...

Би: Сайн байна.

Хичээл тарсны дараа Вонү надад багийн ажлын хуулбарыг өгөв. Хөөрхий минь хийчихжээ. Ингээд байвал чамайг юу гэж задлах вэ дээ?

Вонү: Баярлалаа гэж хэлэхгүй юм уу?

Би: Бура сая чамд хэлсэн шүү дээ. Аан нээрээ тийм Бура тэнэг хүнд харагддаггүй.

Би "Бас залуухан гаж донтой багшдаа оролдуулаад үлд дээ"
гэж хэлчхээд гараа далласаар Вонүг орхиод явав. Энэ нэг юмыг харахаар л Мингюүгийн уруул, миний хамар бодогдоод байдаг юм.
Мингюү гэснээс нөгөө хэдтэй уулзаж учрах юмсан.

...

Сынгван: Оюутны амьдрал надад зохихгүй нь бололтой.

Би: Тэгээд надад зохиод байгаа юм уу?

Гаён: Сынгваны бөгсөн дээр аяга тогтохоо ч больсон.

Би: Хоёр биенээ ярихаа больчхооч! Тэр минь ингэчихлээ. Энэ минь ингэчихлээ л гээд байх юм.

Сынгван: Хосууд биенээ гэхгүй чамайг гэх юм уу?

Би: Би та хоёртой уулзаагүй зөндөө удсан биз дээ?

Гаён:Чи өөрөө задлан энэ тэр гэж байхаар бид хоёртой хамт санхүүгээр л явах байсан юм!

Би: Азгүй царайлаад насаараа тоогоо бодоод суу. Би одоо ингэж байгаа ч ажлын талбар дээр гарчхаад хутгаа бариад ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх юм байгаа юм.

Сынгван: Аймшгийн киноны алуурчин шиг царайлчихаад.

Гаён: Энэ эгч, хүргэн ах хоёр чамайг яаж ч өсгөсөн юм бэ дээ?

Би: Аав, ээж хоёр надтай хамт өсч том боллоо шүү дээ.

...

Бид гурав дээр Мингюү хичээлээ тарж ирчихээд баахан хов базаж сууж байгаад гэр гэртээ харихаар болов. Гарахын өмнө ариун цэврийн өрөө орчих санаатай цүнхээ Мингюүд өгөөд Гаён бид хоёр явав. Тэгсэн Гаёны сарын тэмдэг ирсэн байна гэхээр нь цүнхэнд нэг байсныг санаад буцаж очоод гялс цүнхээ ухаж авчихаад Гаён дээр очив. Би ч авралын бурхан тэнгэр юм даа. Тэгээд болчихоод нөгөө хоёр дээр буцаад ирсэн миний цүнхийг онгойлгочихсон хоёулаа гөлрөөд хувхай цайчихсан зогсож байв.

Би: Хөөе!

Сынгван: Ээжээ!

Би: Яагаад хүний цүнх ухаад байгаа юм!

Мингюү: Энэ юу вэ?

Би цүнх рүүгээ тонгойж харчхаад "Аан, жинхэнэ хүний гавлын яс, аа харин энэ бол чөмөг" гээд нөгөөх ясаа гаргаад ирсэн нөгөө гурав чинь ам хамраа дараад надаас холдуул гээд орилоод унав.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now