Chapter 12: End |see you soon

785 110 8
                                    



Байзаарай, худал мэдүүлэг гэсэн үү?

Тэд яаж мэдсэн юм? Миний хэрэг хаагдсан гэж бодсон юмсан.

Тэд намайг машиндаа суулгаад цагдаагийн газар ирэв. Хачирхалтай нь тэнд Тэюун ч бас байсан юм. Тэд яаж?

Намайг байцаалтын өрөөнд оруулахад гаднаас өөр нэгэн мөрдөгч орж ирсэн юм. Тэр миний өөдөөс харж суугаад.

"Ким Юри, яагаад худал мэдүүлэг өгсөнөө тайлбарлаж өгнө үү?"

"Б-би..."

Сандарсандаа бас айсандаа амнаас минь олигтой үг ч гараагүй юм. Гэхдээ дахиж хэрэгт орооцолдмооргүй байгаагаас хойш, үнэнээ хэлэхийг хичээе.

Би түүнд өөрийн синдромын талаар, Тэюуны талаар ч хэлсэн. Гэхдээ Тэюуныг буруутгаж чадаагүй. Синдромноосоо болж ингэж байгаагаа мэдэж байгаа ч... Би зүгээр л чадаагүй.

Эцэст нь би "Гэхдээ...Та нар энэ бүгдийг яаж мэдсэн юм? Тэюун бид 2-ын нууц байсан юмсан."

"И Тэюун өөрөө ирж хэргээ хүлээсэн."

Юу? И Тэюун, чи чинь солиорчихоогүй биз?

"Мөрдөгч өө, би түүнтэй түр уулзаж болох уу?"

Удалгүй гаднаас Тэюун нэгэн мөрдөгчийн хамт орж ирэв. Тэр над руу эгцэлж харахгүй байна. Гэм хийчихсэн хүүхэд шиг л.

"Тэюун аа..."

"Юри, юу ч битгий хэл. Би чиний өмнө хэтэрхий буруутай болохоор, чиний амьдралд хэтэрхий саад болчихсон болохоор... Хэрвээ чи намайг өмөөрөх юм бол би удаан тэсэхгүй байх..."

"Чи мэдэж байсан уу? Намайг тийм гэдгийг, Тэгээд л зугтаад байж тийм үү?"

"Тийм ээ... Мэдэж байсан. Надаас холдчихвол, би л дахиж чиний өмнө гарч ирэхгүй бол чамайг сайхан амьдарна гэж бодсон юм. Бүх зүйл надаас л болсон."

"Тэнэг амьтан... Би чамгүйгээр сайхан амьдрах юм шиг байна уу?"

Одоо хүртэл ойлгоогүй хэрэг үү? Үнэхээр хүний сэтгэл ойлгохгүй хүн юмаа?
Чамд өөрөөсөө илүү хайртай байхад... Гэхдээ...

"И Тэюун чи надад хайртай юу?"

Ганц л зүйл асууя, чин үнэнээр хариулаасай.

Тэюун "Тийм ээ, би чамд хайртай Юри. Анхнаасаа л тийм байсан. Гэхдээ одоо оройтсон бололтой."...

•••

Тэюун хэргээ хүлээснээс хойш 5 дахь хоног. Өнөөдөр бидний шүүх хурал болно. Тийм ээ, бидний.

Сайн зүйл хүлээхгүй байгаа ч ядаж л хэтэрхий муу зүйл биш байгаасай...

Шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрийг эцэслэн гаргав.

И Тэюунд санаатайгаар хүнийг барьцаалж, дарамталсан хэргээр 7 жил хорих ялыг өгсөн ч түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж үзэн сүүлийн 2 жилд нь сэтгэцийн эмнэлэгт хорих шийдвэр гаргасан юм.

Харин миний хувьд...

Цагдаагийн албан хаагчид худал мэдүүлэг өгч, хэрэг илрүүлэхэд саад болсон үндэслэлээр энгийн дэглэмтэй хорих ангид 2 жилийн хорих ял авсан ч сэтгэл зүйчийн минь гаргаж өгсөн "Стокгольмын синдромтой" гэх тодорхойлолтоор цагаатгагдаж, сэтгэцийн эмчилгээ авахаар болсон.

Хэдий энэ синдромд эмчилгээ байхгүй ч, ядаж л эмч нарт найдаад үзсэн нь дээр байх.

Тэюун ч галзуу, би ч галзуу. Бид их сайхан тохирохгүй гэж үү... Инээдтэй юм

Хэрэг ийм дээрээ тулчихаад байхад хүртэл Тэюунийг буруутгаж чадахгүй байгаа нь хачин юм. Хайрыг юу ч дийлж чаддаггүй бололтойдог шүү.

Бид гэмт хэрэгтэн биш... Бид зүгээр л хуулиас гадуур сэтгэхүйтэй хүмүүс...

7 жилийн дараа уулзъя, И Тэюун...




A/n: За ингээд олон сарын турш үргэлжилсэн түүх маань энэ хүрээд дуусч байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн түүхээрээ уулзацгаая. Түр баяртай.

[Дууссан] Psycho Stalker Crush || LTYWhere stories live. Discover now