Юнги ах харин зүгээр л дуугай наашаа харан удалгүй харцаа бууруулан суудалдаа суув. Гэнэт Сану алгаа ташин босж ирэн:саяны дүр зураг чинь таалагдаж байна шүү. Яахав ганц удаа бодлоо өөрлөе лдөө.... 50 сая вон энэ хэмжээний нөхөн олговор өг тэгээд тохиролцоё ойлгов уу? гэж хэлэн хажуугаар гаран өнгөрөхдөө чихэнд: 3 хоногийн хугацаа хангалттай биз дээ гэж хэлэн цааш гаран явав.

Ах бид хоёр цагдаагийн газраас гарч ирсэн ч ах одоо хүртэл надтай юм ярихгүй байх ба би түүний гарнаас атган:уучлаарай ахаа би зүгээр таныг дэр- үг таслан тэр гарыг минь саван:уучлалт гуйх хэрэггүй. Бүгд миний буруу учраас гэж хэлэн цааш явав. Хараал ид..яагаад ийм зүйл хийчихэвдээ.

3хан хоногийн дотор яаж 50 саяыг олох юм бэ? Новш гэж. Бурхан хэзээ миний талд орох юм бэ?

Би гэр лүүгээ хурдхан шиг очин их сургуулийн төлбөрөө эртнээс цуглуулж байсан хадгаламжынхаа дэвтэрийг харвал ердөө 12 сая төгрөг байх ба бүх мөнгөө нийлүүлээ2 гэхэд ердөө 15 сая л хүрнэ. Үлдсэн 35 сая төгрөгийг яаж олох юм бэ?

Бүх л өдөржингөө толгойгоо гашилгасаар орой болон ажил руугаа явав. Ажил дээр ирэн захирлаас 3 сарынхаа цалинг урьдчилж авч болох талаар асуувэл энэ сар болон дараа сарынх л болно гэсээр ашгүй 17 сая болов.

Өвчин намдаах эмний үйлчилгээ гаран олигтой ч унтаж амраагүй болохоор бие үнэхээр туйлдаа хүрэх ч шүд зуун тэвчсээр хаах дөхөхөд Жонгүг орж ирэв.

Энэ удаад урт үсээ боолгүй задгай тавьсан байх ба би очин уух зүйлийг нь хундгалж өгөн түүний өмнө тавихад тэр халааснаасаа тамхи асаагуур гаргаж ирэн татах гэж байхад нь болиулан:уучлаарай эрхмээ энд тамхи татах хориотой байдаг юм. Татмаар байгаа бол тийшээ баруун гар тийш яваад тамхи татах цэг тэнд байгаа гэж хэлвэл тэр болин ширээн дээр асаагуураа тавин тамхиа хураав.

Тэр нэг амьсгаагаар уун гараараа дахиад гэж дохив. Би хийж өгөн арагшаа эргэж харан хундага шил лонхоо бүрэн байгаа эсэхийг тоолж байтал ард хаалга хаагдах чимээ гаран эргэж харвал тэр аль хэдийнээ сурсан зангаараа масктайгаа мөнгөө үлдээн явсан байв.

Би ч маскыг нь хураан мөнгийг нь аван илүү мөнгийг нь өөртөө аван амандаа түүнд баярлалаа гэж ч хэлээд амжив.

Түүний хундагыг хураан суусан газрыг цэвэрлэж байтал тэр асаагуураа орхисон байв. Би одоо гарсан ч тэр аль хэдийнээ явсан байх гэж бодон түүний араас гарсангүй. Би тэр асаагуурыг нь барьж үзэхэд алтаар хийсэн юмуу гэмээр хүнд бас нэлээн чамин эд байв. Ёроолд нь J.K гэсэн үсэг сийлсэн нь дэлхий дээр ганцхан гэж харагдуулахаар. ..энэ ч нэлээн үнэтэй байхдаа..гэнэт хаалга дугаран яагаад ч юм сандран өмдний халаасандаа хийчихэв.

Гэртээ орж ирээд орон дээрээ тэрийн хэвтэн нэг гүнзгий амьсгаа аван өлсөхийн дээдээр өлсөн ядрахын дээдээр ядарсанаа мэдрэв.

Тэгээд нэг биен дээрээ наалт наасаар жоохон дуг хийх гэсэн ч 50 сая вон бодогдон унтаж чадсангүй. Өглөөг угтлаа. Сургуульдаа явах хэрэггүй гэж бодсон ч дүн болон тэтгэлэгээ бодсоор дүрэмтээ өмсөнө.

Юбка угаачаад хатаагчин дээр тавьхаа мартсан байсан тул хатаагүй. Өчигдрийнхөө өмдтэй явахаар болон үсээ боосон болоод ядарч сульдсан болохоор ч тэр үү бүх зүйлийг удаанаар хийнэ.

Бас яаж мөнгө олох тухай бодсоор унтаж ч чадаагүй учир бие минь яг одоо ачаалалаа даахгүй хугарч унах гэж байгаа юм шиг л мэдрэгдэнэ.

Сургуульд орж ирсэн даруйдаа өмнөх өмнөхөөсөө таагүй мэдрэмж төрнө. Ангид орж ирэхэд л бүх хүүхдүүд наашаа ширтэх бол би очиж суудалдаа суун ширээ дэрлэн хэвтэв.

Сану харин аль хэдийнээ миний ширээн дээр ирэн:их ядарсан бололтой. 50 сая ч чиний хувьд чамлахааргүй л их мөнгө лдөө. Одоо 2хон хоног үлдсэн шүү. Ах чинь шоронд ахиад насаараа суух нь дээ гэж үгээр идэх бол би тоохгүй урагшаа ширээ дэрлэн хэвтсээр байсанд тэр уурсан үснээс зулгаан толгой гэдийлгэн: сонс гуйлгачин минь ахдаа ингэж дамжуулаарай. Хэрээ мэдэж өлбөлзөж бай гэж хэлээрэй...арчаагүй новшнууд гэж хэлэн үснээс дугтран тавив.

Түүнийг алчихмаар байсан ч миний одоогийн байдал түүний хажууд өчүүхэн хумхийн тоос шүүдээ.

Хичээл завсарлан би суудал дээрээ суун ширээ дэрлэн хэвтэж байтал Сану болон түүний дагуулууд аль хэдийнээ миний ширээг тойрон зогсон:бос гэж хэлвэл би хэлсэнээр хиймээргүй байв ч надад ямар арга байх биш дээ. Босоход тэр доош заан: одоо сөгд... яг өчигдрийнх шигээ... чиний тэр дүр зургыг ганцаараа харахад хэтэрхий хайран байсан шүү гэж хэлэн инээвэл нөгөө найзууд нь баясан инээнэ.

Би харин энэ удаад зөрүүдлэхээр шийдэн доош сөгдөхгүй зогссоор байсанд тэр инээхээ болин: ахиад л....уур хүрмээр гуйлгачин шүү гэж хэлэн түлхэхэд бие тамир тэнхээгүй тул шууд газар эрчээрээ унахад халааснаас нэг зүйл унан яг Санугийн урд очив.

Новш гэж Жонгүгийн асаагуур ажил дээрээ үлдээхээ мартчихаж....ахх хараал ид.

Сану тэр асаагуурыг эргүүлж тойруулж харан ёроол хэсгийг нь харан инээн: J.K чи ч сүүлдээ хулгай хийхдээ тулж дээ гэж хэлэн инээвэл Жонгүг тэр асаагуурыг аван өөрийнх нь мөн байхыг танин наашаа нэг хөмсөгөө өргөн харан:ахх... мэргэжлийн юм гээч...буруу хүнийхээ буруу зүйлийг авлаа... азгүй юм..

Сэтгэгдэл&вотэ

Go to Hell ✔✅Where stories live. Discover now