8. Жаслин

Começar do início
                                    

🔅🔆🔅

Өглөө нь Хэри нойрноосоо сэрэн хөдлөхийг хичээсэн боловч бие нь хэн нэгэнд дэвслүүлчихсэн мэт хүнд мэдрэгдэж, өвдсөнөөсөө болж ярвайна. Хүндхэн биеэ хүчлэн босох оролдлого хийх үед хөлийн чимээ ойртох нь сонсогдлоо.

Вону бүлээн устай хувин барьсаар орж ирэв. Тэр хөдлөх гэж хичээх орон дээр байгаа эмэгтэйг хараад барьж байсан зүйлсээ доош тавьчхаад түүнд туслахаар дөхөхөд Хэри шуудхан зогсоов.

Хэри түүнийг харсан даруйдаа юу болсныг санасан юм. Одоо тэр түүнийг алахыг хүсэж байгаа ч системийн анхааруулгаас болоод чадахгүй, бас энэ Вонугийн буруу биш.

Хэри түүн рүү ширүүхэн ширтсээр өөрийгөө дотроо зэмлэж байв.

"Чи юу хүлээгээд байгаа юм, намайг суухад туслаач!" хэмээн тушаалаа.

Вону юу хийхээ, хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байсан тул чимээгүй л байв. Тэр хоол хийхээсээ өмнө Минхёгоос тэр ургамлыг юунд ашигладаг болохыг асуух ёстой байсан юм.

Хэри өчигдөр орой халуунтай байсан болохоор энэ залуугийн өмнө нүцгэн байсан эсэхээ анхаарахгүй байхыг хичээнэ.

Тэр Вонугийн тусламжтай суугаад түүнээс нойтон алчуур авав.

"Тайлбарлаадах!" гэж Хэри хүйтэн өнгөөр захирлаа.

Эзэндээ шийтгүүлж байгаа нохой шиг Вонугийн сүүл, чих хоёр доош унжчихав. Амьдралынхаа туршид түүний буруу биш байхад анх удаа тэр хэн нэгэнд гэмшиж, тайлбарлах шаардлагатай болчихсон нь энэ.

Тэрээр бардамналаа орхин эзнээсээ өршөөл гуйх өрөвдөлтэй муурын төрх гарган "Энэ ногоо байсан юм. Миний хоолонд оруулсан..." хэмээн сулхан хэлэв.

Хэри хөдлөхөө болин санаа алдав. Тэр духан дээрээ гараа тавин массаж хийх аж.

Харин Вону байрандаа хөдөлгөөнгүй зогссоор юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэр Хэриг шүтэж, биширдэг болохоор хэзээ ч гомдоож, өвтгөхийг санаатай хийхгүй.

Бүхэл өдрийн турш Хэри дуугаа хураасан юм. Тэр одоо түүнийг ойлгоод хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхэд шиг жүжиглэхгүй гэж шийджээ. Хоёр дахь эмэгтэй дүрийн өрөвдөлтэй амьдрал түүнд үргэлж гашуудмаар санагддаг. Гэсэн хэдий ч Вону түүнийг дуулгавартай дагалдсаар.

Оройн хоолны дараа Вону түүний өрөөний хаалгыг тогшлоо.

"Орж болно оо!" Хэри хэлэв.

"Би чамтай ярилцмаар байна!" гэж Вону хариулав.

Хэри түүн рүү ширтсээр толгой дохиод ярьж эхлэхийг нь хүлээнэ.

"Өчигдрийн явдал санамсаргүй байдлаар болсон ч, чи надад таалагддаг бас би чиний хань болохыг хүсэж байна." Вону шулуухан хэлэх нь тэр.

Харин Хэри хөлдөж орхив. Энэ байж болох зүйл үү? Түүнд хэрхэн хариу өгөхөө мэдэхгүй байна. Хэри энэ талаар ямар ч туршлагагүй шүү дээ. Вону түүний хариуг хүлээсээр, гэвч Хэри хэдэн минут өнгөрөөсөн ч авиа огт гарсангүй.

"Чи одоо хариулах хэрэггүй дээ! Би хүлээх болно!" гэж Вону хэлэв.

Хэри түүн рүү гөлөрсөөр хариу хэлэх ёстой ч гэлээ яг юу гэж? Тэр юу гэж хэлэх хэрэгтэй вэ?

Дараагийн өдөр, саруудад Вону Хэригийн төгс зарц болсон юм. Түүний шаардсан бүхнийг тэр даруй гүйцэтгэдэг. Энэ хачирхалтай мэт санагдаж байгаа ч ихэнхдээ Хэрид түүний наалдамхай байдал залхуутай санагдаж гэрээсээ хөөж гаргах мөч байсан. Хэри түүнээс болж үүссэн бухимдлаа тэвчих аргагүй.

Гурван сарын хугацаанд Хэри идэвхтэйгээр эрэгтэйчүүдэд байлдааны хичээл заасан бөгөөд дайны төлөвлөгөө гаргасны дараа тэр өөрийн агуй руугаа буцахыг хүсэж байв. Тэр голлон өөрсдийн хурдыг хэрхэн давуу тал болгон ашиглах талаар тэдэнд зөвлөгөө өгчээ. Мөн хувиралгүйгээр зэвсгээ хэрхэн зөв зохистой ашиглах талаар зааварчилна. Түлхүү нум сур, хутга болон чавх.

Тамын гэгдэх бэлтгэлийн дараа тэд харийн эмэгтэйг хэчнээн сайн болохыг ойлгосон. Тэр тэднээс жижиг, мөн арай удаан боловч ямар ч зүйлийн арга эвийг хурдан олоод тэр дороо хариу урвал өгөхдөө шаламгай. Бусдын сул талыг олоод дөнгөхөн ялж чаддаг.

Үдээс хойш бэлтгэл дууссаны дараа Хэри Вонуг хүлээж байхад тэр гартаа хоол барьсаар ирэв.

Хэри түүнийг чимээгүйхэн харах бол Вону ширээн дээр аяга хоол тавиад гарах гэж байхад

"Үлд!" гэж Хэри тушаах нь тэр.

Вону хөмсгөө зангидаад эргэж харан түүнтэй нүүр тулав.

"Энд миний ажил дууссан. Би чамд зүүлт байгаа үгүйг мэдмээр байна?!" хэмээн хэлэв.

Вонугийн нүүрний илэрхийлэлд төвөгтэй харц ноёлж, мөн чимээгүй хэвээр байсаар.

"Би чамд гурван жилийн дараа...өгнө өө!" эцэст тэр ийн дуугарав.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Onde histórias criam vida. Descubra agora