Парт-4 (Айдас)

343 19 3
                                    

Айдас гэж юу вэ? Айдас зарим хүмүүст зориг авчирдаг бол бидний ихэнхэнд нь галзуурлын үндэс болж өгдөг. Харин таны хувьд айдас гэж юу вэ?

{Зохиолчын талаас}  (Нэг сарын дараа)

Саарал өнгөтэй өрөө, жаахан жихүүн мэдрэмж төрүүлэм давчуу орон зай. Хүнээс хүн рүү хэн нэгний амаар дамжин явдаг хов жив цуу яриагаар бол энэ давчуу жижигхэн хүлээлгийн өрөөний цаана сэтгэлзүйн асуудалд ороод буй хүмүүсийг ганц хоёр уулзаад эрүүл саруул болгодог шидтэй гэмээр эмч суудаг. Гэвч өөрийг нь зориод ирсэн хүн болгонтой уулзаад байдаггүй эмчлэх хүнээ өрөө сонгодог, эхний уулзалтаар 7 хүн авч ганц асуулт асуугаад л тэдэн дундаас 3-ыг нь л сонгодог гэх яриа бий. Сэтгэлзүйн асуудал нь сэтгэцийн эмгэг хүртлээ хүндэрсэн, хэт сэтгэл гутралд орсон, хий юм хардаг, айдсандаа бариулчихсан, эсвэл хэт их хөөрч догдлосоноо шууд сэтгэл санаа нь газарт унадаг эмгэгтэй гээд төрөл бүрийн сэтгэлзүйн асуудлаар шаналж зарим нь бүр арга тасарсан хүмүүс энд ирнэ. Тэдний нэгэн адилаар Жимин Сылги хоёр энэ эмчид л найдан Мүмёныг авчирсан байлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд Мүмёныг дагуулж очоогүй эмнэлэг сэтгэлзүйч бараг л үлдээгүй. Энэ хугацаанд Мүмён дүүгээ ярьж татаж унасан нь арваас ч илүү болсон. Сайн гэсэн эмч, сэтгэлзүйч, эмнэлэг гээд бүхий л газраар явсан ч яаж ч чадаагүй. Одоо эцсийн найдвар нь болсон энэ газарт ирчихээд байгаа нь энэ. Сылги хүүгийнхээ гарыг атган:

-Миний хүү цангаж байна уу? Ус уух уу?

-Үгүй. Мүмён 7 хоногын өмнө татаж унасан ба түүнээс хойш ихэнх асуултанд ганц хоёр үгээр хариулдаг болчихсон. Энэ нэг сарын хугацаанд Сылгигын турж эцэж царай алдсан нь хүн бүхний нүдэн дээр илт. Олны танил хүний зовлон энгийн биднээс илүү байдаг хойно энд тэнд зүгээр ч явж болохгүй малгай шилгүйгээр гэрээсээ ч гарж чадахааргүй болж сэтгүүлчид хүүгийнх нь талаар мэдэх гэж шалгаах нь шархан дээр нь давс цацаж байгаагаас ялгаагүй сэтгэлийг нь өвтгөнө. Жимин гэр бүлээ хамгаалах гэж хэрэндээ л хичээж хэвлэл мэдээлэлтэй үзэлцэн ажил гэр эмнэлэг гурвын дунд гүйсээр царай алдсан харагдана. Хүйтэн хүлээлгийн өрөөний сандал дээр 2 цаг сууж хүлээсний эцэст сувьлагч гарж ирэн:

-Эхний 7 хүн ороод ирээрэй гэж хэлэн хаалга онгойлгов. Урд нь сууж байсан 3 хүний араас Жимин Сылги хоёр хүүгээ дагуулан орлоо. Цагаан халаадтай бөөрөнхий хэлбэртэй нүдний шил зүүсэн өндөр 30 гаран настай болов уу гэмээр эрэгтэй эмч өрөөн дотор зогсож байлаа. Зэрэгцүүлэн тавьсан 7 сандалын 4 дэх сандал дээр Мүмёныг суулган өөрсдөө ард талд нь зогстол эмч хоолойгоо зассанаа: 

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now