V. Гомдол

3K 279 20
                                    

Өглөөний нар нүүрэн дээр тусан нойрноос минь сэрээлээ. Бие минь хүнд оргин доош харвал хэн нэгний гар бэлхүүсээр минь чангаар тэвэрсэн байгаа харагдана. Хэн нэгэн ч биш Лэеийн гар шүү дээ.

Анх удаа өглөөг түүний хамт угтаж байгаа учир ихэд догдолж байсан юм. Гэхдээ яагаад хамт унтсан юм бол гэх бодол тархинд минь цуурайтаж байсан юм.

Нарны гэрэл түүний арьсан дээр буух үед царай нь гэрэлтэн төгс харагдана. Гараа дээш өргөн түүний нүүрэнд хүрэхийг хүсэх авч хүрч чадалгүй гараа буулгав.

Харин тэр нүдээ аньсан чигтээ бугуйнаас минь барьж алгийг минь нүүрэндээ наах аж. Түүний энэ үйлдэлд балмагдан том харахад тэр нүдээ нээн өөдөөс минь харж инээмсэглээд "Сайхан амарсан уу хонгор минь" гэж хэлэн нүүрэнд минь дөхөн "хүрэхийг хүссэн газар бүртээ хүр би зөвхөн чинийх" гэсээр уруулыг минь зөөлөн үнслээ.

Энэ үнсэлт үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан юм. Яг энэ мөчид би өөрсдийгөө хосууд мэтээр андуурч байсан нь харамсалтай.

Бидний ялдам үнсэлт аажим аажмаар нэг нэгнээ хүссэн үнсэлт болж хувирахад утасны жингэнэх дуу саад болж орхив.

Утсаа авбал ээж сэргэсэн тухай сайхан мэдээ эмнэлэг дуулгалаа. Тэр намайг эмнэлэгт хүргэж өгөхийг хүссэн болохоор яаж ч эсэргүүцэж чадалгүй түүнтэй хамт эмнэлэг явлаа.

Эмнэлгийн гадаа ирээд тэр дахиад уулзана шүү гэж хэлэн уруул дээр минь үнссээр намайг явуулахинь сайхан. Ээжийнхээ зүг хурдан гүйхдээ нэг хүнтэй мөргөлдөж орхив. Тэр хүн нь Лухан эмч байсан юм.

"Яасан их яарч явна вэ?" тэр инээмсэглэн яриа өдөхөд би хурдхан түүнд бөхийн "уучлаарай, ээжтэйгээ уулзах гээд яарч явлаа. Би ингээд явж болох уу?" гэж түүнээс асуухад тэр толгой дохьлоо.

Ээжийн хэвтэж буй өрөөрүү ороход тэрээр орноосоо босон цонхоор гадаах орчинг харан зогсоно. "Ээжээ" өөрийн эрхгүй нулимс урсан чичирсэн хоолойгоор түүнийг дуудахад тэр инээмсэглэн намайг тэвэрлээ.

"миний охин их зүдэрсэн үү? Ээж нь дахиж охиноо орхихгүй ээ" бид нэгэндээ сэтгэлийн үгээ шивнэлцэн уйлцгаана.

Ээж хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай болохоор би түрүүлээд явлаа. Крис ах агентлаг дээр хүрээд ир гэж дуудсан болохоор такси барин хурдхан шиг очлоо.

Намайг ирэхэд Крис ах намайг захирлын өрөөрүү дагуулж орлоо. Захирлын царай үнэхээр барайсан харагдах хэдий ч намайг хараад хүчээр инээмсэглэх аядана.

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now