"A Bloody Fairy Tale" ||KTH

By VanTe_CAFE

7.2K 894 53

Эрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрө... More

Intro
1. Once upon a time
2. Хан Сумин
3. Минмин
4. Цэнгүүн
5. Бүжиг
6. Хатан хаан
7. Болор шаахай
9. Үнэн
10. Хар дарсан зүүд
11. Хайр ба үзэн ядалт

8. Үл үзэгдэх хана

326 64 3
By VanTe_CAFE



"Бүгд түүнийг Үнсгэлжин гэж дууддаг ч жинхэнэ нэр нь Сумин." Хусог ханхүүд тайлагнана.

"Сумин?" гэсээр Тэхён бодлогошрон асуув.

"Тиймээ, яасан? Ямар нэг юм буруу байна уу?" хэмээн Хусог асуухад Тэхён хөнгөхөн толгой сэгсрээд,

"Үгүй ээ, нэр нь танил юм."

Хусог: "Энэ нийтлэг нэр л дээ."

"Чиний зөв." Тэхён толгой дохиод, "Ямар ч байсан тэр хаана байна?"

Хусог: "Чиний хувийн цэцэрлэгт. Би чамтай хамт явах хэрэгтэй юу?"

"Хэрэггүй, харин түүний тухай илүү ихийг олж мэдээрэй." ханхүү ийн хэлээд яаран гарахаар бослоо.

"Тэгээд би түүнтэй хэзээ уулзах юм бэ?" Хусог түүний араас хашхирахад түүний найз, "Удахгүй ээ, эхлээд надад мэдээлэл олж өгөхөд тусалчих. Баярлалаа." гэж орилоод гараад явчхав.

Ханхүүг цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд Сумин интоорын модны доор хоёр гараа өргөн нүдээ анин салхи мэдрэн зогсож байлаа. Нэг хормын дотор Тэхён юу хийх гэж байснаа мартаж орхив. Түүнийг өөрөө ч мэдээгүй байхад уруул дээр нь инээмсэглэл тодрон охиныг ширтсээр тэндээ хэсэг зогсов. Энэ үзэсгэлэнтэй дүр зураг түүнд нэгэн зүйлийг санагдуулах нь тэр.


Өнгөрсөнд:

"Хараач Тэе, цас орж байна. Ягаан цас." Ханхүү найзыгаа дуудаж байгааг сонсов. Сумин тэдний хайрладаг интоорын модны доор зогсоод түүн рүү даллаж байлаа. Энэ бол интоорын мод цэцэглэх улирал байв. Цэцэрлэг ялдам бяцхан цэцгийн дэлбээгээр бүрхэгдэн ягаан өнгөтэй болжээ. Интоорын дэлбээнүүд модноосоо газарт болгоомжтой буух мэт аажуухан унаж, салхи үлээх болгонд агаар мянга мянган ягаан дэлбээгээр дүүрч, яг л бяцхан ягаан цасан шуурга дэгдэж буй мэт харагдаж байв.

Тэхён ойртож очоод бяцхан охины толгойг зөөлөн илээд "Тэнэгхэн минь, энэ цас биш шүү дээ." гэхэд

Сумин жижиг уруулаа унжуулан хөмсгөө зангидан, "Би тэнэг биш." гээд Тэхёны гарыг барин агаарт өргөж,

"Мэдрээд үз дээ. Алив ээ, нүдээ аниарай!" гээд өөрөө ч толгойгоо өргөн нүдээ анилаа.



Одоо үед:

"Юу хийж байгаа юм?" Тэхён чимээгүй байдлыг эвдэн асуулаа.

"Ханхүү Тэхён." Сумин цочин эргэж харав. Тэр гүн бодолд автсан тул ханхүүгийн ойртож ирэхийг сонсоогүй аж. Үнэндээ интоорын модны доор зогсох бүрдээ үргэлж ийм байдаг. Дотоод ертөнцөөрөө өөрийн мэдэлгүй аялаж орхидог байна. Үүнээс гадна цэцэглэлтийн улирал эхэлсэн болохоор агаарт хаа сайгүй тархах цэцгийн анхилуун үнэрт уусжээ.

"Юу хийж байгаа юм бэ?" Тэхён давтан асуулаа.

"Цасыг мэдэрч байна." Сумин хагас хөгжилтэй, хагас нухацтай хариулав.

"Юу?" Тэхён гайхан итгэлгүйхэн асуув. Ямар нэгэн байдлаар энэ охин түүний Минминийг санагдуулав. Гэхдээ яаж?

"Зүгээр л тоглож байна, би тэнэг биш шдээ." Сумин ийн хэлээд хөхрөхөд Тэхён хэзээ ч мартагдаагүй дурсамжаа бодон өөрийн мэдэлгүй инээмсэглэхэд хүргэв.

Би тэнэг биш.

"Одоо ч мод энд байгаа нь үнэхээр сайхан юм." Сумин ингэж хэлэх үед гэнэт Тэхёны инээмсэглэл алга болж, царай нь дахин нухацтай болон хувирав. Тэр яаж жинхэнэ санаагаа мартаж чадаж байна аа? Тэнэг интоорын мод.

"Чи миний бодсоноос олон удаа энд ирж байсан бололтой." гэж тэр намуухан хоолойгоор хэлэхэд Сумин өөрсдийгөө ямар нөхцөл, таагүй харилцаанд байгаагаа санав. Хэсэгхэн зуур тэр хуучны Тэхёнтай ярьж байна гэж боджээ. Гэхдээ тийм биш шүү дээ.

"Тэгээд надад хэлээч, чи цэнгүүнд яах гэж оролцсон юм? Алуурчин чамайг явуулсан уу? Тэр хэн юм?" Ханхүү тэвчээргүйхэн асуувал Сумин итгэлгүй нүдээ эргэлдүүлэв. Яаж хүний ​​сэтгэл санаа ийм хурдан өөрчлөгддөг байна аа?

"Та хэрэв хараахан мэдээгүй бол алуурчин одоо шоронд... амьд суугаа... баярлалаа." Уур түүнийг аажмаар эзэмдэхийг мэдэрсээр Сумин тайван хариулахыг хичээнэ. Ээж нь нас барсан, нөгөө талаар хүний гарт хороогдсон байтал Тэхёны бүх санаа нь алуурчныг яаж аврах вэ дээр л байна гэж үү? Түүний мэддэг байсан ханхүү яаж ингэж их өөрчлөгдөө вэ?

"Тэр алуурчин биш!" Тэхён сонссон зүйлдээ хорсон шүдээ хавиран хэлэв.

"Тэгээд хэн тэгж хэлсэн юм? ... Өө тийм шүү дээ, хунтайж өөрөө билүү. Хунтайж чамайг алуурчин биш гэж хэлвэл, тийм биш гэсэн үг?... Зүгээр л хүссэн хүнээ ал; Яасан ч хунтайж чамайг амьд үлдээнэ, зөв үү?... Тийм биз?" Сумин түүн рүү чангаар орилоход хунтайж улам уурлах нь тэр.

Тэр Сумины бугуйнаас чанга атгаад, "Хангалттай. Намайг дагаад яв." гээд түүнийг хүчээр цэцэрлэгээс чирэн гаргалаа.

"Н-намайг хаашаа авч яваа юм?" түгдэрсээр Сумин асууна.

"Бидний унтлагын өрөө рүү, ирээдүйн эхнэр минь. Жоохон хөгжилдье." Тэхён ийн хэлэх бөгөөд охины айдастай тоглон, "Бид сүй тавих гэж байгаа, санаж байна уу?"

Тэнэг, бид аль хэдийн сүй тавьчихсан.

"Намайг тавь!" Сумин өвдсөндөө уйлагнах аж. Тэхёны атгалт хүйтэн бас ширүүн байлаа. "Чи хунтайж болохоороо юуг ч хийж болно гэж бодоо юу?" Тэр гараа суллахыг оролдохдоо хашхирахад,

"Өө болохгүй гэж үү хм? Би өөрийг чинь барьж чадахгүй гэж бодсон уу?" Ханхүү ёжтойгоор хэлээд түүнийг унтлагын өрөөнд оруулав. Тэр Суминыг хана руу ширүүн саваад ойртон чихэнд нь шивнэв.

"Би чамайг барина гэж хэлээгүй билүү, Үнсгэлжин? Эсвэл Сумин гэх үү?"

Сумин хунтайжийн үгэнд чичгэнэнэ. Нуруугаар нь шуурга дэгдээм хахир хүйтэн хоолойг сонсох үед тэр үдэшлэг рүү явсан нь алдаа байсан уу? хэмээн өөрөөсөө асуув. Гэхдээ тэр өөр юу хийх ёстой байсан гэж? Түүнд өөр сонголт байгаагүй шүү дээ.

Тэрээр хунтайжийг бүх хүчээрээ түлхээд нүд рүү нь зоримог гэгч нь эгц ширтэн хариу хэлэв.

"Хэрэв чи өөрийгөө ялсан гэж бодож байвал чиний буруу, ханхүү Тэхён. Энэ дөнгөж эхлэл нь."

"Яг миний хэлмээр байгаа зүйл, чамайг алуурчны талаар юу мэддэгээ хэлэхээс нааш дуусахгүй гэсэн үг! Яагаад тэр шөнө чи номын санд байсан юм? Чи тэр газрыг олсон нь цэвэр тохиолдол биш байсан биз дээ?"

Ханхүү уурандаа орилсоор ойртоход Сумин айсандаа чичирч гараараа нүүрээ хамгаалав. Залуу охин Тэхёныг ийм талтай гэдгийг огт мэдээгүй, таамаглаа ч үгүй. Тэр тэвчээргүй байдал, хүчирхийлэл, үзэн ядалтаар дүүрэн байна. Түүнийг айлгах Тэхён ийм зүйлсэд идэгджээ.

"Би чамд юу ч хэлэхгүй." Сумин гараа буулган чичирсэн хоолойгоор хариулахдаа Тэхёны нүд рүү эгцлэн харж аль болох итгэлтэй дуугарахыг хичээв.

"Чи, бяцхан шулам," Ханхүү нударгаа өргөж, Сумин давхийн цочин айсандаа шуудхан нүдээ анилаа. Гэвч түүний хүлээж байсан өвдөлт ирээгүй юм.

"Тэхён, тайвшир!" Тэр үл таних хоолойг сонсов. Юу болсныг харахаар аажмаар нүдээ нээхэд түүний өмнө цэвэрхэн арьс, царайлаг төрхтэй залуу хамгаалан зогсож байв.

"Хусог замаас холд! Би түүнд хичээл заах ёстой." Тэхён ийн хэлээд найзыгаа түлхэх гэж оролдох ч Хусог түүнээс илүү хүчтэй байв. Тэр нэг алхам ч хөдөлсөнгүй.

"Тэхён, сонс. Алуурчныг үнэхээр олохыг хүссэн хүн байвал тэр нь энэ охин. Намайг ойлгосон уу?" хэмээн Хусог Сумин руу заалаа.

"Чи юу яриад байгаа юм?" Ханхүү итгэлгүйхэн асуув.

"Тэр бол хохирогчийн охин. Тэр-"

"Минмин?" Гэнэтийн хоолой Хусогийн ярихыг таслах ба гүнж хаалгаар орж ирэх нь тэр.

Гүнж дахин нэг удаа "Минмин," гэж дуудаад томоор инээмсэглэн Сумин руу гүйв.

"Бурхан минь, үнэхээр чи байна." Гүнж урд нь ирмэгцээ ийн хэлээд Сумины нүүрэнд хүрч, хайраар дүүрэн нүдээр харав.

"Гүн Ён эгчээ," Сумин аядуу дуугарлаа.

"Хэн гэнэ ээ? Үгүй ээ, үгүй, үгүй тэр биш эгчээ, тэр... тэр... зүгээр л түүнтэй л адилхан нэртэй." Тэхён гацан байж хэллээ.

"Тэё, чамд юу болоод байгаа юм бэ? Яагаад Минминийг танихгүй байгаа юм?" Гүнж цочирдон асуувал,

"Тэр биш болохоор!" Тэхён бухимдан хашхирч орхих нь тэр.

"Үгүй ээ Тэе! Чи зөвхөн буруутныг олохыг дэндүү их хүссэнээсээ болоод урдаа байгаа зүйлээ харахгүй байна." Дахин өөр хоолой гарахад Тэхён огцом хаалга руу эргэж харвал ээж нь түүн рүү гунигтай, урам хугарсан нүдээр хараад зогсож байв. Хатан хаан Сумин руу харцаа шилжүүлэхэд уруул дээр нь гунигтай инээмсэглэл тодорно. Тэр одоо нүд нь улайж, нулимсаар бүрхэгдсэн хөөрхий охины зүг алхах аж.

"Сумин хонгор минь, чи мөн биз дээ? Чи яг ээжтэйгээ адилхан харагдаж байна." хэмээн хатан Суминий гарыг чанга атгав.

"Ээж ээ, тэр биш... тэр..." Тэхён үгээ дуусгаж ч чадсангүй. Тэр юу хэлэхээ мэдэхгүй байв. Бас юунд итгэхээ ч мэдсэнгүй. Хэрвээ энэ үнэн байвал, тэгвэл.... Тэгвэл бүгд Минминийг танисан байхад тэр л ганцаараа таниагүй гэсэн үг.

Минмин? Түүний бяцхан Минмин байхад тэр түүнийг таниагүй гэж үү?

Бухимдаж, эргэлзээнд төөрсөн ханхүү харцаа эргүүлэн Сумины гунигт автсан цонхигор боловч хөөрхөн царайг ажиглав. Ядруу охиныг харах нь Тэхёныг ямар нэг зүйл, магадгүй хариулт хүлээж байгаагаа анзаарахад энэ нь хэдэн зуун жилийг өнгөрөөсөн мэт санагдах аж. Харин хариулт түүнийг хөшөөж орхисон юм.

"Минмин?"

Continue Reading

You'll Also Like

378K 32.9K 93
Sequel to my MHA fanfiction: •.°NORMAL°.• (So go read that one first)
298K 14.5K 94
Riven Dixon, the youngest of the Dixon brothers, the half brother of Merle and Daryl dixon was a troubled young teen with lots of anger in his body...
87.3K 2.9K 27
Yn was married to a cold man, Kim Taehyung, the Mafia King, who never showed any emotion towards her. He never trusted her and it caused him to take...
1.9M 83.7K 127
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC