Ээж: Саяхан л өмдгүй гарч гүйчих гээд байсан байж.

...

Вонү: ХАЙРАА!

Өнөөдөр үдээс хойшдоо ганцхан хичээлтэй байсан болохоор сургууль дээр оройтож ирсэн. Тэгээд хичээлдээ суучхаад Вонүд харагдахгүй зугтаах гэтэл муу чөтгөр хаанаас ч юм гараад ирэв.

Вонү: Хайраа, хүлээ л дээ.

Би: Чи хүмүүсээс санаа зовооч! Ичмээр юм бэ?

Вонү: Ичимхий юм уу даа?

АА!!! БИ ЖОН ВОНҮГ ИЙМ ШАЛЧГАНАСАН АМЬТАН ГЭЖ МЭДЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ?

Вонү: Хайраа, битгий тэгж хараад бай л даа.

Вонү: Хайраа, газраас юу авах гэж байна?

Вонү: Хайраа наад чулуугаа хая.

Вонү: ЭЭ ХАЙРАА!!!

...

Минсок эмч: Зөөлөн эд нь гэмтчихэж.

Би: Вонү чи ямар хариугүй сул юм бэ?

Вонү: Чи өөрөө над руу толгой шигээ том чулуу шидээ биз дээ?

Минсок эмч: Та хоёр надаас өөр хүн дээр очсон бол ингээд л Буми шорон руу ачигдлаа шүү дээ.

Вонү: Би Бумиг аймаар гэдгийг мэдэх ч~

Би: Харин ч цементэн блок шидээгүйд баярлаж яв.

Минсок: Ингэхэд та хоёр үерхээд байгаа юм уу?

Вонү: Тийм.

Минсок: Миний санахын Буми шагайгаа мулталсан үеийнх нь Хөөрхнөө нь чи биз дээ?

Вонү: Тийм шүү дээ. Би!

Би: Хөөе! Тэр үед чи моодноос гарчихсан байсан шүү! Битгий хөөр!

Минсок: Хамраа цохиулаад~

Вонү: Аа! Чи надаас тэр үеийнхээ өшөөг авч байгаа юм уу тэ?

Би: Тэгж байна. Харин ч нүүрийг чинь биш гарын чинь гэмтээлээ шүү!

Минсок эмч: Би уул нь цагдаад мэдэгдэх ёстой юмсан.

Би: Та битгий маягла. Одоо тэгээд энэ гарыг нь яах юм?

Минсок: Сойгоод гурван долоо хоног гам барина даа.

Би: Ядаж байхад баруун гар нь юмаа!

Минсок: Чи л хариуцлагыг нь хүлээх болж дээ.

Вонү: Би усанд ормоор байна.

Би: Чи эндээ хүлээж бай! Хаашаа ч явж болохгүй шүү.

Вонү: Хаачих гэж байгаа юм?

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now