Friends

19 1 2
                                    

Герман....

Ярагчид тэд миний ээжийг алсан харин аав бид хоёр ЭНД байна ,хир хөлс үнэртсэн харх жоомтой харанхуй өрөөнд тавь жараараа чихцэлдэнэ, өглөө босч ийш тийш шороо зөөнө, бага үдэд хагас болсон махтай хөгцөрсөн талх болон вандуй төмөр тавганд харагдана идэх ёстой, эсхүл үхнэ уух зүйл нь бас юу гэдгийг нь хэлж чадахгүй нь бага зэрэг цэхэр цагаан өнгөтэй шингэн балгах тоолонд шороо аманд зажлагдана тэгээд бас л ажил хийнэ, их үд харин ганц амьсгаа авдаг цаг, нараар баримжаа аваад дассан би өдийг бараг 4 цаг болж байна гэж бодож байна. Төмөр тор хайш яаш татагдан цагаан бетонон баганаар холбогджээ хоёр талдаа хурц иртэй торны өргөснүүд үдийн үлбэгэр наранд залхуутай нь араггүй хаяа хаяа гялалзана.

Цээжинд нь буглаж бужигнасан шороо одоо л бууж байна уу гэлтэй шоронгийн эргэн тойрондох ойн зугаатай олон үнэрийг ялгахтайгаа болж байлаа. 

Би гурав хоногийн дараа 8 хүрнэ "ээжээ хүү нь энэ аймар газар 3 жил тэссэн одоо та гараад ир л дээ энэ газраас гарга л даа" төмөр торноос ганцхан алхмын зайтай зогсон жаахан хүү дуу гарган уйлахаас ч айсан бололтой хир тортог болсон том шоронгийн хувцасны хэд хэд нугалж тааруулсан ханцуйгаа хазлан өвдөг сөгдлөө
Халзан толгойгоо хэд хэд илээд "сайн байлаа рабби (Rabbi Waltz Schtoof)"

-чи яагаад унтлагын хувцас өмсчихсөн байгаа юм

Гэнэт гарсан сэргэлэн цовоо дуунаас цочсон арай намхан хүү хоёр алхам хэртэй арагш үсэрлээ нэг гараараа зүрхээ даран нөгөө гараараа өвдгөө тулсан хүүг цочоосон хүү ойртохыг оролдоход жижиг хүү улам айсан бололтой сандран орилно цэнхэр нүд нь аягандаа тогтохгүй унах шахна

-ХОЛД ОЙРТВОЛ ҮХНЭ

арай бордуу өндөр хүү хэлснээр хийлээ ,одоо л торон дотор байгаа нэг нь санаа амарсан бололтой уртаар амьсгаа авна. Туранхай эцэнхийгээс болж хацрынх нь яс товойж томдсон хувцасны унжсан хэсгээс нь харагдах яс нь хэтэрхий эмзэг бас хөхөрсөн харагдана арай гэж жижиг биеэ хөдөлгөдөг эрчим хүч нь сая орилоод дуусчхав уу? гэлтэй буцаад газар лагс хийн суулаа арай өндөр хүү одоо болтол гайхсаар

-чи сая тэсрэх бөмбөгөн дээр гишгэх гэж байлаа

Гэх дууг сонсоод айсан бололтой дахиад нэг алхам хойшлох хүүг жижиг нь хоосон харцаар ширтэнэ Тэр ч бас ажиглаж байгаа бололтой үнэтэй хөвөн даавуун хувцас өмсөж бугуйн цаг хүртэл зүүсэн өөрийн үеийн хүүхдийг тэр анх удаа харж байгаа билээ үсээ цэвэрхэн янзалж саван шампунь хүртэл үнэртэх хүү энд юу хийж яваа юм бол

Өндөр хүү жижгийнхээ өөдөөс харан адилхан суулаа гэхдээ арай хол бос урдуур нь төмөр тортой

-би бол Отзы (Muskulan Ötzi)

-рабби

-сонирхолтой нэр байна

-чинийх ч бас

-чи хэдтэй

-7

-харин би 9тэй чи энд юу хийж байгаа юм бас унтлагын хувцас дээр чинь яагаад тоо байгаа юм

Рабби энгэр дээрх 1793 гэсэн дугаараа харан- энд бол би нэргүй л дээ энэ тоогоор намайг дууддаг юм

Отзы- энд гэж яг юу юм чи гараад ирж чадахгүй юм уу

Рабби- гарч болдог бол гармаар л байна эндхийг шорон гэдэг юм олон цэрэг цагдаатай чи тэд нарт дуртай юу

Отзы- мэдээж би ч бас том болоод цэрэг болно бас манай аав цэрэг

Рабби- тийм үү харин би дургүй ээ тэд намайг бас бусдыг маань ч ийм байдалд оруулсан

Отзы хэлэх үггүй болох шиг боллоо тэгээд хэсэг эргэлзсэнээ- би муу биш сайн цэрэг болно оо манай аав ч бас сайн хүн олон одон медальтай

Рабби- тийм үү хари...
?- АЖИЛДААА АМРАЛТ ДУССАН
Рабби- би явах хэрэгтэй болчихлоо отзы дараа уулзана гэж найдаж байна




A/n hi I'm back with different genre from my beginning and this will be two or three shot I hope you guys enjoy it don't worry I'm still interested in kpop but I'll try write less about k-idol stories hha😂

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 16, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Feel Where stories live. Discover now