11. Туслах дүр...

4.9K 460 23
                                    

     Тэхёныг нүдээ эргэлдүүлэн над руу харахад нь би толгой сэгсрэв.

Хэн тэдний хоёр жилийн өмнөх зугаалгыг санаж байдаг юм бэ?

"Сүүлийн үед Жүёон алга болоод хэд хоног нойргүй хоноод---"

"Яа! Жон Жонгүг... Жүёон олдоод хоёр долоо хонож байгаа шүү дээ. Тархи толгой чинь үнэхээр зүгээр биз?"

Яг Жонгүг шиг байх гэхээр үнэхээр тэдний яриад байгаа зарим зүйлийг нь ойлгохгүй юм.

Мэдэхгүй зүйлс их байгаа болохоор амыг нь дагуулаад ярьдаг ч...

Үнэхээр хэцүү юм аа!

"Зүгээр ээ! Б..Би ерөөсөө явлаа."

Би тэднийг орхин танхимаас гарахаар зүглэхэд Жимин "Тэгээд Юнги ахын бие сайжирсан байвал хамт явах юм уу? Яах юм?" хэмээн орилов.

     Бид зугаалгаар явах тухай ярилцаж байсан юм.

     Жүёон аюулгүй бас бүх зүйл нь зүгээр байгаа ч Юнги ах л шархадчихсан ирсэн.  Гарандаа буудуулсан гэсэн л дээ. Үүнээс болоод Жүёон Америк явахаа больж, энд хэсэг байхаар болсон юм. Бас тэр биднийг солигдчихсон гэдгийг мэдсэн.

Үнэхээр сэтгэл уужрах шиг болсон шүү... Бас тэр буруу ойлголт төрүүлсэндээ их уучлалт гуйсан.

     Ээж, аав хоёр буцаад ирчихсэн болохоор Жонгүг, бид хоёрын бие, биенээ өдөр шөнөжингүй ойроос харах жаргалтай хэд хоног өндөрлөсөн юм даа.

Түүнийг саначихлаа.

"Явах байх аа. Асууж үзээд хэлье..."

Би ийн хэлчхээд хаалгаар гаран Жонгүгийг хайхаар явав.

Гэтэл булан эргэх гэж яваад хэн нэгнийг мөргөж орхилоо.

"Өө... Намжүүн убб... Биш ээ! Намжүүн хён?"

"Жонгүг... "

Тэр ийн хэлэн инээмсэглээд надад ойртон "Сэра биз дээ?" гэхэд би толгой дохив.

     Ядаж л биднийг ийм сонин нөхцөл байдалд байгааг хэдэн хүн мэдэж байгаа нь сайн хэрэг.

Дасаж байгаа ч жүжиглэх тийм ч амар биш юм.

     Гэхдээ Жонгүгт бүр илүү хэцүү байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Бид бараг л сарын хугацаанд ийм байдалтай байлаа шүү дээ.

"Ингэхэд та бидэнтэй хамт зугаалгаар явах уу? Удахгүй бид хамтдаа явах гэж байгаа юм."

BOY FRIEND ||JJK [Completed]Dove le storie prendono vita. Scoprilo ora