Dive Into You

By lunareyesfictions

8.7K 1.2K 158

I hear you calling my name... More

Chapter two: ะขะฐะผั…ะธ ะฑะพะปะพะฝ ั‚าฏาฏะฝะธะน าฏะฝัั€
Chapter three: ะฅำฉำฉั€ำฉะป
Chapter four: ะงะธะฝะธะน ัƒั€ัƒัƒะปั‹ะฝ ะฐะผั‚ั‹ะณ ะณาฏะนั†ัั…ะณาฏะน
Chapter five: าฎาฏั€ ั†ะฐะนั…ั‹ะณ ั…ะฐะผั‚ะดะฐะฐ ั…ะฐั€ั†ะณะฐะฐั
Chapter six: าฎะฝัะฝ ั…ัƒะดะฐะป ั…ะพั‘ั€ั‹ะฝ ะทะฐะฐะณ
Chapter seven: ะงะธ ะผะธะฝะธะน ั…ะฐะฒะฐั€
Chapter eight: ะงะธะฝะธะน ะดาฏั€ ั‚ำฉั€ั…ะธะนะณ ั…ะฐะนะฝะฐ
Chapter nine: ะขัั€ าฏะฝัะฝ
Chapter ten: ะงะธะฝะธะน ะดัั€ะณัะด
Chapter eleven: ะะฐะผะฐะนะณ ำฉำฉั€ั‚ำฉำฉ ะฐะฒ
Chapter twelve: ะฅะฐะนั€ั‚ะฐะน ะฑะพะปะพะปั‚ะพะน

Chapter one: ะœัƒัƒ ะพั…ะธะฝ

1.6K 152 4
By lunareyesfictions

CHAPTER ONE: HIS VOICE

"Сонхүн аа, намайг орхисон шалтгаан чинь үнэхээр энэ юм гэж үү?"

"Чамайг найз охиноо гэж хэлэхээс ч ичиж байна."

"Зүгээр л намайг арчаагүй нэгэн гээд хэлчхээч дээ. Чиний хажууд явахдаа яг л хог новш шиг харагддаг гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ Сонхүн аа, би чамд хайртай."

"Бидний харилцаа ахлах сургуульд, яг одоо энд дуусаж байна. Би чамайг миний ирээдүйн нэгхэн хэсэгт ч битгий оршоосой гэж өдөр бүр хүсдэг болсон. Тиймээс цаашдаа танихгүй хүмүүс шиг байцгаая."


DIVE INTO YOU

Гурван жилийн өмнө Пак Сонхүн надад тэгж хэлж байсан юм. Үзэшгүй муухай царайтай, өөртөө арчаагүй охин гэж.

Тийм ээ, ахлах сургуулийн жаахан охин байхдаа би одоогийн өөрөөсөө тэс ондоо хүн байсан.
Түүний анхны хайр нь би гэж өөртөө итгүүлсэн ч найз охин нь гэхээсээ илүү боол шиг цаг хугацааг өнгөрүүлсэн юм.

Энэ нийгэмд бид тарган байвал доромжлуулна, царай муутай байвал шоолуулна, намхан байвал тайрдсаараа дуудуулж, өндөр байвал тэмээ гэж хочлуулдаг. Бид эхээс төрсөн цагаасаа эхлээд л хатуу ялгавар үзэлтэй нийгэмд өөрсдийн сэтгэл зүрхээ бага багаар, алхам алхмаар сийчүүлж амьдарсаар байна.

Сургуулийн сурагч байхдаа би онц сурлагатан байлаа. Хүүхдүүд намайг дээрэлхэж чаддаггүй байсан шалтгаан ердөө л энэ. Тэгээд ч би тарган, царай муутай гэдэг дүр төрхөндөө үргэлж сэтгэл дундуур явдаг байсан болохоор түүнийхээ хэрээр хүмүүстэй аль болох муухай харьцахыг хичээдэг байсан юм. Тэгвэл тэд надаас хол байх юм шиг санагддаг байсан болохоор л тэр.

Гэхдээ ахлах ангид орсон жил онц сурлагатан байх эсэх минь хамаагүй болсон юм. Тэд ахиад л гадаад төрхөөр минь гоочилж, гахай нэр зүүлгэдэг болов.

Шөнө бүр би толинд өөрийгөө хараад амиа хорлочихмоор санагддаг байж билээ. Дотроосоо өөрийгөө сийчээд хүний нүүр хэзээ ч харж чадахгүй болтлоо нэг мөсөн энэ биеэ зэрэмдэглээд хаячихмаар санагддаг байсан юм.

Доромжлол надад хараал шиг л санагддаг байлаа. Давхраатай, туранхай л байвал хөөрхөн гэх энэ нийгмийн бүтээсэн гоо зүйн үнэлэмж намайг амьдрах хүсэлгүй болгож байсан юм. Давж гарах их хэцүү байсан. Хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй сүүдэрт нуугддаг мангас шиг өөрийгөө мэдэрдэг байж билээ.

Гэхдээ Сонхүнд хаягдаад доромжлуулсан тэр үеэсээ их сургуульд орох хүртлээ би гэрээрээ хичээлээ хийж, шалгалтуудаа өгсөн юм. Хичээл надад асуудал байгаагүй. Гол нь их сургуульд ч бас тийм доромжлол хараалыг мэдрэх вий гэсэн дээ яс минь хавталздаг болсон юм.

Тэдгээр өдрүүдэд би өөрийгөө хайрлаж үзээгүй. Дэглэм барьж, спортоор хичээллэж шантрах үедээ хөмхийгөө зуусаар дээш боссон юм. Яагаад гэж үү, энэ нийгмийн бүтээсэн хүүхэлдэй болчихвол ядаж л хэн нэгэн намайг өвтгөж чадахгүй шүү дээ.

"Риа, юу бодоод суучхав аа? Үдэшлэгт шинэ зочин ирсэн. Тэр текний хажууд байгаа нэгэн. Нөгөө салбар сургуульд шилжиж ирсэн гэсэн."

Би гүзээлзгэнэтэй шейкнээс нэг балгаад дээш босон талбайн голд бүжиглэхээр явсан юм.

Намайг хар л даа, би үзэсгэлэнтэй бас тачаангуй. Ямар ч эрэгтэй хүн харсан үнсэж үзмээр, тэвэрч өгмөөр хөөрхөн.

Толинд харахдаа би өөрөөрөө бахархдаг. Хүн яаж ингэтлээ өөрчлөгддөг байна аа? Тийм биш гэж үү?

Ёнжүн "Риа төрөхдөө л хөөрхөн байсан байх даа? Яаж ийм сайхан биетэй тэгээд өөртөө тохирсон эгдүүтэй хэрнээ тачаангуй царайтай байдаг байна аа."

Жэйк "Тэр хөөрхнөөс гадна хүн татах увдистай гэж би боддог. Хажууд нь байхдаа би тэнгэр ширтэж байгаа юм шиг л тайван байдаг юм. Тэр хэн нэгнийг дуурайдаггүй, өөрөөрөө байхдаа үзэсгэлэнтэй байдаг нь хамгийн дур булаам."

Ена "Тийм шүү, эмэгтэй хүнийх нь хувьд би түүнийг биширдэг. Тэр хүмүүстэй хэзээ ч муухай харьцдаггүй. Яаж ч өөрийг нь гомдоох үг хэлсэн тэр инээмсэглэсээр л байдаг."

Тайзны голд ирээд би хөгжмийн хэмнэлд тааруулан бэлхүүсээ хөдөлгөсөөр бүжиглэж эхэлсэн юм. Би дуулах, бүжиглэх гээд бүгдийг нь сайн хийж чадна. Ганцхан эрэгтэй хүнд ойртох гэхээр л Пак Сонхүн санаанд ороод чадахгүй юм. Тэр миний хувьд хайр байсан гэхээсээ илүү хар дарсан зүүд байсан бололтой. Итгэл рүү минь, сэтгэл рүү минь ус цацсан хүн.

"Сайн уу, хөөрхөн охин минь."

Би алкохол хэрэглээгүй болохоор оюун санаа минь цоо эрүүл байсан. Тиймээс түүний дуу хоолойг сайн гэгч нь таниж байлаа.

Тэр мэдрэмжийг мэдэх үү? Энгийн үед өөртөө ямар бардам, итгэлтэй байгаагаа анзаардаг хэрнээ тэр хүний царайг л харчихвал ертөнцийн хамгийн муухай, жигшим нэгэн шиг өөрийгөө мэдэрдэг гэдгийг.

Тэр намайг танихгүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Гурван жилийн өмнө түүнээс салахдаа хэзээ нэгэн цагт дахин учирна гэдгээ мэдэж байсан. Харин одоог хүртэл миний доторх хүн бэлэн болоогүй байгаа бололтой. Би биш тэр намайг олоод ирлээ.

Ямартай ч гадаад төрх минь хэн ч харсан гайхалтай гэдгийг би мэдэж байсан учраас энэ удаад арай өөртөө итгэлтэйгээр түүн рүү инээмсэглэсэн юм.

Инээдтэй нь, яг л миний бодож байсанчлан Сонхүн намайг таниагүй. Би хүртэл өөрийгөө танихгүй байхад тэр намайг танина гэж найдсанд итгэж чадахгүй нь ээ. 

"Нэрийг чинь асууж болох уу? Өөрөө үнэхээр сэтгэл татам юм."

Хоёр сонголт байна.

Нэгт яг одоо түүнийг орхиод зугтах. Ахиад л өнгөрсөн дэхь өөртэйгөө нүүр тулж өвдөлтөөрөө өөрийгөө хооллох байх.

Хоёрт түүнээс өшөөгөө авах. Гэхдээ хамгийн тарчлам, хамгийн хөгийн аргаар түүнийг шархлуулах.

Бинго, эргэлзээгүй хоёр дахь сонголт нь. Өмнөхөөсөө ялгаатай нь би муу охин болчихсон. Намайг өвтгөсөн хүмүүсээс чимээгүйхэн хариугаа авчихдаг, сайхан сэтгэлтэй охины баг зүүдэг муу охин.

Би Сонхүнд хоёр алхам ойртон чихэнд нь тулаад ийн шивнэсэн юм "Чи надад таалагдахгүй байна. Үсээ хар болгочихоод ирвэл бодож үзэж болох л юм."

Миний хариулт түүний төсөөлсөн шиг байсангүй бололтой над руу том нүд гарган ширтсээр хойно хоцорсон юм. Харин энэ удаад би тайзан дээр гарч дуулахаар микрофон аван шатаар өгслөө.

Яаж өөрчлөгдсөнийг минь хар даа Пак Сонхүн. Чамд яаж сэтгэлээ тасар татуулснаа, яаж энэ бүхнийг давж гарснаа би шүд зуун тэсэж чиний өмнө дуулах болно. Чамд зориулж, чиний зүрхэн дотор шинээр гэрэлтэхээр би дуулах болно.

Тайзан дээр гарахаас яг нэг алхмын өмнө. Гэрэл унтарч хөгжмийн ая эхлэн нэг залуу босоо микрофоны урд дуулахаар урд гарч ирэх ажээ. Магадгүй би үргэлж шахуу хоосон байдаг энэ тайзыг дандаа л иймээрээ байна гэж бодсон бололтой. Дарааллаараа гарах хэрэгтэй болох нь.






"One touch and you got me stoned
Higher than I've ever known
You call the shots and I follow

Sunrise, but the night still young
No words, but we speak in tongues
If you let me, I might say too much

Your touch blurred my vision
It's your world and I'm just in it
Even sober I'm not thinkin' straight

'Cause I'm off my face, in love with you
I'm out my head, so into you
And I don't know how you do it
But I'm forever ruined by you, ooh-ooh-ooh..."





Тэр намайг өөртөө дурлуулж, эдгээсэн нэгэн...
Булингартчихсан зүрхийг минь цохилуулж хүн бүр хайрлагдах эрхтэйг ойлгуулсан...






"Түүнийг хэн гэдэг юм?"

Жэй миний хажууд зогсож байсан болохоор би шууд л юу ч бодолгүй асуучихсан юм.

"И Хисын. Гайхалтай дуулж байгаа биз."

"Би урьд нь түүнтэй таарч байгаагүй юм байна."

Дуу дуусах үед би өөрийгөө юу хийх гэж байснаа бараг л мартчихсан зогсож байлаа. Ховстмоор сайхан хоолойтой залуу, тийм ээ ахиад сонсохыг хүсмээр тийм сайхан хоолой.

Тайзнаас буун хажуугаар минь зөрөн зөртөл түүнийг би өөрийн мэдэлгүй ширтсэн юм. Толгойн оройгоосоо хөлийн ул хүртлээ тэсгэл алдам царайлаг, нүд унагам үзэсгэлэнтэй залуу.

Түүний хойноос ширтэж байтал тэр залуу гэнэтхэн зогсоод эргэж харан дэргэд минь ирэх ажээ. Жэй хөгжим холдуулахаар тайз руу гарсан учир зөвхөн тэр бид хоёр л байсан юм.

"Энэ өөрийнх чинь үү? Унагаачихсан юм шиг байна."

Газарт унасан өөрийнхөө оюутны үнэмлэхийг түүний гараас аваад ахин нүд рүү нь эгцэллээ.

"Баярлалаа..."

Тэр цааш алхах үед би өөрийгөө үнэхээр барьж дийлээгүй юм.

"И Хисын, түр хүлээж байгаач."

Тэр над руу эргэж харан хэсэг чимээгүй зогсох ажээ.

"Чи дуу дуулах гэж гарч ирээгүй юм уу?"

"Тийм ээ, дуу дуулахаар ирсэн."




Хисын "Би чамайг хүлээж байя."








THE END OF EPISODE ONE








©️Зохиогчийн эрхээр хамгаалагдав.

*Тухайн бичвэрийг хуулбарлах, бусад платформ руу бүрэн эхээр нь ба хэсэгчлэн нийтлэхийг хатуу хориглоно.
_____________________________

ANNA LUNNARE.

2022

Continue Reading

You'll Also Like

357K 5.9K 78
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
Fake Love By :)

Fanfiction

147K 3.5K 50
When your PR team tells you that we have to date a girl on the UCONN women basketball team and you can't say no to it... At first you don't think too...
1.7M 57.8K 71
In which the reader from our universe gets added to the UA staff chat For reasons the humor will be the same in both dimensions Dark Humor- Read at...
1M 38.2K 90
๐—Ÿ๐—ผ๐˜ƒ๐—ถ๐—ป๐—ด ๐—ต๐—ฒ๐—ฟ ๐˜„๐—ฎ๐˜€ ๐—น๐—ถ๐—ธ๐—ฒ ๐—ฝ๐—น๐—ฎ๐˜†๐—ถ๐—ป๐—ด ๐˜„๐—ถ๐˜๐—ต ๐—ณ๐—ถ๐—ฟ๐—ฒ, ๐—น๐˜‚๐—ฐ๐—ธ๐—ถ๐—น๐˜† ๐—ณ๐—ผ๐—ฟ ๐—ต๐—ฒ๐—ฟ, ๐—”๐—ป๐˜๐—ฎ๐—ฟ๐—ฒ๐˜€ ๐—น๐—ผ๐˜ƒ๐—ฒ ๐—ฝ๐—น๐—ฎ๐˜†๐—ถ๐—ป๐—ด ๐˜„๐—ถ๐˜๐—ต ๏ฟฝ...