Chapter 6: Help

716 91 4
                                    

Тэр миний өмнө нь хэзээ ч түүнээс харж байгаагүй аймшигтай царай гарган ийн хэллээ.

"Ч-чи яаж намайг...энд байгааг мэдээв?" гэж арай ядан асуухад

"Би урьдын адил чамайг ажиглаж байгаад чамайг гэртээ, тэр тусмаа өрөөндөө байхгүй байгааг анзаарсан юм л даа"

Жишим ч үгүй, энгийн зүйл юм шиг л...

Тэюун бага багаар над руу дөхөж эхлэхэд зүрх хэмнэлээ алдаж эхэллээ. Өмнө нь түүнээс догдлол мэдэрдэг байсан бол энэ удаа зүрх минь өөр зүйл өгүүлэх аж.

Айдас.

Би юу хийхээ мэдэхгүй баахан сандарч зогссоны эцэст гарт байсан цомгоороо түүний толгойг цохиод, өрөөнөөс гарч гүйлээ.

Сургуулийн хонгилоор хаашаа ч хамаагүй гүйж байсан ч тэр араас минь гүйж байгаа нь энэ чимээгүй газар маш тод сонсогдож байв.

Аль нэг өрөөнд нуугдах гэсэн ч бүх анги, танхим цоожтой байлаа. Гүйсээр байсан ч яах аргагүй мухардалд орчих нь тэр.

Энэ мөчид би зүгээр л юу ч бодоогүй, амьсгаа давчидан салганаад л, толгой зүгээр л хоосорчихсон.

Тэр надад дөхөж ирээд тайван алхалсаар. Яг л 'Чи надаас хэзээ ч зугтаж чадахгүй' гэх шиг.

Түүний хөлийн "Тог, тог" гэх чимээ намайг галзууруулах шахаж байв. Би одоо яах ёстой вэ?

"Гуйя, намайг зүгээр явуулчихаж болохгүй юм уу?" гэж зангирсан хоолойгоор асуухад тэр хариу дуугарсангүй.

"Гуйж байна, би хэнд ч хэлэхгүй. Амлаж байна"

Намайг ингэж хэлэхэд тэр аль хэдийн намайг хананд шахан зогсоод хацрыг минь илэн, урссан нулимсыг минь шувтарч байлаа.

Би нэг гүнзгий амьсгаа аваад түүний хөлийг өшиглөөд хонгилоор дахиад л зугтана.

Тэюун ч араас гүйсээр, би ч сүүлдээ ядарч эхэллээ. Өөрөө ядарч байсан ч "Ингээд гүйгээд л байвал тэр ч гэсэн ядарч таараа" гэж бодон гүйсээр. Би бууж өгөхийг хүсээгүй.

Түүний чимээ тасрахад нь нэг булан олж суугаад чимээгүй амьсгаагаа даран суув. "Ашгүй дээ" гэж бодохтой зэрэгцэн хэн нэгэн миний гарнаас чирэн явсаар сургуулиас гарав. Хэн нэгэн биш И Тэюун.

Тэр намайг машины урд талын суудалд түлхэн суулгаад, өөрөө ч хормын дотор хажууд минь суув.

Би одоо зугтсан ч амжихгүй гэх бодол.

"Хонгор минь, дуулгавартай суугаад надтай хамт яв, үгүй бол-"

Тэрээр үгээ гүйцээлгүй ардаасаа буу гаргаж ирээд над руу чиглүүлэв.

"Муу зүйл болох байх шүү."

Сүрдүүлсэн аймшигтай дуу хоолой. Түүнийг хайрлахдаа түүнээс ийм хоолой гарна гэж төсөөлж ч байгаагүй. Харгис бас хүйтэн. Яг л хоолойгоороо намайг сийччих юм шиг.

Бид явсаар хотоос гарч, ойн дундах модон байшинд ирлээ. Харанхуй, гүн, хүйтэн.

Би түүнд чирэгдсээр байшинд ороход эртнээс тохижуулсан, энгийн л нэг байшин. Гэвч хахир хүйтэн жавартай орчин. Дахиад л. "Би яах ёстой вэ?"

Гэнэт л арьсанд минь хүйтэн мэс нэвтэрч, хоромын дараа биеэ даалгүй, нүд харанхуйлан уналаа.

"Бурхан минь надад туслаач"

Анх удаа өөрийн итгэдэггүй зүйлдээ залбирч, тусламж гуйсан минь энэ байв...

[Дууссан] Psycho Stalker Crush || LTYМесто, где живут истории. Откройте их для себя