09. Жүёоны найз залуу...

5K 529 50
                                    

"Мин Юнги гэж хэн юм?"

"Жүёоны найз залуу..."

     Жонгүг санаа алдан суудалдаа шигдэхэд би зам руу анхаарлаа хандуулав.

Машин барина гэдэг үнэхээр асуудал юм!

"Новш гэж! Хонгор минь... Гуйя... Аяархан..."

Тэр амандаа үглэсээр хөмсөг зангидна.

"Ойлголоо доо..."

    Үнэндээ Жүёон ээждээ хэлэхдээ хоёр хоногийн дараа очихоор боллоо гэж хэлсэн гэсэн. Тэгээд очоогүй.

Харин Жонгүгт хэлэхдээ аль хэдийн гэртээ ирсэн гэсэн юм.

Үнэхээр хачин байгаа биз?

     Цагдаад мэдэгдсэний үр дүнд түүнийг Америкт очоогүй гэдгийг л мэдэж авсан. Тэд ажиллаж байгаа гэсэн ч Жонгүг тайван суух хүн биш шүү дээ.

     Бид Жүёоны утас руу байн, байн залгаж, найзуудаас нь асуусаар хоёр хоног бараг л унтсангүй.
Тэр хүүхэд хааччихдаг байна аа?

"Тэр Солонгос найз залуутай юм уу?"

"Тийм ээ. Сүүлд гадуур хонодог өдрөө Юнги гэдэг нөхөртэй л хамт хоносон байх. Гэхдээ би хаана амьдардгийг нь мэдэхгүй."

Хүлээгээрэй!

     Түүний хаана амьдардгийг нь мэдэхгүй юм бол бид хаашаа яваад байгаа юм?

"Тэгээд хоёулаа хаашаа явж байгаа юм бэ?"

"Намжүүн хён дээр очно~ Надад зураг нь байгаа болохоор тэр ядах юмгүй олчихно. Бараг л мэргэжлийн хүн шүү дээ..."

Намжүүн гэхээр...

     Манай сургуулийн дээд дамжааны ах шиг санагдаж байна.

     Үнэхээр ухаалаг гэдгээрээ алдартай.

"Намжүүн уббаг би таних юм байна. Тэр их ухаалаг~"

"Убба гэнэ шүү! Миний биед байж дэргэд нь ингэж дуудвал тэр гайхна... Тэгж болохгүй шүү. За юу?"

Би түүний үгэнд нүдээ эргэлдүүлсээр машин барихдаа төвлөрлөө.

Өөрөө хён л гээд байсан байж!

     Түүний хэлсэн замаар явсаар нэг байрны гадаа ирэв.

     Жонгүгийн хоолой... Үнэндээ миний хоолой их ядарсан сонсогдож байна. Аргагүй шүү дээ. хоёр хоног унталгүй, хүмүүсээс сураглаж явсан юм чинь!

     Бид дотогш орон долоон давхарт гарч ирлээ. Тэгээд тэр нэг хаалгыг тогшиход би ч түүнийг даган хажууд нь зогсов.

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now