Би: Нэгэнт л ийм юм болж байгаагаас хойш та хоёр запас хүүхэдтэй болчхооч. Надад юу ч тохиолдоо билээ.

Ээж: Галзуураарай Ким Буми!

Аав: Запас хүүхэдтэй болмоор л байна.

Ээж: Чи хүүхдийнхээ хажууд юу яриад байгаа юм?

Би: Ээжээ яг үнэндээ та намайг төрүүлж байсан насан дээр чинь би ирчихсэн.

Аав: За Ким Буми арван найман насны жирэмслэлт байхгүй шүү!

Би: Би та хоёрын хүүхэд ч гэсэн арай ч тэр шийдсэн занг чинь өвлөөд авчхаагүй. Тэгэхээр айгаад хэрэггүй. Өөрийгөө яая гэж байж юун хүүхэд! Өөр шигээ юм болгочихвол...

Ээж: За тэр яах вэ? Хамрыг чинь одоо яах юм?

Би: Надад нэг мэргэн санаа төрсөн л дөө. Наашаа ойрт.

Аав: Юу юм?

Би: Нэгэнт л ийм юм болсноос хойш хамраа өндөрлөөд хагалгаа хийлгэх үү? Би ч уул нь аятайхан амьтан л даа. Даан ч хамар жаахан намхдаад байх юм? Юу гэж бодож байна та хоёр?

Аав, ээж: Наад бодлоо толгойноосоо авч хаяад шороонд бул!

...

Бас л гэртээ хэвтсээр. Би ганцаардаад байна.

Хөл уул нь гайгүй болж байна л даа. Маргааш нөгөөдрөөс шохойгоо авуулна. Харин энэ хамар бүр гомдмоор байна. Хөхрөөд ягаараад ногоороод ёстой заваарч байна. Хэзээ ч зүгээр болох юм бол доо? Нээрээ сониноос ойрд бороо ороод цаг агаар муу байгаа болохоор хотын аварга шалгаруулах тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Багшийн хэлж байгаагаар бол хойшиллоо хойшиллоо гээд хоёр долоо хоног л хойшилно гэсэн. Тэгэхээр би хангалттай эдгэрээд тэнхрээд бэлтгэлээ хангачихна. Хааяа ч гэсэн ийм сайн мэдээ дуулдахаар баярлах юм байна шүү дээ!

...

Минсок эмч: Хөл чинь жинхэнээсээ шивэртчихжээ.

Би: Мэдрээд байсан юм аа!

Минсок: Чи нээрээ бүтэлгүй ч хүүхэд болдоо. Хамраа хүртэл хугалахаа шахаж. Тэгээд дахиад шохойдуулах нь байна.

Би: Юу вэ? Хамар шохойдчихоор чинь би яаж амьсгалах юм? Амаараа амьсгалаад зохицуулдаг юм байж бас ингээд шивэртчихвэл яах юм?

Минсок: Хамартаа шивэртэй л болно доо.

Би: Ёо! Ямар азаар хамраа хугалчхаагүй юм тэ?

Минсок: Бурхан минь чамайг нээрээ яая даа!

Би: За тэгээд дахиж би ирэхгүй шүү дээ. Сүүлийн мөчөө дурсамжтай өнгөрөөе.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now