3. What's good

2.7K 301 6
                                    

Далавчтай бол дүүлэн нисэхсэн... Гэртээ уйдаад бүр болохоо байлаа. Долоохон хоногийг арай гэж давж гарч байна даа. Утас ч үгүй, хөл ч үгүй... Тэмцээн дээр утсаа алга болгочихсон байна лээ. Охин нь өглөө эсэн мэнд эрхтэн бүтэн гарч яваад орой нь хөлгүй доголон нэмээд утсаа алга болгочихсон орж ирсэн болохоор ээж хэд хоног үглэсэн. Тэгээд сүүлдээ өөрөө ч залхаад эмээд ч загнуулаад больсон л доо хөөрхий. Эмээ өвөө байхад намайг дархан цаазтай амьтан гэдгийг мэддэг ч юм уу? Үгүй ч юм уу?

Ээж: Бид хоёр өнөөдөр оройтно шүү. Мингюүтэй хоолоо хийж идээрэй.

Би: Тав дахь билүү?

Ээж: Тийм.

Би: Хэзээ намба сууна даа та хоёр.

Ээж: Эмээ өвөөдөө хэлж болохгүй шүү!

Би: Тэгвэл мөнгө өг.

Ээж: Чи ер нь миний хүүхэд мөн үү? Чи хэнээс гарсан юм?

Би: Цэцгээс...

Ээж: Яахав амралтын өдрөөр утас авч өгөх болохоор өнөөдөртөө нууц хадгалаад байж бай.

Ээж: Утас гэхээр нүд нь сэргээд ирж байгааг хараарай! Ёстой нэг.

Би: Өнөөдөр амаа скотчдоод байж байя. Аав та хоёр найзуудтайгаа санаа зоволтгүй бут ав.

Ээж "За явлаа" гээд гарахынхаа өмнө санасан бололтой буцаж ирээд намайг үнэсчхээд гараад явав.

Мингюү манай сургуульд шилжиж ирээд өнөөдөр эхний хичээлдээ явсан. Манай муу дүү аятайхан юм болохоороо багш ч тэр, охидууд ч тэр ардаас нь шуурч байгаа биз. Магтаад байвал уул нь хичээлдээ сайн, царайлаг, өндөр, сагс тоглодог гээд авьяастай золиг. Даан ч амнаасаа үг унагахаараа буруутаад байдаг болохоос.

...

Өдөржин зурагт үзэж гэдсээ илж хэвтэв. Өдөрт хэдэн ч удаа наашаа цаашаа харж хэвтэж байна даа. Жаахан байж байгаад нөгөө тийшээ харъя даа.

Манай хөөрхнөө намайг санан дурсдаг болов уу? Гэнэт алга болчхоор гайхаж байгаа болов уу? Уул нь надад дасахаар цаг хугацаа өнгөрсөн дөө. Би дугаараасаа бусад бүх хаягаар хөөрхнөөд блоклуулсан. Хөөрхий дугаар блок хийж чаддаггүй юм шиг байгаа юм. Би утасгүй болохоор тэгээд хөөрхнөө рүү юм бичиж чадахгүй байна л даа. Гэнэт л усан уусчихсан юм шиг алга болоод аймаар уу?

...

Би: ЮУ?!!!

Би: ДАХИАД ХЭЛ ДЭЭ!!!

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now