Call me teacher. Completed

By KeikoChun

57.2K 5.8K 484

Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24 More

1. Тэр
2. Анх удаа
3. Ууртай багш
4.Ёс суртахуун
5. Шийтгэл
6.Дурлал
7. Түүний бодол
8. Хүлээ
9.Мэдрэмж
10. Үерхэцгээе
11.+Дур+
12. Гайхамшиг
13. Болзоо
14. Чин сэтгэл
15.Ажлаа эсвэл намайг
16. Хаягдчихаж
17. Ярилцъя
18. Ээж
19. Тогооч хүргэн
20. Шинэ багш
22. Хичээл тарах болно
23. Тав тух
24. Сүй тавь
25. Эвлүүлдэг тоглоом
26. Эмэгтэй хүн
27. Салцгаая
28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
29. Төгсгөл бас эхлэл
|30| Эхлэл

21. Бохир тоглоом

1.5K 174 12
By KeikoChun

"Томъёонд орлуулаад бодвол тийм ч хэцүү бодлого биш ээ" тэр орж ирснээсээ хойш толгой эргэм бодлогогууд бодуулсаар байв. Түүнийг ядаж над руу нууцаар ч болтугай харах байх гэж горьдсон ч тэгсэнгүй.

"Багшаа эхний хичээл юм чинь та өөрийнхөө тухай яриач" хамгийн хойно сууж буй хэн нэгэн ийн хэлэх үед ангийнхан дэмжих мэт "тэг л дээ", "ээ багшаа" гэх мэтээр дуу нэмнэ.

Кёнсү баруун гараа үл ялиг өргөх бол ангийнхан үүнийг нь ойлгох мэт аниргүйд автав. "Та нар асуух асуулт байвал асуу. Асуулт дуусаад хичээл үргэлжилнэ, дахиж ийм зүйл болохгүй шүү" түүнийг инээмсэглэх үед зарим охидууд даган инээж харагдана. Гэвч би түүний инээмсэглэл хуурамч гэдгийг мэдэж ядаад байсангүй.

"Багшаа та найз бүсгүйтэй юу?" Сүён гараа өргөөд ийн асуух бол Кёнсү ёжтой инээмсэглэл тодруулаад миний зүг удаан гэгч нь хараад "Харамсалтай нь байгаа" гэж хэлээд ширээнийхээ урд гарч ирээд хойш тулан зогсоно. Тэр охидын харцыг өөртөө татахгүй байхын аргагүй дур булаам байх аж.

Түүний хариултыг сонсоод инээд хүрч орхив. Түүнийг хошигнож чаддаг чинээ бодсонгүй.

"Тэгвэл харамсалтайгаар өөр охинд хайртай болчихвол яах вэ багшаа? Магадгүй soulmate чинь энэ сургуульд байвал?" Сүён өөртөө итгэлтэй гэгч нь хэлж байхдаа хөлөө салган Кёнсү рүү илэрхийлж боломгүй харцаар харж буйг хэн ч анзаарсангүй.

"Тийм юм болохгүй болохоор хичээлдээ орцгооё" түүний царай хувьсхийн өөрчлөгдөв. Сүёны хэлсэн үгийг сонсоод миний дотор ч бас эвгүй мэдрэмж төрлөө. Ангийнхан ийм богинохон яриа болоод өнгөрсөнд урам хугарах бол өөрийнх нь өгөөшийг үмхэж орхисон гэх андуурал Сүёны бахыг хангах ба уруулных нь үзүүр өргөгдөх аж.

Хэсон яагаад ч юм гуниглаж орхив. Өдөр болгон түүнийг харна гэж баярлаж байсан бол яг одоогоор зүгээр л гэрийн багш нь байгаасай гэж хүснэ. Хэсон ширээгээ дэрлэн цонхоор харан хэвтэж байтал толгой дээр нь зузаан номны хүнд жин ирэх нь тэр. Хэсон дээш өндийтөл Кёнсү элгээ тэврэн зогсох ба хөмсгөө үл ялиг зангидаж ээ.

"Хөөе... Багшаа?" Хэсон толгойгоо илэн Кёнсү рүү харах бол Кёнсү хувиралгүй царай гаргасаар "Чамайг хэн гэдэг вэ?" хэмээн асуув. Хэсон гайхширан харах бол Кёнсү үл ялиг жуумалзах аж. Хэсон одоо л нэг ойлгох шиг болоод "Ий Хэ Сон багшаа" гэж гэмгүй царай гаргав.

"Ийм байдалтай байвал миний хичээл дээр дүн чинь гарахгүй! Чиний голч дүнг харъя" тэр ийн хэлээд ширээ рүүгээ алхана. Түүнийг алхах бүрт гуталных нь өсгий чанга дуугаран сүр хүчийг харуулах аж. Ширээний голд байрлах журналыг дэлгээд хөмсгөө зангидан "Голч дүн чинь үнэхээр муу юм. Ийм байж ширээ дэрлээд хэвтээд байвал чамайг харж үзэх хүн байхгүй шүү! Хичээл тараад миний өрөөнд ороод ирээрэй" түүний хоолой үнэхээр тоглоогүй мэт сонсогдоно. Гэвч би түүнээс айсангүй. 

Хичээл орсоор аль хэдийн тарах цаг болсон байлаа. Кёнсүг ангиас гарсан мөчөөс хойш хурдхан тарах цаг болж түүнийг харах юмсан гэсэн хүсэлдээ автаж орхисон байв.

Цүнхэндээ дэвтэр номоо хийсээр аль болох дургүй царай гаргахыг хичээн зогсож байтал гэнэт Сүён хажууд минь хүрч ирээд "Чи багшийн өрөө рүү явах гэж байна уу?" хэмээн асуув. Өглөө түүний хэлсэн зүйл надад үнэхээр хүнд туссан болохоор түүнийг яг л муу дүр мэтээр харж байв.

"Тийм ээ! Шинэ багш тийм ч сайхан ааштай санагдаагүй. Төгсөхийн хооронд нэг багштай зууралдаж дүндээ санаа зовох хүсэл алга, тиймээс очоод ойлголцох ёстой байх. Болохгүй бол ээж уулзана биз" би сэжиг төрүүлэхгүйн тулд залхсан өнгө аясаар ярих бол Сүён илэрхийлж боломгүй инээмсэглэл нүүрэндээ тодруулаад "Хүсвэл би чамд хань болоод хамт очиж болох юм" гэж хэлэв.

Энэ л дутаж гэнэ. Би түүний санааг гадарлаж байсан ч үнэхээр ингэж хэлнэ гэж бодсонгүй. Би бага зэрэг хамраа үрчийлгээд "Тусархуу занд чинь талархлаа Сүён, гэхдээ би өөрөө дөнгөчихнө" түүнээс хурдан холдохын түүс болсон учир цүнхээ ч хаалгүй ангиас гарлаа. Тэгээд хуучин Им багшийн өрөөний зүг гүйхээрээ нэг очив.

Кёнсү төвхнөж амжаагүй байгаа бололтой өрөөнд нь ороход эмх цэгц гээд байх зүйл байсангүй. "Харамсалтай нь найз охин чинь хүрээд ирлээ" тэр цаашаа тонгойн ямар нэг зүйл цэвэрлэж байсан тул ард нь сэмээрхэн очоод ийн хэлэхэд тэр давхийтэл цочиж харагдав.

"Бурхан минь Сони." тэр гараа зүрхэн дээрээ тавиад нүдээ аниад бага зэрэг дуу алдав. "Ямар гээчийн нэр вэ? Сони ч гэх шиг" би түүнийг шоолсон өнгө аястай ийн хэлчхээд буйдан дээр хөлөө ачин суух бол тэр цонхны урд байх ширээгээ хойш наллаа.

"Чи өөрөө л дээр Хан мөрөн дээр надад гомдлоод байсан шүү дээ. Би халамжтай бас сайн найз залуу байж үзүүлэх гэж байна." тэр нэг л өөр харагдана. Нэг хөмсгөө дээш өргөн ёжтой инээмсэглэл тодруулах нь миний хэзээ ч харж байгаагүй түүний нэг тал мэт.

Би буйдангаас босоод түүний зүг удаан алхахдаа түүнийг аль болох өдөхийг хичээнэ. "Жинхэнэ soulmate чинь би гэдгийг нотлох ямар арга байна багшаа?" тэр хөмсгөө өргөсөн чигтээ миний зүг харсаар байв. Би удаан алхсаар түүний хоёр хөлнийх нь завсар орж зогсоод хариулт хүлээх мэт харахад тэр "Чи бид хоёр нэгэндээ юуг ч нотлох хэрэггүй. Хамт байгаа нь л чи бид хоёрын нотолгоо. Өнөөдрөөс эхлээд хоёулаа бохир тоглоом эхлүүлэх болно"


———

A/N/: Энэ өгүүллэг хаашаа л яваад байна даа😂 Шинэ ковертой болоод бөөн урам❤️ Ду Кёнсүг өмнө нь харж байгаагүй төрхөөр харах уу?

Road to 500 follow🥀

Continue Reading

You'll Also Like

1.2M 30.6K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
6.7K 561 8
" Намайг дуудаач гүнж минь?! " " Тэхён~аа " " Тиймээ. Миний охины хоолой үнэхээр үзэсгэлэнтэй юм. " Badboy × Goodgirl
38.7K 618 18
2 kpop stars in love, but separated by they're managers, company, and other stars? will they overcome this?
28K 1.1K 11
БТС-н гишүүн тус бүр дээр зохиосон one shots. Бүгд өөр өөр үйл явдлыг агуулна. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болн...