~{Тэрбумтны нууц амраг 2}~

By SJg830

3.3K 182 15

1-р бүлгийн төгсгөлийг жаахан тиймхэн хийсэн учраас албан ёсоор 2-р бүлгээ эхлүүлж байна 3 хүүхэдтэй байсан... More

Өмнөтгөл
Парт-1 (Happy begining)
Парт-3 (Хувь тавилан)
Парт-4 (Айдас)
Парт-5 (Тэнгэр цэлмэг байхдаа л үзэсгэлэнтэй)
Парт-6
Парт-7 Психопат

Парт-2 (Өвдсөн ч хамт байна)

427 23 0
By SJg830

{Сылги}

Нүдээ нээн харвал би орон дээр хэвтэж байлаа. Тааз хана ор дэвсгэр гээд бүгд цагаан байхыг хархад энэ эмнэлэг бололтой. Юу болсныг санаж байгаа юм юу ч алга гэнэтхэн харанхуй татсныг л сайна санаж байна. Ингэхэд яагаад нэг л хоосон оргиод байнаа? Миний гэдэс эээ бурхан минь миний гэдэс буцаад жижигхэн болчихсон байна. Би төрчихөж, гэхдээ хүүхэд хаана байнаа? Арай..... үгүй байх юу ч гэсэн хүн дуудах хэрэгтэй.
-Хөөе хүн байна уу? Сувьлагчаа! Эмчээ! гэж орилсон ч чимээ анир алга. Тасагтаа би ганцаарахнаа байгаа бололтой. Яахаа мэдэхгүй өндийгөөд суутал хэвлийн доод хэсгээр яг л хүнд зодуулчихсан юм шиг хөндүүр өвдөж би ёоллоо. Гэнэт хаалга онгойн Жимин гүйн орж ирлээ.
-Ашгүй минь гэж чи хүрээд ирлээ юу болсон юм бэ? Түүнийхээ гарыг атган ийн асуувал
-Чи минь намайг үнэхээр их айлгалаа. Чи ухаан орсон болхоор одоо л нэг гүнзгий амьсгаа авч болох нь гээд хацрыг минь илбэв.
-Хүүхэд, хүүхэд яасан бэ? Би зүгээр төрсөн тийм биздээ?
-Хүүхэд зүгээрээ сайн байгаа чи минь л тэнхрэх хэрэгтэй байна. Би сая шөл авхаар гарсан юмаа. Алив энийг уучих яг халуунаараа гоё байгаа гээд миний өвөр дээр халуун савтай шөл тавиад гарт минь халбага атгууллаа. Би шөлнөөс нэг халбагдаж үзээд үнэхээр сайхан амттай байсан болхоор савнаас нь бараг л нэг амьсгаагаар ууж орхилоо.
-Хайрт минь тайван уухгүйдээ алив амыг чинь арчаад өгье *сальфетка аваад уруулыг минь арчих*
-Хүүеээ хайраа хүүхдийн хүйс? Эмэгтэй юу? эрэгтэй юу? Ингэж асуусан шалтгаан маань бидний хүүхэд өдийг хүртэл хүйсээ харуулаагүйд байгаа юм. Уг нь хэдэн сар болоод л хүйс нь тодорхой харагддаг байтал манай хүүхэд хүйсээ нуучихаад эхо-д огт харуулахгүй байна гэж эмч хэлсэн.
Жимин намайг шоолонгүй инээн:
-Нөгөө хүйсээ харуулахгүй байсан баатар чинь эрэгтэй болж таарсан шдээ яг надтай адилхан гээд боддоо хаха. "Жимин инээхээрээ нүдгүй болчихдог нь үнэхээр хөөрхөн. Одоо үнэхээр чин сэтгэлээсээ аз жаргалтай инээж байх чинь" гэж бодон түүнийгээ ширтэн суулаа. Одоо л нэг уужуу амьсгаа авах нь хүүхдийнхээ хүйсийг мэдчихлээ сайн амаржсан болхоор бүүр сэтгэл санаа сайхан болчихлоо.
-Ааа нээрээ гээд нэг юм хэлэх гэтэл хэвлийн доогуур дахин хүндүүрлэн өвдөж эхлэв. Яг энэ үед ашгүй эмч орж ирж тааран над руу ирээд мөрөн дээр гараа тавин:
-За та тайван гүнзгий амьсгаа аваарай. Урт амьсгаа хамраараа аваад амаараа гарга. Эмч надтай цуг амьсгалах нь тун нэмэртэй байсан тул өвдөлт арай намдан бие сулраад ирлээ.
-Та арагшаагаа хэвт хэвт. Ингэж хамаагүй өндийж хүчилж болохгүйээ. Гам барих хэрэгтэй.
-Эмчээ би яагаад гам барих хэрэгтэй болчихов? Сая миний юу өвдсөн бэ?
-Та хэлээгүй байсан юмуу? гээд эмч Жимин руу харав.
-Аан юу амжаагүй л сая нэг шөл л уулгасан юм.
-Аан заза би тэгвэл сайн тайлбарлаад өгье
Би ч  бага зэрэг гайхан эмчийн зүг өлийн харлаа
-Кан Сылги та манайд их хүнд байдалтай ирсэн цусны даралт чинь өндөр та бараг л харвалт өгөх шахсан. Жирэмсэн эхчүүд даралт өндөртэй байдаг ч таны хувьд бол гэнэт хямарсан болон цочирлоос үүдэлтэй огцом даралт ихсэж тархины нарийн судсан дээр асуудал үүссэн учраас ухаан алдсан. Нөхөр чинь жаахан л цаг алдсан бол та харвалт өгөх байлаа. Таныг ухаангүй байх хооронд даралт бууруулах олон арга хэрэглэж байж даралтыг чинь бууруулсан боловч та сэргэхгүй байсан учраас хагалгааны үеэр сав агшаах тариа хийж чадалгүй хийсвэр хийсэн байгаа. Гэхдээ хийсвэр хийлгэх үедээ таны пулс нилээн хэдэн удаа дээшээ доошоо хэлбэлзэж нэг удаа бараг л зогсох шахсан бид маш их хичээсний үр дүнд таныг төрүүлсэн гэдгийг хэлмээр байна. Саяны өвдөлт бол хийсвэр хийсэн таны оёо эдгэж байгаа болхоор хүндүүр оргиод байгаа юм. Бүр эдгэрээд ирхээрээ оёдлынхоо дагуу час час хийж загатнах, өвдөх шинж тэмдгүүд гарах байх тэр үедээ маажиж оёогоо хөндөхгүйгээр энэ тосыг түрхээрэй, гээд нэг жижигхэн цэнхэр савтай тос өглөө. Жимин тэр тосыг аван:
-За баярлалаа эмчээ гээд гар барив.
-Аан нээрээ тийм Кан Сылги та ухаан орохгүй 5 хоносон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ одоо айх аюул байхгүйээ бүгд ард хоцорсон. За аз жаргал хүсье гээд инээмсэглэсээр гарч одлоо. Эмч гарж явсны дараа Жимин миний дэргэд суугаад:
-Чи минь хүүхдүүддээ санаа зовох хэрэггүй шүү. Би үйлчлэгч эгчид сайн захиад хэлчихсэн, нарийн бичиг сургуульд нь зөөж байгаа. Ар гэртээ ерөөсөө битгий санаа зовоорой за юу? Хайрт минь чи л тэнхрэх хэрэгтэй байна шүү гэж хэлэн миний гараас атгалаа.
-Заа ойлголоо би удахгүй тэнхрээд гэртээ харих болхоор чи минь ч гэсэн надад битгий санаа зовоорой.

{Жимин}   * Сылги эмнэлэгт хүргэгдсэн орой буюу 2021 оны 5-р сарын 23*

Сылги хагалгааны өрөө рүү орсон цагаас хойш сэтгэл үргэлж зовж байлаа. Байс хийгээд л сувьлагч нар ийш тийшээ гүйлдэх нь бүр ч аймар санагдаж байв. Хагалгааны өрөөнөөс нэг сувьлагч гарч ирээд:
-Танай эхнэрийн биеийн байдал хүнд байна. Хийсвэр хийхээс өөр аргагүй боллоо. Хийсвэр хийлгэх үеэр цус алдвал амь насанд нь хүртэл аюултай. Эхнэр тань ховор бүлгийн АВ цустай учраас манай эмнэлгийн нөөц хүрэх үгүйг хэлж мэдэхгүй байна. Цусаа өгөх хүн хайж байсан нь дээр байх та өөрөө ч бас шинжилгээ өгөөд үз. Сувьлагч энэ бүгдийг бараг л нэг амьсгаагаар урсгачихаад яаран буцаж орлоо. Хамгийн түрүүнд би цусны бүлгээ тодорхойлуулсан нь дээр байх гэж бодон хүлээн авах дээр очиж бүлгээ тодорхойлуултал ашгүй миний бүлэг таарч байна. Буцаж хагалгааны өөрөөний үүдэнд ирээд юу болхыг хүлээж суулаа. 20 орчим минутын дараа сувьлагч дахин гарч ирэн:
-Яаралтай цус хэрэгтэй байна. Та донороо олсон уу?
-Тиймээ. Миний цусны бүлэг таарсан.
-Өөө за ашгүйдээ та дагаад яваарай. Би сувьлагчыг даган гүйв. Миний цус биеэс минь урсан гадагшилж нэг уутанд дүүрч байгаа нь харагдаж байлаа.
-Ашгүй таны цус өтгөн биш юм байна. Та их сайн цустай юм. Таниас бараг 500гр цус авчихлаа толгой тань эргэж магадгүй шүү. 

Сувьлагчыг гарсны дараа тэр өрөөнөөс гарч хагалгааны өрөөний хаалга руу явах санаатай бостол түүний хэлснээр үнэхээр толгой эргээд л явчихлаа. Сандал түшин хэсэг зогссоны дараа арай гайгүй болоод ирэхээр нь хагалгааны өрөө рүү зүглэв. Бас л хүлээлт. Ядаж л миний цус түүнд минь хэрэг болж л байгаа юм байна гэж бодон хэсэг суулаа. Хоёр цаг орчмын дараа эмч гарч ирэн маскаа авав. Би өөдөөс нь гүйж очоод:

-Юу болсон бэ эмчээ? Эхнэр минь хэр байна?

-Одоо айх аюулгүй болсоон эх хүү хоёр сайн амаржлаа. Эхнэр чинь ч биднийг нилээн айлгалаа шүү хийсвэр хийх явцад пулс нь тогтворгүй болж нэг удаа бараг л зогсох шахлаа. Таны цус бидэнд их хэрэг боллоо. Та хоёрын цусны бүлэг адилхан байсан нь тун азтай хэрэг болсон шүү. Эхнэр чинь одоо гайгүй дээ амь наснаас нь холуур л өнгөрлөө гээд эмч инээмсэглэн духан дээр нь бурзайсан их хөлсөө арчин цааш тайван алхан одлоо. Миний ч санаа амран сая л нэг уужуу амьсгаа аваад сууж байтал сувьлагч:

-Эхнэрийг тань тэр зүүн жигүүрт байдаг 5-р плат руу оруулахаар болсон. Бид өөрсдөө сайн санаа тавиад тэнд оруулчих болхоор та гэртээ хариад ч юмуу эсвэл юм идчихээд ирж болно шүү ойролцоогоор 2 цаг явчихаад ирэхэд зүгээр санаа зовох зүйлгүйээ. 

-Аан за би тэгвэл гэртээ харьчихаад ирье дээ гэж хэлээд гэрийн зүг хөдөллөө. Гэртээ иртэл шөнийн 2 цаг өнгөрч байв. Мүмёны өрөө рүү шагайтал орондоо байхгүй байна. Сэрагын өрөө рүү орвол тэнд хоёулаа цуг унтаж байлаа. Уг нь миний хүү ч ингэх л хүүхэд дээ. Ойрд яагаад байгаа юм болдоо ихэр дүүдээ юу болсныг одоог хүртэл тод санадаг юм болов уу? 

тэр явдлаас болоод ингээд байгаа юм болов уу? гэж бодонгоо утсаа аван буйдан дээрээ суугаад үйлчлэгч эгч рүү залгалаа. 

-Аан байна уу Пак захирлаа? Юу болоов? гэх үйлчлэгч эгчийн нойрмог хоолой сонсогдов.

-Орой залгасанд уучлаарай эгчээ. Өнөөдөр Сылги өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн би сая эмнэлэгээс дөнгөж гэртээ ирээд тань руу залгаж байна лдаа

-Өөө за 

-Сылги жаахан хүндхэн төрлөө. Хэд хоног эмнэлэгт байна байх. Би хажууд нь байх болхоор та маргааш эртхэн ирээд хүүхдүүдийг сургуульд нь бэлдээд өгөөрэй бас бид хоёрыг эмнэлэгээс гартал та энд хонож байх хэрэгтэй боллоо.

-Заа ойлголоо захирлаа гээд утсаа тавьлаа. Одоо харин нарийн бичиг рүү залгалаа.

-Байна уу захирлаа? гээд бас л нэг нойрмог хоолой сонсогдов.

-Жү нарийн бичиг ээ чи маргааш хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөөрэй. Үйлчлэгч эгч бэлдээд өгнө чи ирээд авахад л болно сургуулийг нь мэднэ биздээ

-Мэднээ захирлаа ойлголоо сайхан амраарай гээд утсаа салгалаа. Хөргөгчинд байсан буритог халааж идчихээд цаг хартал аль хэдийн 3:45 болчихсон байв. Түлхүүрээ аваад хүүхдүүдээ дахин нэг харчихаад буцан эмнэлэг рүү хөдөллөө. Сылгиг нөгөө платандаа оруулчихжээ. Хөлс нь нилээн гарсан бололтой цамц нь чийгтэй байна. Сувьлагч орж ирээд:

-Өө та хүрээд ирээ юу. Эхнэр тань сэрэх болоогүй байгаа ухаан алдсан байсан дээр нь хийсвэр хийхын тулд дахин унтуулах хүчтэй тариа хийсэн болхоор хэд хоног сэрэхгүй байх.

-Ер нь хэд хонох бол?

-Ммм хүн хүнээсээ л болно доо тэхдээ ерөнхийдөө бол 3-аас 4 хонох байхаа та хажууд нь сахих болхоор хоол ундаа сайн идээрэй. Сахиурууд их ядардаг шүү гэж анхааруулаад сувьлагч гарлаа. 

-Миний ядрах ч яах вэ чи минь л гайгүй бол гээд түүнийхээ хацрыг илбэлээ.

{Мүмён}   *Сылгин ухаан алдах үеэр Мүмёны өрөөнд*

Өрөөндөө орж ирээд хаалгаа хаан хичээлийн ширээн дээр суугаад компьютэрээ асаан тоглож эхэллээ. Сэрагын уйлсныг бодхоор дургүй хүрч чихэвчээ зүүн тултал чангалан орчноос тасрав. Дөчин минут орчим тоглогсны дараа чихэвчээ автал Сэра хажууд нусаа татаад зогсож байлаа.

-Бас яасан бэ? Уйлж гомдоллож болоогүй л байна уу? 

-Ахаа э....ээж гээд уйлж эхлэв. Би бага зэрэг гайхан 

-Яасан бэ? Уйлахаа болиод хэлээч дээ *хөмсгөө зангидах*

-Ээж аймар өвдөөд аав аваад эмч рүү явчихлаа.

-Ээж тэгээд яасан?

-Мэдэхгүйээ юу ч дугарахгүй байсан. 

-Заза аав аваад явсан бол гайгүй байлгүй дээ

-Тэхдээ  би ээжид санаа зовоод байна

-Тэглээ гээд яах юм? Чи бид хоёрт хийж чадах юм байхгүй шдээ *цаг руу харах* Пөөхх цаг бүр 11 болчихсон байна. Аав ээж хоёр хэзээ гарсан юм?

-Мэдэхгүйээ яваад зөндөө удаж байна та намайг сонсохгүй тоглоод байсан.

-Заза чиний унтах цаг болчихож өрөө рүү чинь явья

-Та надтай хамт унтаач гээд миний ханцуйнаас зуурлаа. 

-Заза тэгхээсдээ. Сэраг дагуулан өрөөнд нь орж ор засаад хамт хэвтлээ. Сэра ч тэр дороо л унтаад өгөв. Ээж яаж байгаа бол гэж санаа зовохгүй байгаа өөрийгөө үнэхээр үзэн ядаж байна. 

{Жимин}   *Сылги сэргэсний дараа буюу 5-р сарын 28*

Эмч гарч явсны дараа бидний бяцхан яриа өрнөж намайг халуун ус авхаар коридорт гараад ирэх хооронд Сылги буцаад унтчихсан байлаа. Түүнийхээ унтаж байгааг харан таван өдрийг өнгөрөөсөн ч хэзээ ч залхахгүй тийм л үзэсгэлэнтэй. Булбарай хацар нь яг л жаахан охиных шиг ягаан, урт өтгөн сормуус нь тормолзон тухтай гэгч нь унтах түүний минь төрх яаж ч намайг уйдаах билээ дээ гэж бодонгоо өтгөн хар үсийг нь илтэл Сылги нүдээ нээн:

-Чи минь харихгүй юмуу *хацранд минь хүрэх* хүүхдүүд дээрээ очсон нь дээр байхаа миний бие одоо гайгүйдээ эмч сувьлагч нар байгаа шдээ

-Битгий гэртээ санаа зов гээд байхад гэж хэлээд бугуйн цаг уруугаа хартал цаг 5 өнгөрч байв. 

-Хүүхдүүд чамайг санаж байгаа байх хэдэн цаг ч хамаагүй гэртээ очоод ир мм?

-Заза хүүхдүүд одоо сургуулиасаа ирчихсэн байх очиж оройн хоол хамт идчихээд буцаад ирье гээд духан дээр нь үнслээ. Сылги:

-За тэгдээ яаралгүй яваад ирээрэй ханиа гэсээр ард инээмсэглэн үлдэв.

Гэртээ иртэл хүүхдүүд ирээгүй байх юм. Ямар сонин юм бэ гэж бодон гал тогооны өрөө рүү орвол үйлчлэгч эгч хоол хийж байлаа.

-Эгчээ хүүхдүүд яасан юм бол?

-Өө та хүрээд ирээ юу хүүхдүүд ирээгүй л байна нарийн бичиг тань авчрах болхоор би оройн хоол бэлдэж байлаа. 

-Яасан юм болоо ирэх цаг нь болсондоо гээд нарийн бичиг рүү залгалаа.

-Жү нарийн бичгээ хүүхдүүд хаана байгаа юм?

-Яанаа захирлаа уучлаарай би 5 минут хоцроод ирсэн чинь багш нь явчихсан гээд би танай гэр лүү явдаг зам дагуу хайгаад явж байна.

-ЮУ??? ХҮҮХДҮҮДИЙГ ЦАГТ НЬ АВАХАД ЯАСАН ЮМ ЧИ ЯАЖ АЖЛАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ? ХӨӨЕ ХАРИУЛААЧ!!! миний зүрх бараг л дэлбэрэх шахаж байлаа. Хүүхдүүдэд үхтлээ санаа зовж байв. 

-И даргаа таны хэрэг гарлаа Сэра Мүмён хоёр алга болчихлоо та хэлтсийнхээ хэдэн хүмүүсийг дагуулаад хайх хэрэгтэй байна. 

-За ойлголоо захирлаа. 

Ийм үед ядаж И дарга шиг итгэлтэй хүн байгаа нь сайн юмдаа. Манай компаны үйлдвэрийн дарга миний итгэлтэй хүн байгаа нь надад үнэхээр түшиг болж байна.

-Захирлаа юу болсон бэ? гээд үйлчлэгч эгч гал тогооны өрөөнөөс гарч ирэв.

-Хүүхдүүд алга болчихлоо. Би хайхаар явлаа та гэрт хүлээж бай хүрээд ирж магадгүй ирвэл шууд над руу залгаарай. Хүрмээ шүүрч аваад хурдан хурдан алхлан гэрээс гарч тоглоомын талбай руу явлаа. 

-МҮМЁН, СЭРА гэж орилсоор тэр хавиар баахан явсан ч хүүхдүүд байгаа шинж алга. Цааш яван гэрээс холгүй байдаг гарц руу явлаа. Дандаа тэр замаар зөөдөг болхоор тийшээ гүйв. Гарцан дээр ирээд замын цаана хоёр хүүхэд байгааг хараад:

-МҮМЁН, СЭРА гэж орилтол 

-Ааваа гээд Сэра далаллаа. Ёооххх ашгүйдээ гэж бодон инээмсэглэн хүүхдүүд рүүгээ далаллаа. Ногоон гэрэл асан Мүмён дүүгээ хөтлөн наашаа алхаж байтал машины сигнал хэнгэрэх хагалах шахам дуугарав. Жолоодлогоо алдсан суудлын машин сигналдан хоёр хүүхдийн минь зүг галзуу юм шиг хурдтай ирж байв. Хүүхдүүд рүүгээ гүйх гэтэл хэн нэгэн гараас татан газарт унагав. Ард нөгөө машины сигнал улам ойртон сонсогдож буцан босож эргэн харвал нөгөө машин агаарт эргэлдэн онхолдож байгаа дүр харагдав. Миний толгой манаран ухаан жолоогүй зам руу гүйлээ. Онхолдсон машины ард нэг залуу хүүхдүүдийг тэврэн унасан байв. Би гараараа өвдгөө тулан зогсоод арай гэж амьсгаа аван:

-Мүмён, Сэра миний хүүхдүүд зүгээр үү? Бэртэж гэмтээгүй биз? гээд хүүхдүүдээ босгов. Цочирдсон бололтой хүүхдүүд юу ч дуугаралгүй зүгээр л толгой дохилоо. Нөгөө залуу руу очоод:

-Таньд маш их баярлалаа гээд гараа өгөн татаж босгоод хартал

-Сайн байна уу захирлаа *инээх*

-Хөөх Ким Сон Жэ. Чи ч үнэхээр аварлын бурхан юмдаа. Хүүхдүүдийг минь аварлаа шдээ удаан хугацааны дараа ингэж уулзах гэж гээд тэврэв.

-Бид ч уулзах тавьлантай хүмүүс юмаа гэх эмэгтэй хүний танил хоолой ард сонсогдов. Эргэж хартал 

-Жуи? Тэгвэл түрүүн тэнд намайг татаж унагасан хүн чи юмуу?

-Яг зөв таалаа *инээх*

\\Заа манайхаан манай Ким даргыг санаж байгаа биздээ. 1-р бүлгийн төгсгөлд Жуи маань энэ залуутай нийлснийг санаарай.\\

Continue Reading

You'll Also Like

1.4M 35.1K 47
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
752K 39.7K 21
This book is about the two daughters-in-law of Rajputs who have gotten married to the two Rajput siblings and are best friends as well even before be...
187K 14.6K 36
Her marriage was fixed which was an arranged marriage but she moved to London to pursue her career and dreams and after that, she would marry. But in...
283K 32.6K 82
#Book-2 of Hidden Marriage Series. 🔥❤️ This book is the continuation/sequel of the first book "Hidden Marriage - Amazing Husband." If you guys have...