Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.
• • •
"Гунигтайхан харж, учиртайхан инээмсэглэх"
Дунд орчим насны даруухан хувцастай, сайхан гэж хэлмээргүй эмэгтэйн том биш хэмжээний хөрөг.
Тус бүтээл нь Парисын Луврын музейд тавигдсан бөгөөд эх хувийг үзэх гэж жилд зургаан сая хүн үзэж сонирхдог байна. Алдарт зураач Леонардо Да Винчи Мона Лизаг 1503-1504 оны хооронд зуржээ.
Энд байгаль ба хөргийн зохицолдоон, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц, пирамид загварын зохиомж бүгд байгаа. Мөн их мастерын зурах техник ч бас илэрхий харагддаг.
Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зуржээ. Түүнээс гадна энэ зургийн цаана зурагдсан байгалийн зохилдлого нь асар их утга учир хийгээд далд санааг агуулж байдаг байна. Хэн ч харсан энэ зураг өөрийн гэсэн утга учрыг ойлгуулан таниулах далд нууцыг агуулж байдгаараа онцлог бөгөөд энэ нь байгалийн сайхантай хослуулан зурсантай холбоотой гэж тайлбарлах явдал ч байдаг байна. Сонирхуулахад Парисаас энэхүү хөргийн ноорог олдсон гэх. Ноорог мөн эсэхийг нотлох маш олон баримтуудыг судлаачид хэлсэн аж.
Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.
CZYTASZ
PAINTING
Literatura FaktuАлдартай хөрөг, уран зургийн тайлбар мэдээллийг оруулах болно. Эх сурвалжтай
