Ганц амьдарна!

1.5K 56 4
                                    

:Жисүү хурдал явцгаая...

Гэрээс гараад ахын машинд суугаад сургуульруу хөдлөв. Ах нөгөө л нэг найзуудтайгаа утсаар ярисаар сургуулийн дэргэдэх зогсоол дээр ирлээ. Би ч сурсан зангаараа машинаас буугаад шууд л сургуульруугаа алхална. Ах бид 2 тийм ч сайхан харилцаатай биш.

Сургуульруу ормогц байдаг л нэг манай гэр бүлийн хөрөнгөнд болж надтай нөхөрлөхийг хүссэн сурагчид. Араас ах "сургуулийн од" гэх тодотголтой бүлгэмийхэнтэйгээ ирж яваа харагдана. Хурдхан шүүгээнээсээ хэрэгцээтэй номнуудаа авчихаад ангилуугаа зүглэнэ...

Ангид ороход зарим охид шивнэлдэх болон атаархлын харцнуудыг ширтсээр суудалдаа ирэхэд уламжлал ёсоор "захиа болон бэлэг" угтав. Цүнхнийхээ жижиг халааснаас цаасан бор уут гаргаж ирээд бүгдийг нь савлаад сургуулийн үйлчлэгч эгчид аваачиж өгөв.

Азаар миний найзууд ирж яваа харагдсан юм. "Марк, Жэхён".

:хөөе Жисүү ахиад л нөгөө бэлэгнүүдээ хэн нэгэн ажилчинд аваачиж өгөөд ирэв үү? Чи Жэхён бид хоёрт өгөх хэрэгтэй ш дээ.

:хоёр тэнэгээ та хоёр ийм юм авчих хангалттай мөнгөтэй гэдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?

:хмм гэхдээ л гэсээр Марк уруулаа унжуулаад зогсчихов. Би ингэхийг нь мэдсэн тул 2 шоколад авч үлдсэн байсан аа гаргаж өгөх үед манай хоёрын нүд сэргээд л явчих нь тэр. Хоёр хацараас нь чимхэж аваад инээлдээд явж байхад "Ах болон түүний найзууд".

Жунин: Хатагтай Жисүү ангилуугаа явахгүй юмуу?

: Ах аа та одоо яагаад байгаа юм. Байдаг шигээ л байлдаа хэмээн цэхэлзэхэд

Чанёол: Ах чинь чамд ердөө анхаарал тавьсан төдий. Дүү нь хоёр тэнэгтэй явж байхад ямар ах хүн зүгээр өнгөрөхөв дээ гэж хэлэхийн хажуугаар ёжтой инээх нь дотор муухайруулам.

:"Пак Чанёол гуай танд огтхон хамаагүй болов уу." Гэж хэлээд Марк Жэхён хоёртой ангилуугаа явав.

Үдийн хоолны цагаар бид 3 хооллож байсан ширээн дээр тэд нар ирээд суучихав. Би шууд босон явах гэтэл Чанёол "чи хэдий болтол ингэх гээд байгаа юм?" гэхэд нь "ёо яасан олон үгтэй юм бээ! Та манай ахаас ч их ярих юмаа."





Хичээл тараад ах бид 2 машиндаа суугаад явж байлаа. "ахаа та тэр Чанёолыг чимээгүй болгоод өгөөч. Дандаа гай болох юм."

:Чамд ч гэсэн тэр үед буруу байсан. Одоо түүнийг уучлах хэрэгтэй байх.

: Бид ердөө ахлах сургуулийн сурагчид. Тэр үед ч тэр одоо ч тэр хүүхдүүд хэвээрээ. Одоо уучилсан ч гэсэн хэзээ нэгэн цагт нэг компаны захиралын хүүтэй нь гэрлэхээс хойш сэтгэлээ шархлуулмааргүй байна.

: ядаж тэр хүртэл бид зугаацах хэрэгтэй. Уйтгартай амьдрах хэрэггүй Жисүү! Бид ганц л удаа амьдрах юм чинь хүссэн бүгдээ хий  хожим нь харамсахгүйн тулд! Бид орой үдэшлэгт явна өөрийгөө бэлдээрэй.













Two faced|COMPLETEDNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ