

CHAPTER TWO: Too much


Тэр дулаахан нэгэн
Түүний дэргэд байхад хавар тэр чигтээ энгэрт минь багтдаг.






"Би чамайг хүлээж байя..."

Энэ үгийг сонсоод яагаад ч юм хачин санагдсан юм. Анх удаа л түүнтэй уулзаж байхад хүлээж байя? Магадгүй би хөөрхөн харагдсан байх л даа. Тэгээд л танилцах саналыг минь тийм хачин байдлаар зөвшөөрсөн байх.

Ховстуулсан юм шиг хачин мэдрэмж төрсөөр тайзан дээр гаран дуугаа эхлүүлэхээр суусан юм. Дуулж байх хугацаандаа гурван жил Сонхүнаас болж сэтгэлийн шархтай явсан дурсамж минь сэдрэх ажээ. Өөрийн мэдэлгүй хоолой зангирч байсан ч би нааш ширтэх Сонхүн рүү хүчээр инээмсэглэн дуулсаар л байсан юм. Найзууд маань, танихгүй хүмүүс дуу дууссаны дараа алга ташин орилолдох ажээ. Дуунд минь болсон уу, төрхөнд минь болсон уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Би түүнийг яг одооноос эхлээд хүүхэлдэй мэт тамлах болно. Тамлаж чадахуйц сэтгэлийн тэнхээ, хүч чадал надад байгаа болохоор түүнийг өмнө минь сүйрэн унатал зовоох болно.

Сүйрэл хаалгыг чинь тогших үед миний мэдэрсэн өвдөлтийг чи ч бас амтлаад үзээрэй. Энэ ямар гашуун болохыг, энэ ямар тарчлаантай болохыг чи ч бас мэдрээд үз.

Тайзнаас буух үед харин И Хисын гэх залуу хэлсэн ёсоороо тэнд байж байсан юм. Би түүний үгэнд нэг их итгээгүй л дээ, гэхдээ үнэхээр хүлээгээд зогсож байсанд нь л жаахан гайхаж орхив.

Хисын "Тэгэхээр, ямартай ч эндээс гарцгаах уу?"

Хачирхалтай нь түүний хэлсэн үгэнд би баярлаж байлаа. Сонхүнтэй энэ удаад ахин харц тулгарахыг хүсэхгүй байсан болохоор аль болох хурдан л энэ газрыг орхихыг хичээж байсан юм.

"Тэгье ээ."

Түүнийг даган үдэшлэг болж байгаа байшингаас гаран хашааны ойролцоох хүн багатай газар ирэв. Бидний хооронд ямар нэг харилцан яриа өрнөсөнгүй. Байшинд түрүүлж яриа өдчихөөд одоо болохоор нэг ч үг амнаас гарахгүй нь.

Шөнө дундын саран үзэсгэлэнтэй юм аа гэх бодол дундуур тэр халааснаасаа тамхи гарган нэг ширхгийг аваад асаах нь тэр. Түүнээс үнэртэх үнэрийг давж тамхины утаа цээжинд минь амтагдах үед би тэсэж чадахгүй ханиалгаж орхилоо.

Хисын "Уучлаарай, би хол очиж татчихаад ирье."

Би "Үгүй дээ, би зүгээр."

Нүдний буланд хүн үзэгдэх шиг болоход Сонхүн биднийг холоос ширтээд зогсож байгаа нь харагдах нь тэр. Инээдтэй юм аа, миний урхинд уначихсан уу?

Энэ удаад би хүссэнээ авах болно. Тиймээс үүний төлөө юу ч хийхэд бэлэн байна. Сонхүныг өөртөө дурлуулж, өөртөө дасгаж дараа нь түүнийг шархлуулах болно. Хүсвэл түүний нүдэн дээр өөр эрийг жаргаасан ч чадна.

Тийм их өшөө хорсолд баригдчихсан нэгэн байж ээ, би. Тэгж их өвтгөх хүсэл төрнө гэж бодоогүй юм. Гэтэл түүний энэ үйлдэл дотроос минь хатгав уу л гэлтэй хачин бодол төрүүлэх нь тэр.

Би Хисыны тамхийг гараас нь аван уртаар сорлоо. Өнгөрсөн жил их сургуульд ороод айдсаа давахын тулд нэг сорж үзэж байсан юм. Түүний дараагаар ахиж хэрэглээгүй ч хааяа тайвшрахад тус болдог юм шиг санагддаг.

Хисын миний үйлдэлд гайхаж байгаа нь илт байлаа. Гэхдээ хамгийн сонин нь, тэр тамхи татаж байхдаа солиотой царайлаг харагддаг юм байна.

Хисын "Гашуун биш байна уу?"

Би "Гашуун эсэхийг шалгаад үз л дээ."

Тамхиа газарт хаян түүний хүзээгээр гараа оруулаад өөртөө ойртууллаа.

Сонхүны тухай өшөө хорсолд баригдсан бодол биш түүний үнэр ухаан санааг минь самууруулчихсан юм.

Хисын намайг өөрөөсөө түлхсэнгүй харин ч бэлхүүсээр минь гараа оруулан нүүрэндээ бүр илүү ойртуулах нь тэр.

Хисын "Хүлээснийхээ хариуд үүнийг авах хэрэгтэй бололтой."

Юу ч бодож амжаагүй. Гэхдээ Пак Сонхүны өмнө өөр залууг үнсэх миний хүсэл байсан. Яагаад гэж үү, энэ олон жилүүдийн туршид би хэн нэгнийг хайрлаж чадаагүй болохоор, хичээсэн ч хайрлагдах эрхгүй юм шиг мэдрэгдсэн болохоор би өөр нэгнийг хайх гэж яараагүй юм.

Гэхдээ эцсийн мөчид энэ залууг сонгосондоо би гайхаж байлаа.

Тэр намайг зөөлнөөр үнсэх үед биеэр минь тог гүйх нь тэр. Хэвлийд маань ямар нэг хачин зүйл хуралдах шиг болж зүрх цээжнээсээ гарчих нь уу гэлтэй цохилох ажээ.

Би түүнд сайн биш, гэхдээ таалагдсан болохоор үнсэхийг хүссэн. Харин догдлолын тухайд Сонхүнээс өөр нэгнийг үнсэж үзээгүй болохоор л тэр байх.

Түүний уруул, түүний үнэр бас түүний нүд.
Нэг удаагийн явдал ч бай И Хисын надад таалагдаж байна.

Зүгээр л нэг үнсэлт биш, бид удаанаар нэг нэгнийхээ уруулыг амталсан юм.

Анх таарсан залуутайгаа үнсэлцэнэ гэдэг солиотой асуудал байх л даа. Гэхдээ үдэшлэгт бид галзуурах гэж л ирдэг юм шүү дээ...









EPISODE TWO ________________________
DIVE INTO YOU








"Чи түүнийг үнссэн гэнэ ээ?"

"Ена би галзуураагүй ээ, Сонхүн тэнд оччихсон байсан болохоор л тэгсэн юм."

Ена утасны цаанаас чангаар инээх бол би долоо хоногийн өмнө юу хийчихсэнээ эргэн санаж толгойгоо барин хэсэг хэвтлээ.

Тэр өдөр Хисыныг үнсчихээд би юу ч хэлэлгүй яваад өгсөн. Учир нь тэр надад баяртай гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй юм. Ямартай ч таалагдсан болохоор нэг удаа үнсэлцсэн тэгээд л дууссан.

Гэхдээ Хисынтэй сургууль дээр таарах болов уу? Тэр аль анги юм бол? Найзуудаасаа асуувал тэд надад амархан олоод өгчихнө дөө.

Өнөөдөр сургуулийн сагсны тэмцээн зохиогдож байгаа юм. Маргааш эмэгтэй төрөл нь зохиогдох болохоор Ена бид хоёр ангийнхаа залуусыг дэмжихээр явна.

Утсаа тасалчхаад шүршүүрт орохоор хувцсаа тайллаа. Ил гаргадаггүй биеийн хэсэг минь гэж байгаа. Яаж ч хичээгээд арилгаж чадаагүй түлэнхийн сорив. Хэвлийн доод талд минь байдаг юм. Өдөр шөнөгүй фитнесст явдаг байхад шөрмөс минь татаж хажууд байсан савтай халуун усыг цохин хэвлий дээрээ асгаж байсан. Аймшигтай их өвдөж билээ. Арчаагүй өөрийгөө хараад улам л их уур хүрч байснаа санадаг.

Тэгж л өөрийгөө үзэн ядсаар нэг мэдэхэд сэтгэлзүйн асуудалтай болчихсон байсан.

Анхнаасаа л байсан юм байна лээ. Өөрийгөө үзэн ядах, өөрийгөө өвтгөх тэр хүсэл.

Зүгээр л жин хаяад, зүгээр л хөөрхөн болчихсон юм биш. Өөрийгөө үнэхээр дээд зэрэглэлийн хөөрхөн болгохын тулд их олон хүмүүсээр доромжлуулж, биеэрээ, сэтгэлээрээ өвдсөн. Сүүлдээ ус уучих юм бол эргээд жин нэмчих вий гэсэн айдас намайг иддэг болчихсон юм.

Би зүгээр л хүн ялгаварладаг хүмүүсийг үзэн яддаг. Ялангуяа гадаад төрхөөр нь, хүйсээр нь, оршихуйгаар нь ялгадаг хүмүүсийг алаад хаячихмаар санагддаг. Тэдэнд тийм эрх байхгүй.

Үнэнийг хэлэхэд одоо ч би өөрийгөө өрөвддөг. Тэдний эсрэг юу ч хийж чадахгүй болохоор өөрийгөө өөрчилсөн шүү дээ.

Намайг хүмүүс шархлуулж байхад, би яагаад тэднийг зүгээр хараад сууж байх ёстой гэж. Тэр чинь сайхан сэтгэл нь дэндчихсэн үлгэр дээр гардаг охидуудын л хийдэг зүйл.

Усанд орж дуусчхаад хувцсаа өмсөн гэрээсээ гарсан юм. Ена бид хоёрыг сургууль дээр очиход тоглолтууд аль хэдийн эхэлчихсэн заал дүүрэн хүн байх нь тэр.

Хувцас цүнхээ тавьчихаад ариун цэврийн өрөө орохоор заалнаас гарлаа. Гэтэл гараас минь нэг хүн татав. Эргээд хартал занганд минь орсон бяцхан залуу гил хар үсээ илэн инээмсэглээд зогсож байсан юм.

Үнэхээр миний хэлснээр үсээ хар болгочхож ээ? Тэгэхээр тэр өдөр би түүний сонирхлыг их татсан байх нь.

"Одоо нэрээ хэлнэ биз дээ?"

Жинхэнээсээ танилцах цаг ирсэн бололтой, Пак Сонхүн. Чиний ямар үйлдэл гаргах эсэх нь хамаагүй. Энэ удаад би чамайг өөртөө дурлуулж, сэтгэлээр чинь тоглох болно. Амлаж байна.

"И Риа гэдэг, Сонхүн аа."

Түүний царайнд тодорсон инээмсэглэл бага багаар алга болж нэг л мэдэхэд хоосон харцаар над руу ширтэж байлаа.

Би түүний чихэнд ойртон инээмсэглээд "Удаан уулзсангүй шүү, Хүүни."

Түүнийг ямар нэг зүйл хэлж амжихаас өмнө би ариун цэврийн өрөө биш буцан заал руу орохоор бараг л гүйсэн байх.

Би ч гэсэн айж бас сандарч байна.

Заалны хаалгаар орох үед дээд курсын залуус манай ангийнхантай тоглохоор хоёр талдаа гаран мэндэлж байлаа.

"Хисын байх чинь ээ, цагаан хослолтой сайхан харагдаж байна."

Енагийн хажууд ирэн суухад тэр жуумалзан ийн хэлэв. Харин харц минь аль хэдийн түүн дээр тогтчихсон байлаа.

Тийм ээ, долоо хоногийн өмнө үнссэн тэр залуу минь байна.

Мөргүй цагаан тамирын хослолтой халуухан харагдаж байна.










THE END OF EPISODE TWO

Continue Reading

You'll Also Like

174K 5K 67
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
863K 19.6K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
73.6K 2.6K 48
"𝐓𝐫𝐮𝐭𝐡, 𝐝𝐚𝐫𝐞, 𝐬𝐩𝐢𝐧 𝐛𝐨𝐭𝐭𝐥𝐞𝐬 𝐘𝐨𝐮 𝐤𝐧𝐨𝐰 𝐡𝐨𝐰 𝐭𝐨 𝐛𝐚𝐥𝐥, 𝐈 𝐤𝐧𝐨𝐰 𝐀𝐫𝐢𝐬𝐭𝐨𝐭𝐥𝐞" 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 Caitlin Clark fa...
676K 24.7K 100
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...