Парт-3 (Хувь тавилан)

363 22 1
                                    

{Жимин}

-Бид ч уулзах тавьлантай хүмүүс юмаа гэх эмэгтэй хүний танил хоолой ард сонсогдов. Эргэж хартал 

-Жуи? Тэгвэл түрүүн тэнд намайг татаж унагасан хүн чи юмуу?

-Яг зөв таалаа *инээх*

-Пак захирлаа та өөрөө зүгээр биздээ?

-Би зүгээрдээ Сон Жэ чи харин гэмтээгүй биз?

-Үгүйээ хүүхдүүдийг тань аварсандаа л баяртай байна

-За тэгвэл явцгаая манайд хоол идэцгээе гэж хэлээд Сон Жэгийн мөрөн дээр цохин хүүхдүүдээ дагуулан гэрийн зүг алхлаа.
Гэр лүүгээ алхах зуураа үйлчлэгч эгч рүү залгаж зочинтой очиж байгааг хэлчихээд И дарга руу залгалаа.
-Байна уу?
-Байна захирлаа
-Хүүхдүүдээ олчихсон болхоор та одоо эрлээ зогсоож болно. Залууст баярлалаа гэж дамжуулаарай ахиухан гарын мөнгө өгөөд явуулаарай таньд найдлаа шүү
-За захирлаа санаа зоволтгүй ээ
Утсаа таслах үеэр бараг л гэрийнхээ хажууд ирж байлаа. Сон Жэ:
-Та бид хоёр уулзаагүй хэр удлаа?
-Бараг жил болж байгаа байх чи гэнэт алга болоод л гэнэт гарж ирээд л супер баатар шиг хүн авраад л үнэхээр сонирхолтой хүн юмаа хаха
-Уучлаарай захирлаа би хайртыгаа дагуулаад олон ч газраар явлаа нэг жил гэдэг бас бага хугацаа биш юмаа. Би Европын 2,3 орон үзэж дуусгасан гээд боддоо хаха
Бидний яриа өрнөж байх үеэр гэр лүү орлоо. Үйлчлэгч эгч угтан авч бид зочны өрөө рүү орон яриагаа үргэлжлүүлэв.
-Аа ингэхэд Жуи Сон Жэ та хоёр хэзээ гэрлэх гэж байгаа юм?
-Пак захирлаа манай хүн аль хэдийн гэрлэх санал тавьчихсаан. *хуруун дах бөгжөө харуулах*
-Вуаа энэ чинь юу вэ алмааз юмуудаа үнэхээр үнэтэй харагдаж байна. Чи надаас илүү баян болчихсон юм биш үү? Аан? Хаха *Сон Жэ гийн мөрөн дээр цохих*
-Арай ч тань шиг баян болоогүй байнаа хаха. Би Lipworld-ыг орхиод хол газар явж судалгаа хийх явцдаа бизнес эхлүүлсэн. Яахав одоохондоо эхлээд удаагүй ч гайгүй явж л байна. Саяхан 7 хоногын өмнө Солонгост буцаж ирээд Канадад эхлүүлсэн бизнесээ илүү томруулах санаатай нутагтаа ирлээ. Та юу гэж бодож байна?
-Ямар салбарт хүч үзэх байгаа юмдээ?
-Канадад эхлүүлсэн бизнес маань хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаа юм. Эхлээд зүгээр хог хаягдлыг ангилан ялгаж устгадаг газар байхаар эхлүүлсэн. Гэхдээ 2сар болоод л дампуурах дээрээ тулаад би ч бүр газар сөхрөх шахсан шүү. Дараа нь зориг гаргаж баахан зээл авж байгаад дахин боловсруулдаг газар болгон хөл дээр нь босгосон. Энэ газар маань босоод дөнгөж 6сар л болж байна. Зарим өрөө дараад эхэлчихсэн. Одоо харин Канадад байгаа компаниас гадна энд бас нэгийг босгох санаатай ирчихээд л байж байна даа.
-Яааа чи ч үнэхээр зоригтой юмаа бизнес эрхэлдэг хүнд зориг хамгийн хэрэгтэй байдаг гэж үнэн шүү. Би бүтэн нэг корпорац дампууруулсан хүн шүүдээ. Дахиж зориг гаргаж гоо сайхны салбарт хүч үзээгүй бол өдийд ямар хэмжээнд байх байсныг бурхан л мэдэх байх. Тиймээс зоригтой хөдөл. Одооноос би чиний захирал биш ах, тэгэхээр тусламж хэрэгтэй бол ахдаа хэлж болно окэй?
-Ойлголоо баярлалаа захирлаа. Аа одоо нээрээ миний ах шдээ хаха. Ахаа тэр тусламжийн талаар би өнөөдөр угаасаа таньтай ярих гээд танайх руу явж байсан юмаа. *толгойгоо маажих*
-Аан чи тэгээд л тэнд явж байсан байна шдээ. Надаас тусламж хүсэх гэж ирсэн нь болж тэгээд л миний хүүхдүүдийг аварсан байна. Юу хүсмээр байна шууд хэл миний хүүхдүүдийг аварсан байхад би юу ч байсан хийж өгнө.
-Юу тэгэхээр ахаа. Би энд нэг салбар босгоно гэсэндээ тэрэнд таны тусламж хэрэгтэй байна. Та энд салбар нээхэд хөрөнгө оруулж өгөөч. Та мэдээж хувьцаа эзэмшигч болно. Би танай компаний хог хаягдлыг зохицуулж өгөөд та харин надад хөрөнгө оруулалт оруулвал бидний хэн хэнд нь ашигтай. Танай компани гоо сайхных болхоор хог хаягдал нилээн асуудал болж байгаа байх тийм үү ахаа?
-Яааа чи ч үнэхээр бизнесмен болжээ. Тиймээ тэр хог хаягдал үнэхээр асуудалтай шүү компани эхлүүлсэн цагаас хойш л гай болж байна. Сайн устгалын компанитай хамтрах гэж хичнээн хайсан ч хэдэн сар болоод л хаагдах ч юмуу манай хог хаягдлыг дийлэхгүй болоод л гэрээгээ цуцалдаг. Чи ч үнэхээр хэрэгтэй хүн байна даа. Хоёулаа маргааш илүү албан ёсоор ажил дээр ярилцая. Чи маргааш манай компани дээр 1 цаг гээд хүрээд ирээрэй би хурлаасаа гараад ирчихсэн байна байх.
-Заа ахаа би маргааш төлөвлөгөөгөө бариад очъё
-Чи бид хоёр баахан ажил яриад сүйт бүсгүйг чинь уйдаачих шиг боллоо.
-Үгүйдээ би та нарын ажлыг сонсох дуртай. Сонирхолтой байдаг болхоор зүгээр дээ. Ингэхэд Сылги эгч гэртээ байхгүй байгаа юмуу?
-Аан манай хүн төрчихсөн эмнэлэгт байгаа.
-Айн? Жирэмсэн байсан билүү?
-Тиймээ та хоёрыг Солонгосоос явсны дараа жирэмсэн болсон тэгээд 5 хоногын өмнө төрсөн. Бие нь сул байгаа болхоор тэнхрүүлэх санаатай эмнэлэгт хэвтүүлж байгаа.
-Аль эмнэлэгт хэвтэж байгаа юм? Би маргааш эргэж очмоор байна. Болох уу?
-Бололгүй яахав ээ Хан Гён эмнэлэгт хэвтэж байгаа маргааш жолоочоор хүргүүлэх үү?
-Өө зүгээр дээ би өөрөө яваад очно.
-Ахаа дахиад хүүхэдтэй болсонд баяр хүргэе! *гараа өгөх*

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now