~17-р хэсэг: Тусгай аялал~

Start from the beginning
                                    

Гэтэл тагтан дээр ярилцсан тэр шөнө Хуансэг Бэгхутай эвлэрвэл гэрээс нь явна гэхэд хачин ч гэлээ түүнийг явуулмааргүй санагдсан. Тэр үед Жонгүг өөрийгөө Хуансэд зүгээр л дасчихаж гэж бодоод л өнгөрсөн юм. 

Өнөөдөр Хусогийг явсны дараа тэгтлээ их бодолд автсан нь өнөөх зурагнаас болжээ. Тэр зургийг харсан хэн ч болов зурган дээрх бүсгүйг гэх зураачийн хайрыг мэдэрч чадахаар байлаа. Маш ихээр үгүйлэн санасан хайрыг. Тэгтэл Хэмүсү /Тэхён/ бурхан өөрийнх нь хувьд эгэл жирийн албат болох Хуансэг сэтгэлээ шингээн, уран зурагт дүрсэлсэн нь Жонгүгийн гайхшийг төрүүлээд байсан юм. Өөрт нь хамаагүй байсан ч тэр Хэмүсүг Хуансэд сэтгэлтэй эсхийг мэдэхийн тулд дахиж уулзах нь битгий хэл харахыг ч хүсээгүй Тэхёны гэр рүү хар хурдаараа явсан билээ. 

Хэдийгээр тэр Хуансэд сэтгэлтэй гэж хэлээгүй ч бас үгүйсгээгүй нь Жонгүгийг бухимдахад хүргэж байлаа. Тэхёны гэрийн гадаа бухимдан сууж байхдаа Хуансэ руу өөрийн мэдэлгүй залгачихаад юу гэж ч хэлэхээ мэдэхгүй, түүнтэй ярилцах чухал зүйл байгаа учраас түргэн ирээч гэснийхээ дараа л тэр бүхнийг анзаарч эхэлсэн юм. Өөрийгөө нэг л сонин байгааг. 

Хэн нэгэн Хуансэд сэтгэлтэй гэж бодохоор л түүнийг харамлаад байгаагаа тэр сая л анзаарлаа. Тэгээд харих замдаа Хуансэг тэгэж чухал хэрэг байна гэж дуудчихаад юу гэж хэлэхээ бодсоор, хэрэг болох үгүйг нь мэдэхгүй ч өнгөрсөн хугацаанд эмээгийнхээ талаар олж мэдсэн зүйлсээ хэлэхээр шийдсэн юм. Мөн эмээгийнхээ төрсөн нутаг гэх Гёнсан болон Сөүлд ирэхээсээ өмнө амьдарч байсан Чонжүд очвол ямар нэгэн зүйл олж мэдэж магадгүй гэж бодоод явах талаараа ч төлөвлөөд амжсан нь энэ. 

Арай ч үгүй байлгүй гэсэн бодол нь Хуансэг явна гэхэд дахиад л батлагдчих шиг. Дэргэдээсээ холдуулмааргүй байх мэдрэмж Хуансэг түүний хувьд чухал нэгэн болсныг илтгэж байлаа. Явах гэснийг нь эрс эсэргүүцчихээд, өрөөндөө орж ирсэн хойноо өнөөдрийг хүртэл өөрт нь мэдрэгдээд байгаа хачин жигтэй мэдрэмжээ Жонгүг хайр гэж тодорхойлсон юм. Тэгээд таамаглалаа батлах хамгийн сүүлийн үйлдлээ хийхээр өрөөнөөсөө зоримог гарсан нь үнсэлт ажээ. 

Эцэст нь Жонгүг өөрийгөө Хуансэд сэтгэл алдарсан гэдгээ мэдэж авсан нь энэ. Тэр догдолж байлаа. Хуансэгийн булбарай бөгөөд ягаахан уруулыг амтлахдаа түүний зүрх яг л гарч ирэх нь үү гэлтэй хүчтэй цохилж, үнсэлтээ салгамааргүй байсныг нь яана. 

Дэргэдээ байлгамаар, өдөр бүр хармаар санагдаж, харах тоолондоо догдолж, өчүүхэн төдий ч бүү шаналаасай гэж, түүний төлөө л бол юуг ч хамаагүй хиймээр байвал энэ хайр биш гэж үү. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now