Халуун шүршүүрээс гарч ирээд үсээ хатаангаа өөрийгөө тольдоно. Гадаад төрхөнд минь бага зэрэг турсанаас өөрөөр ямар нэг өөрчлөлт байхгүй. Гэвч дотор минь юу л болоод байна даа...
Түүнийг ирэхэд халуун хоолтой угтахаар шийдээд гал тогоог зүглэв. Удахгүй хичээлээс ирэх цаг нь болох нь. Түргэлэх хэрэгтэй.
Хоолоо хийж дуусах үед гадаа машин ирж зогсох нь бүдэг сонсогдов. Дараа нь машин унтрах дуу, хаалга нээгдэж хаагдах дуу. Эцэст нь Тэюун орж ирлээ.
Би түүнийг тосон үүдэнд зогсож байсан юм. Харин тэр намайг харанхуй өрөөнд оруулахаа мартсанаа санах шиг боллоо. Тэр маш их цочирдсон байсан юм. Дээрээс нь намайг зугтаагүй байгааг хараад бүр ч их цочирдсон байх.
Тийм ээ, та бүхний харж байгаачлан би зугтаагүй...
Би түүн дээр очоод гараас нь цүнхийг нь авч "Өнөөдөр хичээл ямар байв даа?"
"Д-дажгүй ээ..."
"Би хоол хийчихсэн. Гараа угаачихаад ир"
Тэр анх удаа надаас ийм үг, ийм араншин гарч байгаад үнэхээр л гайхчихаж. Хөдөлж ядсаар угаалгын өрөөг зүглэв.
Удсан ч үгүй тэр гарч ирээд ширээний ард суулаа. Амнаасаа нэг ч авиа гаргасангүй. Зөвхөн миний хийж буй үйлдэлийг дагуулан харсаар л.
Бидний чимээгүй оройн хоол дууссаны дараа би түүнд цэвэрхэн хувцас өгөөд "Шүршүүрт орчих, гарч ирэхээр чинь би массаж хийж өгье."
Энэ удаад би түүн рүү дулаахнаар инээмсэглэж байсан юм. Яг л анхных шиг ээ. Түүнийг нууцхан хайрладаг байсан үе шиг ээ.
Тэюун хэсэг над руу хачин харчихаад хувцасыг аваад угаалгын өрөө рүү явлаа.
Би жаргалтай нь аргагүй түүнийг хүлээн буйдан дээр сууна. Тийм ээ, би жаргалтай байна. Одоо л надад жинхэнэ мэдрэмж төрж байна...
Түүнийг шүршүүрээс гарч ирсэний дараа би түүнд массаж хийж өгөнгөө яриа өрнүүлэхийг хичээв. Өмнө нь зөвхөн тэр л ярьдаг байсан. Асуудаггүй. Зөвхөн ярьдаг байсан.
Би "Чамайг ийм олон хоног гэртээ хонохгүй байгааг эцэг эх чинь мэдэхгүй байгаа юм уу?" гэж асуувал
"Надад эцэг эх байхгүй." тэр нүүр буруулан ингэж хариуллаа.
Гэхдээ? Би түүнийг саяхан ээжтэйгээ ярьж байхыг сонссон юмсан? Ямар нэгэн зүйл болсон юм болов уу?
"Гэхдээ би... Хэд хоногийн өмнө чамайг ээжтэйгээ ярьж байгааг сонссон..?"
"Тэр миний ээж биш. Зүгээр л нэг архичин. Миний аав гэх хүн ч архичин. Надад тийм эцэг эх хэрэггүй."
Ингэж хэлчихээд огцом босоод өрөө рүүгээ явчихав. Буруу юм асуучихав уу даа?...
Гал тогоогоо цэвэрлэчихээд түүний араас очлоо. Тэр өрөөндөө, орон дээр цааш хараад хэвтэж байсан юм.
Би зэрэгцэж хэвтээд түүний араас тэврэв. Түүний зүрхний цохилт надад тод мэдрэгдэж байв. Тэр ч бас догдолж байна.
"Тэюун аа..."
Тэр хариу өгсөнгүй.
"Би чамд хайртай"
Намайг ингэж хэлэх мөчид тэр огцом босч суугаад "Гэхдээ яагаад? Би чамайг хулгайлсан, барьцаалсан. Гэтэл чи яагаад намайг хайрлаад байгаа юм бэ?"
Би "Мэдэхгүй ээ, чи ч бас мэдээд хэрэггүй"
••••••••••
Энэ мэтчилэн өдөр хоног өнгөрсөөр аль хэдийн 3 хоногийг үдсэн байх нь тэр. Энэ хугацаанд тэр намайг өрөөнд хорихоо ч больж, зүгээр л чөлөөтэй байлгадаг болсон. Өөрөөр хэлбэл бид жинхэнэ хосууд шиг л байгаа. Хосууд шиг...
Өмнөх адил Тэюун бараг үүрээр шахуу гэрээс гарав. Би сэрүүн байсан ч нойрондоо дийлдээд хаачих тухай нь асууж чадаагүй юм.
Өдөрхөн тийш босоод урьдын л адил хийцгүйрэн зурагт үзээд сууж байтал мэдээ гарч байв. Энэ олон хоног мэдээ мэдээллээс тасарчихсан миний хувьд Сөүлд юу болж байгааг ч мэдэхгүй байв.
"Өнгөрсөн долоо хоногт нэгэн ахлах сургуулийн сурагч алга болсон тухай цагдаагийн газар дуудлага иржээ. Уг охиныг одоо хүртэл олоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэл хайгуулыг эрчимтэй явуулаад байгаа билээ. Хэрвээ энэхүү охиныг харсан, үзсэн хүн байвал цагдаагийн газар яаралтай мэдээллэнэ үү."
Хажуудаа миний зургийг гаргачихсан ийм мэдээ гарч байлаа. Би эрэн сурвалжлагдаж байгаа байх нь ээ?
Цаг хартал Тэюуны ирэх цаг аль хэдийн өнгөрөөд, шөнө дунд болчихсон байв. Яагаад ирэхгүй байнаа?
Хүлээх тусам миний санаа зовж эхэллээ. Ирэх замд нь ямар нэгэн зүйл болсон юм биш байгаа?
Тэр шөнө би ганцаараа хоносон юм. Өглөө нь ирэх байх гэж бодсон ч тэр өглөө ч ирээгүй.
Санаа зовж эхэлж байна. Арай надаас болоод, өөр нэг тийш явчихсан юм биш биз дээ.
Дахин нэг өдрийг хийх зүйлгүй, уйтгартай өнгөрүүлэв. Гадаа ч орой болж гэгээ тасарсан байлаа. Түүнийг дахиад л нэг өдөр хүлээсэн ч ирсэнгүй.
Эцэст нь цаг болж би гадуур хувцасаа сольж өмсөөд байшингаас гарлаа...