"A Bloody Fairy Tale" ||KTH

By VanTe_CAFE

7.1K 894 53

Эрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрө... More

Intro
1. Once upon a time
2. Хан Сумин
3. Минмин
4. Цэнгүүн
5. Бүжиг
6. Хатан хаан
7. Болор шаахай
8. Үл үзэгдэх хана
9. Үнэн
11. Хайр ба үзэн ядалт

10. Хар дарсан зүүд

289 26 0
By VanTe_CAFE



"ААААХХХХ"

Гэнэт чанга хашхирах чимээ залуу хүүг нойрноос нь сэрээв. Жонгүг ядарсан нүдээ нухсаар орноосоо бослоо. Энэ түүний ээжийнх нь хашхиралт байсныг тэр хангалттай хэлж чадна. Магадгүй тэр дахиад л хар дарсан байх. Ханхүү Суминыг шилтгээн рүүгээ авч явснаас хойш түүний ээж нэг хором ч тайван дуг хийгээгүй юм.


Өнгөрсөнд:

"Нагач эгчээ," бяцхан охин түүнийг дуудахыг сонсоод Хёнжун эргэж харлаа.

"Суминаа, наана чинь юу байгаа юм?" Тэр охины дугуйлан барьсан хоёр гарыг заан асуухад Сумин Хёнжун руу гүйн очоод,

"Нагац эгчээ хардаа, би загас барьсан." гээд гараа дэлгэн усны хомсдолоос болоод тийчгэнэж буй бяцхан алтан загасыг үзүүлэв.

"Өө Суминаа, загасыг уснаас нь гаргаж болохгүй шүү дээ, үхчихнэ." Хёнжун охинд тайлбарлаад Сумины гараас дуслах усыг гоожуулахгүйн тулд доороос нь давхар барив.

"Цөөрөнд нь эсэн мэнд буцааж тавья, за юу?" хэмээн тэр инээмсэглэн хэлээд түүнийг дагуулан явав.

"Баяртай бяцхан загасаа." Сумин одоо усанд аз жаргалтай сэлэх алтан загас руу даллах аж.

"Нагац эгчээ, тэр одоо жаргалтай байгаа юу?" хэмээн тэр эгдүүтэй хоолойгоор асуулаа.

"Тийм гэж бодож байна, баяртай загасаа." хэмээн эмэгтэй өвдөг сөгдөн загас руу даллан хариулав. Сумин тод инээмсэглээд бяцхан гараараа Хёнжуны хүзүүгээр ороон түүнийг чанга тэвэрлээ.

"Баярлалаа нагац эгчээ."

"Суминаа, чи нагац эгчийнхээ ороолтыг муухай болгоод байна." Гэх хоолой гарахад охин Тэхёнтой хамт тэдний зүг алхах ээжийгээ хараад Хёнжуныг тавиад,

"Уучлаарай, нагац эгчээ"

"Зүгээр дээ, санаа зоволтгүй." Дулаахан инээмсэглэл тодруулан Хёнжун хэллээ.

"Өөх хонгор минь" Сохён охин дээрээ очоод түүний хир болсон гарыг цэвэрлээд, "Тэхён чамайг хайж байсан. Яагаад хамт тоглож болохгүй гэж?"

"Ээжээ, Тэе надтай муухай харьцсан. Тэр намайг хүчээр том мод руу авруулсан. Намайг өндрөөс айдаг гэж хэлсэн ч тэр сонсоогүй."

"Энэ худлаа шүү хатагтай Ким. Тэр ердөө жижигхээн мод байсан." Тэхён түүний хэлснийг няцаав.

"Тэхёноо, мод руу авирах аюултай. Гэмтчихэж магадгүй шүү дээ, ойлгосон уу?" Сохён нөхөрсгөөр анхааруулна.

"Тийм ээ Ким хатагтай, би ойлголоо." Тэхён унжуу царайлан хариулахад Сумин ялсан мэт инээмсэглэв.

Ханхүү дараагаар нь инээгээд, "Минмин бид хоёр дахиад тоглохоор явж болох уу?" хэмээн асуухад,

Бяцхан Сумин хожуугаа унжуулан жижигхэн гараа зөрүүлж тэврээд "Гэхдээ би модон дээр авирахгүй шүү." гэж анхааруулахад хоёр эмэгтэй инээлдэх аж.

"Мэдээж тэгэхгүй. Тэхён надад аюултай зүйл хийхгүй гэж амлана биз дээ?" Сумины ээж залуу ханхүү рүү харан асуулаа.

"Би амлаж байна, Ким хатагтай." Хариулахаасаа ч өмнө Тэхён Сумины гараас атгаад ногоон зүлэг гүйхдээ хойш харан орилох аж.

Эмэгтэйчүүд жаргалтайгаар наадах хүүхдүүдийг хараад өөрсдийн мэдэлгүй инээмсэглэнэ. Дараа нь Сумины ээж дотнын найз руугаа эргэж харан,

"Эгчээ та ороолтоо тайлахгүй яасан юм? Норчихсон байна. Ааш Сумин, ёстой нээрээ."

"Тэр санаатай тэгээгүй шүү дээ, гайгүй ээ. Жаахан л норж." Хёнжун эв хавгүй инээмсэглэн хариулав.

"Яасан бэ, эгчээ?" Түүний баргар царайг хараад Сохён санаа зовсон байдалтай асуулаа. Тэр хүн болгонд байж болох хамгийн сайн найз байсан юм. Үргэлж ямар нэг зүйлд юу буруу болсныг хамгийн түрүүнд анзаарч, Хёнжуныг асуудлаас гаргахад нь чин сэтгэлээсээ тусалдаг нэгэн байлаа.

"Ю-юу ч биш, юу ч биш дээ." Хёнжун түгдрэн хэлээд ямар нэгэн зүйл нууж буй мэт хүзүүндээ хүрэв. Гэсэн ч түүний хамгийн сайн найзын хувьд Сохён үүнийг анзаарч ороолтоо тайлж байхад нь гараас нь атгав.

"Та юу нуугаад байгаа юм?" Сохён асуусан ч найзынхаа хөхөрсөн хүзүүг хараад шууд хөшиж орхив. Хэсэг зуур тэр зөвхөн тэдгээр хөхөрсөн хэсгүүд рүү ширтэх ба зүрх нь хөндүүрлэхийг мэдэрнэ. Хёнжун зөвхөн түүний хамгийн сайн найз байсангүй, тэр түүнд эгч шиг эрхэм хүн байсан. Заримдаа зөрүүд загнадаг хэдий ч сайхан сэтгэлтэй хүний хувьд ийм зүйл хүртэх эрхгүй нэгэн.

"Тэр таныг дахиад зоджээ?" Сохён уураа нуухыг хичээн асууна. Хёнжун гунигтайхан доош ширтэн чимээгүй зогсоно. Түүнд хэн ийм зүйл хийсэн нь маш ойлгомжтой учир тэд хоёул мэдэж байлаа.

"Та түүнд ийм зүйл хийхийг зөвшөөрч болохгүй, эгчээ. Та үүнийг хүртэх ёсгүй шүү дээ." Сохён санаа зовсон байдалтай хэлэв.

"Гэхдээ би яах юм бэ? Тэр миний нөхөр." эмэгтэй нулимстай нүдээр хариулна.

"Тэр таны нөхөр байж болно, гэхдээ энэ нь түүнд таныг зодох эрхтэй гэсэн үг биш. Эгчээ, та өөрийнхөө хувь заяаг өөрөө удирдах ёстой. Та түүнээс илүү нэгнийг хүртэх эрхтэй."

_____

Өвлийн эхэн сар болж байсан бөгөөд гадаа хүчтэй аадар бороо орж байлаа. Ус цутгах чимээ, аянга цахилах хүчтэй чимээ номын сан дахь харанхуйтай зэрэгцэн агаар өмнөхөөсөө илүү хүйтэн мэт санагдах аж. Хёнжун чичирхийлнэ. Түүний нүүрийг даган нулимс урсаж, цус болсон гар нь хутга барьсан байлаа. Цонхоор тусах сарны туяа шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэх бие дээр тусна. Хёнжун хамгийн сайн найз руугаа доош харлаа. Тэр үзэсгэлэнтэй байна. Сохён час улаан цусанд бүрхэгдсэн байсан ч үзэсгэлэнтэй хэвээрээ байв. Хамгийн сайн найз нь аажуухан амьсгал хураахыг хараад Хёнжун чичрэх гараасаа хутгаа унагалаа.



Одоо үед:

"ҮГҮЙ ЭЭЭ," Жонгүг ээжийнхээ хашхирахыг дахин сонслоо.

"Ээж!" Жонгүг түүнийг дуудан мөрнөөс нь сэгсэрнэ. "Ээж, сэрээрэй!"

Хёнжун хүчтэй амьсгаа аван нүдээ огцом нээн хар дарсан зүүднээсээ сэрэв. Хөлс духаар нь цувж, гар нь чичирч байв.

"Жонгүг?" Нүд нь тогтож ядсан тэр хүүгээ сайн хараагүй бололтой эргэлзэн дуудахад,

"Та дахиад хар дараа юу, ээжээ?" хэмээн хүү санаа зовон асуулаа.

"Ү-үгүй, сүртэй юм биш. Би зүгээр." Тэр худал хэлэх аж. "Буцаад орондоо ор доо, хонгор минь."

"Аль хэдийн өглөө болчихсон ээж."

"Тийм үү? Гэхдээ би ахиад жоохон унтмаар байна. Бас толгой өвдөөд байгаа болохоор."

"За, тэгвэл би танд саад болохоо болъё. Сайхан амраарай."

Жонгүг ээжийнхээ өрөөний хаалгыг хаан гарвал доод давхрын үүднээс хаалга тогших чимээ сонсогдон тэр хаалгаа нээхэд,

"Өглөөний мэнд, намайг..."

"Хусог ах?" Жонгүг хаалганы урд гайхан зогсох залуугийн яриаг таслах нь тэр.


____

Тэхён унтлагын өрөөний хаалгыг онгойлгоод Суминыг гүнжтэй инээлдэн яриа өрнүүлж байхыг харлаа. Ханхүү энэ үзэсгэлэнтэй зураглалыг хараад зүрхээ хайлж буйг мэдэрнэ. Түүний хайртай хүн эгчтэй нь сайхан харилцаатай байгааг харах гайхамшиг гэмээр. Удаан хугацааны дараа түүний гэр бүл эргэн нийлсэн мэт хуучны сайхан цагийг санагдуулна.

"Нүүна, та иржээ?"

"Өө Тэе, би Суминд чиний муу зуршлуудын талаар ховлож байлаа." Гүн Ён жиг жуг инээн дүүгээрээ тохуурхана.

Тэхён ч хариу өдөхөө мартсангүй. "Гуйя больж үз, тэр намайг таниас ч илүү мэднэ, хөгшин хатагтай гуай."

"Өршөөгөөрэй? Энэ хөгшин эмэгтэй чамайг нүцгэнээр чинь хүртэл харсан шүү." Тэр хуурамч ууртай хоолойгоор хэлэхэд,

"Тэгээд хэн Минминийг намайг нүцгэн байхыг хараагүй гээв?" хэмээн ханхүү мөчөөгөө өгөхгүй хэлэхэд Сумины нүүр тэр дороо часхийтэл улайгаад ирэв.

Гүнж гайхаж, балмагдсан байдалтай, "ЮУ? Тэгэхээр та хоёр арай...?" хэмээн итгэлгүйхэн асуухад ,

"Үгүй ээ!! Бид..." гээд Сумин бушуу үгүйсгэх гэсэн боловч Тэхён түүний үгийг таслан

"Мэдээж тэгсэн, эцсийн эцэст бид гэрлэх гэж байгаа шүү дээ." гэж хариулчхаад Сумин руу очин бэлхүүсээр нь ороон өөр лүүгээ ойртуулав.

Гүнж итгэж чадахгүй гайхан нүдээ томруулах бол Сумин зогсолтгүй толгой сэгсрэн нөхцөл байдлыг засахыг хүсэх авч амнаас нь ямар ч оновчтой авиа гарсангүй. Тэхён тэднийг гарцаагүй байдалд оруулчихлаа.

"Бурхан минь, наадахыг чинь нэг бүрчлэн сонсохоосоо өмнө дурлалт бялзуухайнуудыг хамтад нь үлдээсэн нь дээр бололтой." Гүн Ён ийн егөөдөөд өрөөнөөс зугтан гарав.

Эгчийнхээ араас харж хоцорсон Тэхён үзэсгэлэнтэй сүйт бүсгүйн түүнийг ширтэхийг мэдрээд түүн рүү харлаа.

"Яасан, Минмин?" Тэр юу ч болоогүй мэт хээв нэг асуухад,

Сумин түүний тэврэлтээс гараад "Яагаад тэгж хэлж байгаа юм бэ? Би... би чамайг нүцгэн байхыг харж байгаагүй." хэмээн шивнэхдээ сүүлийн өгүүлбэрээ ичингүйрэн хэлэв.

"Тэгвэл одоо хармаар байна уу?" Гаж донтон шиг сонсогдох Тэхёны хоржин инээхийг хараад Сумин зогсуулж орхив.

"Ү-үгүй!" Тэр сандарсандаа хурдан үгүйсгэхэд Тэхён гутарсан, урам хугарсан дүр эсгэнэ.

"Зүгээр тоглосон шдээ." гэж урвагар хэлсний дараа түүний царай нухацтай болон хувирахад Сумин ямар нэг зүйл буруудсаныг ойлгов.

"Ямартай ч чамтай ярилцах хэрэгтэй байна." Ханхүү ийн хэлээд орон дээр суувал Сумин дагаж суугаад,

"Юун тухай юм?" Тэр санаа зовсон байдалтай асуухад,

"Өнөө өглөө би Хусогийг чиний эд зүйлсийг авчруулахаар танай гэр лүү явуулсан. Чамайг гэртээ байгаа юм шиг мэдрээсэй гэсэн дээ."

"Өө баярлалаа."

"Бас... Жонгүг сүүлийн жилүүдэд чиний амьдрал ямархуу байсан талаар Хусогт ярьсан байна лээ." Тэхён Сумин руу гунигтай нүдээр харан хэлэв. Дотроо тэр Минминд тэр бүх аймшигт зүйлсийг хийсэн хүн нь өөрийгөө гэж буруутгаж байв. Гарцаагүй түүний буруу. Тэр Суминыг хамгаалж чадаагүйн дээр энэ гэм зэмгүй эмзэг охиныг дэлхийн хамгийн жаргалтай нэгэн болгоно гэж амлалтаа биелүүлж чадаагүй.


Өнгөрсөнд:

"ҮГҮЙ ЭЭ" Бяцхан Сумин усан хулгана болтлоо хөлөрч чангаар орилсоор өндийн суув. Тэр дахин хар даржээ. Ээжийгээ үхэхийг хойноос нь харсаар юу ч хийж чадаагүй нөгөө зүүд. Нулимс хацрыг нь даган урсаж, хамаг бие нь аймшигтайн аргагүй чичирч байв. Бяцхан охиныг шөнө нь аймшигт хар дарсан зүүд ангуучилж, өдөр нь аллагын огиудас хүргэм дүр зургууд түүний оюун санаанд ахин дахин давтагдаж байлаа. Хэчнээн их мартахыг оролдсон ч бүтэшгүй зүйл байв. Унтах эсвэл сэрүүн байсан ч ялгаагүй өдөр бүр ижил тэр зураглалууд бодол санааг нь эзэлж байхад хөөрхий охин яаж даван туулж чадах билээ. Айдас хийгээд өвдөлтөөсөө болоод охин дахин хашхирлаа. Хөнжил нь нулимсанд норж, хамаг бие нь чичирч ухаан санаагаа алдаж байхад дараагийн мэдсэн зүйл нь түүнийг тэврээд бүх зүйл зүгээр гэж хэлээд тайвшруулахыг хичээх эцэг нь байв. Гэсэн ч бяцхан охин түүний үгийг сонсож чадахгүй хашхирсаар байв. Жун Нам сүүлийн саруудад охиноо энгийн амьдралд эргэн ороход нь туслахын тулд чадах бүхнээ хийсэн ч ямар ч дэвшилтгүй, огт боломжгүй зүйл мэт байлаа. Сохён охиныхоо амьдралын хамгийн том хэсэг байсан боловч одоо бөглөх боломжгүй хоосон нүх болон үлджээ. Эсвэл энэ нүхийг бөглөж чадах болов уу?

"Эрхэмээ, та одоо буцаад амарч бай даа. Та удаан энд байлаа шүү дээ. Би Минминий дэргэд үлдье." Хаалганы дэргэдээс эмэгтэй хүний хоолой гарав.

Сумины эцэг эргэж хараад, "Хёнжун? Чамайг явсан гэж бодсон."

"Явах гэж байсан ч Суминыг орилохыг сонсоод явж чадсангүй ээ." Тэр ийн хариулаад одоо ч орон дээрээ уйлан суух Сумин руу очоод, "Би болох уу?" хэмээн асуухад Жуннам толгой дохин тэднийг хамтад нь үлдэхээр босохдоо охин руугаа санаа зовон харчхаад өрөөнөөс гарлаа.

Хёнжун орон дээр суугаад Суминыг дулаан энгэртээ наан тэврэх ба үсийг нь зөөлнөөр илбэв.

"Нагац эгч үү?" Охин сөөнгө хоолойгоор асуугаад, "Би айгаад байна." гээд түүнийг чангаар тэврэв.

"Айх хэрэггүй дээ. Би яг энд байна, хонгор минь. Чамд ямар ч муу юм тохиолдохгүй ээ." Хёнжун охиныг дулаахан үгсээр аргадаад сүүлчийн нулимсыг нь арчиж өгөв.

Тэр охины хацрыг илээд, "Одоо орондоо орох уу? Маргааш гайхалтай шинэ өдөр эхлэх болно. Амлая." гэхэд Сумин толгой дохиод хойш хэвтлээ.

Хёнжун түүний хөнжлийг бөх гэгч нь нөмрүүлээд явах гэтэл бяцхан гар түүний гарыг барьж авахад Сумин өрөвдөлтэй гөлөгний нүдээр түүн рүү хараад "Та надтай үлдэж болохгүй юу?"

Хөөрхий охины гуйлтанд Хёнжун эргэлзэхгүйгээр "Болно оо." гэж хэлээд түүний хажууд хэвтэн нурууг нь хөнгөн товшиж эхлэв.

Энэ үед л Сумин ээжийгээ нас барснаас хойш анх удаа амар амгалан, халуун дулаан байдлыг мэдэрсэн юм. Хёнжуны түүнд өгч буй мэдрэмж нь дулаан, хамгаалагдсан мэт амгалан байдал... бас хайр, яг л түүний ээж шиг.

"Сайхан амраарай Минмин."

"Сайхан амраарай, ээжээ." Сумин нойрондоо автахдаа ийн шивнээд амгалан шөнийг угтав.

Continue Reading

You'll Also Like

460K 13.8K 97
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
588K 18K 75
Hiraeth - A homesickness for a home to which you cannot return, a home which maybe never was; the nostalgia, the yearning, the grief for the lost pla...
78.3K 2.8K 49
"𝐓𝐫𝐮𝐭𝐡, 𝐝𝐚𝐫𝐞, 𝐬𝐩𝐢𝐧 𝐛𝐨𝐭𝐭𝐥𝐞𝐬 𝐘𝐨𝐮 𝐤𝐧𝐨𝐰 𝐡𝐨𝐰 𝐭𝐨 𝐛𝐚𝐥𝐥, 𝐈 𝐤𝐧𝐨𝐰 𝐀𝐫𝐢𝐬𝐭𝐨𝐭𝐥𝐞" 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 Caitlin Clark fa...
1.3M 55.4K 102
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC