IV. Шүршүүр

3.3K 254 7
                                    

Өглөөг дахиад л ганцаараа угтлаа. Юмс буруугаар эргэж байгааг би мэдэж байна. Түүнтэй хэдхэн удаа уулзсан байж зүрх сэтгэлээ эзэмдүүлж байгаа нь буруу хэдий ч өөрчлөх боломжгүй.

Магадгүй боломж байвч өөрөө хүсэхгүй.

Маш чухал зүйлийг ухаалаг тархи минь сануулсанд орноосоо хурдхан бослоо. Өнөөдөр ээжийн хагалгаа болно. Түүнтэй хамт байх мөч бүрт бүрэн эзэмдүүлдэг гэдгээ би мэдэрч байна. Юмс дөнгөж эхлэж байхад л би хүчин мөхөсдлөө гэж үү?

______________________

Эмнэлгийн хонгилд ганцаараа суух охин. Байн байн

ХАГАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА гэх бичигтэй өрөөрүү харцаа чиглүүлж байгаа нь түүний айдсыг илтгэнэ. Урт савхан хуруугаараа өвдгөө базан суухад хагалгаа хийгдэх өрөөний гэрэл унтарлаа.

Тэр худхан босон өрөөний хаалган дээр очиход өрөөнөөс Лухан гарч ирэх үед Жина түүний гарнаас барин "Эмчээ ээж зүгээр үү?" гэж сандран асууна. Харин Лухан түүний өөдөөс инээмсэглэн "бүх зүйл зүгээр Жина. Тайвшир, хагалгаа амжилттай болсон." Луханы хэлсэн үгэнд Жина тайшран сандал дээр лагхийн уналаа.

______________________

Утасны дуу эмнэлэг дэх хонгилд цуурайтахад Жина ухаан орно. Утсаа авах бол "Чүэ Жина. Яг одоо 1007д дахиад хүрээд ир. Хүлээж байя. " Лэеийн хоолой Жинаг дахин өөр мэдрэмжийг төрүүлнэ. "Ойлголоо" Жина сэтгэл хөдлөлөө нуух гэж хичээн утсаа хурдан тасаллаа.

Ээж нь унтаж байсан учир хацар дээр нь зөөлхөн үнсээд гарч явлаа. Зам маш их түгжрэлтэй байх бөгөөд теүүнийг хүлээж байгаа гэдгийг мэдэх үед яагаад ч юм цаанаасаа айж орхих нь тэр.

Зам даган гүйж эхлэхэд амьсгаа минь давхцана. Дасгал хөдөлгөөн хийдэггүйг минь үүнээс харж болно. Эмнэлгээс Komata зочид буудал хэлээдгүй хол зайтай учир талд нь ороод бахардаж эхлэх нь тэр.

Урагшаа машины дуут дохио гарах зүгрүү харахад дөрвөн замын уулзвар дээр олон машин хоорондоо мөргөлдсөн байгаа ажиглагдана.

"новш гэж" амандаа хараал урсган замын уулзвар хүртэл гүйлээ. Цаашаа зам чөлөөтэй байгаа нь намайг баярлуулж байсан юм.

Зам гараад гараа өргөн такси барихаар зогсоход нэг машин урд минь ирж зогслоо. Гайхан харвал Лухан эмч байх бөгөөд инээмсэглэн "суучих" гэж хэллээ. Түүний машинд суухад тэр хаазаа гишгэн урагшаа явж "хаа хүрэх билээ" гэж асуунгаа надруу харна.

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now