·Hello! My Wife - S2· |JJK|

Av Jaehwa_yj

56.7K 3.2K 210

"Үнэхээр зөрүүд эхнэр юм гээч..." -Jaehwa Mer

00
· 1 ·
· 2 ·
· 3 ·
· 4 ·
· 5 ·
· 6 ·
· 7 ·
· 9 ·
· 10 ·
· 11 ·
· 12 ·
· End ·
Jeon Family

· 8 ·

3.1K 208 11
Av Jaehwa_yj

Жүи Хэмид харсан зүйлсээ хэлэхгүйгээр шийдэн энгэрт нь шигдэн жаахан охин шиг уйлах бүсгүйг аль чадахаараа тайвшруулахыг оролдоно. Удаан хугацаагаар уйлж суусан Хэми уйлснаасаа болсон уу? ядарсандаа унтчихсан уу? хэлж мэдэхгүй юм. Жүигийн хөлийг дэрлэн бөх гэгч нь унтах бөгөөд Жүи Хэмигийн үсийг элэн сууна. Тэрээр нэг юм санасан бололтой хажууд нь байх жижиг цүнхнээсээ утсаа гаргаж ирэн зурвас бичиж эхлэв.

'Чи тэр хөгийн новш шиг зан гаргасан Жон Жонгүүгийг яг яачихаад байгааг дотны ахынх нь хувьд мэдэж байгаа биздээ. Жирэмсэн эхнэрээ ингэж шаналгаад л...танай дүү ч тэр чи ч тэр хоёул азгүй улс юмдаа. Жонгүүгийг дагуулж ирдэггүй л юм бол надтай уулзах талаар саналтгүй шүү. Хуримыг хойшлуулцгаая. Энд хөөрхий дүү минь шаналаж байхад би баярлаад байж чадахгүй нь. Жонгүүг хажууд чинь байхгүй цагт залгаад хэрэггүй'

Жүи утсаа буйдангын нэг булан руу шидэж орхиод Хэмигийн толгойг зөөлөн дээшлүүлж доор нь дэр тавьж өгөв. Бүсгүй дүүгээ нимгэн хөнжлөөр хучин орхиод хоол идэж амжаагүй хэмээн бодсондоо багахан ч болов цутан бэлдэж өгөхөөр шийдлээ. Гэвч хөргөгчийг нь онгойлгоход түүнийг хэдэн сав цэвэр ус болон сагстай жимснээс өөр зүйл угтсангүй.

"Жон Жонгүүг, чи ч ёстой өөдгүй юм даа. Хуурч байгаа ч гэсэн хөл хүнд эхнэртээ хүнсийг нь цуглуулж өгөх хэрэгтэй биздээ." хэмээн амандаа бувтнасаар ойрхон байх хүнсний захруу явахаар даавуун тор, цүнхнийхээ хамт аван гарахдаа шүүгээн дээр байх гэрийнх нь түлхүүрийг ч халааслахаа мартсангүй.

Хэмид амттай зүйлийн үнэр үнэртэхэд нүдээ нээн дээш өндийвөл хормогч зүүн ширээн дээр хоол өрөх Жүи үзэгдэв. Бүсгүй ч инээмсэглэн Хэми дээр ирээд түшин босгоод арзайж сэгсийсэн үсийг нь янзлан өгөв

"Чи нөхрийгөө байхгүйд яаж хооллодог хүн бэ? Өнөөдөр хоёулаа сайхан хооллоно оо." Жүиг хоолоо идэхээр суухад Хэми ч бас ширээнд инээмсэглэн нэгдээд халуун шөлрүү будаанаасаа халбагадан хийв. Хэмиг хоодноосо оамсах шэж байхад Жүи гарнаас нь атган болиулчихав.

"Юу, би тийм ч сайн хоол хийдэггүй шүү! Хэрвээ муухай амттай байвал шууд гаргаарай за юу?. Намжүүн тэвчээд идээд байдаг болохоор би яг юу нь буруу болчихоод байдаг талаар мэддэггүй юм л даа."

Жүи савхаараа будаанаас хэдийг амандаа хийсээр хэлэхэд Хэми шуудхан толгой дохиод идэхийг хүсэж байсан хоолоо амруугаа хийж орхилоо. Хэми багахан ярвайсан ч хоолойгоороо давуулаад Жүирүү ширтэн уруулаа жимийнэ.

"Та дараагын удаа халуун ногоо хэт их хийх хэрэггүй....байх. Гэхдээ...гоё амттай байнаа. Халуун ногоонд...сайн хүн..бол.. дорхноо идчихнээ"

Хэми тэвчин ярьж байсан ч хэт халуун ногоонд мэдрэг тул ам нь халж ярихад хэцүү болж эхлэв. Жүи ч Хэмид шуудхан хүйтэн ус аягалж өгөн духруу нь хэд товшоод авлаа.

"Тэвчих хэрэггүй гээд байхад, өөрийгөө зовоогоод л...Гэхдээ эргэлзэлгүй алдааг маань хэлж өгсөнд баярлалаа."

"Зү..зүгээр..ээ" Хэми гараа амныхаа урд савчуулан хэлэхэд Жүи түүнийг шоолон чанга чанга инээхэд Хэми ч бас түүнтэй цуг инээж эхлэв.

Хэми толгойд нь эргэлдэх шаналгаат бодлоос Жүигийн ачаар түр ч болов холдож түүнтэй хамт жаргалтай нь аргагүй нэг өдрийг өнгөрөөлөө.

*****

Жонгүүг олон цагийн нислэгийн дараа буудалдаа ирэн халааснаасаа утсаа гаргаж ирэхэд уур болон гэмшлийг нь төрүүлдэг зурвасууд ар араасаа цувран харагдана. Жонгүүг санаа алдан эхнээс нь уншиж эхлэхэд дуудлага орж ирэх нь тэр.

Намжүүн хён

Жонгүүг дүрст дуудлаганд хариу өгөхөд Намжүүн хөмсгөө атиралдуулан бухимдангуй байдалтай харагдав.

"Юу болоод ийм нухацтай царайлах болов. Бас л Жүи эгч уурлаа юу?"

"Тийм ээ, чамаас болоод Жүи хуримаа цуцалчихлаа. Ойлгож байна уу? Чиний наад толгой өвтгөсөн тэнэг асуудлаас болоод бидний хурим хойшилчихлоо. Чи яг одоо наад ажлаа хаяад Солонгост буцаад ир. Чамайг дагуулж очихоос нааш Жүи надтай ярих ч үгүй гэсэн"

Уурлаад байдаггүй тайван ах нь гараа савчуулан хашгиран ярихад Жонгүүг гарынхаа алгаар нүүрээ үрлээ.

"Би шийдвэрлэх гэж хичээж байна. Хэцүү байхад та хүртэл ингэх юм уу? Энэ ажилд би дуртайдаа орсон гэж бодож байна уу? Ааваас болсон юм. Хэдий болтол тэр хүний мөнгөөр амьрах гэж... Хэмиг хүүхэдтэй болох үед л өөрөө гэр бүлээ авч явах ёстойгоо бүрэн дүүрэн ойлгосон. Бас та Жүи эгчийн үгнээс ерөөсөө гардаггүй... Яг л түүний утсан хүүхэлдэй шиг. Та ийм байвал цаашдын амьдралд ганцхан Жүи эгч л шийдвэрийг гаргаж байх болно. Та яагаад түүнийг миний амьдралд оролцохгүй байх талаар хэлж болохгүй гэж. Үнэндээ миний энэ явдал та хоёрын хуримыг үгүй хийх том хэмжээний биш биз дээ"

Жонгүүг үсээ сэгсийлгэн маш хурдтай ийн хэлж орхиход дэлгэцэнд Намжүүн залуугийн хажууд байсан бол түүнийг цохиод авахад бэлэн харагдаж байлаа. Гэвч Намжүүн гүнзгий амьсгаа аван тайвшраад

"Хайртай болохоор, хайртай болохоор Жүиг гомдоочихвий, надаас яваад өгөхвий гэж айсандаа юу ч хэлж чаддаггүй юм. Тийм ээ, чиний асуудалд үнэндээ оролцохыг хүсэхгүй байгаа ч Хэми чамайг мэдчихсэн ганцаараа шаналж байна. Жүи чамайг иртэл түүнтэй хамт байж анхаарна гэсэн. Бас Хэми төрөхөд хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдчихсэн байна. Гэтэл чи наад тэнэг охиноо аятайхан аргалчихаж чадахгүй,...харин ч зугтан байж гадаад руу явсан тийм биз. Чи хэрвээ маргаашийн дотор ирэхгүй бол чамд тохиолдсон бүхнийг Хэмид юу ч үлдээлгүй хэлж орхино шүү!. Бас чи энэ хэвээр байвал эхнэр хүүхдээ өөрийнхөө тэнэг байдлаас болж алдсандаа харамсах болно шүү."

Жонгүүгийг хариу ч хэлж амжаагүй байхад дуудлага тасарсныг илтгэх дохио өрөөнд дуулдав. Залуу уурлан үсээ зулгаан хойш орон дээрээ хэвтлээ.

"Намайг ч бас хүссэндээ зугтаж байна гэж бодоо юу?"

____________________________________

-Хөөрхий минь, эвий минь...😂



Fortsätt läs

Du kommer också att gilla

11.7K 1K 21
რახდება როდესაც კოლეჯის ყველაზე მაგარ გოგოს წიგნის ჭია უყვარდება?შეძლებენ სრულიად განსხვავებული ადამიანები ერთად ყოფნას?
72.5K 18.4K 62
💚❤ පෙරවදන් කුමකටද...... පසු වදනින් මුණගැසෙන තුරු.......❤💚 🆃︎🅷︎🅴︎ 🅸︎🅽︎🅵︎🅸︎🅽︎🅸︎🆃︎🆈︎...........❤️‍🔥❤️‍🔥
82.2K 10.9K 40
Seokjinက ငါ့အိမ်ကကျွန်လေ... အိပ်စရာလူကုန်ရင်တောင် သူနဲ့တော့မအိပ်ဘူး၊ ကျွန်စော်နံလို့...[ABO/kookjin]
565K 49.3K 29
Taekook Fanfiction Jeon Kim Own creation