°LOTTO ° [completed]

Galing kay Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... Higit pa

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
29
30
31
32
33 [end]

28

281 27 18
Galing kay Jungsu__

5 жилийн өмнө Шанхай хот.

Бүрхэг ч гэлээ бороогүй зэврүүхэн өдөр танил залуухан эр Шанхай хотын гудмаар алхана. Духныхаа урдуур унжуулсан буржгар хар үс, хаанаас ч харсан танигдам том өндөр бие, хэн ч харсан залуухан хөвгүүн байх даа гэж бодом энгийн л нэг малгайтай цамц уранхай жинс түүнийг хотын иргэдээс нэг их ялгаруулж харагдуулахгүй байх аж. Саяхан жижиг мухлагаас авсан чихэвчинд нь Radiohead - Сreep эгшиглэх бол залуухан эр тэр дууг гүн бүдүүн хоолойгоороо зөөлөн аялан алхана.

Өдөр бүр алхдаг танил гудмаар танил байшингуудын хажуугаар яаран алхахдаа залуу эр цонхны тусгалд өөрийгөө харан үсээ хааяа нэг янзлах аж. Гунигтай дүнсгэр харагдах ч харц нь гэрэлтсэн тийм л төрх тусгал бүрт нь илхэн харагдана.

Удалгүй тэр чихэвчээр явах аяаа зогсоон өдөр бүр ордог кафенхаа үүдэнд ирж зогсон үсээ сүүлийн удаа нэг янзлаад яван орлоо. Хаалганы хонх жингэнэж кофены үнэр сэн хийн үнэртэхтэй зэрэгцэн

-тавтай морил

Гэх залуухан бүсгүйн хоолой цуурайтах аж.

Урт хар үсээ ардаа шуун туузаар боосон хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн охин өнөөх л янзаараа текний ард кофе найруулан зогсох аж. Пак Чанёол ч тэр өнөөх гэм зэмгүй охин ч тэр хэсэг зуур нэгэнрүүгээ харсаар ичингүйрэн харцаа буруулж харагдана.

- Мөстэй Амрекано өгөөч...

Чанёол текен дээр очсоор гүн бүдүүн хоолойгоороо ийн хэлэх үед худалдагч охин хөнгөхөн инээмсэглэн толгой дохино. Охины ажлын дүрэмт хувцасны энгэр дээр 'Ву Шаолин' гэсэн нэр Хятад ханзаар тун цэвэрхэн бичигдсэн байх аж.

Чанёол танихгүй охины инээмсэглэлд хамгаас дуртай байв. Анх Шанхайд аргагүйн эрхэнд ирээд хий хоосон гудамжаар сэлгүүцэж байхдаа тэр Ву Шаолинийг олж харсан билээ. Кафен том цонхны цаана тасалгааны цэцэгсийг услаад хөнгөхөн инээмсэглэж байхад нь анх хараад л тэр Шаолин хадагтайн инээмсэглэлд дурласан байв. Тэр өдрөөс хойш өдөр бүр ирж өдөр бүр нэг уух юмаа захиалангаа тэр Шаолин хадагтайн эелдэг зөөлөн инээмсэглэлийг хардаг байлаа. Хүчирхэг харцтай ч зөөлөн инээмсэглэлтэй, яг л кафе шигээ кофе шиг зөөлөн үнэртэй энэ охин магад Чанёолын хувьд Шанхай хотод байх цор ганц амар амгалан хэсэг байсан биз. Тэр бүр түүнд зориулж ая хүртэл зохиодог гэж яана.

- Өнөөдөр хичээлийн шинэ жил болж байгаа болохоор би чамайг дайлж байна.

Шаолин хадагтай нэг аяга мөстэй Американог гайхсан байртай зогсох Чанёолруу сунгасаар тун эелдэг гэх чинь ийн хэлэх аж. Түүний хувьд бараг жилийн турш өдөр бүр ирж өдөр бүр нэг зүйл уудаг энэ хүү сонирхолтой бас дотно санагдсан тул өнөөдөр анх удаа яриа өдөж байгаа нь энэ аж.

- Ю..юу? Гэхдээ нөгөө... Би сургуульд явдаггүй шүү дээ...

Чанёол сандарч тэвдэж ичсэндээ тун эв хавгүй болхи гэх чинь ийн хэлэх үед Шаолин хадагтай чимээгүй л инээмсэглэнэ.

- Хамаагүй дээ. Өнөөдөр хүн бүр л баярлаж байгаа.

- Тэгвэл...

Ичиж сандарсан Чанёол тун ёсорхуу нэг бөхийсөөр өнөөх кофег нь аван нүүр дүүрэн инээмсэглэв. Аз жаргалын вирус цацчихсан юм шиг л Чанёолын энэ инээмсэглэл Шаолин хадагтайг ч бас улам ихээр инээмсэглүүлэх аж.

- Баярлалаа. Ву Шаолин.

Анхны хайр гээч хэзээ ч бүтдэггүй гэдэг үг байдаг. Хэтэрхий эрт ирдэг болохоор, эсвэл бид хэтэрхий болхи туршлагагүй болж орхидог болохоор анхны хайр хэзээ ч бүтдэггүй гэх яриа хууль шиг л хүн бүрийн тархинд хадаастай байдаг. Пак Чанёолын анхны хайр Ву Шаолин байв. Тавхан жилийн өмнө энэ бүхэн болсон ч гэлээ тавхан жилийн өмнөх Пак Чанёол огт өөр хүн байсан билээ. Сандруу болхи, хэтэрхий их сэтгэл хөдлөлтэй бас аймхай. Яаж жижигхэн хэмжээний казиног удирддаг юм бэ гэж гайхам тийм л гэм зэмгүй болхи төрхтэй хүн байсан юм. Гэхдээ цаг хугацаа гээч хэтэрхий хүчтэй бас хурдан. Энэ л таван жил Пак Чанёолыг бүрэн өөрчилсөн байв. Илүү харанхуй, илүү ууртай, илүү хүйтэн нэгэн болгож.

***

- Энэ хүнийг зохицуулчих юм бол бид ахиж Шанхайд байх хэрэггүй. Шууд л казиногоо илүү том болгож өргөжин дэвших боломж нээгдэх болно.

Кай чухал төрх гаргасаар төмөр ширээн дээр байх үл таних эрийн зургыг заасаар Сэүн Чанёол хоёрлуу харна. Тэдний хэн хэн төвлөрч бас сандарсан харагдах аж.

- Энэ хүнийг л зохицуулчих юм бол бидэнд ахиж асуудал үүсэхгүй гэж үү? Үнэн юм уу?

Чанёол үл мэдэг урагшилж суусаар ийн хэлэх үед Кай толгой дохин ширээн дээр гэрээ бололтой зүйл гаргаж ирэн тавив.

- Энэ гэрээ нь байна. Өнөө орой л ганц тэвччихвэл бид ахиж өөрийн гараа цустах хэрэггүй болно. Хийцгээх үү? Хэрэв хийе гэвэл энд гарын үсэг зураад л болно.

Ширээн дээр танихгүй эрийн зурагны хажууд байх гэрээний хуудасруу Кай заасаар Сэүн Чанёол хоёрыг ээлжлэн харна. Гарын үсэг зурах хэсэг дээр танихгүй хүний гарын үсэг зураатай байх бол нөгөө хэсэгт нь Кай Сэүн Чанёол гурвын гарын үсэг зурах хэсэг хоосон харагдана. Нар жаргаж өрөө аажмаар харанхуйлах аж.

- Өдийг хүртэл хийж ирсэн зүйлээ хөсөрдүүлж болохгүй болохоор хийцгээе.

Сэүн эргэлзсэн шинжгүй ийн хэлсээр үзэг гаргаж ирэн нөгөө хоёрлуугаа зөвшөөрөл ирэх шиг ээлжлэн харна. Нөгөө хоёр ч хэсэг зуур чимээгүй байсны эцэст толгой дохих аж.

Том шантай гэрээний цаасан дээр гарын үсэг зурсан тэр өдөр бүхнийг өөрчилсөн байв. Их гурвалын амьдралыг, бусдыг харах өнцгийг нь, бусад хүн тэднийг хүндлэх хүндлэлийг нь гээд л тэр ганц гэрээ өөрчилсөн байлаа. Ингээд харахад мөнгө гэдэг хэзээ ч ямар ч үед үргэлж хүчтэй нь байсан гэлтэй. Гэвч их мөнгө заавал ямар нэг золиосоор үүсэж эзэндээ ирдэг байв. Энэ удаад ч залуухан их гурвалын хувьд тэр их мөнгө ихээхэн золиос дагуулсаар ирсэн байсан юм.

Багахан хагаралдаан, ихээхэн үзэн ядалт, хүнлэг бус чанар...

Тэр их мөнгө их гурвалд ийм л золиосоор ирсэн ажээ.

***

Шөнийн Шанхай хотын хүнгүй харанхуй хорооллоор хэдэн залуус дуу шуу болон гүйлдэнэ. Хальт сонсвоос энэ чимээ ердөө тоглож байгаа хэдэн залуус шиг байх бол илүү анхааралтай чих тавин сонсвоос тун эвгүйхэн уур амьсгалтай сонсогдоно. Хар малгайтай цамцныхаа малгайг нь өмсөж нүүрээ халхалсан залуу нэг залууг буланд шахаад хайр найргүй цохих аж. Хэн нь ч мөчөөгөө өгөхгүй ноцолдох ч яаж ч харсан нүүрээ битүү халхалсан биерхүү эр л илүү хүчтэй аж.

- Та нар... Хэн юм бэ?!...

Шавар шавхай цус нөжинд хутгалдсан залуу арай ядан дээш өнгийн үл таних эрлүү харсаар ийн асуух аж. Үл таних эр чимээгүй л хоосон харцаар үхэх сэхэхийн наана байгаа залууг ширтэн зогсоно. Шиврээ бороо дээрээс нь чийг даагуулж орчин тойрныг бүр ч илүүтэй хүйтрүүлэх шиг.

- Уучлаарай.

Удалгүй харанхуй мухраар тун танил бүдүүн хоолой дуулдан нүүрээ битүү халхалсан эр халааснаасаа бүрэн цэнэгтэй гар буу гаргаж ирэн хөөрхий эрлүү чиглүүлнэ. Үхтлээ зодуулсан эр хамаг эд эс нь өвдөх ч амь тэмцэн хашхирах аж. Хоолой нь ч гарахгүй байхад хэнээс юм тусламж гуйн хашгичих нь үнэхээр нүд халтирам бас өрөвдөлтэй. Буу барьсан залуу өнөөх эрээс эцэст нь нэг харцаа салган нүдээ тас аньлаа. Тэгэхтэй зэрэгцэн буун тас хийх чимээ харанхуй мухраар цуурайтан тарж харин өрөвдөлтэй эр нэгэнт чимээгүй болжээ.

- Миний бай болчихлоо. Би хаана очих вэ.

Залуу эцэст нь нэг сайн санаа алдаж аваад газар хэвтэх цогцосруу ч харж чадалгүй тайван байхыг хичээх шиг холбоон дээрээ дарсаар ийн хэллээ.

- Миний байгаа хэсэгт хүрээд ир Чанёола. Энд нэлээн асуудал гараад байна.

Сэүний үл мэдэг сандарч тэвдсэн хоолой гарах үед Чанёол шууд л малгайгаа буцааж өмсөн харанхуй мухраас хар хурдаараа гүйн гарлаа.

- Би бас болчихлоо. Наана чинь очлоо. Тэсэж бай.

Холбоогоор Кайн хоолой мөн дуулдсаар тасрана. Чанёол гудамж сүлжин хар эрчээрээ гүйсээр л байх аж. Энэ ажилгаа л бүтчихвэл тэд ахиж хүн хөнөөж Шанхайд гацах хэрэггүй. Өнөө шөнө л тэсчих юм бол бүх зүйл сайхан болно гэж хөөрхий залуу өөрийгөө аргадан гүйнэ.

- Чанёола. Энэ удаад ганц секунт ч эргэлзэлгүй нүдэнд туссан бүхнийг буудаарай. Өнөөдөр л битгий өмнөх өдрүүд шиг эргэлзэж алдаа гарга. Ойлгов уу?

Кай танил мухар замруу алхангаа Чанёолд тун анхааруулангуй ийн хэлэх үед тэр чимээгүй л толгой дохих аж.

Удалгүй хүмүүсийн шуугиан буун дуу хадах чимээ тодхон сонсогдон тэр хоёр хурдаа нэмсээр мухар гудамжинд ирлээ. Сэүн тэнхээ мэдэн нэлээн залуучуудтай үзэлцэх бөгөөд өөрөө ч мөн бэртчихсэн бололтой гарын шуунаас нь урссан цус ил гарсан гаран дээр нь илхэн харагдана.

- Та нар бай биш байсан. Гэхдээ гэрч үлдээж болохгүй. Уучлана биз.

Кай тэднийг хармагцаа шууд л чангахан ийн хэлсээр гар буугаа гаргаж ирэн таарсан бүгдийг нь буудах аж. Тэд ч зүгээр байлгүй хариу галлах ч гэлээ арай ч онож дөнгөхгүй байх аж. Гэрэл муутай мухарт өөр яалтай. Гэхдээ азаар гэх үү золоор гэх үү Кай их гурвал дундаасаа хамгийн ажигч нь төдийгүй хамгийн мэргэн бууддаг нь байсан юм.

Тэр огтхон ч эргэлзэлгүй гэмгүй хүмүүсийг хөнөөх аж. Сэүн гар буугаа алдчихсан нь илт тэрүүгээр нэг зодоон хийн хэдэн хүн аргалана. Харин Чанёол тэр ч бас ойртож ирсэн хүмүүсийг буудаж байсан юм. Цусанд гараа дүрсэн хүмүүс үхэн үхтлээ тэр толботойгоо хамт амьдардаг. Тэр толбо хэзээ ч арилж бас мартагдахгүй. Цаг мөч тутам тэр хүнийг бүрхэж бүрэн бохирдуулж хүн биш харин 'араатан' болгож хувиргадаг юм.

Энэ мөчид тэнд байсан бүх хүн араатан болчихсон байсан юм. Өөрөө л амьд үлдэж өөрөө л сайхан амьдрахын тулд гараа бохирдуулж өөр нэгэн амийг үгүй хийнэ. Зорилго хүсэл мөрөөдөл гэдэг үнэхээр хүчтэй. Гэвч энэ зүйл ихдэх тусам хэтэрхий их байвал хүчтэй бус харин аюултай болж хувирдаг. Яг л их гурвалыг дийлдэшгүй хүчтэй болгосон шигээ энэ зүйл биднийг хурцалж бас мохоож чаддаг.

- Гуйя... Би хэнд ч хэлэхгүй. Намайг...намайг амьд үлдээчих.

Амьд хүн ч цөөхөн болж эцэж ядарсан эр Чанёолын өмнө алгаа хавсран гуйх аж. Нулимс нь цустайгаа холилдон урсаж хөөрхий эрийн нүүрийг халтардуулна. Гэсэн ч Чанёол энэ удаад эргэлзэж тээнэгэлзэж зогссонгүй шууд л буудаж орхиод дараагийн байгаа хайх аж.

Эцэст нь урт тулаан дуусан харанхуй мухар аниргүйд автлаа. Гурван залуугийн амьсгаадах чимээ шиврээ бороо шаагих чимээ л дуулдана.

- Бид цэвэрлээд явж байна. Та нар хаана байна?

Тэдний холбоогоор танил эрийн хоолой хадах үед Кай амьсгаагаа дарсаар

-3р мухарт

Гэж хэлээд чимээгүй боллоо. Хэн хэн нь тайтгарч бас цөхөрч чимээгүй л зогсох аж.

Гэтэл...

Гэнэтхэн тэдний ардхан талд юм түжигнэх чимээ гарах нь тэр. Гурван залуу огцом тийш харах ч нэг зүйл зугтхаас өөр зүйл үл харагдана.

- Чөтгөр алгад. Гэрч үлдээж болохгүй. Та хоёр байж бай.

Кай амандаа тун дургүйлхэн хараасаар хар хурдаараа гүйн алга боллоо. Сэүн Чанёол хоёр харанхуйд өөд өөдөөсөө гайхсан харц шидэн зогсоно. Удалгүй тэдний байгаа газарт том хар машин ирэн дотроос нь хэдэн хүн бууж ирсээр цогцсуудыг зөөх аж.

- Сүүлчийн ажил чинь гэсэн чинь харамсалтай байна шүү. Та нарын тулалдахыг харах сайхан байдаг. Нүл эрч хүч мэдрэгддэг юм.

Машинаас бууж ирсэн гоёмсог хослолтой Хятад эр Сэүн Чанёол хоёрлуу харсаар ийн хэлэх аж. Тэдний хэн нь ч хариу хэлсэнгүй амаа үзүүлчихсэн юм шиг л зогсох аж. Мэдээж шүү дээ. Тэд энэ эрийг үзэн яддаг юм. Үзэн яддаг ч яаж ч чадахгүй. Учир нь тэр л тэдэнд туслаж чадах болохоор эцэст нь ингээд суллаж байгаа болохоор тэд чимээгүй л зогсоно.

- Кай харагдахгүй байх чинь...

Ахимаг насны эр эргэн тойрноо харсаар ийн хэлэхтэй зэрэгцэн Кай яг л өөрийг нь хайж байгааг мэдсэн хүн шиг гарч ирэх нь тэр.

Гэхдээ ганцаараа биш.

Хамаг гар хөлөө савчуулан хашгичих нэг охиныг чирэх шахам хөтлөсөөр авч ирсэн байлаа.

Бүгд л тэдний зүг гайхан харна. Гайхаж сонирхож... Бас...

Түгшиж...

- Ву Шаолин...

Чанёол нүдэндээ итгэж ядсаар харанхуй буланд зогссон чигтээ өөрөө өөртөө ийн шивнэнэ. Саяхан хэдэн хүнийг алж байхдаа чичрээгүй гар нь одоо аймхай жаал шиг л чичирж цээж нь хөндүүрлэн тархи нь самуурчих шиг болж орхив. Кай өнөөх охиныг хүчтэйхэн дугтран тавьж өнөөх охин ч эрчинд нь цус нөжөөр будагдсан газар уналаа. Цэнхэр өнгийн зуны даашинз нь шавар шавхай цусанд будагдана.

- Энэ чинь юу вэ?

Хятад эр өнөөх охин тодорхой хэлвэл Ву Шаолин хадагтайг гайхан харсаар шоглох шиг ийн хэлэх бол газар суух Шаолин өөрлүү нь харах хүмүүсрүү хамгийн муухайгаараа ширтэн сууна. Энгийн хүн байсан бол магадгүй уйлж айж өршөөл гуйх байсан байх. Гэхдээ Шаолин хадагтай хий л үнэхээр жигшиж зэвүүцсэн тийм л харцаар ил харагдах залуусыг ширтэж байсан юм. Сүүдэрт зогсох залуу юу хийхээ мэдэхгүй хөшөө шиг болж орхиод охинруу ширтэх аж.

- Тэр бүгдийг харчихсан. Тодорхой хэлвэл гэрч байгаа юм. Яах вэ?

Кай өнөөх охинруу харсан хөгшин эрд хандан ийн хэлэх бол хөгшин эр хэнэггүй гэх чинь санаа алдаад толгой сэгсрэх аж.

- Юугаа асуугаад байгаа юм бэ? Шууд ал. Гэрч үлдээж болохгүй.

Гэсээр тэр хойш ухарч зогсон Кайд зам тавьж өглөө. Кай чимээгүй л гар буугаа цэнэглэн охинруу чиглүүлэх бол гэнэт л харанхуй мухраар нэг инээд хадах нь тэр. Хүн бүр гайхан харна. Үхэх гэж байж инээх охин. Айх ёстой байж айсан шинжгүй суух охин одоо үхлийнхээ өөдөөс хараад инээж байна.

- Та нар шиг хөгийн алуурчид хэзээ нэг өдөр шангаа хүртэнэ. Биеэрээ ч сэтгэлээрээ ч тэр үйлийн лайгаа эдлэнэ. Бохир замаар амьдарсан бол үхэхдээ хүртэл бохироор үхдэг юм.

Гэсээр тэр буу барин зогсох Кайн зүг цоргитол ширтэх аж. Харанхуй мухарт зогссон Чанёолын цээжээр хатгуулах шиг болж амьсгалж ч чадахаа больчих шиг.

- Ямар олон үгтэй новш вэ...

- Хэлчихье. Намайг алвал манай ах та нарыг яасан ч зүгээр орхихгүй. Би үхэхдээ харамсаж айхгүй. Өшөөг минь аваад өгчих хүн байгаа болохоор.

Кайн ууртай хараасан үгний араас охин ахиад л тун зоригтой ийн хэлэх бол Кай шүдээ зуусаар бууныхаа хүйтэн амыг Шаолин хадагтайн духанд наалаа. Энэ мөчид эцэст нь нэг харанхуйд зогссон залуугын тэвчээр алдарсан бололтой тэндээсээ гарч ирэх аж.

-Тэрнийг явуулчих гуйж байна. Битгий ал.

Хоолой нь чичирч гар нь салгалж айдас гээчийг эд эс сүнсээрээ хүртэл мэдэрсэн Чанёол эцэст нь нэг ийн хэлэх үед бүхний харц түүн дээр тусах аж. Чанёол Шаолин хадагтайн хэлсэн үгсээс айсан юм биш ээ.

Тэр ердөө л түүнийг алдахаас айсан.

- Юугаа яриад байгаа юм Чанёол? Тэр чинь гэрч.

- Гуйя. Ганцхан түүнийг л амьд үлдээчих. Тэр ямар ч гэмгүй шүү дээ. Бид ингэж болохгүй.

Чанёол Кайруу бас ахимаг насны эрлүү харсаар ийн хэлэх аж. Эцэст нь тэр сандарч гүйлгэнэсэн харцаараа газар суух охинруу харлаа. Шаолин хадагтай түүнрүү ширтэх аж. Өнөөх хорсолтой зэвүүн харц Чанёолыг хараад л зөөлөрчих шиг бас тэр хэрээрээ гансрал гунигаар дүүрэх шиг харагдана.

- Шаолин бос. Эндээс яв.

Чанёолд хэн ч хариу хэлээгүй ч гэлээ тэр урагш зоригтойхон алхан гараа газар суух бүсгүйрүү сунгасаар ийн хэллээ. Энэ мөчид түүнд өнөөх хүсэж мөрөөддөг том зорилго, мөнгө эрх чөлөө, бүр амь нас нь хүртэл хамаагүй санагдана. Тэр ердөө л энэ охиныг аврахын тулд юу ч хийхэд бэлэн аж. Хайр гэдэг хүчтэй. Гэхдээ гэмт хэргийн ертөнцөд хайраас ч илүү чухал зүйл хэтэрхий олон нь харамсмаар.

- Тэрнийг барь. Гай болох гээд байх юм. Гэрч бол гэрч.

Удалгүй харанхуй мухраар ахимаг насны Хятад эрийн залхсан уцаартай хоолой гарах нь тэр. Саяхан цогцос зөөж байсан хэдэн залуу Чанёолын хоёр талаас нь барин хойш нь татан Шаолин хадагтайгаас холдуулна.

- Тавь. Тавь гэж байна!!!

Чанёол хэрэндээ л тийчлэн хэдэн залуусыг хайр найргүй цохин газар чимээгүй суух охинруу тэмүүлэх аж. Өнөөх айдас нь түүнийг бүхэлд нь залгиж хорвоо ертөнц түүнд байгаа бүхнийг нь хуу хамаад явчих гэж байгаа юм шиг санагдана.

- Чанёола! Одоо боль! Бид зорьсондоо ойрхон байна гуйж байна

Хэдэн залуус Чанёолыг арай ядан барьж хүчрэх бол Сэүн ууртай бас цөхөрсөн хоолойгоор ийн хашгирсаар өнөөх хүмүүстэй нэгдэн байдгаараа тийчлэн солиотой юм шиг хашгирах залууг торгоон барина.

- ТАВЬ ГЭЖ БАЙНА!! ГУЙЯ ТЭРНИЙГ Л АМЬД ҮЛДЭЭВЭЛ БИ ХҮССЭН БҮХНИЙГ ЧИНЬ ХИЙНЭ!!

Хамаг хүчээ гаргах шиг хашгичиж түүнийг барих гар бүрээс тавиулах гэж тийчлэх Чанёол ийн хашгичих аж. Кайн гарт байсан өнөөх буу одоо Кайн гарт биш харин өнөөх ахимаг насны Хятад эрийн гарт байх аж.

Кай зүрхлэхгүй шүү дээ. Саяхан алах гэж байсан бүсгүй Пак Чанёолын хувьд ийм чухал гэдгийг мэдсээр байж тэр яаж хөнөөж чадах билээ. Гэхдээ тэглээ гээд тэр аварч ч чадахгүй. Учир нь энэ бүсгүй түүний хувьд мөрөөдлийнх нь хажууд юу ч биш.

- Сайн хар Чанёола. Чи миний хамгийн шилдэг хүмүүсийн нэг. Одоо би чамд сул талыг чинь үгүй хийж өгч бас цаашдаа сул талтай болохгүй байх том сургамж өгч байгаа юм. Хайр бол бидэнд гай л болох зүйл. Яг энэ охин шиг.

Гэсээр өнөөх хөгшин эр нулимс цусандаа хутгалдсан Чанёолын зүг харсаар гар буугаа охины толгойн дээр аваачин наалаа. Шаолин хадагтай энэхэн мөчид тун цөхөрч гутарсан байртай тэнхээ мэдэн хашгичих эрлүү ширтэнэ.

- Гуйж байна. Тэр л биш. Тэрнийг л алж болохгүй. Тэр л биш. Би гуйж байна.

Чанёол эцэст нь тийчлэж хашгичихаа болин нулимсаар дүүрсэн том нүдээрээ хөгшин эрлүү ширтэнэ.

-Чанёола.

Гэнэт л харанхуй мухраар эмзэг эмэгтэй хүний хоолой хадлаа. Чанёол улайж норсон нүдээрээ газар сөхрөн суусан охинруу ширтэнэ. Гар буу барьсан эр бах нь ханаж байгаа юм шиг мушилзан инээхтэй зэрэгцэн Шаолин хадагтай чимээгүй л Чанёолруу ширтсээр толгойгоо зөөлөн сэгсэрлээ.

- Баяртай гээд өмнөөс чинь хэльчихье.

Хөгшин эрийн зэвүүн хоолой дуулдан хөөрхий охин нүдээ ч аниж амжаагүй байхад Чанёол харцаа ч буруулж дөнгөөгүй байхад буун дуу тас хийсээр цусан толбо үсрэнэ. Нүүрэн дээр нь хав халуун цусан толбо үсрэн наалдаж охин газар үхэдхийн унахтай зэрэгцэн Чанёол хоосон гөлөрсөөр доош сөхрөн уналаа.

Сэүн ч Кай ч нүдээ аниад харцаа буруулан чимээгүй зогсоно.

- Сул тал чинь байхгүй боллоо. Ахиж чамд сул тал гарч ирэхгүй гэж найдаж байна. Хайртай шавь минь.

Гэсээр өнөөх эр Шаолин хадагтайн цогцсыг үлдээчихээд хүмүүсээ аван явж одлоо. Хоосон мухарт сүнс нь хүртэл явчихсан юм шиг нэг залуу бас хачин их гуниг гэмшлийг мэдрэх хоёр залуу л үлдэнэ.

- Шаолин...

Эцэж цуцсан гараараа тэр нэгэнт амьгүй болсон охины цогцсыг нь тэвэрсээр ээрч мууран уйлах аж. Охины гар нь сул унжин хамаг бие нь минут тутам хүйт даан хөрөх аж. Түмэн хүний цусаар будагдсан тэр гар одоо Шаолин хадагтайн цусаар ч бас будагдах ажээ.

- Шаолин... Намайг уучлаарай.

Гэсээр тэр үхчихсэн гэдгийг нь мэдсээр байж охиныг цээжиндээ тас тэврэн дуу алдан уйлсаар л байлаа. Хамаг юм нь хоосорчих шиг. Тэр өөрөө хүртэл тамруу чирэгдээд орчих шиг санагдана. Түүний тархинд охинд зориулж зохиосон ая бүр нь замбараагаа алдан тоглогдож гитарын уянгалаг чимээ одоо гаслантай хэцүү чимээ шиг санагдана.

- Би чамд хайртай. Намайг Пак Чанёол гэдэг. Би чамтай юу ч хамаагүй яриад хамт байхыг хүсдэг. Албан ёсоор танилцаж чамайг догдлуулж өөрөө догдлохыг хүсдэг байсан. Гараас чинь атгаж чамайг тэвэрч үзэхийг хүсдэг. Чамтай харц тулгарах дуртай инээхийг чинь харах дуртай чамд зориулж ая бичиж түүнийгээ тоглохдоо дуртай.

Хэлж чадаагүй үгс хийж чадаагүй үйлдэл бүрээ тэр амьгүй болсон цогцсонд шивнэнэ. Хоолой нь ч гарч чадахгүй байхад ярих гэж хичээх тэр эрүүл ухаанаа алдчих шиг.

- Чамд зориулж зохиосон тэр олон аяыг чамаас өөр хүмүүс зөндөө сонссон байтал чи ганцыг нь ч сонсож чадахгүй явж болохгүй. Арай гэж чамтай юм ярьсан байхад чи ингээд явж болохгүй. Шаолин сэргэ л дээ. Гуйж байна.

Шиврээ бороо бүр ч ширүүсэн орж мухар гудманд байх гурван залууг нэвт норгоно. Хэн хэн нь цөхөрч гэмшиж өөрийгөө үзэн ядсандаа уйлах аж.

Амжилт гэдэг. Эд хөрөнгө гэдэг. Алдар нэр гэдэг. Энэ бүгд тийм ч амар олдох эд биш юмсанж. Бид хичээх ёстой. Бусдаас илүү хичээж бусдаас илүү золиос гаргах хэрэгтэй. Энэ бүгд чамайг зовоох ч энэ бүгд чамайг бага багаар хөнөөх ч чи үнэхээр л энэ бүгдийг хүсэх бол бүхнийг тавьж явуулах хэрэгтэй.

Бүх хүнд өнгөрсний дурсахыг хүсдэггүй том шарх бий.

Харин Пак Чанёолын тэр л шарх бол энэ өдөр байсан юм. Ву Шаолинийг алдсан өдөр. Өөрийгөө ч мөн гээсэн өдөр. Бүрэн сохорч цэвдэг нэгэн болсон өдөр.

A/N:Za bicwer maani yr ni duusah talruugaa ywj bndaa.





Ipagpatuloy ang Pagbabasa

Magugustuhan mo rin

241K 36K 87
»This is not my own story »Just translate for fun »All credits go to the original author and translator »Cover photo from pinterest
286K 14.6K 83
🍁ကောင်းခြင်းတည်မြဲ.. 🍁 နိုင်ငံခြားပြန်ကောင်လေး။ ရုပ်ရည်၊ ပညာ၊ စည်းစိမ်ဥစ္စာပြည့်စုံကြွယ်ဝသူမို့ အတော်လေးကြီးကျယ်သည့်လူ။ သူ့ကိုသူလည်း အထင်ကြီးလွန်းပ...
426K 16.1K 44
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...