Call me teacher. Completed

By KeikoChun

57.3K 5.8K 484

Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24 More

1. Тэр
2. Анх удаа
3. Ууртай багш
4.Ёс суртахуун
5. Шийтгэл
6.Дурлал
7. Түүний бодол
8. Хүлээ
9.Мэдрэмж
10. Үерхэцгээе
11.+Дур+
12. Гайхамшиг
13. Болзоо
14. Чин сэтгэл
15.Ажлаа эсвэл намайг
16. Хаягдчихаж
17. Ярилцъя
18. Ээж
19. Тогооч хүргэн
21. Бохир тоглоом
22. Хичээл тарах болно
23. Тав тух
24. Сүй тавь
25. Эвлүүлдэг тоглоом
26. Эмэгтэй хүн
27. Салцгаая
28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
29. Төгсгөл бас эхлэл
|30| Эхлэл

20. Шинэ багш

1.4K 191 10
By KeikoChun

Урьд өмнө нь хэзээч болж байгаагүй тийм хүйтэн өвөл болж байлаа. Дулаан хувцасаа өмсөөд сургуульруу явахаар гарлаа. Ээж хүргээд өгье гэсэн болохоор чимээгүй л машинд нь суув.

Замдаа тийм ч их зүйл ярьсангүй. Өчигдрийн байдал хэтэрхий ичмээр байсан болохоор ээжрүү эгцэлж харахаас ч санаа зовно. Ээж ч үүнийг маань ойлгож байгаа бололтой тийм их юм ярилгүй сургуулийн гадаа ирлээ.

"Тараад найз залуугаараа авхуулаарай" машинаас нь буугаад сургуулийн хашаагаар орж байтал ээж араас ийнхүү ориллоо. Би ичсэндээ хувцсандаа шигдэхэд хажуугаар явж байсан хүүхдүүд гайхширсан нүдээр надруу хараад удалгүй өөрсдийнхөө асуудалд анхаарал хандууллаа.

Хоцрогдол бага багаар арилж байгаа болохоор хичээл хийх миний хувьд тийм ч зовлонтой зүйл байхаа больж. Ангийн үүдээр явж орвол өмнө нь байдгаасаа тэс өөр байгаа нь ажиглагдав. Харин найз гэж сүржигнэдэггүй ч заримдаа ярилцдаг Сүён гэх охин намайг харсан даруйдаа гүйж ирээд догдлонгуй гараас минь атгалаа. Би түүний өөдөөс гайхшрал дүүрэн харцаар харах бол тэр инээмсэглээд "Математикийн Им багш тэтгэвэртээ гарч байгаа гэнэ. Залуухан багш ирнэ гэж байна, догь уу?" түүний хэлсэнд үгэнд итгэж өгсөнгүй. Математикийн Им багш чөтгөр л гэсэн үг.

Математик бол шинжлэх ухааны хаан.
Бүх зүйлд суурь болдог хамгийн чухал хичээл.
Дүн чиний амьдрал биш!

Ингэж хэлдэг ч дүн гарах болохоор "Дүнгүй бол амьдралгүй" гэж хэлээд нүүр өгдөггүй жинхэнэ буруу зөнөсөн өвгөн байгаа юм. Им багш тэтгэвэртээ гарна гэдгийг сонсоод л анги ийм чимээтэй байсан байх нь!

|•—————————————•|

Им багш яваад бараг л долоо хоног өнгөрлөө. Кёнсү сүүлийн үед давтлаганаас чөлөө авсан болохоор амьдрал минь уйтгартайгаар үргэлжилж байв. Түүнтэй байнга утсаар ярьж байгаа болохоор аз болж тийм ч хэцүү байсангүй. Түүний дуудлага ирэх үед нүүрэнд минь мишээл тодроод удаан дуудуулахгүй гэсэндээ амандаа хийсэн жигнэмэгээ ч залгилгүй утсаа аваад чихэндээ наав.

"Мм. Сайн уу?" бага зэрэг сандруу өнгө аясаар ийн хэлэхэд Кёнсүгийн инээд бүдэгхэн сонсогдоно. "Юм идэж байгаа юм уу?" Тэр ойрын үед их сайхан ааштай байгаа болохоор бид илүү дотно болж байгаа гэхэд болно. "Тиймээ та юу хийж байна?" Би амаа арчаад түүний тухай сонин хачин сонсохоор чихээ дэлдийлгэв.

"Аав ээж дээр ирчихсэн байж байна. Маргааш би чамд гэнэтийн бэлэг барих болно" түүний хоолой догдолсон сонсогдож байх бөгөөд би ч бас түүнийг дагаад догдолчих нь тэр. "Одоо хэлчих л дээ" би бага зэрэг хошуугаа унжуулан эрхлэн хэлэхэд Кёнсү энэ удаа арай чанга инээгээд "Маргааш бол оо. Тасаллаа" гэж хэлээд утсаа таслав. Сониуч зан минь намайг дотроос минь идэх шахаж би бараг л унтаж чадахгүй үүр цайлгалаа.

Сүүлийн үед их бүрхэг бас хүйтэн байсан бол ажлын сүүлийн өдөр буюу өнөөдөр дулаахан бас цэлмэг байв. Гадаах орчинг цагаанаар будсан цас бараг хайлах шахах аж.

Би яагаад ч юм баяртай байлаа. Гэрээсээ гараад сургуулийнхаа зүг алхахдаа амандаа дуу аялан их л цоглог байв. Сургуулийн үүдээр ороход яг л урин дулаан хавар цаг айлчлан ирсэн мэт санагдуулна.

Ангидаа ороод Им багшийг орлох нэгнийг хүлээн инээмсэглэл тодруулан суутал гаднаас ангийн багш ороод ирэв. Тэгээд гартаа барьсан үзгээрээ ширээг хэдэнтээ тогшоод "Сууцгаа!" хэмээн захиргаатан тушаав.

Математикийн багш биш ангийн багш орж ирсэнд хүүхдүүд баярлах хэдий ч гайхширсан байх ба хойд талын ширээнээс хэн нэгний "Багшаа математик орохгүй юм уу?" Гэх дуу сонсогдоно. Багш хувиралгүй царай гаргасаар "Өнөөдрөөс шинээр ирсэн Ду багш та бүхэнд математикийн хичээл орох болно" багш ингэж хэлж дуусахад ангийн хаалга онгойн цэвэрхэн хувцасласан царайлаг залуу орж ирлээ.

"Ду Кёнсү гэдэг. Шинэ математикийн багш"

Миний хувьд математик чухал биш хэмээн хэлж байсан үе саяхан. Харин одоо үед миний хамгийн чухал зүйл аль хэдийн математик болчих шиг боллоо.

|•—•|

A/N: яг шинэ хэсэг өгье гэж бодохоор яаж ийж байгаад асуудал гарч ирэх юм. Гараа түлчихсээн🥲

Гэхдээ дараагийн хэсгээс эхлээд ийм богино байхгүй гэж амлъя. Идэвхитэй байхыг хичээгээд дуусгачихдаг юм билүү?

Continue Reading

You'll Also Like

36.6K 2.6K 51
"Take Me To You" нь GOT7 хамтлагын бүтээл бөгөөд "Present: You&Me" гэх цомогын дуу. Энэ дуу нь ерөнхийдөө "Би үнэхээр төөрөлдчихсөн, яахаа мэдэхгүй б...
11.8K 158 4
𝗘𝗡𝗚. ೃ⁀➷ oneshots about various woso players [player x player] and [player x oc] 🦕 𝗙𝗘𝗔𝗧. VARIOUS PLAYERS 𝗧𝗥𝗢𝗣𝗘𝗦. VARIOUS TROPES // 🫐...
577K 31.1K 19
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
6.7K 561 8
" Намайг дуудаач гүнж минь?! " " Тэхён~аа " " Тиймээ. Миний охины хоолой үнэхээр үзэсгэлэнтэй юм. " Badboy × Goodgirl