Ep1

111 13 3
                                        

Ѳглѳѳ бүр айлддаг хааны ордны их хуралдаан эхлээд удаачгүй байтал хатны бүгдийг нь цаазал гэх үгс түшээдийн чихэнд хүрэхэд айж сандарсан түшмэд юу ч хэлж чадахгүй хатны ѳмнѳ ѳмѳлзѳн зогсоно.

Гэтэл нэгэн нас тогтсон бусдаасаа арай илүү эрх мэдэлтэй болов уу гэмээр хувцасласан түшмэд:

"Хатан минь энэ хүмүүс хуйвалдаан зохиосон нь үнэн. Гэвч энэ анхны тохиолдол шүү дээ. Таны тѳлѳѳ ѳчнѳѳн олон үйлс бүтээж явсан хүмүүс. Тиймээс та-"

" - Амаа тат Их сайд Мин та юу мэддэг юм анхны удаа гэнээ та юу ч мэдэхгүй байна энэ түшээд гэх нэр нь доор орсон хүмүүс миний араар ѳчнѳѳн олон удаа хуйвалдаан зохиож улсын мѳнгийг завшиж ѳѳрийн ах дүү амраг саднаа ордонд ѳндѳр алба хаалгуулж байгааг мэдэхгүй гэж бодож байна уу үгүй шүү итгэхгүй байвал хэлээд ѳгѳх үү. Цэргийн яамны сайд Пак та ѳѳрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж ѳѳрийн тѳрсѳн дүү Пак Жиминийг хэд хэдэн удаа цэргийн яаманд баригдаж байхад нь сулласан байхаа худлаа гэвэл яг одоо надад энэ олон түшээдийн ѳмнѳ хэлж батлаач."

Цэргийн яамны сайд яаж үүнийг нь мэдсэнийг нь гайхан үүнийхээ хажуугаар хэлэх үггүй болж хатны ѳмнѳ ѳвдѳг сѳхрѳн суунгаа " хатан минь эхнэр хүүхдийг минь л ѳр-"

" -Эхнэр хүүхэддээ хайртай байж энэ улсаа яагаад хайрлахгүй байгаа юм? Хүүхдүүдийг чинь тѳрѳхѳѳс ѳмнѳ эхнэртэйгээ учрахаас ѳмнѳ ѳтѳл болсон чамайг эцэг эхийг чинь энэ ертѳнцѳд мэндэлж байхаас чинь ѳмнѳ энэ улс бий болчихсон байсан " гэхэд Пак сайд хатны ѳмнѳ духаа шал нь дээр цус гартал нь цохиход хатан түүнийг тоолгүй

" Саяны нэр дуудсан бүх хүмүүсийг эрх мэдлээ урвуулан ашигласан зүй бус үйл хийсэн учир бүгдийг нь Сонгү лүү цѳллѳгт явуулж байна цѳллѳгт явуулсан эхний жилд ордны шоронд хоригдох хугацаанд ямар ч ус будаа ѳгѳхгүй тушаалыг зѳрчсѳн ямар ч хүнийг хатуу шийтгэх болно. Мѳн 3 үеээр нь боол болгож эхнэр хүүхдүүдийг нь эмсийн хүрээлэнд ѳг. Одоо тарцгаа" гэх үгсийг хэлчихээд их хуралдааны хаалгыг онгойлгон гарлаа.

Их хуралдааны ѳрѳѳнд яахаа мэдэхгүй болж хатнаасаа айж эмээсэн түшээд ѳѳр арга байгаа эсэх талаар бие биетэйгээ зѳвлѳлдѳж буй түшээд зарим нэг нь хаанаар улсаа удирдуулах талаар ярилцан хаалганы зүг явцгаана.

Хатан их хуралдаанаас гарсны дараа шууд л ордны арын цэцэрлэг рүү ганцаараа алхлаа.

👑Empress👑*Writing*Stories to obsess over. Discover now