"A Bloody Fairy Tale" ||KTH

By VanTe_CAFE

7.1K 894 53

Эрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрө... More

Intro
1. Once upon a time
2. Хан Сумин
3. Минмин
4. Цэнгүүн
5. Бүжиг
6. Хатан хаан
7. Болор шаахай
8. Үл үзэгдэх хана
9. Үнэн
10. Хар дарсан зүүд

11. Хайр ба үзэн ядалт

373 41 6
By VanTe_CAFE



Одоо үед:

Тэр үед аав нь өрөөний гаднаас тэдний яриаг сонссон болохыг Сумин хэзээ хойно мэдсэн юм. Мөн тэр явдал хоёр сарын дараа эцэг нь Хёнжунтой гэрлэх шалтгаан болжээ. Сумин эцгийгээ огт буруутгаагүй. Харин ч тэд гэр бүл болсонд баяртай байв. Эхэндээ тэд Жонгүг, Жэрритэй аз жаргалтай гэр бүл байсан боловч, энэ нь зүгээр л эхэн үедээ...

Гэвч дараа нь ямар нэг зүйл тохиолдож, аав нь ажлаасаа болж далайн гарц дахь хил рүү явах шаардлагатай болсноор бүх зүйл өөрчлөгдөв. Түүнийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж халамжилдаг байсан хойд эх нь түүнийг гэнэт л зодож, гэр бүлийнх нь нэг хэсэг биш мэт ямар ч үнэ цэнэгүй нэгэн шиг харьцаж эхэлсэн. Өнөөг хүртэл тэр яагаад гэдгийг мэдэхгүй хэвээр ирсэн.

Тэхён Сумины нүдний аяга нулимсаар дүүрч хариугүй урсах гэж байгааг анзаарвал зүрх нь шаналан өвдөх аж. Магадгүй тэр энэ сэдвийг хөндөх ёсгүй байсан байх. Сумин маш хэцүү зовлон шаналлыг тээн ирсэн бололтой.

"Чамайг хамгаалж чадаагүйг минь уучлаарай. Одооноос үргэлж хамгаалж байх болно. Дахиж чамайг хэн ч гомдоохгүй, Минмин. Амлаж байна." Тэхён ийн амлаж энгэртээ тэвэрлээ. Сумин түүний мөрөн дээр толгойгоо тавихыг мэдээд Тэхён инээмсэглэхээ захирч чадсангүй. Залуу охиныг тайвшруулна гэдэг дэндүү гайхалтай санагдана.

Тэхён түүнийг зөөлөн түлхээд нулимстай нүд рүү нь эгцлэн хараад, "Би чамайг урьд нь хамгаалж чадаагүй ч дахин ийм зүйл болгохгүй. Чамайг бүхэл хаант улсын хамгийн жаргалтай эхнэр болгоно. Би чамд тангараглаж байна, Хан Сумин." хэмээн хэлээд багагүй доош бөхийн Сумины нүүр лүү ойртлоо.

Сумины зүрх хурдтай цохилж, нүүр нь халуу дүүгэхийг мэдэрнэ. Тэхёны зөөлөн уруул ямар гайхалтай мэдрэхийг хүснэ. Гэсэн ч тэр хунтайжийг хамаг хүчээрээ хойш түлхэхэд Тэхён цочирдсондоо нүдээ томруулан харав.

"Яасан бэ?"

Сумин гэмт хэрэг үйлдсэн мэт мэдрэв. Тэхён үнэхээр төөрч будилснаас гадна гомдсон харагдах бөгөөд энэ нь мэдээж Сумины буруу.

"Уучлаарай. Би чадахгүй." Тэр газар ширтсээр аяархан хариулав.

"Яагаад?" Тэхёны хоолой шаналсан сонсогдоно.

"Яагаад гэвэл би чамтай гэрлэж чадахгүй, Тэхён. Энэ тийм ч зөв юм шиг санагдахгүй байна." Үүнийг хэлэхдээ Сумины зүрх хэдэн мянган хэсэг хуваагдаж байгаа мэт санагдах бөгөөд тэр ханхүүгийн нүднээс гуниг шаналлыг харна. Тэр Тэхёныг ч өөртэй нь адил мэдэрч байгааг мэдэж байлаа. Гэвч тэрээр сүүлийн хэдэн өдөр сэтгэлдээ хадгалж буй зүйлээ хэлж чадахгүй тээж яваа.

"Чи надтай гэрлэхээр энд авчрахдаа намайг Минмин гэдгийг ч мэдээгүй. Чи өөр хүнтэй гэрлэх гэж байсан. Чи өөрсдөөсөө татгалзсан."

"Гэхдээ энэ хамаагүй. Бодит байдал нь бид одоо хамт байна, үгүй гэж үү? Яг л өмнөх үе шигээ чи надтай гэрлэнэ гэж амласан биз дээ? Амлалтаа битгий зөрч." Тэхён түүний өөдөөс маргаж эхлэв.

"Би? Чи намайг амлалтаа зөрчсөн гэсэн үү? Намайг мартсан нэгэн нь чи биш үү?! Чи гэрлэхээр шийдэхдээ намайг гэдгийг ч мэдээгүй байсан биз дээ? Чи намайг хэтэрхий амархан мартсан. Чи огтхон ч Минминтэй гэрлэх бодолгүй байсан, чи түүнийг мартсан биз дээ?" Сумин ууртайгаар бухимдаж буй зүйлээ хэлэхэд,

"Чи яагаад жижиг зүйлийг ингэж дэвэргэж байдаг юм бэ?" хэмээн ханхүү уурласандаа орилов. "Чи надтай байгаадаа баярлахгүй байна уу?"

"Баярлаж байна, гэхдээ би энд байх ёсгүй байсан гэдэг үнэн... намайг зовоож байна... үнэхээр их." Сумин хариулаад эргэж харан хаалга руу зүглэв.

"Хаашаа явж байгаа юм?"

"Мэдэхгүй. Надад зүгээр л ганцаараа байх цаг хэрэгтэй байна." Сумин ийн хэлээд Тэхёныг орхин өрөөнөөс гарлаа.

Тэхён нам гүм өрөөнд үлдэж хоцрохдоо, "Би чамайг огтхон ч мартаагүй." хэмээн бувтнах аж.


Тэр шөнө Сумин удаан алхсаны эцэст өрөөндөө ирлээ. Удахгүй гэрлэх хосууд тул Тэхёнтой нэг өрөөтэй болохоор буцаж ирэхийг хүсээгүй ч гадаа хүйтэнд бээрсэндээ чичирч, хөл нь өвдсөн учир яах аргагүй өрөөндөө орсон аж. Тэр чимээ аниргүй өрөөнд Тэхёныг хараахан ирээгүйг анзаарав. Сумин түүнийг бүтэн өдөржин хараагүй. Магадгүй ханхүү энэ удаад үнэхээр түүнд уурласан биз. Сумин орон дээрээ хэвтэж байгаад өөрөө ч мэдэлгүй унтчихав. Хөөрхий охин хэтэрхий их ядарсан байсан нь алхсандаа ч биш харин урт өдрийн бүхий л бодол буюу Жиний тухай үнэн, Тэхёнтой хийсэн маргаанаас болж нэлээн чилээрхсэн байв. Бурхан минь, тэр багадаа муудалцахыг үзэн яддаг байсан шүү дээ.

Гэнэт түүний уруул дээр ямар нэгэн дулаахан зөөлөн зүйл мэдрэгдэв. Эхэндээ тэр өөрийгөө зүүдэлж байна гэж бодсон ч дараа нь хантааз доогуур нь гар гулган орж ирэхэд нүдээ огцом нээлээ.

"ТЭЕ?!" Тэр цочирдсондоо чангаар хашхирав. Ханхүү түүний дээр байх бөгөөд нэг гар нь хантаазных нь доор, нөгөө гар нь хүзүүн дээр нь байх нь тэр. Дахин нэг удаа ойртож, уруулыг нь үнсэв. Тэдний хуваалцсан үнсэлтүүдээс ганц ялгаатай энэ үнсэлт ширүүн, бас өвдөлттэй шахам. Сумин нэлээн цочирдсон бөгөөд Тэхёныг хойш түлхэхийг хичээнэ. Мөн түүнээс ханхлах архины хурц үнэрийг хамрыг нь сэтлэх шахам үнэртэнэ.

"Ч-чи юугаа хийгээд байгаа юм бэ?" Сумин түүнийг түлхэх гэж оролдохдоо асуухад Тэхён хоёр гарыг нь барьж толгой дээр нь түгжээд хөдөлгөөнийг нь хүчээр дарав. Дараа нь дахин түүний хөхөрсөн уруул руу ойртох үед Сумин айсандаа нүдээ бүлтийлгэсээр хурдхан толгойгоо хажуу тийш эргүүлэхэд үнсэлт хүзүүн дээр нь буух нь тэр. Тэр Тэхёныг уруулд нь хүрээгүй бол хойш болно гэж бодсон боловч тэр нь том эндүүрэл байв. Ханхүү түүний хүзүүг хүчтэй сорж эхлэх нь тэр.

"Чи минийх!" Тэхёны архирсан дуу Суминыг самгардуулав. Минийх. Тэхён түүнд хэзээ ч ийм зүйл хэлэхгүй. Тэр тоглоом биш, эд зүйл ч биш, ханхүүгийн эзэмшиж чадах ямар нэгэн зүйл биш шүү дээ... тийм биз дээ?

"Чи согтуу байна, Тэе. Намайг явуул!" Сумин түүнээс гуйж эхэллээ. Магадгүй Тэхён тийм ч их уугаагүй байх. Магадгүй өглөөний явдал шиг зүгээр л даажигнаж байгаа байх.

"Минийх бай, Минмин" ханхүү ингэж хэлээд Суминий хантаазнаас гараа татан доош гулсуулж, хормогчийнх нь уяаг тайлахад охин айсандаа орилоход хүрэв.

"Хөгжилтэй биш байна, Тэхён. Боль... болиоч," Сумин хөлөөрөө тэмцэлдэж эхэлнэ. Хамаг бодол нь самуурч орхисон болохоор юу хийж байгаагаа сайн мэдэхгүй байв. Тэр зүгээр л ханхүүг өөрөөсөө холдуулахыг хүснэ. Хэдий Тэхён байлаа ч ийм зүйл болохыг хүсэхгүй байв. Түүний анхны удаагийнх хүчирхийлэлд өртсөнөөс бус харин онцгой байлгахыг хүснэ. Гэвч тэр бүх чадлаараа эсэргүүцлээ ч ханхүү түүнтэй харьцуулашгүй хүчтэй байх нь мэдээж. Хэр удаан тэмцэлдэж, орилж, Тэхёныг болихыг гуйснаа тэр өөрөө ч мэдсэнгүй. Харамсалтай Тэхён түүнийг сонсоогүй юм шиг, зогсох бодолгүй байв.

"Битгий... Тэхён, чи ингэж болохгүй... ҮГҮЙ ЭЭ" Цөхөрч гүйцэж буй Сумин уушгиныхаа хэрээр хашхирна.

"Хөдлөхгүй байж бай, би бол ханхүү. Би хүссэн бүхнээ авч чадна бас би чамайг хүсэж байна. Одоо." Ханхүүгийн согтуу хоолой заналхийлэлтэй сонсогдоно.

"Гуйя Тэхён, боль... Би чамаас гуйж байна... Би хүсэхгүй байна." Сумин уйлсаар гуйх бол Тэхёны гар, уруул нь түүний хүзүү, цээж гээд биен дээгүүр нь хаа сайгүй гүйнэ. Нүүрийг нь даган нулимс аадар бороо шиг урсана. Түүний сүүлийн хүч барагдаж, бие нь өөрийн эрхгүй бууж өгөв. Одоо зүгээр л хурдан дуусаасай гэж найдахаас өөр аргагүйд хүрч нүдээ анилаа.

"Худалч, чи намайг дахиж зовоохгүй гэж амалсан. Худалч" Сумин арай ядан ойлгогдох хоолойгоор шивнэлээ. Гэсэн ч Тэхён үүнийг нь сонссон юм. Тэр гэнэт ухаан орох шиг болж, харсан зүйлдээ хөшиж орхилоо. Хашхирахгүйн тулд уруулаа шүүртэл хазан нулимс бөмбөрүүлэх охин. Хэдий нүдээ аньсан байгаа ч нулимс зогсолтгүй урсана. Тэр түүнд ийм зүйл хийлээ гэж үү? Тэхён бүхнийг ойлгомогцоо тэр даруй түүнийг тавилаа. Харин Сумин ханхүүгийн хүчтэй гарыг мэдрэхээ больсон учир аажуухан нулимсанд бүрхэгдсэн нүдээ нээв. Тэхён Сумины нүдэнд айдас хуралдаж, гар нь чичрэхийг хараад зөв амьсгалахаа ч мартан хурдан гэгч нь түүнд хөнжил нөмрүүлэв. Сумин хурдан дээш өндийгөөд ханхүүгээс аль болох хол байхыг хичээн орны толгой налан суулаа. Түүний бие хэрхэн чичрэхийг анзаарсан Тэхён түүнийг тайвшруулахын тулд мөрөн дээр нь гараа тавих гэхэд Сумин самгардсандаа гарыг нь алгадаж орхив.

"Надад битгий хүр!" Мэгшин уйлсаар тэр өөрийгөө хамгаалах гэсэн шиг байдгаараа эвхрэн суух аж.

"Уучлаарай Минмин. Намайг уучлаарай." Тэхён өөрийгөө хэдэндээ зүхэж байлаа. Хайртай эмэгтэйнхээ нүднээс өөрийг нь үзэн ядах сэтгэл, шаналал гомдол харахад л тэр сэлмээ шүүрээд амиа егүүтгэмээр санагдана. Бурхан минь, тэр юу хийчхээ вэ? Тэр огтхон ч Минминыг гомдоохыг хүсээгүй. Яагаад өөрийгөө хянаж чадаагүй юм бэ? Гэвч хамгийн үзэсгэлэнтэй охин түүнийх болно гэдгийг мэдэх шунал түүнийг залгиж, түүнд хүрэхгүй байх туйлын хүнд болгосон. Гэтэл энд үлдэхийг хүсэхгүй байгааг нь сонссоны дараа Тэхён дахиж тэвчиж чадаагүй бололтой. Тэр түүнийг дахин алдахыг хүсээгүй. Тэр түүнийг дахин алдаж болохгүй байсан. Тэр зүгээр л энэ охинтой үүрд хамт байж өөрийн болгох хүсэлдээ хэт автсан.

"Намайг тайван орхи." Сумин эмтэрсэн хоолойгоор хэлэх нь сулхан сонсогдоно.

"Минмин намайг уучлаарай, би..."

"Зүгээр л намайг ганцааранг минь орхичих, гуйя." Сумин дахин шивнэв. Яаж ч чадахгүй Тэхён толгой дохин босоод өрөөнөөс гарахын өмнө дахин нэг уучлалт гуйлаа.

Хаалгаа хаамагц ханхүү хамаг хүч нь гэнэт алга болсон мэт хаалга налан унав. Хүйтэн шалан дээр тэр гараараа нүүрээ дарж харамсал гашуудалдаа автав. Өрөөнөөс Сумины цурхиран уйлахыг сонсоод нүд нь нулимсаар дүүрэх аж. Шалбарсан уруул, хөхөрсөн туяхан бугуй, биеэн дээр нь хаа сайгүй түүний улаан тамга дурсагдах төдийд зүрх нь эмтрэн нурж байв. Сумин хангалттай зовоогүй гэж үү? Яагаад заавал тэр өрөвдөлтэй охиныг дахин зовоох нь энэ вэ? Тэр ямар хэрцгий мангас байсан бол? Сумин түүнээс болиоч гэж олон мянган удаа гуйсан шүү дээ. Тэр түүнийг дэлхийн хамгийн жаргалтай хүн болгоно гэж амласан боловч хийсэн үйлдэл бүхэн нь эцэст нь яагаад түүнийг өвтгөж орхидог юм бэ? Сумины зөв. Тэр адгийн худалч.




Нар мандахад Сумин толгойн өвдөлттэй сэрлээ. Зүүдэнд нь өнгөрсөн шөнийн дурсамж ахин дахин давтагдаж, шөнө дунд Тэхёны гарыг биен дээрээ мэдрэх шиг болж олон удаа сэрснээс болж ганц секунд ч тайван унтаж чадаагүй. Тэр хөхөрсөн бугуйндаа хүрвэл нулимс нүднээс нь зугтан гарах шиг. Тэр хэзээ ч Тэхёныг тийм хэрцгий байхыг харж байгаагүй. Гэвч тэр ханхүүг буруутгаж зүрхэлсэнгүй. Эцсийн эцэст энэ түүний буруу. Тэр түүнээс олон удаа татгалзсан шүү дээ, өөрийгөө яаг хэн гэж бодсон юм бэ? Тэр хэн ч биш, зүгээр л Үнсгэлжин, гэтэл Тэхён бол энэ эзэнт гүрний хунтайж. Тэр хүссэн бүхнээ, хэнийг ч өөрийн болгох боломжтой. Сумин түүнийг эсэргүүцэх ч эрхгүй. Магадгүй тэр нөхцөл байдлаа одоо хүлээн зөвшөөрөх ёстой байх, эс тэгвээс өөрийгөө дахиад л зовоож төгсөх биз.

Хаалга аажуухан онгойж сандарсан Тэхён орж ирэхэд Сумин айсандаа давхийн цочив.

"Минмин, чамтай ганц хором ярилцаж болох уу? Би юу ч хийхгүй ээ, амлаж байна." хунтайж ийн асуулаа.

"Тэхён ханхүү" Сумин хэлэх нь Тэхёныг үгээрээ цохиж буй мэт. Тэр түүнийг ингэж дуудах нь ханхүүг өвтгөх аж. Яаг л тэдний хооронд том ангал байгаа мэт.

"Би зүгээр л уучлалт гуймаар байна. Би согтуу байсан. Энэ миний хийсэн зүйлд шалтаг болохгүй гэдгийг мэдэж байгаа ч, хэчнээн их харамсаж байгаагаа хэлмээр байна. Би хэзээ ч... хэзээ ч чамайг өвтгөхийг хүсээгүй. Би ашиггүй олон удаа уучлалт гуйж байгаагаа мэднэ ээ, магадгүй чи сонсохгүй байж болох ч намайг үнэхээр уучлаарай. Хэрвээ чи надад итгэхгүй байвал би ойлгоно, гэсэн ч би амлалтаа биелүүлнэ ээ, чамайг жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Тэгээд... хэрвээ чи алуурчныг олсны дараа явахыг хүсвэл, хэдий миний зүрх шархлах ч би чамайг үлдэхийг албадахгүй."

Түүний хэлэхийг сонсоод Сумины нүд нулимсанд бүрхэгдээд ирэв. Тархи түүнд ханхүүг үзэн ядахыг уриалах бол зүрх нь Тэхёны үгэнд хайлж, түүнийг уучлахыг хүснэ.

Үзэн ядах нь илүү хялбар боловч уучилж, хайрлах нь маш их зориг шаардана. Ээж нь түүнийг үзэн ядалтаар дүүрэн амьдрахыг хүсэхгүй нь лав. Гэвч дахиад тийм зүйл тохиолдвол урьд шөнийнх шиг Тэхён зогсож чадахгүй бол яах вэ?

"Тэе, би..." Сумин удаанаар ам нээлээ.

Тэр яах ёстой вэ?

"Би чамайг уучилж байна."







______
: энэ хоёрын харилцаа хэчнээн toxic ч гэсэн хүлээж уншдаг уншигчдадаа хайртай шүү...

Continue Reading

You'll Also Like

167K 5.8K 42
❝ if I knew that i'd end up with you then I would've been pretended we were together. ❞ She stares at me, all the air in my lungs stuck in my throat...
282K 18K 22
"you might not be my lover, but you still belong to me" "crazy, you don't even love me but you want to claim me as yours? have you lost your mind jeo...
1.1M 20.1K 44
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
668K 33.7K 61
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...